| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: С.Г Нэхэмжлэгч: Б.Д Хариуцагч: СА ХХК 5.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагч СА ХХК-ийн захирал Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Д, С.Гнар нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр СА ХХК-тай Суралцахад зөвлөх гэрээг байгуулж БНХАУ-ын бакалаврын сургалтын 100%-ийн тэтгэлэгт хамрагдах зорилгоор Жэнжоу хотод 2015 оны 09 дүгээр сараас хэлний бэлтгэлд сурч эхэлсэн. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч нар тус компанид үйлчилгээний төлбөр 5.000.000 төгрөг, бүртгэлийн хураамж 500 ам долларыг бэлнээр төлцгөөсөн. Суралцах хугацаанд дотуур байрны нөхцөл муу, хэлний бэлтгэлийн сургалт тааруу байсан тул Суралцахад зөвлөх гэрээний 2.4.3-т зааснаар 2016 оны 03 дугаар сард гэрээг цуцлах хүсэлтийг компанийн захирал Н.Мд гаргасан. Н.М захирал тухайн үед гэрээ цуцалсны шимтгэл, суралцах хугацааны зардал зэргийг хасаад гэрээний 2.4.3-т зааснаар зөвлөх үйлчилгээни 95% буюу 2.850.000 төгрөгийг Б.Дд төлөхөөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр мөнгийг цувуулж төлхөөр график гаргасан боловч хугацаандаа төлөөгүй. Б.Д, С.Гнар гэрээнээс татгалзах хүсэлтийг хамтдаа 2016 оны 03 дугаар сард гаргаж, С.Ггадагшаа өөр сургуульд явсан байсан тул Төлбөр баргадуулах гэрээг Б.Д хариуцагчтай байгуулсан. Гэрээнээс татгалзах саналыг хариуцагч хүлээн авсан тул Б.Дтай байгуулсан гэрээний үнийн дүн 2.850.000 төгрөгийг С.Гнэхэмжилсэн. Уг нь гэрээний 2.4.3-т зааснаар үйлчилгээний төлбөрийн 95%-ийг хариуцагч гэрээ цуцлах хүсэлт гаргавал суралцагчид буцаан олгохоор заасан боловч нэхэмжлэгч нар суутгасан үнийн дүнд маргахгүй байгаа. Иймд хариуцагч СА ХХК-иас 5.700.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д, С.Гнарт олгож өгнө үү гэв. Хариуцагч СА ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Н.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 08 дугаар сард нэхэмжлэгч Б.Д, С.Гнар манай байгууллагатай Суралцахад зөвлөх гэрээ байгуулж БНХАУ-ын бакалаврын сургалтын 100%-ийн тэтгэлэгт хамрагдан Жэнжоу хотод очиж хэлний бэлтгэлд сурсан. Сургалтын орчин муу талаар бидэнд хүсэлт гаргаагүй. Одоогийн судалгаагаар 1 оюутны 1 жилийн сургалт, байрны төлбөр 20.000 юань гарч байгаа. Энэ нь манай мөнгөөр 7.000.000 төгрөгөөр 1 жил хэлний сургалтад суралцана гэсэн үг. Тиймээс манайх тухайн үед бага зардлаар гаргасан. 2016 оны 03 дугаар сард Б.Д, С.Гнар больлоо, цаашид суралцах боломжгүй гээд гэрээг цуцлах хүсэлт гаргасан боловч цаашид үргэлжлүүлэн суралцсан байсан. Шаардлагатай гэвэл энэ талаарх баримтыг авчруулж болно. Б.Дтай Төлбөр барагдуулах гэрээ байгуулж 2.850.000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Гэхдээ энэ гэрээг хуульчаас зөвлөгөө авч хийгээгүй. Бид төлбөрийн боломжгүй байгаа тул нэг хүнд 1.350.000 төгрөг нийт 2.700.00 төгрөг өгөх боломжтой гэв. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Д, С.Гнар нь хариуцагч СА ХХК-нд холбогдуулан 5.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч Б.Д, С.Гнар нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч СА ХХК-тай Суралцахад зөвлөх гэрээ байгуулж БНХАУ-ын Жэнжоу хотод 1 жилийн хугацаатай хэлний бэлтгэлд суралцах, А, В, С төрлийн тэтгэлэг авахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, суралцагч нь зөвлөхөд зөвлөх үйлчилгээ үзүүлсний хураамж болон бусад төлбөрийг төлөхтэй холбоотой гэрээ байгуулж нэхэмжлэгч тус бүр үйлчилгээний төлбөр 5.000.000 төгрөг, бүртгэлийн хураамж 500 ам.долларыг бэлнээр төлсөн болох нь гэрээ, шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. Суралцахад зөвлөх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Суралцахад зөвлөх гэрээний 2.4 дараах нөхцөлд гэрээг цуцалж суралцагчид зөвлөх үйлчилгээний бүртгэлийн хураамж, зөвлөх үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг буцаан олгох, 2.4.3 гэрээ байгуулснаас хойш суралцагчийн тэтгэлэг авахаар анкетанд бөглөсөн их сургууль болон тэтгэлэг олгох байгууллагад мэдэгдэж, бүртгүүлсний дараа суралцагч гэрээ цуцлах хүсэлт гаргавал зөвлөх үйлчилгээний төлбөрийн 95%-ийг ажлын 10 хоногт багтаан суралцагчид буцааж олгох, 6.1 гэрээний 2.4 заалтын дагуу суралцагч нь албан ёсоор бичгээр саналаа өгч, зөвлөх нь гэрээг цуцлах үйл ажиллагааг баримт үйлдэн гарын үсгээр баталгаажуулан дуусгавар болгох эрх үүргийг тус тус хүлээжээ. Нэхэмжлэгч Б.Д, С.Гнар нь гэрээний 2.4.3-т зааснаар гэрээг цуцлах хүсэлтийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар хариуцагч СА ХХК-д гаргаж талууд харилцан тохиролцож төлбөр төлөгчөөс төлбөр хүлээн авагчид 2.850.000 төгрөгийг төлөхөөр хуваарь гаргаж харилцан тохиролцож Төлбөр барагдуулах гэрээ байгуулжээ. Шүүх хуралдаанд хариуцагч нь нийт 2.700.000 төгрөг төлнө гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах хүсэлт гаргаж, хариуцагч нь гэрээг цуцалж Б.Дд төлбөрөөс 2.850.000 төгрөгийг буцаан төлөхөөр гэрээ байгуулсан тул хариуцагч СА ХХК-иас тус бүр 2.850.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д, С.Гнарт олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нь зүйтэй. Хэрэгт нэхэмжлэгчээс Н.Мтэй мейлээр харилцаж байсан баримтыг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна. |