Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 242

 

 

 

 

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Б.Яд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Н.Ц, Б.Я нар нь 2012 онд танилцан, 2013 оноос  хамтран амьдарч, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ц.Б-гтөрүүлсэн болох нь  зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид эвлэрч цаашид амьдрах боломжгүй гэж тайлбарласан, хариуцагч өөр хүнтэй хамтын амьдралтай болж, өнгөрсөн хугацаанд талууд гэр бүлийн харилцаагүй болсон, шүүхийн хэлэлцүүлгээр гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болсон нь тогтоогдсон зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцлаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Зохигч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тул дахин эвлэрүүлэн зуучлагчид хандах шаардлагагүй, шүүхээс эвлэрлүүлэх хугацаа авахгүй гэж тайлбарласан, талууд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уригдсан тал Б.Я эвлэрүүлэн зуучлах уулзалтад оролцохоос татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон гэж үзэж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанд талууд хүү Ц.Б-гэхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хүүхдийн насны байдал, өссөн болон дассан орчинг харгалзан хүүхдийг эх Б.Яын асрамжид үлдээж, зохигч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

          Хэдийгээр хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг Б.Цнь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болохыг дурдах нь зүйтэй.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.