Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын *******6-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2 дугаар баг, ******* *******- тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ85**************7/

 

           Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 0******* дүгээр сарын *******-ний орой Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа ******* дүгээр баг, -******* тоотод байрлах иргэн гэрт эхнэр Б. бусадтай нийлж архи уулаа гэж нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж, гал түлж байсан пийшин рүү түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн …. ... 2022 оны 0******* дүгээр сарын *******-ний өдрийн шөнийн 0 цагийн орчимд самраас Сэлэнгэ аймаг Бугант тосгонд ирсэн. Тэгээд Бугант тосгоннос гэр лүүгээ явах замдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутагт байдаг Чулуунбаатар гэдэг айлд ирээд амарцгаасан. Тэнд байхдаа бид нар архи уусан. Би тэнд самарт хамт явсан , , эхнэр Алтантуяа, бас Алтантуяа нэртэй эгч нартай уусан. Би архи ууж байгаад согтоод унтаад босоод ирсэн чинь эхнэр тэнд байсан хүмүүстэй архи уучихсан сууж байхаар нь уур хүрээд эхнэртэйгээ маргалдаад толгой руу нь нэг удаа цохиход над руу дайрахаар нь би түлхсэн чинь гал түлж байсан пийшин рүү унаад түлэгдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2022 оны 0******* дүгээр сарын *******-ний орой Сэлэнгэ аймаг Баянгол суманд байх Чука гэх айлд ирсэн. Бид нартай цуг самранд явсан ах, Алтантуяа эгч, , , , манай нөхөр бид нар шил архи хувааж уусан. Бид нартай цуг архи ууж байсан хүмүүс согтоод унтаад өгсөн. Тэгтэл манай нөхөр ******* намайг бусадтай хардаж миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохихоор нь би *******д чи миний нүүр лүү цохичихлоо гээд уурлахад ******* намайг түлхээд би унахдаа айлын пийшин дээр зүүн гуя орчмоор унасан. Тэгээд миний зүүн гуя болон хэвлий хэсэг пийшинд түлэгдээд Мандал сум руу явсан. Мандал суманд байдаг хадам ээж гэрт ирээд түлэгдсэн шархан дээрээ тос түрхээд байж байтал манай бага хүү хараад цагдаад дуудлага өгсөн ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н *******-*******5 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн № ...... Дүгнэлт:

*******.Б.ийн биед зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны дээд хэсэг, баруун нүдний зовхины дотор хэсэгт цус хуралт, хэвлийн зүүн тал, өгзөгний зүүн талаас зүүн гуяны ар доод хэсгийг хамарсан, зүүн гуяны урд  дээд хэсэгт цайвар ягаан өнгийн түлэгдэлт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 2*******-22 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н дүгээр хуудас/

Ц.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 8 дугаар хуудас/

Хохирогч Б.ийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тул Ц.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н дугаар хуудас/

Яллагдагч Ц.*******гийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 0******* дүгээр сарын *******-ний орой Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа ******* дүгээр баг, -******* тоотод байрлах иргэн гэрт эхнэр Б. бусадтай нийлж архи уулаа гэж нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж, гал түлж байсан пийшин рүү түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.*******гийн хохирогч Б.ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, гал түлж байсан халуун пийшин рүү түлхэн унагаасан үйлдэл нь хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсанаас болсон, мөн Ц.******* эхнэр Б. бусадтай нийлж архи уулаа гэж хардсанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард *******00000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Алтантуяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.*******, 5.2, 5., 5. дэх хэсэг, 6.******* дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн *******, дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2, 2., 2. дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн *******, дэх хэсэг, 6.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            *******.Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Ц.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.