Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч С.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2*******.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* дугаар баг, ******* -13 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ -д ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЭ***********************************1/

 

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2021 оны 12 дугаар сарын *******-ны өдөр оройн 20 цагийн орчимд  эхнэр Д. эзэмшлийн Лексус RХ 330 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр багийн нутаг Цагаанчулуутын алтны уурхайн орчимд зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.*******.а, .3, ., 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчин замын хажуу руу тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г. эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Ш. эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ын өгсөн  ……  2021 оны 12 дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотоос найз , нар эхнэрүүдийн хамт Дархан-уул аймаг руу явж байна зам тосч уулзаач гэхээр нь 1******* цагийн үед гэрээсээ гарч Бороогийн салдаг уулзвар дээр очсон. Лексус RХ 330 маркийн - улсын дугаартай машиныг жолоодож явсан. Бороогийн салдаг дээр найз нартайгаа уулзахад тэд нар архи уусан байсан. Тэгээд би авч очсон архиа тэд нарт өгсөн. Харин тэд нар ууж байсан архинаасаа надад хийж өгөхөөр нь би 4 хундага архи уусан. Тэгээд тэд нар Дархан явах гэхээр нь согтуу яваад яах юм манайд очиж хоночихоод яв гээд , нарыг өөрийн машинд суулгаад хөдөлсөн. Хөдлөөд 3-4 км газар яваад машины урд талын дугуй хагарах шиг болоод замын хажуу руу машин гарч онхолдсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. , нар хохирол нэхэмжлэхгүй гээд нэхэмжлээгүй. Гэхдээ би т 50 төгрөг өгсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай багын найзууд Улаанбаатар хотоос 2 машинтай гараад Зүүнхараа салдаг дээр очиход манай найз ******* бид нарыг тосож аваад бид хоёр *******ын машинд суугаад би урд талын суудал дээр суугаад унтчихсан байсан. Тухайн үед бид хоёр хоёулаа хотоос гарахдаа согтуу байсан. Бид хоёр хотоос гарахдаа хоёулаа өөр машинд сууж явсан. Би тухайн үед *******ын машинд ороод унтаж байгаад хүн хашгираад орилохоор нь харахад ******* үрүүлнээсээ зуурчихсан машины урд талд юм тулж байгаа юм шиг харагдахаар нь би тохойгоороо бас хоёр гараараа нүүрээ хаасан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт сэрсэн. .... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 23-24 дүгээр хуудас/

Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тухайн өдөр манай найзууд Улаанбаатар хотоос 2 тээврийн хэрэгсэлтэй Дархан-Уул аймаг руу явах маршруттай явж байгаад замдаа бид нар машин дотор явж байхдаа архи уучихсан байсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд ирээд найз *******тай уулзаад бид хоёр машинаа солиод *******ын машинд суусан. Тэгээд Бороогоос Зүүнхараа луу салдаг уулзвар дээр явж байгаад машин онхолдож удалгүй түргэн тусламж ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан .... Манай найз ******* машин жолоодоод хажуу суудал дээр нь суугаад би арын суудал дээр сууж явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 2******* дугаар хуудас/

 Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2021 оны 12 дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-уул аймаг орохоор найз ланд круйзер 2 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Надтай хамт манай найз , түүний эхнэр , , нар хамт явсан. Мөн хамт явсан нөгөө машин болох прадо маркийн 1*******- улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй , түүний эхнэр , , нар явсан. Бид нарыг Улаанбаатар хотоос гараад Сэлэнгэ аймгийн Мандал сум руу салдаг уулзварт ирэхэд Мандал сумаас манай найз С.******* өөрийнхөө Лексус маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирчихсэн бид нарыг тосож уулзсан. Тэнд манай найзууд архи ууцгаасан. Тэгээд тэндээсээ Мандал сум руу *******ынд очих болоод хөдөлцгөөсөн. ******* түрүүлээд өөрийнхөө машинтай , нартай хамт хөдөлсөн. Араас нь бид нар хөдлөөд Цагаанчулуутын уурхай өнгөрөөд цашаа хэсэгхэн явж байтал бид нараас түрүүлээд хөдөлсөн *******ын машин замын хажууд осолд орсон байдалтай зогсож байсан. Тухайн үед би *******ын машиныг таниагүй. Тэгтэл араас ирж явсан эхнэр машинаасаа бууж ирээд шууд нөгөө машин дээр яваад очсон. Тэгэхээр нь би болон манай машинд сууж явсан хүмүүс буугаад очтол ******* машиныхаа баруун талд газарт хэвтчхсэн зүүн талд нь мөн 3-4 метр зайд газар шидэгдсэн байдалтай хэвтэж байсан. Харин машины арын суудалд хэвтэж байсан. Тэгээд бид нар нөгөө хүмүүсээ аваад Мандал сумын эмнэлэгт хүргэж өгөхөөр явцгаасан гэх мэдүүлэг /Хх-н 34 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр № ******* ..... Дүгнэлт:

1.Г. биед баруун 2, 4, 5-р хавирганы хугарал, тархи доргилт, цээжний няцралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 48-49 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр № 448 ..... Дүгнэлт:

1.Ш. биед баруун чамархайгаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархи доргилт, баруун чамархайн хуйхны зулгарсан шарх, баруун 2,3,4,5-р хавирганы хоёрлосон, *******,9,12-р хавирганы зөрөөтэй, бүсэлхийн 3,4-р нугаламын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Баруун зулай, чамархайгаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх /Хх-н 58-59 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр № 449 ..... Дүгнэлт:

1.С.*******ын биед баруун 5,,*******,8-р, зүүн 5,-р хавирганы зөрөө, өвчүү, зүүн дал, сээрний нугаламын арын сэртэн, сээрний , 12-р нугаламуудын их биеийн шахагдсан хугарал, уушигны няцрал, цээжний хөндийн баруун талын хий хуралдалт /4 мл/, баруун зовхи, зүүн доод зовхи, баруун бугуй, тохой, хэвлийн баруун талд цус хуралт, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх /Хх-н 5- дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн № 0........ Дүгнэлт:

1.2.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “С.*******” гэж хаягласан цусанд спирт 2.8 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2.8 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх /Хх-н *******-************** дугаар хуудас/

АСБЦД -ний дэргэдэх ЕВА жолооны сургалтын төвийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № 1/02 дугаартай дүгнэлт ..... Хариултууд:

2.1.Лексус RХ маркийн 1*******0 дугаар бүхий тээврийн хэрэгслийн жолооч овгийн Сумъяа ******* нь /МЭ***********************************1/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.Жолоочийн үүрэг. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 3.*******. Жолоочид дараах зүйлийг хориглоно. 3.*******.а Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.. /химийн шинжээч цагдаагийн ахмад А.Батбаярын 0 тоот дүгнэлтэнд жолооч С.*******ын цусанд 2.8 промилли спирт илэрсэн, согтолтын хүнд зэрэгт хамаарна/ . Тээврийн хэрэгсэл байрлан явах. .3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно... .. Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах... 12.Тээврийн хэрэгслийн хурд. 12.1.Жолооч тээврийн хэрэгсэл замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна... 12.3.Тээврийн хэрэгслийн хурд. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.. гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав.

2.2. Лексус RХ маркийн 1*******0 дугаар бүхий тээврийн хэрэгслийн жолооч овгийн Сумъяа ******* /МЭ***********************************1/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.*******.а, .3, ., 12.1.3 дахь заалтуудыг зөрчсөн.

2.3. /ИО*******20415*******/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн .Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг. .1. а/Хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэснийг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав.

2.4. овгийн Гончигдорж /МЗ*******20814*******/ нь Монгол улсын замын хөдлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. /хамгаалах бүс хэрэглэсэн/

2.5. Лексус RХ маркийн 1*******0 дугаар бүхий тээврийн хэрэгслийн жолооч овгийн Сумъяа ******* /МЭ***********************************1/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.*******.а, .3, ., 12.1.3 дахь заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав. /Тйлбар: Хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зураг зэрэгт үргэлжилсэн цагаан шугам давж эсрэг урсгалд орсон нь тодорхой нотлогдож байна/ гэх /Хх-н 85-8 дугаар хуудас/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 04-12 дугаар хуудас/

           С.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа /Хх-н *******3, *******5 дугаар хуудас/

С.*******ын № 3385******* дугаартай АВС ангиллын жолоочийн үнэмлэхний хуулбар /Хх-н 1 дүгээр хуудас/

овогт ******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 3 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт С. гаргасан гэм буруугийн хувьд маргахгүй тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 121 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт хохирогч Г. гаргасан найз *******ад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 122 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт хохирогч Ш.аас гаргасан нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй байгааг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэх хүсэлт /Хх-н 123 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2021 оны 12 дугаар сарын *******-ны өдөр оройн 20 цагийн орчимд  эхнэр Д. эзэмшлийн Лексус RХ 330 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр багийн нутаг Цагаанчулуутын алтны уурхайн орчимд зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.*******.а, .3, ., 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчин замын хажуу руу тээврийн хэрэгслээ унагаж зам тээврийн осол гаргаснаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г. эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Ш. эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй, шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч С.******* нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаснаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.*******  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирохгүй байна.

Учир нь шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангасан боловч тухайн зүйлийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул тухайн зүйлийн хөнгөн ялтай хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчлэх шаардлагагүй байна.

Иймд шүүгдэгч С.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 0 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд улсын яллагч шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллахаас татгалзсныг дурьдах нь зүйтэй байна.

 Хохирогч Г., Ш. нар нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн боловч шүүгдэгч С.******* нь хүнд гэмтэл учирсан хохирогч Ш.т сайн дураараа 50 төгрөгийг өгсөн гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлж тайлбарлаж байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “согтуурсан, мансуурсан үедээ:”, 2.3.”хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж:” үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” ...гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт .... “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил,  түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”......... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх, албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч С.*******ын № 3385******* дугаартай АВС ангиллын жолоочийн үнэмлэх хавтаст хэрэгт хураагдан ирээгүй тул жолоочийн үнэмлэхийг нь хураан авч эрх хасах ялд нь хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Хохирогч Г., Ш. нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг нь дурьдаж, хохирогч Г., Ш. нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээс үүссэн цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан үр дагавар, хор уршгийн зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 3.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 3.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3 дахь хэсэгт заасныг баримтлан С.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.*******ыг 08 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д засан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.*******ын № 3385******* дугаартай АВС ангиллын жолоочийн үнэмлэх хавтаст хэрэгт хураагдан шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.******* нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн .1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******ад авагдсан эрх хассан, тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

. Хохирогч Ш., Г. нар нь зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

*******. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.