| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/03058/И |
| Дугаар | 3029 |
| Огноо | 2017-11-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 3029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХБ
ХариуцагчД.У
Зээлийн гэрээний үүрэгт 57.503.812 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Б.БА, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХБшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Унь ХБ-тай2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13/423 тоот кредит картын зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээнд зээлийн эрхийн хэмжээ 30.000.000 төгрөг, сард бэлнээр ашиглавал 30%, бэлэн бусаар ашиглавал 24%-ийн хүү тооцох болзолтой зээлжих эрхийн хугацаа нэг жил байхаар кредит карт нээсэн. Гэрээнд үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Налайх дүүрэг 3 дугаар хороо үйлдвэрлэлийн зориулалттай 20.000 м/кв бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан. Кредит картын гэрээний үндсэн нөхцөл нь нэг жилийн хугацаанд зээл авч зээлээ төлөөд ногдох төлбөрийг тухайн сардаа төлсөн тохиолдолд авсан хэмжээгээрээ дахин ашиглах эрхтэй буюу зээлжих эрхийн нөхцөлтэй байхаар гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг сар сардаа биелүүлж, зээл авах байдлаар ашигласан байдаг. Зээлдэгчийн зүгээс Хаан банканд нийт 6.163.942.96 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ төлөлт нь хүү, хугацаа хэтэрсэн шимтгэл, бэлэн зарлагын шимтгэлд тооцогдсон. Үүнийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн нэмэлт тодруулгад тайлбарласан. Зээлдэгч 30.000.000 төгрөгийн кредит картнаас нийт 29.989.742.97 төгрөгийг зээл хэлбэрээр авч хэрэглэсэн ч буцаан төлөөгүй. Кредит карт нь тухайн сардаа төлөлт хийсэн буюу хүү, хугацаа хэтэрсэн шимтгэл, ашигласан шимтгэлээ төлсөн тохиолдолд үлдэх төлсөн дүнгээрээ зээл авч ашиглах эрхтэй байдаг. Нийт 29.989.42.97 төгрөг авч ашигласан боловч зээл хэлбэрээр банканд 250.000 төгрөг буцаан төлсөн. Үндсэн нэхэмжилсэн төлбөрөөс төлөлт хийсэн 250.000 төгрөгийг хасч үндсэн үлдэгдэл нь 29.739.742 төгрөг болсон. Зээлдэгч нь зээлийг бэлнээр авч ашигласан учир 30%-иар хүү тооцсон. Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 27-ноос хойш төлбөр төлөөгүй учир хүү хуримтлагдаж эхэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 26.854,211 төгрөгийн хүү хуримтлагдсан байгаа. Үүнийг 30%-иар тооцсон учир нь зээлдэгч зээлийг байнга бэлнээр авч байсан. 2014 оны 10 дугаар сараас эхэлж сар бүрийн хугацаа хэтэрсэн шимтгэл 25,000 төгрөгийг кредит картны гэрээнд зааснаар тооцсон. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан. Бид хугацаа хэтэрсэн төлбөрийг гэрээний бусад нөхцөлд оруулан тооцсон. Үүнийг хуулиар хориглоогүй учир сар бүр 25.000 төгрөгний шимтгэл тооцож нийт 900.000 төгрөг болсон юм. Иймд хариуцагч Д.У-с57,503.812 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Д.У-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Б.БА нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.Унь Мишээл экспо дээр тавилгын бизнес эрхэлдэг. Бизнес нь ашигтай байсан бөгөөд Голомт банк, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч найдвартай зээлдэгчээр явж байсан. Тухайн үед Хаан банкнаас удаа дараа утасдаж манай харилцагч болооч манайх зээлийн боломжтой санал тавина. 5 жилийн хугацаатай кредит карт нээлгэж зээлийн гэрээ байгуулъя гэснээр гэрээ байгуулсан боловч зээлийн хугацааг 1 жилийн хугацаатай байгуулж хариуцагчийг мэхэлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээг 5 жилийн хугацаатай гэж ойлгож бизнесээ товлосон боловч нэхэмжлэгч талаас жилийн хугацаатай гэрээ байгуулсан байсан. Хариуцагч нь удаа дараа гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргаж байсан боловч Хаан банкнаас манай журам өөрчлөгдсөн 5 жилээр гэрээ хийх боломжгүй гэсэн нэрийдлээр зээлийн гэрээг сунгаагүй. Кредит картны зээл авсны дараа бизнесээ өргөжүүлнэ гэж бодоод 1.500.000.000 төгрөгийн зээл авахаар материал бүрдүүлж өгсөн. Эдийн засагч нь тухайн үед найдвартай зээлдэгч тул зээл бүтнэ гэж хэлж байсан боловч 5, 6 сарын дараа зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Худалдаа хөгжлийн банк болон Голомт банканд хандсан боловч та нар манай харилцагч биш болсон учир зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Талууд хоорондоо зээл өгч, авалцсан тул аль аль нь ашигтай байх ёстой боловч Хаан банкны зүгээс гэрээ сунгаагүй, зээлийг бизнесийн зээлрүү шилжүүлэх санал тавьсан байсан боловч шилжүүлээгүй. Богино хугацаанд зээл олгочхоод зээлээ төлөхийг шаардсан. Одоогийн улс төр, нийгмийн байдлаас шалтгаалж хариуцагчийн бизнес ч зогсонги байдалд орж орлого буурч бизнес зогссон. Хариуцагчийн хувьд барьцаа хөрөнгөөр зээлийг хаасан гэж бодож байтал 2 жил 10 сарын дараа өндөр хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Зээлдэгч Д.Унь 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээний хүүг тогтмол төлж, гэрээний үүргээ биелүүлж байсан ч дахин үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон. Зээлийн гэрээний 6.2.1-д зааснаар 6 буюу түүнээс дээш удаа төлбөр төлөх доод хэмжээг төлөөгүй эсвэл төлбөр төлөх хугацааг 60-аас дээш хоногоор хэтрүүлсэн бол зээлжих эрхийг хүчингүй болгож, гэрээг цуцална гэж заасан. Банк гэрээнд заасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй байсан. Банк жилийн 30 хувийн хүү бодож байгаа нь ямар ч үндэслэлгүй. Гэрээний 6.2.1-д зааснаар зээлдэгч нь 2014 оны 09 дүгээр сарын хүүд 764.000 төгрөг, 10 дугаар сарын хүүд 764.000 нийт 1.528.000 төгрөгийн хүү, үндсэн зээл 29.739.742 төгрөг нийт үүрэгт 31.267.742 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХБнь хариуцагч Д.У-дхолбогдуулан гэрээний үүрэгт 57.503.812 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Д.У2013 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр ХБ-тай кредит картын гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30%, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24%, төлбөрийг данснаас суутгах хэлбэрээр төлөхөөр тохиролцож, зээлийн барьцаанд Налайх дүүрэг 3 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18667291528709 дугаар бүхий 20.000 мкв газрыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, кредит картын болон барьцааны гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, зээлийн бүртгэлийн карт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна .
Хариуцагч шүүх хуралдаанд “Гэрээг 5 жилийн хугацаатай байгуулаагүй. Банк гэрээний 6.2.1-д зааснаар гэрээг цуцалж, барьцааны хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй өндөр хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Зээлээс 31.267.742 төгрөгийг төлнө” гэж тайлбарлан маргасан боловч хариуцагч Д.Узээлийн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээ буюу хуульд зааснаар үүргээ биелүүлээгүй, гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, тайлбарыг нотолсон баримтгүй байна.
Хариуцагч нь гэрээний 5.1.3, 5.1.4, 5.2.1-т тус тус зааснаар кредит картын гэрээг цуцлах санал гаргах, хүчинтэй хугацааг сунгуулах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Барьцааны гэрээний 5 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, шүүхийн журмаар худалдан борлуулахаар хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан байна.
Д.У нь гэрээний үүргийг 2014 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл төлсөн бөгөөд гэрээний дээрх заалтад заасан эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээ дуусгавар болоогүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй.
Гэрээгээр зохигч хэн аль нь гэрээг цуцлах эрхтэй ба нэхэмжлэгчийг гэрээний 6.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Иймд хариуцагч Д.У-сгэрээний үүрэгт 57.503.812 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, барьцааны хөрөнгө болох Налайх дүүрэг 3 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18667291528709 дугаар бүхий 20.000 мкв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагчаас нотлох баримтаар М ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн дурьдав.