| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/04076/И |
| Дугаар | 258 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЦС
Хариуцагч: О.А
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 619.262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ЦСны гүйцэтгэх захирал Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЦС шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Ань тус хорооны 202 дугаар байрны 31 тоотод оршин суудаг бөгөөд сууц өмчлөгчдийн холбоонд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гарсан төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулах үүрэгтэй ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хууль ёсны шаардлагыг үл хүндэтгэдэг. Оршин суугч О.Ань дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх зардал 619.262 төгрөгийг төлөөгүй. О.Аөнөөдөр уулзахдаа нэхэмжилсэн мөнгөний 50 хувийг төлье гэж орж ирсэн. Энэ талаар удирдах зөвлөлд танилцуулахад хасах боломжгүй гэсэн хариу өгсөн. Манай сууц өмчлөгчдийн холбоо түүний саналыг харгалзан нэхэмжилсэн 619.262 төгрөгнөөс 2016 оны 01-06 сар хүртлэх төлбөр 177.064 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 2016 оны 07 сараас 2017 оны 11 дүгээр сар хүртлэх хугацааны зардалд 442.198 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний талийгаач эгч О.Ариунбилэг нь тус 202 дугаар байрны 31 тоот байрыг Б ХХК-наас худалдан авсан. Энэ байранд би амьдарч ашиглалтын зардлыг хариуцдаг. Б ХХК нь орон сууцны СӨХ, цахилгааны төлбөрийг бүгдийг хууль бусаар илүү авч шамшигдуулж байсан. Батлах баримтуудыг хавсаргасан. ЦС байгуулагдаад оршин суугчид төлбөр буруу илүү нэхэмжилж байгааг хэлж байсан. ЦС Б ХХК-тай тооцоо нийлээгүй. Бид энэ талаар Б ХХК, ЦС, Төрийн банкинд хандсан ч тусыг олоогүй. Үүгээр бид төрийн банкинд өртэй юм шиг байгаа байдал адилхан үүсэх байсан. Ер нь ажлаа хийдэггүй сууц өмчлөгчдийн холбоонд мөнгө төлөх ёсгүй гэж олон нийтийн хэвлэл мэдээллээр яригддаг гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЦС шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч О.Адундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 619.262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 442.198 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч О.Ань 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сарын төлбөр нийт 619.262 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбарласан тайлбар, Төрийн банкны нэхэмжлэх гэсэн баримтуудаар тогтоогдож, нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны зардалд 442.198 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ЦС нь Б ХХК-тай тооцоо нийлээгүй, сууц өмчлөгчдийн холбоо төлбөр илүү нэхэмжилж, одоо нэхэмжилж байгаа төлбөр хуулийн дагуу тооцсон гэдэгт итгэхгүй” гэсэн тайлбарыг гаргасан боловч тайлбарыг нотолсон баримтгүй, орон сууцны засвар үйлчилгээтэй холбогдсон асуудлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар бүх гишүүдийн хурал буюу оршин суугчдын тайлангийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй тул хариуцагч өөрт оногдох зардлыг төлөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.
Хариуцагч О.Ань Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд сар бүр оролцох Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6 дахь хэсэгт заасан Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх хөлс болох 442.198 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул ЦС нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй байна.
О.Ань Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох эрхтэйгээс гадна мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох хуульд заасан үүргийн дагуу 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 01-11 дүгээр сар хүртэлх хугацааны төлөгдөөгүй дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хөлс 442.198 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй, хариуцагч шаардаж буй хугацааны төлбөрийг буруу илүү нэхэмжилсэн гэсэн тайлбар нь дээрх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч О.Адундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 442.198 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЦСнд олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагчид хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх мэдэгдсэн боловч хариуцагч хуралдаанд ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хэлэлцсэн болно.
Хариуцагчаас нотлох баримтаар 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт гаргасан өргөдөл, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б ХХК-нд хүргүүлсэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага, иргэн О.А-дхүргүүлсэн МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт зэргийг ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн дурьдав.
![]() |