| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Р.З Хариуцагч: УБ Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.З нь УБын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1-264 тоот тушаалын дагуу Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны даргаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа Улаанбаатар төмөр замд эдийн засгийн үр ашигтай олон ажил хийснийг удирдлага болон албан хаагчид мэдэж байгаа. Түүнчлэн ажил үүргээ гүйцэтгэхдээ нэг ч удаа алдаа дутагдал гаргаагүй, сахилгын зөрчил авагдаагүй болно. Гэтэл УБын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-1-447 тоот тушаал гарч Худалдан авалт борлуулалтын албаны орлогч дарга Б.Г-г ажилдаа орох хүртэл хугацаагаар түр ажиллаж байгаа хэмээн Р.Зтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон шийдвэрлэсэн. Р.Зтой хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Улаанбаатар төмөр замын Худалдан авалт, борлуулалтын албаны даргын албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байтал орлогч даргын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно хэмээн шийдвэрлэж байгаа нь, мөн Б.Ггэдэг хүн ажилдаа ороогүй байхад чөлөөний хугацаа нь дууссан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тушаал үндэслэлгүй гарсан. Иймд Р.Зыг Худалдан авалт, борлуулалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 54 хоногийн цалинд 3.664.710 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв. Хариуцагч УБын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. УБ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1-264 тоот тушаалаар Р.Зыг Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны даргаар томилон, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны даргаар Р.Зыг томилсон нь хууль бус, ашиг сонирхолын зөрчилтэй байсан гэх гомдлыг Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо ТББ-аас Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулсан. Тус гомдлын дагуу Авлигатай тэмцэх газраас 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03/5861 тоот Хуулийн хэрэгжилт хангах тухай албан тоотыг Улаанбаатар төмөр замын даргад ирүүлсэн. Авлигатай тэмцэх газраас “Хангамжийн албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Р.Зын хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг ирүүлснийг манай газраас хянаж мөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр албан бичгээр мэргэжлээрээ 5-аас доошгүй жил удирдах алба хашсан байх” шаардлага шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн этгээдийг уг албан тушаалд томилох талаар анхааруулсан хариуг хүргүүлсэн байхад УБТЗ Р.Зыг албан тушаалд томилсон. Энэхүү нөхцөл байдал нь иргэд төрийн бус байгууллагаас УБТЗ ХНН-ийн удирдлага ашиг сонирхолын зөрчилтэй томилгоо хийж байгаа тухай удаа дараа өргөдөл, гомдол ирүүлэх шалтгаан болж байна. Иймд дээр дурдсан албан бичгүүдийн дагуу зөрчил арилгах, хуулийн хэрэгжилт хангаж ажиллах талаар удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаарх хариуг Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дотор тус газарт ирүүл гэсэн байдаг. Авлигатай тэмцэх газраас зөрчил арилгуулах, хуулийн хэрэгжилт хангаж ажиллах талаар шаардлага ирүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг үндэслэн Р.Зтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэв. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Р.З нь хариуцагч УБд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, олговорт 3.664.710 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. УБын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б-I-447 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтуудыг тус тус үндэслэн Худалдан авалт борлуулалтын албаны орлогч дарга Б.Г-г ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар түр ажиллаж байгаа Худалдан авалт, борлуулалтын албаны орлогч дарга Р.Зтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгожээ. Хариуцагч УБ нь нэхэмжлэгч Р.Зийг Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны даргын албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан авч ажиллуулсан болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. Шүүх хуралдаанд хариуцагч “Худалдан авалт борлуулалтын албаны орлогч дарга Б.Гнь урт хугацааны чөлөө авч түүний оронд Р.З түр томилогдсон боловч Авлигатай тэмцэх газрын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хуулийн хэрэгжилт хангах тухай 03/5861 албан бичгээр Р.Зийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг ирүүлснийг хянаж мөн оны 10 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр түүнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан удирлагын арга зүйч менежер, техникийн шинжлэх ухааны магистраас доошгүй зэрэгтэй, мэргэжлээрээ Улаанбаатар төмөр замд 5-аас доошгүй жил удирдах алба хашсан байх шаардлага шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн этгээдийг уг албан тушаалд томилох талаар анхааруулсан хариу хүргүүлж, энэ талаар арга хэмжээ авах, хариуг Авлигын эсрэг хуульд зааснаар тус газарт ирүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ. Хариуцагч нь Р.Зыг Худалдан авалт борлуулалтын албаны орлогч дарга Б.Ганбаатарыг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар түр ажилд авсан гэж тайлбарласан боловч, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан байнгын ажлын байранд Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны даргын албан тушаалд томилсон, орлогч дарга Б.Г өвчний учир 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөтэй байгаа болох нь талуудын тайлбар, Төмөр замын даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б-III-230 дагаартай чөлөө олгох тухай тушаалаар тогтоогдсон. Мөн Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхолын зөрчилтэй томилсон гэх гомдол мэдээллийг шалгаж Зөрчил арилгуулж, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг ирүүлсэн боловч энэ талаарх арга хэмжээг ажил олгогч аваагүйд ажилтан буруугүй байна. Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээний 2.3-т заасан зөрчилийг гаргасан тохиолдолд захиргааны санаачилгаар цуцлахаар тохиролцсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлэр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна. Иймд Р.Зыг Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны 2017 оны 10 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэлх 51 хоногийн олговорт 3.461.115 төгрөг гаргуулж, илүү нэхэмжилсэн 203.595 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч УБ-д даалгаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдаж, хариуцагч УБаас 70.328 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв. |