Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2018/шцт/405

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0377/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,   

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Хохирогч Д.*****,

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,

Өсвөр насны шүүгдэгч Ө.А-ийнхууль ёсны төлөөлөгч Д,

Өсвөр насны шүүгдэгч А.Э-ийнхууль ёсны төлөөлөгч Э,

Өсвөр насны шүүгдэгч А, Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт А, Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818004660362 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн,  Ө.А 2003 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 15 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй.

2.Монгол Улсын иргэн,   А.Э 2002 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын ****** ангид суралцдаг, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Өсвөр насны шүүгдэгч А, Э нар нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн ******тоотод оршин суух иргэн Д. Ж байшингийн цонхоор нэвтрэн 26 төрлийн эд зүйл хулгайлж, 3270000 / гурван сая хоёр зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар

Өсвөр насны шүүгдэгч А, Э нар нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн ******тоотод оршин суух иргэн Д. Ж байшингийн цонхоор нэвтрэн 26 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3270000 / гурван сая хоёр зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Өсвөр насны шүүгдэгч Ө.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...би 2018 оны 06 сарын 05-ны өдөр найз болох ***** хамт манай эмээ болох ******ээс мөнгө гуйхаар очиход эзэнгүй байсан. Тэгэхээр нь ***** ярилцаж байгаад ***** ахын гэр лүү нь орохоор болоод хашааны хаалгыг би яаж онгойдог гэдгийг нь мэддэг учир онгойлгож ороод байшингийн цонхийг нь чулуугаар хагалахаар болоод чулуу хайж байгаад нэг том чулуу олоод ***** хамт өргөж байгаад цонхыг нь хагалаад гэр лүү нь орсон. Тэгээд би хувцас өлгөдөг шкаб дотор байсан хэтэвч, эмэгтэй хүний хувцас, мөнгөн бугуйвч, гинж, ээмэг зэргийг аваад хар өнгийн уут дотор хийхэд Энхжаргал бас авсан эд зүйлээ хар өнгийн цүнх дотор хийсэн. Цүнхэн дотор хөөрөг, монетон ээмэг, монетон кулон, жижиг мөнгөн эдлэл байсан. Бид гарахдаа авдар дээр байсан “Эвок”, “Болор” нэртэй 2 шил архийг аваад ноолууран цамцан дотор мөнгөн аягийн хамт /5 ширхэг мөнгөн аяга/ хийгээд гарсан. Дахин ийм хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Өсвөр насны шүүгдэгч А.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...2018 оны 06 сарын 05-ны өдөр ******тай уулзаад нүдэндээ зүүдэг өнгийн линз авъя гээд ******гийн ***** эмээгээс мөнгө гуйхаар Мангиртын 10 дугаар хэсэгт байдаг гэр рүү нь очиход өвөө, эмээ нь гэртээ байхгүй байсан. Тэгээд бид 2 ***** ахынх нь гэрийн цонхыг нь гараараа цохиход хагарахгүй байсан тул ойролцоо байсан том чулууг 2 талаас нь барьж байгаад цонх руу шидсэн чинь хагарсан юм. Тэгээд ****** хагархай цонхоор гараа оруулж, гручикыг нь дарж онгойлгосон. Тэгээд бид цонхоор нь ороод ****** шургуулгаас нь монетон ээмэг, бөгж, мөнгөн эдлэлүүд авсан. Би цоожтой эрээн авдрын цоожийг хайруулын тавгаар цохиж эвдээд дотроос нь 5 ширхэг мөнгөн аяга, нэг хөөрөг, 2 архи авсан. ****** надад “будагнуудыг нь аваарай” гэхээр нь жижиг шургуулга онгойлгож крем, хөмсөгний харандаа, пудрь, тень, уруулын будаг, 2 ширхэг үнэртэй ус, 2 ширхэг хумсны лак зэргийг авсан. ****** хувцасны шкаб онгойлгоод хувцаснууд аваад цүнхэнд хийгээд байсан...

...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эцэг, эхээ ийм байдалд оруулсандаа харамсаж байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Д. Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2018 оны 06 дугаар сарын 01-ний шөнө Хөвсгөл аймаг руу ажлаар явсан. Тухайн үед эхнэр маань Улаанбаатар хотын эмнэлэгт хэвтэж байсан хүргэнээ эргэж оччихоод бараандаа явна гээд явсан байсан. Хөвсгөлөөс гэртээ иртэл хулгай орсон байхаар нь орой 23 цагийн үед цагдаад дуудлага өгсөн.

...хулгайд алдсан бүх эд зүйлээ авсан учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-9/,

         -Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 23-28, 31-32/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 33/,

-Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ /хэргийн 35, 37, 39, 41/,

-Өсвөр насны шүүгдэгч Ө.А-ийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 42-43/,

-Өсвөр насны шүүгдэгч А.Э-ийн нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 44-45/,

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны байдлаар 3270000 /гурван сая хоёр зуун далан мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 49-50/,

-Иргэний нэхэмжлэгч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай барьцаалан зээлдүүлэх газар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед ****** гэдэг нэрээр тавьсан монетон ээмэг нь шаргал өнгийн, 585 сорьцтой, 6.9 гр жинтэй монетон ээмэг 1 хос байсан. Хүн өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлж, зээлийн гэрээ байгуулж байсан болохоор нь хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй.

...манай барьцаалан зээлдүүлэх газарт учирсан хохирол болох 315000 төгрөгийг гэм буруутай хүнээр төлүүлж авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 62/,

-Иргэний нэхэмжлэгч Н.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай ажилтан ****** нь Дархан-Уул аймаг Дархан сум, 16 дугаар баг, 17 дугаар байрны 03 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Түнш” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхад нь нэг эмэгтэй хүүхэд орж ирээд монетон кулон барьцаалж 120000 төгрөг авсан байдаг юм.

...Чимэдцэрэн надад хэлэхдээ “****** гэдэг ээж нь манай барьцаалан зээлдүүлэх газраар байнга үйлчлүүлдэг юм. Тэр насанд хүрээгүй хүүхэд ээжтэйгээ байнга орж ирдэг болохоор би ээж нь явуулсан байх гэж бодоод бичиг баримтыг нь үзэлгүйгээр монетон кулоныг нь 120.000 төгрөгт барьцаалж зээлийн гэрээ хийгээд мөнгө өгөөд явуулсан” гэж хэлж байсан юм. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй гэж байсан. Ингээд манай барьцаалан зээлүүлэх газарт 120000 төгрөгийн хохирол учирсан байгаа тул энэ мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 65/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай ажилтан ****** нь Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ачит-3” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхад нь нэг эмэгтэй хүүхэд монетон бөгж барьцаанд тавих гэсэн юм гэж орж ирэхээр нь бичиг баримтгүй болохоор нь буцаагаад явуулсан байдаг юм. Тэгсэн тэр охин гарч яваад нэгэн залууг дагуулж орж ирээд тэр залуу нь бичиг баримтын хуулбар үзүүлж ****** гэсэн нэрээр барьцаалж монетон бөгжийг 145000 төгрөгөөр 1 сарын хугацаагаар тавьсан байдаг юм. Зээлийн гэрээн дээрээ төлөөлөн ирж авах хүнээр *******,****** гэсэн нэр бичүүлж тавьсан байдаг юм. Манай барьцаалан зээлдүүлэх газар нь төлөөлөн ирэх хүний мэдээлэл гэдэг дээр барьцааны эд зүйлийг өөр ямар хүн ирж авах талаар мэдээллийг бичиж тэмдэглэж авч үлддэг юм. Тэр төлөөлөн ирж авах хүн нь бичиг баримттайгаа ирж авах боломжтой юм. Манай барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байгаа хүн өөрийнхөө баримтаар тавьж байгаа болохоор хулгайн эд зүйл гэдгийг мэдэх боломжгүй. Ингээд манай барьцаалан зээлүүлэх газарт 145000 төгрөг, сарын хүүтэйгээ нийлээд 155000 төгрөгийн хохирол учирсан байгаа тул энэ мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 68-69/,

-Гэрч Я.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тухайн үед охинтойгоо хамт Улаанбаатар хот явсан юм. Манай нөхөр 06 сарын 04-ны өдөр Хөвсгөл аймаг явчихсан, манай гэр эзэнгүй байсан. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр Хөвсгөлөөс ирээд гэрт хулгай орчихсон болохоор цагдаад дуудлага өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 09-ны өдөр би Эрээн хотоос гарч, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ирсэн. 2017 оны 06 дугаар сард бас манай гэрт хулгай орж эд зүйлс алдагдахад манай дүү ******ын охин нь болох ****** гэдэг охин орчихсон байсан. Тэгээд цагдаагаар шалгагдаад алдсан эд зүйлсээ ломбардад тавьчихсан байсныг буцааж авч өгсөн. Тэр охиныг би дахиад ороод эд зүйлс авчихлаа гэж бодоод ээж рүү нь утсаар ярьсан чинь охиноо өмөөрөөд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь чатаар ******тай холбогдож хаана байгааг асуухад Улаанбаатар хотод байна гэж байсан. “Манайд дахиад хулгай орчихсон байна, чи орсон уу?” гээд асуухад эхлээд “үгүй” гэж байснаа сүүлдээ үнэнээ хэлж “найз ******тэй цуг орсон, зарим эд зүйлсийг чинь ломбардад тавьчихсан, хувцас бусад эд зүйлсийг таксигаар өгөөд явуулна” гэж хэлсэн. Тэгээд би ****** ****** гэдэг найзтайгаа цуг манайд орсон болохыг мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 74/,

-Гэрч Ч.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 6 сарын 06-ны өдөр 14 цагийн үед ****** над руу залгаад "танд бичиг баримт байна уу?,  ломбардад юм тавих гэсэн чинь бичиг баримт хэрэг болоод байна, 10000 төгрөг өгье." гэж хэлсэн юм.

...намайг очиход ******, ****** хоёр 18-н буудал дээр намайг хүлээгээд зогсож байсан юм.

...****** ломбарднаас гарч ирээд “бичиг баримтны хүн нь байна уу? гэнээ“ гэж хэлсэн. Би тэгээд тэр ломбард руу ороод “би бичиг баримтын хүн нь байна.“ гэж хэсэн. Тэгсэн тэр ломбардад сууж байсан эрэгтэй “аан за за“ гэж хэлсэн. Тэгээд би зээлийн гэрээ гэдэг дээр нь гарын үсгээ зурсан юм. Тэр хоёр тэнд монетон бөгж барьцаанд тавьж байсан. Тэр хоёр надад 10000 төгрөг өгөхөөр нь би пиво аваад уусан юм. Тэгээд би тэр хоёроос хаачих гэж байгаа талаар асуухад ******, ****** хоёр “бид хоёр хот явж ажил хийх гэж байгаа, та хэзээ ажилдаа орох юм.” гэж асуухаар нь би “удахгүй 2- хоногоос явна, миний хувцас хунар хотод байгаа” гэж хэлсэн.

...маргааш өглөө нь босоод гадуур явж байтал ****** “***** ах аа, мөнгөгүй болчихлоо, буудалд байсан мөнгөө өгчихсөн" гэж хэлсэн юм. Тэгсэн  чинь ****** хажуугаас “бид хоёрт мөнгөн аяга байгаа" гээд үүрч явсан цүнхнээсээ 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга гаргаж ирсэн юм. Би тэгэхээр нь "Дарханд миний үнэмлэхээр тавиулсан монетон бөгж чинь хулгайн юм биш биз дээ" гэж асуухад  ****** “тэр Дарханд ломбардад тавьсан монетон бөгж чинь хулгайн юм биш ээ. Харин энэ мөнгөн аягыг эмээгийнхээсээ авчихсан юм. Бид хоёр ажил хийх гэсэн юм. Энд байр түрээслэх гэсэн юм. Одоо дахиад хоёр мөнгөн аяга байгаа” гэж хэлсэн. Тэгээд ****** тэр  ******ийн үүрч явсан цүнхнээс дахиад 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга гаргаж ирээд “энэ 4 мөнгөн аягыг та иргэний үнэмлэхээрээ барьцаанд тавиад өгөөч, манай эмээгийн мөнгөн аяганууд байгаа юм. Бид хоёр байр түрээсэлж байрлаж ажил хийх гэсэн юм” гэж надад хэлсэн юм. Тэр хоёр надаас гуйгаад байхаар нь би ******г дагуулаад ойрхон байсан ломбард руу ороод 4 ширхэг мөнгөн аягыг 210000 төгрөгт тавиад бид гурав хоол авч идээд би тэр хоёроос салаад явсан. Цаашаа юу болсныг нь би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 83-84/,

-******ыг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас /хэргийн 88/,

-Ө.******г дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас /хэргийн 90/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Т-т 145000 төгрөг төлсөн баримт /хэргийн 181/,

-Иргэний нэхэмжлэгч Г.О-д 315000 төгрөг төлсөн баримт /хэргийн 182/,

-Иргэний нэхэмжлэгч Н.Ц-д 120000 төгрөг төлсөн баримт /хэргийн 183/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч А, Э нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул тэдний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч А, Э нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3270000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.-д 3270000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 49-50 /нотлогдож байх бөгөөд хохирогч Д.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт “...улгайд алдсан бүх эд зүйлээ авсан. одоо гомдол саналгүй, нэхэмжлэхгүй.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас хохирогч Д.Ж төлөх төлбөргүй байна.

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Н.Цо-д 120000 төгрөгийн, Б.Т-т 145000 төгрөгийн, Г.О-д 315000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч *****,******, Г.О нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан /хэргийн 181-183/  байх тул өсвөр насны шүүгдэгч А, Э нараас иргэний нэхэмжлэгч Н Г нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Өсвөр насны шүүгдэгч А, Э нар нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн ******тоотод оршин суух иргэн Д. Ж байшингийн цонхоор нэвтрэн 26 төрлийн эд зүйл хулгайлж, 3270000 / гурван сая хоёр зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч А, Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Д. Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд, харин Д. Ж нь ****** бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Д. Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харин шүүгдэгч Д. Ж нь ******тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А, Э нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч А, Э нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Харин өсвөр насны шүүгдэгч Д. Ж оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоов.

Өсвөр насны шүүгдэгч А, Э нарын өмгөөлөгчийн зүгээс “хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байгаа боловч өсвөр насны шүүгдэгч Д. Ж нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч А.Э-ийнгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч А, Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Ө.А-ийнэнэ хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 7 хоногийг /хэргийн 172/ эдлэх ялд нь оруулан тооцож, өсвөр насны шүүгдэгч Д. Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч А, Э нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч  Ө.А,  А.Э нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3270000 /гурван сая хоёр зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А, Э нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А, Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, хорих ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д. Ж Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч А.Э оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих, өсвөр насны шүүгдэгч Д. Ж оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.А-ийн энэ хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д. Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А, Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч А, Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ