Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/171

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Нарийн бичгийн дарга Н.Дэчмаа, Улсын яллагч Д.Цогжавхлан, Шүүгдэгч Б.*******, , , , Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Доржготов, Н.Энхжаргал, Р.Уранцэцэг нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.*******, , 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар , нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, овогт ******* *******,

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, овогт *******,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг **************,

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, овогт *******гийн ,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, машин механизм хэрэглэж 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө , , нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас эзэмшлийн 17 тооны, эзэмшлийн 38 тооны нийт 55 тооны буюу олон тооны эр ямааг хулгайлж, бусдад 4.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн хүү болох 17 нас 11 сартай г гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, Шүүгдэгч Т. нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, машин механизм хэрэглэж 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Б.*******, , нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас эзэмшлийн 17 тооны, эзэмшлийн 38 тооны нийт 55 тооны буюу олон тооны эр ямааг хулгайлж. бусдад 4.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, машин механизм хэрэглэж 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Б.*******, , нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас эзэмшлийн 17 тооны, эзэмшлийн 38 тооны нийт 55 тооны буюу олон тооны эр ямааг хулгайлж, бусдад 4.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн хүү болох 17 нас 11 сартай г гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, Шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, машин механизм хэрэглэж 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Б.*******, , нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас эзэмшлийн 17 тооны, эзэмшлийн 38 тооны нийт 55 тооны буюу олон тооны эр ямааг хулгайлж, бусдад 4.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдожээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ; Шүүгдэгч Б.*******, , , нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, машин механизм хэрэглэж 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас эзэмшлийн 17 тооны, эзэмшлийн 38 тооны нийт 55 тооны буюу олон тооны эр ямааг хулгайлж, бусдад 4.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Б.*******, нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн хүү болох 17 нас 11 сартай г гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан: -хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын сүүлээр хүү хамтаар Баацагаан сумын 2 дугаар баг “Богино” гэх газар луу малаа төллүүлэх гээд эм ямаагаа ялгаад аваад явсан юм. Баацагаан сумын 4 дүгээр баг “Шанд” гэх газар манай хүргэн Эрдэнэдалай, охин Нямсүрэн нар нь сувай эм ямаа болон эр ямаа хараад үлдсэн юм. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед би малаа төллүүлээд байж байх үед манай охин Нямсүрэн над руу утсаар яриад урд шөнө манай хоттой малнаас 60 гаран тооны эр ямаа алдагдсан байна гэхээр нь хүү Дашнямын хамтаар очиж, малаа бүртгээд үзтэл нийт 55 тооны эр ямаа алдагдсан байсан. Миний эзэмшлийн 17 тооны эр ямаа манай хүү Дашнямын эзэмшлийн 38 тооны эр ямаа алдагдсан байсныг манай хүү Дашням ойр хавийн айлуудаар эрж хайгаад явж байгаад Улаан төмөртэй овооны араас Б.Баярмөнхийн малнаас 21 тооны ямаа олдсоны 5 ямаа нь миний алдсан ямаа байсан, харин 16 тооны эр ямаа нь манай хүү Дашнямын эзэмшлийн ямаа олдож ирсэн. Одоо миний алдсан эр ямаанаас 12 тооны эр ямаа, харин хүү Дашнямын 22 тооны ямаа олдоогүй. Манай алдсан эр ямаануудыг манай саахалтын айл Баян-Овоо сумын Б.******* эхнэр хүүхэдтэйгээ нийлж хулгайлсан байсан. Мөн манай сумын Монхор цагаан гэх залуу нийлж хулгайлсан нь тогтоогдсон гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/ - Хохирогч мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын сүүлээр мал төллөх болоод эр ямаануудаа ээж Пагмын малтай Баацагаан сум 4 дүгээр баг Шанд гэх газар хүргэн Эрдэнэдалай, дүү Нямсүрэн нар нь сувай эм ямаа эр ямаа хараад үлдсэн юм. Харин ээж Пагма малаа төлүүлэх гээд манайд ирсэн байсан. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед манай дүү Нямсүрэн яриад урд шөнө хоттой малнаас 60 гаран тооны ямаа алга болсон байна гэхээр нь ээж Пагмын хамт явж очоод хоттой малаа бүртгээд үзтэл 55 тооны эр ямаа алга болсон байснаас миний эзэмшпийн 38 тооны эр ямаа, харин ээж Пагмын 17 тооны эр ямаа алга болсон байсан юм. Харин 55 тооны ямаанаас гадна манай малнаас 5 тооны эр ямаа айл болох мал руу нийлсэн хулгайд алдагдаагүй байсан. Тэгээд би тухайн үед эрж хайж явсаар байгаад Төмөртэй овооны ар талд Б.Баярмөнхийн малнаас 21 тооны эр ямаа олдсоноос ээж Пагамын 5 тооны эр ямаа, харин миний 16 тооны эр ямаа олдсон бусад ямаа нь олдоогүй байж байгаад саахалт айлын ******* гэх хүн эхнэр хүүхэдтэйгээ мөн Монхор цагаан гэх залуу нийлж хулгайлсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/: -

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн: Б.*******, , , нарын зургийг харлаа надад гэх эмэгтэй нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 17 тооны ямааны мах, арьс ширийг өөрийн малнаас гаргаж ирээд зарах гэж байгаа юм гээд надад уг махыг зарсан нь үнэн. Би хулгайн ямааны мах байсан талаар мэдээгүй. Тухайн үед ардаа тэвштэй портер маркийн машинаар авч ирж өгсөн санагдаж байна. Өнгө улсын дугаарыг сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 156 дугаар хуудас/: -

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой нөхөр Эрдэнэдалай бид 2 малаа бүртгэхэд 680 тооны эр ямаа бүрэн байсан. Манайх малаа төллүүлэх гээд эм ямаагаа ялгаад дандаа эр ямаа үлдээсэн байсан. 2017 оны 04 дүгээр сарын 03-нд нөхөр бид 2 малаа хотлуулаад гэртээ хоносон. Тэгтэл тэр шөнө манай хоттой ямаанаас 55 тооны эр ямаа алга болсон байсан. Ээж Пагма, ах Дашням нарт хэлсэн. Төмөртэй овооноос 21 тооны ямаа олдсон юм гэх мэдүүлэг /ххийн 160 дугаар хуудас/: Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын: 55ш * 80.000 = 4.400.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 64-65 хуудас/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн5-8/ -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 25-46/ -Баацагаан сумын 2-р багийн Засаг даргын ыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 116/ -Баян-Овоо сумын 2-р багийн Засаг даргын Б.*******, , нарыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 117,124, 125/ -Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 118-119/

-Б.*******, нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 120-123/ - шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146-149/ -шүүгдэгч гийн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн насыг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 169/ -хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 170-172/

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 173/ болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, эвлэрлийн гэрээ зэрэг баримтууд -шүүгдэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04 сарын 03 ны өдрийн орой 21 цагийн үед Б.******* ах над руу залгаад манайд хүрээд ир гэхээр нь би өөрийн зээрд морио унаад Б.******* ахынд Баян-Овоо сумын Өтгөн гэх газар шөнө 22 цагийн үед очиход Б.******* ах болон ******* ахын эхнэр болон хүүхэд Довжийнсанжий нар гэртээ байж байсан. Тэгээд гэрт нь хоол хийж байхаар нь хоолноос идчихээд хөзөр тоглоод сууж байгаад Б.******* ах намайг 2-уулаа урагшаа Насан гэх айлд оччихоод ирье гэхээр нь би цуг явахаар болоод ******* ах мотоциклоо унаад араар би суугаад Насан ахынд очиход Насан ах гэртээ байхаар нь гэрт юм ярьж сууж байгаад ******* ах гэрлүүгээ явна гээд мотоциклоор бид 2 хойшоо явж байгаад шөнө ******* ахын адууг голруу хөөж явуулчихаад байж байсан чинь Б.******* ах хоёуулаа доошоо явчихаад ирье гэхээр нь би хаашаа явах гэж байгаа юм гээд асуусан чинь холдохгүй ойрхон явчихаад ирье гэхээр нь цуг яваад Шанд гэх газрын доод тал дээр ирээд ******* ах зогсоод ******* ах надад мөнгө төгрөгний хэрэг байна хоёуулаа ямаа тасдаж, ямаа хулгай хийе гэхээр нь яах юм бэ ******* ахаа гэж хэлтэл зүгээрээ ахад нь мөнгөний хэрэг байна зүгээр гэхээр нь би ямаа хулгай хийхийг зөвшөөрсөн. Тэгээд унаж явсан мотоциклоо гэрийн урд нь тавиад Дашням гэх айлын нилээн олон тооны ямаа нь гэрийн ар талдаа хотолж байхаар нь ******* ах бид 2 ямааны захаас нь 50 гаран тооны ямааг тасдаж аваад урагшаа Баацагаан сумын Цагаан гүвээ гэх газар луу туугаад мотоцикль дээрээ тууж очоод ******* ах намайг сүлжээн дээр гараад эхнэр хүүхэд хоёрыг портер машинаа унаад Цагаан гүвээ гэх газар хүрээд ир гээд хэлчих гэхээр нь би сүлжээн дээр гарч ******* ахын эхнэр руу залгаж таныг Цагаан гүвээ гэх газар хүрээд ир гэж байна гэж хэлчихээд би ******* дээр буцаад ирэх үед ******* хулгайлсан 50 гаран тооны ямааг туугаад ирсэн байсан. хүү нар нь цагаан өнгийн портер машинаа унаад ирсэн тэгээд ******* ах бид 2 уг 50 гаран тооны ямааг амьдаар нь ачъя гэсэн чинь үсрээд байхаар нь ямааны голыг таслаад машины хойд тэвшин дээр ачихаар болоод ******* ах бид 3 уг 50 гаран тооны ямаанаас 17 тооны эр ямааг голыг нь таслаад машин дээр ачаад үлдсэн ямаануудыг тэнд үлдээсэн. Тэгээд ******* ах намайг машинд суучих гэхээр нь би машинд суусан машин бариад ******* ахын эхнэр суусан. Харин ******* ах мотоциклоо унаад Баянхонгор аймаг чигтэй явж байгаад Баян-Овоо сумын Алтан ус гэх газар зогсож байгаад машины тэвшин дээр ачсан байсан амьгүй 17 тооны ямааг ******* ах, ******* ахын эхнэр , хүү Довжийнсанжий нартай нийлж арьсыг хуулж гэдэс дотор болон толгойг нь тэнд хаяад мах арьсыг буцааж машинд ачсан. Харин ******* ах мотоциклоо унаад буцаад хөдөө гэрлүүгээ явсан. Харин ******* ахын эхнэр хүү нартай Баянхонгор аймаг явсан Баянхонгор аймаг орж ирэхэд өглөө болж байсан. Хөх толгойд зогсохоор нь би ахындаа орсон тэгээд байж байсан чинь 2 цагийн дараа ******* ахын эхнэр утсаар яриад явъя хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь машин дотор эгч нар байхаар нь би машинд суугаад хөдөө гэрлүүгээ явж байхад ******* ахын эхнэр надад 600.000 төгрөг өгсөн. Хулгайлсан 17 тооны ямааны мах болон арьсыг туушаасан гэсэн би нийт хэдэн төгрөг болсныг мэдээгүй тэгээд шууд хөдөө яваад ******* ахынд очоод өөрийн морио унаад гэрлүүгээ явсан. Уг 600.000 төгрөгийг үрж тараагаад дуусгасан. Ямаа хулгай хийх санааг Б.******* ах гаргасан. Ямаа туусан гэх мотоцикль болон цагаан өнгийн портер машин нь Б.******* ахын автомашин болон мотоцикль байсан гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/ Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орой 21 цагийн үед Баян-Овоо сумын 2 дугаар багт хөдөө гэртээ нөхөр ******* хүү нарын хамт байж байсан чинь манай нөхөр ******* нь Баацагаан сумын гэх хүнтэй утсаар яриад байсан хэсэг хугацааны дараа буюу 22 цагийн үед манайд морь унаад ирсэн манайд ирээд хоол идэж хөзөр тоглож байгаад манай нөхөр *******, 2 гэрээс гарч ороод байхаар нь би яагаад гарч ороод байгаа юм. Хаашаа явах гэж байгаа юм гэж нөхөрөөсөө асуутал бид 2 айл руу явлаа гээд нөхөр өөрийн мотоциклоо унаад араар нь суугаад явсан. Хүү гэртээ үлдсэн шөнө 02 цагийн үед байх хүү бид 2 унтаж байх үед миний утасруу залгаад Баацагаан сумын Цагаан гүвээ гэх газар портер машинаа асаагаад хүрээд ир гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэсэн зүгээрээ хүрээд ир гэхээр нь би босоод хүү г дуудаж цуг явъя гэж хэлээд хүү бид 2 машинаа асаагаад Баацагаан сумын Цагаан гүвээ гэх газар иртэл манай нөхөр *******, нар нь нилээн хэдэн тооны ямаа тууж ирсэн байхаар нь би юун учиртай ямаа юм гэтэл дугарахгүй байсан. Тэгээд уг ямааны 17 тооны ямааг голыг нь тасалж амьгүй болгоод машины тэвшин дээр ачаад мотоцикль унаж явсан харин машиныг ******* унаж хажуу талд бид 2 сууж Баян-Овоо сумын Алтан ус гэх газар ирээд , ******* нар нь машины тэвшин дээр ачсан байсан 17 тооны ямааг хуулж гэдэс дотор, толгой шийрийг тэнд нь хаясан. Довжийксанжий, бид 3 Баянхонгор аймагт борлуулахаар явсан. ******* буцаад хөдөө гэрлүүгээ явсан би нартай Баянхонгор аймагт ирж 17 тооны ямааны мах арьс ширийг нь зах дээр 1.700.000 төгрөгөөр өгөөд д 600.000 төгрөг өгөөд харин үлдсэн мөнгийг нь нөхөр ******* хүү бид 3 хувааж авсан би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орой 21 цагийн үед би руу утсаар яриад манайд хүрээд ирээч гээд дуудсан чинь 22 цагийн үед би гэртээ эхнэр болон хүү нартай байх үед манайд морь унасан ирээд хоол идчихээд хөзөр тоглоод сууж байгаад би ыг урагшаа Насан гэх айлд оччихоод ирье гэхэд тэгье гээд цуг явахаар болоод би мотоциклоо асаагаад араар суугаад урагшаа Насан гэх айлд оччихоод буцаад ын хамт гараад адуугаа хойшоо голруу тууж оруулчихаад би ыг хоёуулаа доошоо явъя гээд ”Шанд” гэх газар очиж мотоциклоо зогсоогоод би д мөнгө төгрөгний хэрэг байна Дашням гэх айлын ямаанаас тууж ямаа хулгай хийе гэсэн тэгье гэж зөвшөөрч Дашнямын гэрийн урд талд 2 километр зайд мотоциклоо үлдээгээд Дашнямын гэрлүү явган явж Дашнямын гэрийн хажуу галд ирэхэд гэрийн ар талд 260 гаран тооны ямаа хотолж байхаар нь ямааны захаас нь 50 гаран тооны ямаа тасдаж авч туугаад урагшаа Цагаан гүвээний ар талд явж байгаад ыг эхнэр руу утсаар яриад портер машинаа унаад хүү г дагуулаад Цагаан гүвээ гэх газар хүрээд ир гээд хэлчих гээд д мотоциклоо унуулаад сүлжээн дээр гарч ярихаар явсан би хулгайлсан 50 гаран тооны ямаагаа тууж Цагаан гүвээ гэх газар тууж ирсэн. Удалгүй ирсэн. Мөн эхнэр болон хүү нар миний портер машинтай ирээд машины тэвшин дээр уг ямаануудыг амьдаар нь ачих гэсэн боловч үсрээд байхаар нь ямаануудын голыг нь тасалж ачихаар болоод 17 тооны ямааны голыг бид 2 тасалж машины тэвшин дээр ачсан тухайн үед манай эхнэр хүү 2 байсан. Тэгээд 17 тооны ямааг голыг нь тасалж машин дээр ачаад үлдсэн ямааг тэнд хаясан. Тэгээд Баянхонгор аймаг чигтэй явж байгаад Баян-Овоо сумын Алтан ус гэх газар зогсож байгаад уг голыг нь тасалсан 17 тооны ямааг эхнэр хүү , ын хамтаар арьсыг нь хуулж гэдэс дотор толгойг нь тэнд хаяаад эхнэр хүү , нар нь машинд суугаад Баянхонгор аймаг явж хулгайлсан ямааны мах арьсаа зарна гээд яваад өгсөн харин би мотоциклоо унаад буцаад гэрлүүгээ явсан. Тэгээд 2017 оны 04 сарын 04-ний орой би гэртээ байх үед эхнэр хүү , нар нь Баянхонгор аймгаас ямааны мах арьс борлуулсан гээд ирээд 1.100.000 төгрөгийг авч ирсэн. Харин д 600.000 төгрөгийг өгсөн байсан. Харин сүүлд нь цагдаад баригдаад хохирогч Дашням, Пагма нарт хохиролд нийт 50 тооны эр ямааг өгсөн. Манайх 38 тооны эр ямааг өгсөн харин 12 тооны эр ямааг өгч хохиролгүй болгосон. Ямаа хулгай хийх санааг би гаргасан юм. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 42-36 БНХ улсын дугаартай портер маркийн цагаан өнгийн автомашин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн мустанг-5 марктын улсын дугаар бичиг баримтгүй 3 жилийн өмнө худалдан авч байсан мотоцикль минийх байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/ Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орой 21 цагийн үед Баян-Овоо сумын хөдөө гэртээ байж байх үед аав ******* нь Баацагаан сумын гэх залуутай яриад манайд хүрээд ир гэж ярьж байсан. Удалгүй цагийн дараа морь унасан манайд ирж хоол унд идчихээд бид нартай хөзөр тоглож байгаад орой 23 цагийн үед аав *******, нар нь айл руу явна гээд аав мотоциклоо унаад харин араар нь суугаад яваад өгсөн. Гэрт ээж гийн хамт үлдсэн. Тэгээд шөнө 01 цагийн үед ээж бид 2 унтаж байх үед манай утас дуугараад ээж утсаар яриад утсаар ярьж байна аав нь бид хоёрыг портер машинаа унаад Цагаан гүвээ гэх газар хүрээд ир гэж байна 2 уулаа цуг явъя гэхээр нь би хувцсаа өмсөөд ээж машинаа бариад Цагаан гүвээ гэх газар очиход Цагаан гүвээ гэх газар аав *******, нар нь 50 гаран тооны ямаа тууж ирсэн байсан. Ээж бид 2 ирээд юу болж байгаа юм айлын мал яагаад туугаад ирсэн юм бэ гэсэн чинь дуугүй байж бай ямааг хурааж бай гэхээр нь ямааг нь хурааж байгаад машины хойд талын тэвшин дээр ямаануудыг амьдаар нь ачих гэсэн боловч үсрээд ачиж болохгүй болохоор нь аав *******, нар нь 17 тооны эр ямааны голыг тасалж машины хойд тэвшин дээр ачсан. Харин үлдсэн ямаануудыг тэнд нь орхиод уг 17 тооны ямааг Баянхонгор аймагруу борлуулахаар Баянхонгор аймаг чигтэй явж Баян-Овоо сумын Алтан ус гэх газар ирээд машины арын тэвшин дээр ачсан амьгүй 17 тооны ямааны арьсыг нь хуулж гэдэс дотор толгой шийрийг нь тэнд хаяад аав мотоциклоо унаад гэрлүүгээ буцаад явсан. Харин ээж болон бид 3 уг ямааны мах арьсыг Баянхонгор аймагт борлуулахаар яваад өглөө 06 цагийн үед Баянхонгор аймагт орж ирээд Хөх толгойд нэг айлд уг 17 тооны ямааны мах, арьсыг 1 эмэгтэй чэнжид нийт 1.700.000 төгрөгөөр борлуулаад 600.000 төгрөгийг д өгсөн. Үлдсэн мөнгийг ээж бид 2 авсан. Тэгээд , ээж бид 3 буцаад хөдөө явж гэртээ очсон. гэрээс морио унаад гэрлүүгээ яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******, нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч , нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.*******, нарыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийг насанд хүрээгүй хүнийг хүмүүжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн эцэг, эх үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.*******, , , нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.*******, , , нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.*******, , , нарын хулгайлах үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Ч.Пагма, Ж.Дашням нар нь хохиролоо бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь 2015 оны 01 сарын 27-ны өдөр Б.Эрдэнэбатыг төрүүлсэн, тэрээр 3 хүртэлх насны хүүхэдтэй эх учир хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******, , нарт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн 42-36 БНХ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугаар, бичиг баримтгүй мустанг-5 маркын мотоциклийг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 42-36 БНХ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийн №00977017 дугаартай гэрчилгээг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хураах хуулийн заалтыг хангах зорилгоор шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн 42-36 БНХ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугаар, бичиг баримтгүй мустанг-5 маркын мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, , , нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй учир тэдний өмчлөлийн малыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* *******, овогт ******* нарыг насанд хүрээгүй хүнийг хүмүүжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн эцэг, эх насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн, машин механизм хэрэглэж бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус, Өөлд овогт Ганхуягын , овогт *******гийн нарыг машин механизм хэрэглэж бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, нарыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, , , нарыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг гурван жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, нарт оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч , нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн 42-36 БНХ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугаар, бичиг баримтгүй мустанг-5 маркын мотоциклийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч , нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд д хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, ялтан хүүхдээ асран хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч Б.*******, , , нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн 42-36 БНХ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугаар, бичиг баримтгүй мустанг-5 маркын мотоциклийг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хэвээр үлдээж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 42-36 БНХ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгслийн №00977017 дугаартай гэрчилгээг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагд шилжүүлж, шүүгдэгч Б.*******гийн 10 толгой ямаа, шүүгдэгч гийн эзэмшлийн 10 толгой хонь, шүүгдэгч ын 10 толгой ямаа, шүүгдэгч гийн 10 толгой ямааг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, , , нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, , , нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ