Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 23

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар би иргэн А.Ц-ын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “1. Өвөрхангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин явуулахыг хариуцагчид даалгах” тухай гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ц 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: 

“Иргэн А овогтой Ц миний бие Өвөрхангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан  “1. Өвөрхангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ц нь Өвөрхангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “1. Өвөрхангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин явуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч А.Ц нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалах тухай хүсэлтээ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд тэрээр уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд, энэхүү шийдвэрт гомдол гаргах эрхгүй ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохгүйг тайлбарлах нь зүйтэй байна. 

Иймд нэхэмжлэгч А.Ц нь тус захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох “1. Өвөрхангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин явуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, 121/2020/0017/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон.

 

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан А.Ц-ын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “1. Өвөрхангай аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин явуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/2020/0017/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СУГАР