МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Д.Б Хариуцагч: УБ Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, өмгөөлөгч Б.Б, хариуцагч УБ итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: УБын даргын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б-1-147 тоот тушаалаар УБД захирлаар томилогдон 2 жил гаруй хугацаанд ажиллаж, ТЗ даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Аялал жуулчлалын товчооны Соёлын ордон болгох, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн зохион байгуулах Б-1-26 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Энэ асуудлаар шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр уг ажилд эргүүлэн тогтоогдсон. Ажлаа 1 жил гаруй хугацаанд гүйцэтгэж байтал Хүний нөөцийн албаны дарга Б.О2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас өгүүлсэн. Улаанбаатар төмөр замын Соёлын ордны даргаар ажиллаж байсны хувьд Д.Ждаргатай биечлэн уулзах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч уулзаагүй. Би Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан. Аялал жуулчлалын төвийн Соёлын ордныг Барилга үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордон гэж өөрчлөн даргын орон тоог хасагдсан гэх боловч миний орон тоонд Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд Т.А-г томилон ажиллуулах болсон. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн даргын Б-1-376 тоот тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан. Иймп Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв. Хариуцагч УБ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-226 тоот Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалын 1 дүгээр заалтаар Аялал жуулчлалын товчоог татан буулгасан бөгөөд 3 дугаар заалтаар Соёлын ордны ажилтнуудыг Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангид орон тоогоор нь тус тус шилжүүлж орон тооны давхцалд зохицуулалт хийхийг үүрэг болгосны дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Соёлын ордны даргын ажлын байр өөрчлөгдсөн байна. УБТЗ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-226 тоот тушаалыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б-1-376 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарсан ба А-226 тоот тушаалыг гарахад нэхэмжлэгч ямар нэгэн гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ даргын орон тоо хасагдсан гэх боловч миний орон тоонд Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд Т.А-г томилсон нь миний эрхийг зөрчин үндэслэлгүйгээр орон тоо хасагдсан нэрийдлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд тогтоолгуулна гэжээ. УБТЗ-ын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 бөгөөд нэхэмжлэгчийг салбар нэгж татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж, 2 сарын тэтгэмж олгосон гэв. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч УБ-д холбогдуулан Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. УБын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б-I-376 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14, Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны А-226 тоот тушаалыг үндэслэн Аялал жуулчлалын товчооны Соёлын ордны дарга Д.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. УБын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-226 дугаартай Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалаар Аялал жуулчлалын товчоог 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс татан буулгаж, мөн өдрөөс шинээр Аялал жуулчлалын төвийг байгуулж зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан татан буугдсан Соёлын ордны ажилтнуудыг Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангид орон тоогоор шилжүүлжээ. Замын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-226 шийдвэрийг үндэслэн Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны орон тоо нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй, Соёлын ордны эрхлэгч 1 байхаар орон тоо батлагдсан байна. Зохигч шүүх хуралдаанд Аялал жуулчлалын товчоо 27 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангид энэ орон тоогоор шилжсэн гэсэн тайлбарт маргаагүй, энэ нь Замын даргын А-226 дугаартай тушаалаар нотлогдож байна. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалаар бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын товчооны 27 ажилтанг Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангид орон тоогоор шилжүүлсэн явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан гэсэн үндэслэлд хамаарахгүй байна. Түүнчлэн Замын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б-1-377 дугаартай тушаалаар Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчээр Т.А-г томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан гэсэн үндэслэлээр Д.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тушаалтай зөрчилдөж байх бөгөөд уг тушаал 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул нэхэмжлэгч Д.Быг Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 78 хоногийн олговорт нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн /3.680.024:3=1.226.675:22=55.758х78=4.349.124, 4.349.124 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд түүний төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч УБаас 84.536 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв. Хэрэгт баримтаар Аялал жуулчлалын товчооны хөдөлмөрийн дотоод журам, Улаанбаатар төмөр замын Соёлын ордны байранд дагаж мөрдөх журам, Барилга ашиглалт үйлчилгээний 1 дугаар ангийн хөдөлмөрийн дотоод журам, Д.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус баримтаар ирүүлсэн боловч зохигч шүүх хуралдааны мэтгэлцээнээр эдгээр баримтанд маргаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн дурдав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Быг УБын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч УБаас 84.536 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА |