Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/410

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0363/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Н.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г д холбогдох эрүүгийн 1818005780364 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,   Н.Г 1979 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Н.Гнь:

-2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 8-7 тоотод оршин суух Д.С гэрт нэвтрэн орж,  “Монел” маркийн 32 инчийн телевизорыг хулгайлж, 150000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 11-7 тоотод оршин суух иргэн ******гэрт нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 84000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 7-111б тоотод оршин суух иргэн ******* гэрт нэвтрэн орж, 32 инчийн Лед телевизорыг хулгайлан авч, 480000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн задгайд оршин суух *****  гэрт нэвтрэн орж,  “Самсунг” маркийн 32 инчийн телевизорыг хулгайлж 250000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдын эд хөрөнгө хулгайлан авч, бусдад  964000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 8-7 тоотод оршин суух Д.С-ийн гэрт нэвтрэн орж,  “Монел” маркийн 32 инчийн телевизорыг хулгайлж, 150000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 11-7 тоотод оршин суух иргэн Я.М-ийн гэрт нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 84000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 7-111б тоотод оршин суух иргэн ****** гэрт нэвтрэн орж, 32 инчийн Лед телевизорыг хулгайлан авч, 480000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн задгайд оршин суух ******** гэрт нэвтрэн орж,  “Самсунг” маркийн 32 инчийн телевизорыг хулгайлж 250000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдын эд хөрөнгө хулгайлан авч, бусдад  964000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Н.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 07 сарын 18-ны өдөр архи ууж согтуу явахдаа Древиньд байх танихгүй айлын цонхыг хагалж ороод зурагтыг нь авсан. Мөн тухайн өдөр өөр нэг айлаас үсний индүү, ээмэг авсан. Маргааш нь буюу 2018 оны 07 сарын 19-ний өдөр 1 дүгээр сургуулийн ойролцоо явж байхдаа танихгүй айлын цонхыг нь хагалж ороод зурагтыг нь хулгайлж, 40000 төгрөгөөр зарсан. Түүний дараа дахин танихгүй айлаас зурагт хулгайлж “Ачит” ломбардад 100000 төгрөгөөр тавьсан.

...Би эхнэрийн хамт мал маллаж байгаад 2018 оны 03 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дарханд ирсэн юм. Тэр үед бид зам тээврийн осолд орж эхнэр маань нас барсан. Тухайн үед эхнэр маань жирэмсэн байсан. Түүнээс хойш эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа. Өөрийн сэтгэлийн хатгүй, ухамсаргүй байдлаас болж ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1, 52, 80,121/, 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-5, 82-85/,  

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-15, 92-95/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 18, 127-128/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-20, 96, 129/,

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны байдлаар 150000 төгрөг байна.” гэх 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 22-23/,

-Хохирогч Д.Смөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 сарын 18-ны өдөр ажил дээрээ байхад миний охин ***** залгаад “ээж ээ, гэрийн цонх хагарсан байна. Айгаад байна” гэж ярьсан. Тэгээд би гэртээ очиход гал тогооны өрөөний цонхийг хагалж ороод 32 инчийн “Монел” маркийн ЛСД телевизор хулгайд алдагдсан байсан.

...би зурагтаа 2 жилийн өмнө 400000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28/,

 

-Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 15:15 цагийн орчим гэрээсээ гараад бирж рүү охин ******гийн хамт явсан юм. Би гэрээсээ засмал зам руу машинд суух гээд явж байхад манай гудамжинд 30-35 орчим насны намхан, дунд зэргийн махтай, архи уудаг байрын шар, бордуу царайтай, саарал цоохор өнгийн одтой юм шиг саравчтай малгайтай, дээгүүрээ тод цэнхэр өнгийн цулгуй футволктой, бүсэлхийгээрээ бэлтгэлийн хар өнгийн цамц ороосон, доогуураа хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, хар ногоон өнгийн пүүзтэй согтуу хүн хар өнгийн нимгэн дэлгэцтэй, доороо бөөрөнхий суурьтай зурагт ил тэврээд 2 гарынх нь хуруунаас нь шинээр гарсан бололтой цус гоожиж байсан. Би сэжиглээд хараад байсан чинь урд алхаж байгаад эргэж нөгөө хашааны хаалгыг онгойлгоод хөөе хэнээ гээд орилохоор нь гэрийнх нь хүн юм байна гэж бодоод явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт иргэн Я.Мэндбаяраас гаргасан өргөдөл /хэргийн 53/,

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь  2018 оны 08 дугаар сарын 13-ны байдлаар 84000 төгрөг байна.” гэх 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 57-58/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 64/,

-Эль жи маркын гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 66/,

-Хохирогч ***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 11-7 тоотод ганцаараа оршин суудаг юм. 2018 оны 08 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн том өрөөний цонхыг давхраар нь хагалж ороод эмэгтэй хүний үсний индүү 1 ширхэг, гоёлын ээмэг 2 хос зэрэг эд зүйлүүдийг авч, хөргөгчнөөс мах гаргаж цонхон дээр тавьсан байсан. Манай гэрт орсон хулгайчийн зураг, бичлэгийг хажуу айлын хүн авсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 68/,

-Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 14:00 цагийн орчим Дархан сумын 2 дугаар багийн мод үржүүлгийн хажуу талаас тугалаа хөөгөөд гэр лүүгээ ирж байгаад далан дээр гарахад манай гэрийн арын 3 дахь айлын цонхоор 30 гаран насны эрэгтэй хүн гарч ирээд хашааных нь жижиг хаалгыг онгойлгох гээд болохгүй болохоор нь түлхээд эвдээд гарахаар нь би араас нь тосоод гудамжиндаа дуудаад зогсоогоод ирэхээр нь “чи яагаад айлын цонх хаалга эвдээд байгаа юм бэ?” гэхэд “хуц, солиор цагдаагаа дуудаач” гэсэн. Тэгэхээр нь би “утсан дээрээ бичлэг хийж байна шүү дээ” гэж хэлсэн чинь цаашаа эргээд яваад өгсөн. Тэр хулгайч гартаа үсний индүү барьсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 69/,

- Н.Г-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан: “ Би 2018.07.19-нд Дархан сумын 7-111-б тоотоос Лед маркийн зурагтыг гэрийн хүмүүсийг байхгүй байх үед цонхыг хагалаад гэрт орж авч явсан. Би гэмт хэрэг хийсэн гэдгээ ухамсарлаж, Цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж хийсэн хэргээ хүлээн илчилсэн болно.” гэх баталгаа /хэргийн 81/,

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь  2018 оны 07 дугаар сарын 23-ны байдлаар 480000 төгрөг байна.” гэх 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 98-99/,

Хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ Сэлэнгэ аймаг, Хушаат сум руу мал руугаа хөдөө явсан юм.  Харин гэрт хүн үлдээгүй, хаалгыг цоожлоод, цонхоо хаагаад явсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед гэрт ирэхэд байшингийн цонх онгорхой байсан. Би байшин руу ороход модон тавиур дээр байсан Лед маркийн 32 инчийн зурагт байхгүй байсан. Хөргөгч онгорхой байсан.

...би хулгайд алдсан зурагтаа буцааж авсан. Цаашид надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 104-105/,

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед *******хашааны гадуур явахад тэдний жижиг хашаа онгорхой, байшингийн цонх нь онгорхой байсан. Харин хашаанд нь хүн байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 110/,

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь  2018 оны 08 дугаар сарын 07-ны байдлаар 250000 төгрөг байна.” гэх 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 131-132/,

- Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний өглөө Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн задгай гэх хаягтай зурагтын антены доор байрлах гэрээсээ охин Сарангийн хамт гараад шинэ Дарханд дүүгийндээ 2 хоночихоод 2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө гэртээ очиход манай гэрийн үүдний амбаар, гэр 2 зайтай, завсар гарсан, дотор гэрийн хаалганы цоож, цүү эвдэрсэн байсан. Гэр лүүгээ ороход хойморт байсан 32 инчийн самсунг маркийн LCD зурагт байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 137/,

-Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 32 инчийн самсунг Хятад ЛСД телевизор 100000 төгрөгөөр барьцаанд тавигдсан.

...барьцаанд авсан мөнгө болох 108000 төгрөгөө авсан учир иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 140/,

-Хохирол төлбөр төлсөн баримт /хэргийн 217/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Гнь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Н.Г-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 964.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.С-т 150000 төгрөгийн, хохирогч Я.М-т 84000 төгрөгийн, хохирогч Ц.О-д 480000 төгрөгийн, хохирогч Я.М-д 250000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 22-23/, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 57-58/, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 98-99/, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 131-132/ тус тус нотлогдож байна.

Хохирогч  Д.С-т учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 18/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хэргийн 19-20/, хохирогч Я.Мэндбаярт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирол төлбөр төлсөн баримтаар /хэргийн 217/, Ц.О-д учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч ****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би хулгайд алдсан зурагтаа буцааж авсан.” гэх мэдүүлгээр /хэргийн 104-105/, хохирогч Я.Мядагмаад учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 127-128/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хэргийн 129/ тус тус нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Н.Г-с  гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.  

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.Гнь нийт 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 964000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Гнь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Гнь гэмт хэргийн улмаас хохирогч нарт төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрийг төлж барагдуулан хохирогч нарыг гомдолгүй болгосон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Гнь энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 22 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 964000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г д  1 жил 4 сарын /нэг жил дөрвөн сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******гийн энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 22 /хорин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 18, 1.9-т зааснаар шүүгдэгч Н.Гнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Г-ийн эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ