| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 201605000078 |
| Дугаар | 2000/ДШМ/000 |
| Огноо | 2000-01-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.2.2., 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2000 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 2000/ДШМ/000
Б.Сумъяабазар, А.Алтансүх, Н.Пүрэвбат, Д.Отгонболд, Т.Гантогтох,
Б.Самбалхүндэв, Б.Зэвэг, С.Бямбаа, З.Ариунболд нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Гантулга
Яллагдагч Б.Сумъяабазар, А.Алтансүх, Д.Отгонболд, Т.Гантогтох, Б.Самбалхүндэв, Б.Зэвэг, З.Ариунболд
Яллагдагч нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр, Ц.Мөнхтуул, Г.Дуламсүрэн,
Ц.Мөнгөндавалгаа
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЗ/1021 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот эсэргүүцлээр Б.Сумъяабазар, А.Алтансүх, Н.Пүрэвбат, Д.Отгонболд, Т.Гантогтох, Б.Самбалхүндэв, Б.Зэвэг, С.Бямбаа, З.Ариунболд нарт холбогдох эрүүгийн 201605000078 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баярсайханы Сумъяабазар, ......... улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 3 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, хэрэглэж байсан, 2017 оны 11 дүгээр сарын 01-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар /ВК97033111/,
Монгол Улсын иргэн, Адууч овогт Насанжаргалын Пүрэвбат, ....................... улсаас авсан гавьяа шагналгүй, 2017 оны 8 дугаар сарын 25-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан, регистрийн дугаар /ВГ00212617/,
Монгол Улсын иргэн, Мягаа овогт Түвшинжаргалын Гантогтох, ........... улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 8 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, 2016 оны 2 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2017 оны 8 дугаар сарын 25-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар /ВГ99042810/,
Монгол Улсын иргэн, Ламтан овогт Алтанхуягийн Алтансүх, ............. улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 4 дүгээр сарын 02-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2015 оны 3 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 3 жил 1 хоногийн хорих, 2017 оны 11 дүгээр сарын 01-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар /ВЮ96051831/,
Монгол Улсын иргэн, Жаа овогт Дашлхагвын Отгонболд, ................. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 9 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2016 оны 6 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сар байсан, регистрийн дугаар /ВЮ92052255/
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Болор-Эрдэнийн Самбалхүндэв, .............. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 4 дүгээр сарын 02-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар /ВТ95101517/
Монгол Улсын иргэн, Том овогт Баттулгын Зэвэг, ........... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2017 оны 2 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар /ВП97102612/
Монгол Улсын иргэн, Тост овогт Сүхбатын Бямбаа, .......... оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВА96100512/
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Зоригоогийн Ариунболд, .............. оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВЮ98042614/
Т.Гантогтох, Б.Сумъяабазар, өсвөр насны Н.Пүрэвбат нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг 2-5-1 тоотод оршин суух иргэн П.Батбаярын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3 222 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн өсвөр насны Н.Пүрэвбат, Т.Гантогтох нар нь бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дурсамж" гэрэл зургийн газрын хойд талд 2017 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Г.Мөнхболдыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Б.Сумъяабазар нь насанд хүрээгүй буюу 17 нас 06 сар 01 хоногтой өсвөр насны шүүгдэгч Н.Пүрэвбатыг хулгайн гэмт хэрэг үйлдэх гэмт хэрэгт татан оролцуулсан,
Б.Сумъяабазар, А.Алтансүх нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2013 оны 12 сарын 29-ний өдрөөс 2014 оны 01 сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор сумын 3-32-8 тоотод оршин суух иргэн Т.Батмөнхийн эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 585000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Сумъяабазар, А.Алтансүх нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор сумын дуурсах 3-р багийн нутаг 3-3-31 тоотод оршин суух иргэн Б.Сумъяабазарын эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 2115000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Сумъяабазар, А.Алтансүх,Б.Самбалхүндэв нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2014 оны 11 сарын 20-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.Билгүүнийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утсыг дээрэмдэж бусдад 60 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан
Мөн Б.Сумъяабазар, А.Алтансүх, Б.Самбалхүндэв нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнгийн гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Сумъяабазар, А.Алтансүх нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Л.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан
Мөн Б.Сумъяабазар, А.Алтансүх нар нь бүлэглэн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Х.Даваадоржийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн LG маркийн гар утсыг дээрэмдэж бусдад 120000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.Сумъяабазар, А.Алтансүх нар нь Баянхонгор сумын 3 дугаар баг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2015 оны 11 сарын 19-ний өдөр У.Мөнхбатыг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утсыг дээрэмдэж бусдад 160 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан
Б.Сумъяабазар, А.Алтансүх нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт 2017 оны 09 дүгээр сарын 01-ний орой иргэн М.Төмөрчөдөрийн гар утас, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэн дээрэмдсэн,
Б.Сумъяабазар, А.Алтансүх нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.Анхбаяр, Д.Ган-Эрдэнэ нарын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн,
Мөн Б.Сумъяабазар, Ц.Гүндцамба, Э.Пүрэвдаш нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг болох зорилгоор 2014 оны 04 сарын 16-17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн У.Батмөнхийн эзэмшлийн “Эрч хурд” нэртэй, иргэн Б.Одсайханы эзэмшлийн "Бөөн цагаан” нэртэй дэлгүүрүүдэд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан У.Батмөнхөд 672000 төгрөгийн хохирол, иргэн Б.Одсайханд 719500 төгрөгийн нийт 1391000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан
Мөн Б.Сумъяабазар, А.Алтансүх, Г.Батболд нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 06 сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор сумын 3-6- 20 тоотод оршин суух иргэн У.Нандинтулгын эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бага бус хэмжээний буюу 645000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан,
Мөн Б.Сумъяабазар, А.Алтансүх, Г.Батболд нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-3-7 тоотод оршин суух П.Энхтөрийн эзэнгүй гэрт 2014 оны 08 сарын 25-ны шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 590000 төгрөгийн хохирол учруулсан
Мөн Б.Сумъяабазар, С.Бямбаа, Б.Зэвэг нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд Түйн голын цаад талд 2017 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шенө буюу 01 цагийн орчимд Э.Зэмүүмааг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн
Б.Сумъяабазар, Б.Зэвэг, С.Бямбаа нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд Түйн голын цаад талд 2017 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө буюу 01 цагийн орчимд Э.Зэмүүмааг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн Б.Сумъяабазар нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө иргэн Д.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн Б.Сумъяабазар, шүүгдэгч Д.Отгонболд нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө иргэн П.Бямбыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Б.Сумъяабазар Д.Отгонболд нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 30 айлын 04 тоотод оршин суух иргэн Ш.Одсүрэнгийн эзэнгүй байсан гэрт 2017 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 530000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Сумъяабазар, Д.Отгонболд нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 45 дугаар гудамжны 2 тоотод оршин суух Б.Амарболдын гэрт 2017 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрийн хооронд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1472000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Отгонболд нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил бааранд 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед иргэн Д.Амардэлгэрийн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан
А.Алтансүх, Б.Самбалхүндэв нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Ж.Банзрагчийн эзэмшлийн Баян нэртэй дэлгүүрт 2015 оны 08 сарын 12-13-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зуйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 476500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн А.Алтансүх ,З.Ариунболд нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч Б.Балжинням, Л.Батчулуун нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж Б.Балжиннямын эзэмшлийн 279000 төгрөгийн үнэ бүхий 116 маркийн гар утас, Л.Батчулууны эзэмшлийн 50000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн,
Д.Отгонболд нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил нэртэй бааранд 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой 23 цаг 30 минутын орчим иргэн Д.Амардэлгэрийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан
Т.Гантогтох нь Б.Сумъяабазар, өсвөр насны Н.Пүрэвбат нартай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 16-наас 27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг, 5-1 тоотод оршин суух иргэн П.Батбаярын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3.222.000 төгрөгийн хохирол учруулсан, насанд хүрээгүй буюу 17 нас 6 сар 1 хоногтой өсвөр насны Н.Пүрэвбатыг хулгайн гэмт хэрэг үйлдэх гэмт хэрэгт татан оролцуулсан,
Мөн өсвөр насны Н.Пүрэвбаттай бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дурсамж" гэрэл зургийн газрын хойд талд 2017 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Г.Мөнхболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Өсвөр насны Н.Пүрэвбат нь Т.Гантогтох, Б.Сумъяабазар нартай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 16-наас 27-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг, 5-1 тоотод оршин суух иргэн П.Батбаярын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3.222.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Т.Гантогтохтой бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дурсамж" гэрэл зургийн газрын хойд талд 2017 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Г.Мөнхболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.Сумъяабазар нь Т.Гантогтох, өсвөр насны Н.Пүрэвбат нартай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 16-наас 27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг, 5-1 тоотод оршин суух иргэн П.Батбаярын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 3.222.000 төгрөгийн хохирол учруулсан, насанд хүрээгүй буюу 17 нас 6 сар 1 хоногтой өсвөр насны Н.Пүрэвбатыг хулгайн гэмт хэрэг үйлдэх гэмт хэрэгт татан оролцуулсан,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт 2017 оны 9 дүгээр сарын 01-ний орой иргэн М.Төмөрчөдөрийн гар утас, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэн дээрэмдсэн,
А.Алтансүхтэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.Анхбаяр, Д.Ган-Эрдэнэ нарын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн,
Д.Отгонболдтой бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн П.Бямбыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн Д.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
А.Алтансүх нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Эрдэнэмөрөнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн Б.Сумъяабазартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.Анхбаяр, Д.Ган-Эрдэнэ нарын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн,
Д.Отгонболд нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил нэртэй бааранд 2017 оны 10 дугаар сарын 13-ны орой 23 цаг 30 минутын орчим иргэн Д.Амардэлгэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн Б.Сумъяабазартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн П.Бямбыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 30 айлын 4 тоотод оршин суух иргэн Ш.Одсүрэнгийн эзэнгүй байсан гэрт 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 530.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 45 дугаар гудамжны 2 тоотод оршин суух Б.Амарболдын гэрт 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 25-ны өдрийн хооронд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.472.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын Т.Гантогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.Пүрэвбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Сумъяабазарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.1-д зааснаар,
А.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.1-д зааснаар
Б.Самбалхүндэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
З.Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Д.Отгонболдод Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар,
Б.Зэвэг, С.Бямбаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Яллагдагч Д.Отгонболд нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Оргил ресторанаас шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор эд зүйл хулгайлж, бусдад 385250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгтээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн № 88 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн № 40 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Д.Отгонболдын дээрх үйлдлүүд нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн № 88 дугаар шийтгэх тогтоол гаргахын өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг хэрхэн нэмж нэгтгэх талаар 2015 оны Эрүүгийн хуульд зохицуулагдаагүй, эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байна.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Отгонболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн № 157а дугаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн ба шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд дээрх хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул яллагдагч Б.Сумъяабазар, А.Алтансүх, Б.Самбалхүндэв, З.Ариунболд, Д.Отгонболд, С.Бямбаа, Б.Зэвэг, Т.Гантогтох, Н.Пүрэвбат нарт холбогдох эрүүгийн 2016050000078 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гантулга 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №02 дугаар эсэргүүцэлдээ: Эрүүгийн 201605000078 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамж нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
1. Хэрэгт шүүгчийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан явуулсан бөгөөд ямар үндэслэлээр зарлан явуулж байгаа талаар шүүгчийн захирамжид дурдаагүй, мөн шүүх хуралдаанд урьдчилан хэлэлцүүлгийг ямар үндэслэлээр явуулж байгаа болохыг даргалагчаас оролцогч нарт танилцуулаагүй буюу даргалагчаас хурлыг нээж урьдчилан хэлэлцүүлэгтэй холбоотой оролцогч нарт санал хүсэлт байна уу гэж асуухад нь улсын яллагчийн зүгээс шүүх ямар асуудал хэлэлцэхээр урьдчилан хэлэлцүүлэг хийж байгааг мэдэхгүй учраас санал хүсэлт байхгүй гэхэд даргалагч шүүх хуралдааныг завсарлаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт * ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх шийтгэх тоггоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно “ гэж хуульчилсан бөгөод шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг шийтгэх тоггоол гарсаны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг хэрхэн нэгтгэх талаар 2015 оны Эрүүгийн хуульд зохицуулаагүи, эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байна. Шүүгдэгч Д.Отгонболд нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх бөгөөд дээрх хэргийг нэгтгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдврлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-6.17 дахь хэсгүүдэд заасан урьдчилан хэлэлцүүлэг хийх нөхцлүүдэд заагдсан үндэслэлүүдэд хамаарахгүй үндэслэлээр явуулсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
2. Шүүхээс дээрх асуудлаар урьдчилан хэлэлцүүлэг зарлаж явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг мөн зөрчсөн гэж үзэхээр байна.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийтвэрлэж болохоор заасан байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ‘ ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно“ гэж хуульчилсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг шийтгэх тогтоол гарсаны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг хэрхэн нэгтгэх талаар 2015 оны Эрүүгийн хуульд зохицуулаагүй, эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байна гэж дүгнэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр Д.Отгонболдын 2017 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 30 айлын 04 тоотод оршин суух иргэн Ш.Одсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 530 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны О9 дүгээр сарын 22-25-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 45 дугаар гудамжны 2 тоотод оршин суух Б.Амарболдын хүн байнга амьдрах зориулалтай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1472000 төгрөгийн хохирол учруулсан 2 удаагийн үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө үйлдэгдсэн байх боловч эдгээр гэмт хэргүүдийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэрэгтэй нэгтгэн шалгаж, шийдвэрлэхэд гэмт хэргийн зүйлчлэл оорчлөгдөхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх бүрэн боломжтой болно.
4. Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Чимэддорж оролцсон байхад шүүгчийн захирамжид шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил оролцсон байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн зөрчил гэж үзнэ.
Иймд Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгуй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн 1021 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №02 дугаар эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна гэв.
Яллагдагч Б.Сумъяабазар, А.Алтансүх, Д.Отгонболд,Т.Гантогтох, Б.Самбалхүндэв,
Б.Зэвэг, З.Ариунболд нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна гэцгээв.
Яллагдагч нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр, Ц.Мөнхтуул, Г.Дуламсүрэн, Ц.Мөнгөндавалгаа нар: Яллагдагч нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг гаргаж байна гэцгээв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор Н.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;
Яллагдагч Д.Отгонболдын 2017 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 30 айлын 04 тоотод оршин суух иргэн Ш.Одсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалтай гэрт хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 530 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 45 дугаар гудамжны 2 тоотод оршин суух Б.Амарболдын хүн байнга амьдрах зориулалтай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1472000 төгрөгийн хохирол учруулсан 2 удаагийн үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө үйлдэгдсэн байх боловч эдгээр гэмт хэргүүдийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэрэгт нь нэгтгэн шалгаж шийдвэрлэх нь Д.Отгонболдын эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул хүлээн авах нь зүйтэй.
Анхан шатны шүүхийн шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлэгийн тов тогтоосон шүүгчийн захирамж, урьдчилсан хэлэлцүүлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэгийг зарлан явуулахдаа ямар үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэгийг зарлан хуралдуулсан болохоо танилцуулаагүй нь хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, хязгаарласан гэж үзнэ.
Энэ талаар дурдсан прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шатанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Чимэддорж оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан, шүүгчийн захирамжид шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил оролцсон гэж зөрүүтэй бичсэн, мөн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлээгүй боловч шүүгч захирамждаа шүүгдэгч, яллагдагч гэх зэргээр бичсэн алдааг дурдах нь зүйтэй.
Иймд Прокурорын эсэргүүцэлд дурдсан зарим хэсгийг хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн 1021 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Яллагдагч Б.Сумъяабазар, А.Алтансүх, Д.Отгонболд, Б.Зэвэг нарт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Ц.Мөнхтуул, Г.Дуламсүрэн, Ц.Мөнгөндавалгаа нарын саналыг яллагдагч нарын хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЗ/1021 дүгээр захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Яллагдагч Б.Сумъяабазар, А.Алтансүх, Д.Отгонболд, Б.Зэвэг нарт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Н.Пүрэвбат, Д.Отгонболд, Т.Гантогтох, Б.Самбалхүндэв, С.Бямбаа, З.Ариунболд нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР
Б.БОЛОР-ЭРДЭНЭ