Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 3331

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.У

Хариуцагч: Т.Б

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр  сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.У, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч А.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2004 онд танилцан, хамтран амьдарч 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр охин Б.Мтөрсөн. Бид охиныгоо 2 нас өнгөртөл хамт амьдарч байгаад Т.Б гэртээ ирэх нь цөөрсөөр сүүлдээ бүр ирэхээ больсон. Энэ үеэ хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд Т.Б гэр бүл хүүхэдтэй болсон. Охин миний асрамжид хүмүүжиж байна. Миний бие ажилгүй ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр бид 3 амьдардаг. Охин маань төлбөртэй сургуульд сурч байна. Иймд эцэг Т.Боос охин Б.М-дхүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Утэй 2004 оноос эхлэн хамтран амьдарч 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр охин Б.Мтөрсөн. Миний охин мөн. Би ажил орлоготой болсон цагаас буюу 2018 оны 10 дугаар сараас эхлэн хүүхдийн тэтгэлэг төлөх саналтай байна. Одоогоор би нялх хүүхэдтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

            Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Т.Бт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

А.У, Т.Б нар 2004 онд танилцаж, хамтран амьдарч энэ хугацаанд 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр охин Б.М-гтөрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний №0159259 Г-173107 дугаартай гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид цаашид хамт амьдрахгүй гэж тайлбарласан, 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Б.М-нэцэг нь Т.Б болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй тул эцэг Т.Б оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид байгаа боловч эцэг Т.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.

   Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.728 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвийн 2602002965 тоот данснаас илүү төлөгдсөн 50.528 төгрөг, хариуцагчаас 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.