Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 45

 

 

Д.ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2017/00429 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн, т  холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д. түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Э.Батцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, илгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Би төрийн байгууллагад 2003 оноос 2016 оныг дуустал илласан. Би тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн. Төрийн албанд иллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйг дээдлэн илл, алдаа гарг байгаагүй.

 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ээлжийн амралт аваад, 09 дүгээр сарын 24-ний өдөр илдаа эргэж орох гэж Ховд аймгийн, даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа той уулзахад нь намайг амарснаараа амралтаа дуусгаад ир, хүлээж бай гэж хэлсэн. Гэтэл намайг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар лаас чөлөөлсөн байсан бөгөөд 11 дүгээр сарын 01-ний өдөр бичиг хэргийн илтан намайг дууд, тушаалыг танилцуулсан. Тэгэхэд би тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад намайг чөлөөлсөн юм бэ гэж хэлээд би даргатай уулзахад шинэ бүтэц орон тоо батлагдаад ирэхээр намайг дахиж иллуулна, хүлээж бай гэж хэлсэн. Гэтэл би даргад итгээд хүлээж байхад эхнэрийн бие өвдөж, асрах зайлшгүй шаардлага гарсан. Би цалингаа авъя гэж хариуцагчид хэлж байсан боловч өгөөгүй. Би төрд олон жил илласны төлөө маргаан үүсгэхийг хүсээгүй боловч надад хохиролтой байна.

            Иймд хэргийг маань үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. 2016 оны 05 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал цалин 2353115 төгрөг, амралтын мөнгө 619106 төгрөг, нийт 2969221 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүсэж байна. Энэ нь миний лаа хийж байх үед олгогдоогүй цалин хөлс юм. Хариуцагч сая тайлбарлахдаа регистрийн дугаар болон овог нь зөрүүтэй байна гэж хэлсэн. Үүнийг би зөрчил биш гэж бодож байна. Үүнээс болж би нийгмийн даатгалын газраас авах тэтгэмжээ авч чадаагүй. Ийм байдлаар би хохирсон.

 Надад мөнгөний хэрэгцээ их байна. Малчны зээл болон дүүгийнхээ цалингийн зээлийг хүртэл авахуулсан байгаа....Би маш их гомдолтой байна. Би хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, илдаа эгүүлэн тогтоолгох, илгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсэж байна. Би Төрийн албаны салбар зөвлөлд хандана гэж бодож байгаа. Би 50 настай хүн бөгөөд эргэж төрийн албанд илд ороход хүндрэлтэй. Хариуцагч нь намайг лаас чөлөөлчхөөд эргүүлээд намайг илд авна, хүлээж бай гэж хуурсаар байгаад миний хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн. Аймгийн Засаг дарга намайг илд авах талаар хариуцагчид үүрэг чиглэл өгч байсан боловч нь даргынхаа үгэнд ордоггүй....Ховд аймгийн, газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,, газрын мал бүтээгдэхүүн, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний илд эгүүлэн тогтоолгох, илгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан....2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин 5162300 төгрөг гаргуулахыг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А10 дугаар тушаалаар лаас чөлөөлөгдөж, буцалтгүй тэтгэлэг олгогдсон байдаг.

 Монгол улсын Засгийн газрын 2013 оны 415 дугаар тогтоол,, сайдын 2013 оны А/170 дугаар тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдсөний улмаас нэхэмжлэгч нь лаас чөлөөлөгдсөн юм. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж аваад лаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан, газрын даргаар илл байсанд гомдол гарг байгаад бүтэц орон тоогүй албан тушаалд авч иллуулсан бөгөөд энэ нь аймгийн аудитын тайланд зөрчил болж илэрсэн юм. Тухайн үед даргаар илл байсан нь нэхэмжлэгчийг төрийн захиргаа, хоршоо, экстицын асуудал хариуцсан мэргэжилтнээс нь чөлөөлж,, газрын харьяа мал ахуй хариуцсан мэргэжилтэн гэх орон тоогүй албан тушаалд иллуулж байсан нь аймгийн аудитын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаар дүгнэлтээр зөрчилд дурдагдсан учраас 2016 оны 06 дугаар сараас 09 дүгээр сар хүртэлх цалинг олгоогүй юм. Би 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн, газрын даргаар томилогдсон бөгөөд нэхэмжлэгчийн илл байсан орон тоо нь бүтцэд байхгүй бөгөөд ахуй дээр тушаал гарг, иллуулсан байдаг. Аж нь орлогоороо зарлагаа нөхдөг бөгөөд одоо зарлага нь орлогоосоо хэтэрсэн байгаа. Тухайн үед илл байсан Д., Болор нарын цалинг ноолуураа борлуулсны дараа өгч байсан байдаг. Жилд 200, 300 гаруй толгой эм мал төллөдөг бөгөөд тухайн жилийн байдлаас хамаарч зарлага нь орлогоосоо давсан тул цаашид иллуулах боломжгүй гэдгийг нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэгч нь хоршоо, экстиц хариуцсан мэргэжилтний албан тушаал дээрээ илламаар байна гэж надад хэлж байсан. Гэтэл, ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/1497 дугаар удирдамжаар аймгуудын, газрын бүтэц орон тоог баталсан бөгөөд хоршоо, экстейншны хариуцсан мэргэжилтний орон тоо батлагд ирсэн боловч шинэ бүтцээр аймгийн захиргаанд хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцан илл байсан мэргэжилтэн лын байртайгаа, цалингийн төсөвтэйгөө шилжиж ирээд илл байгаа юм. Гэтэл Д. нь уг лын байранд би иллах ёстой гэж тайлбарлаад байна. Хэрвээ Төрийн албаны салбар зөвлөл нь уг лын байр зарлагдаад, сонгон шалгаруулалтад орвол нэхэмжлэгчид лын байр нь нээлттэй байх байсан. 2016 оны 06 дугаар сараас 09 дүгээр сар хүртэлх цалинг орлогоосоо өгөх боломжгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү....Аймгийн Засаг дарга нь Д.ийг илд ав гэж хэлсэн боловч үүнийг нь заавал биелүүлнэ гэсэн зүйл байхгүй. Учир нь нэхэмжлэгчийн илл байсан нөхцөл байдлыг үзэхэд тооцоон дээр байхгүй орон тоон дээр цалинжуулж, өөрийг нь хуурсан байдалтай байсан. Иймд өмнө нь уг байгууллагын даргаар илл байсангаас тодруулах шаардлагатай зүйлүүд байгаа....Тухайн үед нэхэмжлэгчид хэлж байсан. Албан ёсоор бичгээр мэдэгдэл өгөөгүй. Амаар хэлж байсан....Бүтэц орон тоо батлагд ирвэл илд авна гэж яригд байсан....Би хүлээж бай гэдэг асуудлыг ярихдаа 2016 оны 12 дугаар сард шинэ бүтэц батлагд магадгүй гэдгийг хэлж байсан....Хэрвээ лын байр гарвал бид иллуулах боломжтой....гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2017/00429 дугаар шийдвэрээр 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгч Д.ийн Ховд аймгийн газрын даргын 2016 оны 10 сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/28 тоот тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.ийг Ховд аймгийн, т мал бүтээгдэхүүн, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний илд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймгийн, газраас илгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,955,298.6 /дөрвөн сая есөн зуун тавин таван мянга хоёр зуун ерэн найман төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 207,001.4 /хоёр зуун долоон мянга нэг төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Нэхэмжлэгчийн 2016 оны 5-10 дугаар сарын цалин 2,353,115 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 619,106 төгрөг, нийт 2,969,221 /хоёр сая есөн зуун жаран есөн мянга хоёр зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигч нийт 2,253,742 /хоёр сая хоёр зуун тавин гурван мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн болохыг дурдсугай.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.ийн илгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн, т даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,850 /тавин таван мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн, газраас 51,010 /тавин нэгэн мянга арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамж нийт 164,435 /нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх иллагааны журам зөрчин, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т илтан лаас буруу халсан буюу өөр илд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ.

 Нэхэмжлэгч Д. нь хариуцагч, газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн лаас чөлөөлөх тухай тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардан авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ингэсэн атлаа лаас халагдсан талаарх гомдлоо 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдаг.

Ийм байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн лаас халагдсан шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр сэргээлээ.Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд хуулийн 129 дугаар зүйлийн 129.3-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорих цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.

 Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд хүнд өвчний учир эмчлүүлсэн эхнэрээ асарч байсан үйл баримтыг гомдол гаргагчид хамаатуулж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хуулийн албан ёсны тайлбараас өөр утгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Д. нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 5, 6, 7, 8, 9 дүгээр сарын цалин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,  Ховд аймгийн Хөдөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Хөдөө т мал бүтээгдэхүүн, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний илд эгүүлэн томилуулах, илгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Хариуцагч Ховд аймгийн Хөдөө газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь орон тоо байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргээ.

Д. нь Ховд аймгийн Хөдөө т мал бүтээгдэхүүн, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр илл байгаад тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр лаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар Ховд аймгийн Хөдөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай тушаалд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг 5 сар 07 хоногоор хэтрүүлсэн[1] үндэслэлээ “ил олгогчоос илд буца авна” гэж хүлээлт үүсгэсэн, мөн нэхэмжлэгчийн эхнэр “элэгний церроз, ходоодны хорт хавдар” гэсэн оноштойгоор удаан хугацаагаар эмчлүүлсэн, эхнэрээ асарсан гэж тайлбарласан бөгөөд эхнэр С.Уранбилэгийн өвчний түүх болон эмнэлгийн бусад баримт бичгүүдийг нотлох баримтаар хэрэгт өгчээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл:

1. Ажил олгогч буюу хариуцагч Ховд аймгийн Хөдөө газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь “нэхэмжлэгч Д.ийг бүтэц орон тоо ирэхээр таныг илд буцаагаад авна, та хэл ам хийгүй байж бай гэж хүлээлт үүсгэсэн” гэх тайлбар нь хуульд заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

2. “Нэхэмжлэгч Д.ийн эхнэр нь элэгний церроз, ходоодны хорт хавдар гэсэн оноштойгоор удаан хугацаагаар эмчлүүлсэн, нэхэмжлэгч өөрөө эхнэрээ асарсан” гэх үйл баримт нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн боловч нэхэмжлэгчийн хувьд өөрийн болон төлөөлөгчөөрөө дамжуулан хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан буюу шүүхэд хандах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн зүйлийн 129.2-т заасан хугацааг илт үндэслэлгүйгээр сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Д.ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Ховд аймгийн Хөдөө газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Хөдөө т мал бүтээгдэхүүн, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний илд эгүүлэн томилуулах, илгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 119 хуудас дахь нэхэмжлэгч Д.ийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр лаас чөлөөлсөн Б/28 дугаар тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардуулсан гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй боловч уг нотлох баримтын хууль зүйн үндэслэл болон тушаал гардуулсан үйл баримт, огноо дээр талууд маргаагүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Харин нэхэмжлэгчийн 2016 оны 5-10 дугаар сарын цалин 2.353.115 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 619.106 төгрөг нийт 2.969.221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг мөн хэтрүүлсэн боловч хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаан дээр энэхүү шаардлагаас 2.253.742 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хариуцагчаас 2.253.742 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2017/00429 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, 4 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.11, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.ийн хариуцагч Ховд аймгийн, т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханг, хариуцагч Ховд аймгийн, газраас 2253742 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.ид олгож, нэхэмжлэгчийн “Ховд аймгийн, газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, илд эгүүлэн томилуулах, илгүй байсан хугацааны олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 6 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн, газрын санхүүгээс 51010 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.ид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар хариуцагч давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарл хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх иллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

                                   

М.НЯМБАЯР

 

 


[1] Хавтаст хэргийн 119 дүгээр хуудас