| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2017/0167/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/169 |
| Огноо | 2017-09-19 |
| Зүйл хэсэг | 17.8.3.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Хохирогч *******, Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******т холбогдох эрүүгийн******* тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* овогт ******* *******, /регистрийн дугаар *******/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2017 оны 06 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багийн нутаг Ясан хашаат гэх газарт байсан *******гийн гэрийг дотор нь байсан эд хөрөнгийн хамт олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах хэлбэрээр санаатайгаар устгасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч А.******* нь *******гийн гэрийг дотор нь байсан эд хөрөнгийн хамт олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар 2 буюу галдан шатаах хэлбэрээр санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан: Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би зам тээврийн осолд орсон хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явсан. 2017 оны 05 сарын 15-ны өдөр байсан байх манай малаа үлдээсэн Баянмөнх гэх хүний авгай Даваа гэх хүн надад утсаар залгаад танай гэр алга байна. 2 орны толгой байна гэж хэлсэн. Тухайн үед Даваа манай гэрийг дурандаж үзсэн гэж хэлсэн. Даваад манай гэрийг очиж үзээдэхээ гэхэд болохгүй байхаа бид нар сүүлд нь асуудалд орно гэхээр нь би Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч мөн Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тэр өдөрөө Баацагаан сумын цагдаа Пүрэвдорж надад утсаар залгаад танай гэр шатсан байна гэж хэлсэн. Тэгээд би манай хаваржаанд ойр байх Баянмөнхийн авгай руу залгаад манай гэр шатсан байна мэдсэн зүйл байна уу гэхэд тэр орой 17-18 цагийн хооронд аргал түүгээд явж байхад танай гэр зүгээр байж байсан. Мөн ******* ах манайд өглөө ирээд Лхагвасүрэнгийн гэр нь шатсан байна гэж хэлээд явсан гэж хэлсэн. Би өөрөө тухайн үед Улаанбаатар хотод хүүхдээ сахиж эмчлүүлж байсан учир ирж чадаагүй. Улаанбаатараас ирэхэд ******* гэгч нь манай гэрийг шатаасан гэж цагдаад шалгагдаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-41/
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 21 дугаартай: Баацагаан сумын 6-р багийн малчин *******гийн гэр нь хэргийн газрын үзлэгээр гэрийн баруун талаасаа эхлэж улмаар тархан дэргэсэн байх магадлалтай. /гэрийн төмөр багана гэрийн зүүн тал руу унасан байдалтай байсан/ Хэргийн газрын үзлэгээр гэрийн хаалга цоожтой, хаалганы цоож цуурга эвдэрч гэмтээгүй, гэр дотор цахилгааны залгаатай эх үүсвэр байгаагүйгээс дүгнэхэд тухайн гал түймэр нь санаатай галдан шатаасан байх магадлалтай гэж дүгнэв гэх дүгнэлт /хх-ийн 55/
Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын: Иргэн Сартыхан овогт Адъяагийн Лхагвасүрэнгийн эд зүйл нь 50 метрийн урттай гошлон 3 ширхэг нийт 30.000 төгрөг, өрх 1 ширхэг 70.000 төгрөг, цагаан бүрээс 1 ширхэг 70.000 төгрөг, гэрийн хаалга 1 ширхэг 90.000 төгрөг, гэрийн хөшгө 1 ширхэг 50.000 төгрөг, дотор бүрээс 1 ширхэг 30.000 төгрөг, эсгий 2 ширхэг 100.000 төгрөг, туурга 4 ширхэг нийт 80.000 төгрөг, Тоно/ханатай/ 1 ширхэг 120.000 төгрөг, хана 4 ширхэг нийт 200.000 төгрөг, унь 80 ширхэг нийт 300.000 төгрөг, нарны толь 2 ширхэг нийт 90.000 төгрөг, 40 литрийн битон 1 ширхэг 30.000 төгрөг, 10 литрийн битон 2 ширхэг нийтдээ 18.000 төгрөг, зурагт 1 ширхэг 300.000 төгрөг, хулсан ташуур 1 ширхэг 1.200.000 төгрөг, тогооны сав 1 ширхэг 40.000 төгрөг, авдар 3 ширхэг нийт 150.000 төгрөг, хулдаас 10 метр 40.000 төгрөг, аккумлятор 90А 1ширхэг 90.000 төгрөг, модон ор 1 хос 100.000 төгрөг, аяганы ширээ 1 ширхэг 35.000 төгрөг, аяга 18 ширхэг нийт 120.000 төгрөг, зэсэн аяга 2 ширхэг нийт 20.000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 100.000 төгрөг, гуулин данх 1 ширхэг 40.000 төгрөг, оёдлын машин 1 ширхэг 200.000 төгрөг, эмээл 1 ширхэг 100.000 төгрөг, мөнгөн эмээл 1 ширхэг 1.300.000 3 төгрөг, мөнгөн хазаар 1 ширхэг 1.000.000 төгрөг, эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг, 2 ширхэг баавар нийт 700.000 төгрөг, шанага 2 ширхэг нийт 2.000 төгрөг, хоолны халбага 1 ширхэг 2.000 төгрөг, цайны шүүр 1 ширхэг 2.000 төгрөг, цайны идээ 10 ширхэг нь 5.000 төгрөг, халбага сэрээ 15 ширхэг нь 2.500 төгрөг, тогоо 2 ширхэг нь 40.000 төгрөг, 25 литрийн битон 1 ширхэг нь 25.000 төгрөг, усны шар сав 2 ширхэг нь 20.000 төгрөг, хөнжил 4 ширхэг нь 80.000 төгрөг, орны гудас 8 ширхэг нь 60.000 төгрөг, хогийн шүүр 2 ширхэг нь 3.500 төгрөг, гамбанз 1 ширхэг 25.000 төгрөг, хивс 2 ширхэг нь 70.000 төгрөг, хайрцаг 2 ширхэг нь 20.000 төгрөг, нугастай толь 1 ширхэг 100.000 төгрөг, гуутай зураг 2 ширхэг нь 20.000 төгрөг, дээлийн торго 4 ширхэг 200.000 төгрөг, хурган дээл 2 ширхэг нь 1.200.000 төгрөг, хамба хэлэн дээл 1 ширхэг 70.000 төгрөг, данх 3 ширхэг нь 15.000 төгрөг, халуун сав 2 ширхэг нь 25.000 төгрөг, гурил 50 кг 50.000 төгрөг, будаа 25 кг 30.000 төгрөг, борц 50 кг 120.000 төгрөг, барааны бок, саван 2 ширхэг нь 14.000 төгрөг, махны машин 1 ширхэг 4.000 төгрөг, 32 угалзтай монгол гутал 1 ширхэг 250.000 төгрөг, орны бүтээлгэ 4 ширхэг нь 200.000 төгрөг, гэрийн хаяавч 2 ширхэг нь 40.000 төгрөг, зурмал ногоон дарь эх 1 ширхэг 5.000 төгрөг, цагаан дарь эх, бунд бурхан, таван хошуу малын бурхан нийтэд нь 100.000 төгрөг, гуулийн цөгц 8 ширхэг нь 80.000 төгрөг, судар 1 ширхэг 80.000 төгрөг, гүц 1 ширхэг 10.000 төгрөг, халтар манан хөөрөг 1 ширхэг 800.000 төгрөг, нийт 10.248.000 төгрөгний үнэлгээтэй гэх дүгнэлт /хх-ийн 105-106 хуудас/
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-15/ -эрүүгийн төлөөлөгч ын илтгэх хуудас /хх-ийн 15/ -эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 26-31/ -Баацагаан сумын 6-р багийн Засаг даргын А.*******ыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 77/ -А.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-81/
-А.*******ын 2016 оны жилийн эцсийн малын бүртгэл /хх-ийн 86/ -шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багт байх хадам аав С.Доржсүрэнгийн гэрт амьдраад 3 жил болж байна. 2016 оны 11 сарын дундуур хадам аавын гэрт ганцаараа байж байхад ******* нь Б.*******сүрэнтэй хамт ирсэн юм. Тухайн үед ******* архи уусан байсан. Тэгээд тэр надад чи айлын зарц хийж байгаа чамайг зодсон ч яадаг юм гэж хэлээд надруу дайрхад нь *******сүрэн салгаж аваад явсан. Тэгээд гарч явж байхдаа надад хандан чи айлын зарц насаараа хийх болно гэж хэлсэн. Тэднийх манайхтай саахалт шавран хашаатад байдаг. Тэдний гэрийн хажууд худаг байдаг. Манайх тэдний худгаас ундны усаа авдаг бөгөөд ус авахад худаг ус хармалдаг байсан. Ер нь тэр архи уухаараа над руу дайраад байдаг юм. *******сүрэнтэй ирэхдээ надад чи насаараа айлын зарц хийх болно гэхээр нь би дургүй хүрээд дотроо юм бодож явсан юм. Одоо сайн санахгүй байна. Хүүхдээ эмчлүүлнэ гээд Улаанбаатар хотруу явсаныг нь би харсан юм. Би 4 тэгээд над руу тэгж муухай хандаж, янз бүрээр ярьдагт нь Лхагвасүрэнг хорлонодоо гэж бодож явдаг байсан. Тэгээд 2017 оны 06 сарын 14-ний орой 21 цагийн үед Алтансүхийн адууг дарчихаад Баянмөнхийнд очсон. Тэдний гэрт хоол идчихээд гарсан. Би тухайн үед өөрийн 29-39 БНЗ улсын дугаартай Бүргэд маркийн мотоциклоор явж байсан. Лхагвасүрэнгийн гэрт ганцаараа очсон. Мотоциклио гэрийн зүүн талд ойрхондуу байрлуулсан. Буугаад тэдний гэрийг тойрч үзэхэд гэрийн баруун хойд талын хаяаны хэсэг нь ногоон өнгийн ниллонон материалын даавуу хаяавч байсан. Тэрийг халаасандаа явсан шүдэнзийг зурж асаасан. Тэгээд шууд мотоцикльдоо мордоод харьсан. Явж байгаад худгийн тэнд очоод эргэж харахад гал гэрийн гал тавьсан хэсгээс дүрэлзэж шатаж байсан. Маргааш нь аймгаас баахан цагдаа нар ирээд шатсан гэрийн ойр орчмоор явж байсан. Би гэрийн хойд овгор дээр гараад тухайн цагдаа нарыг дурандаад сууж байгаад намайг мэдчихсэн юм болов уу гэж бодоод айгаад сууж байсан. Алтансүхийн гэрт ирж хүмүүсийг асууж байхаар нь одоо над дээр ирэх байх гэж бодоод мотоцикльтой явж байхад урд дугуйны хий гарсан. Тэгэхээр нь мотоциклио хаяад алхаж Онь гэх газрын ойролцоо жалгануудад очоод цагдаа нар явах хүртэл нуугдаад явахаар нь очъё гэж бодоод тэнд байж байгаад маргааш нь буюу 2017 оны 06 сарын 15-ны оройн 18 цагийн үед цагдаа нар ирж намайг олж аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч А.******* нь иргэн *******гийн гэрийг дотор нь байсан эд хөрөнгийн хамт галдан шатааж санаатайгаар устгасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэгдсэн байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******ын үйлдэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 5 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол төлөөгүй байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн шинж чанар зэргийг харгалзан хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирл төлөгдөөгүй байна. Хохирогч ******* нь хохиролд Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын үнэлгээний дүгнэлтээр тогтоосон 10.248.000 төгрөгийг шүүгдэгч А.*******аас нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч хохирол төлөөгүй байх тул хохиролыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болно.
Шүүгдэгч А.*******ын эзэмшлийн 19 инчийн зурагт, Бүргэд маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******аас 10.248.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын эзэмшлийн 19 инчийн зурагт, Бүргэд маркийн мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 09 сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ