Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

 

149/20/00*******/Э                                      20,03,02

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Н.*******, Г.*******, Ц.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******, Ц.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 20 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 20 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, ******* № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЭ86**************69/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, № тоотод оршин суух,  энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, Барилгын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ8968/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ002539/

 

            Шүүгдэгч Н.******* нь 2021 оны ******* дугаар сарын 01-ний өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, ******* № тоот хашааны гадна иргэн Г.*******, Ц.******* нартай маргалдан газраас чулуу аван шидсэнээс Ц.*******ын толгойн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Г.*******тэй ноцолдох явцдаа чулуугаар баруун гарын тохой хэсэгт цохиж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.******* нь 2021 оны ******* дугаар сарын 01-ний өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, ******* № тоотод байрлах иргэн Н.*******ийн гэрийн хашааны гадна Н.*******тэй маргалдан маргалдан харилцан цохиж зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.******* нь  2021 оны ******* дугаар сарын 01-ний өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, ******* № тоотод байрлах иргэн Н.*******ийн гэрийн хашааны гадна хүргэн ах Н. маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн өгсөн …. ... 2021 оны ******* дугаар сарын 01-ний өдөр 16-17 цагийн орчимд ******* № тоотод байрлах гэрийнхээ гадна Г.*******, Ц.******* нартай маргалдсан. Ах Н.Баяржаргалыг газарт унагачихсан Ц.******* зодож байхаар нь би газраас чулуу аваад Ц.******* руу шидэхэд толгойнд нь оносон. Г.******* намайг араас үсдэхээр нь би Г.*******тэй барилцаж аваад ноцолдсон. Ноцолдох явцдаа гэмтэл учруулсан юм шиг байна лээ. Манай ээж гарч ирж биднийг салгасан. Мөн дүү Н. хүрч ирээд цагдаа дуудсан. Намайг уул нь тэр өдөр гэртээ байж байхад гэдэг охин манай гэрт орж ирээд Баяржаргал ах танд гар утас өгсөн юм уу гэж асуухаар нь би үгүй хэн тэгж байна гээд дагаад гартал гадаа машинд эд нар байсан. Тэгээд бид нар маргалдаж ийм юм болсон юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гийн өгсөн ...... 2021 оны ******* дугаар сарын 01-ний өдөр -16 цагийн орчимд нөхөр Баяржаргалын хамт хөдөө явах гээд өөрийнхөө машинд сууж байсан чинь Баяржаргал тэр үед согтуу байсан бөгөөд хөдөө явахгүй гэхээр нь гэртээ үлд гэж хэлсэн. Тэгээд би бэр дүү ыг авч явах гээд гэрийнх нь гадаа машинтайгаа зогсож байхад Баяржаргал машины урд талд байсан бэлэн 30-40 мянган төгрөг миний гар утас хоёрыг авч буугаад зугатаад яваад өгсөн. Би уул нь тэр үед хөдөө явж дүү Ц.*******ыг хүргэж өгөх гэж байсан юм. Тэгээд бид нар хүнсний захын урд таараад машиндаа суулгаад цагдаа дээр очиж учраа олъё гар утсаа авъя гээд тойрч эргэхэд Баяржаргал явж байгаа машинаас үсэрч буугаад яваад өгсөн. Баяржаргал миний гар утсыг авчихаад ажлын захиалга өгсөн хүмүүстэй холбогдоод урьдчилгаа мөнгө нэхээд байдаг юм. Тийм учраас би түүнээс гар утсаа авах гэж хөөцөлдсөн юм. Тэгээд бид нар Баяржаргалыг аав ээжийнхээ гэр лүү очсон байх гэж бодоод явж байтал аав ээжийнх нь гэрийн хойд талд таарсан. Тэгээд би түүнээс гар утсаа нэхээд чи бэлэн мөнгөө ав гэхэд гар утсыг чинь дүү *******т өгсөн гэж хэлэхээр нь бид нар ******* № тоотод хадмын гэрт ирсэн. Бэр дүү ыг оруулж *******ээс гар утас аваад ир гэхэд ******* ын хамт гэрээс гарч ирэхээр нь *******ээс гар утас асуухад аваагүй гэсэн. Тэгээд бид нар хоорондоо маргалдсан. ******* манай дүү ******* руу дайраад байхаар нь би *******тэй барилцаж аваад ноцолдсон. Ноцолдох явцдаа гэмтэл учруулсан байх. ******* миний үснээс зулгааж хүзүү маажсан. Мөн баруун гарын тохойг чулуугаар цохисон. Нилээн том хавдсан байсан. Одоо миний хувьд нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн ...... 2021 оны ******* дугаар сарын 01-ний өдөр 16-17 цагийн орчимд ******* № тоот хашааны гадна хүргэн ах Н. маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь дүү ******* нь над руу чулуу авч шидэхэд чулуу нь миний толгойнд онож толгойноос цус гарсан. Тэр үед *******ийн дүү нь хүрч ирээд цагдаа дуудсан. Миний хувьд одоо нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Н.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... ******* намайг зодсон. Би түүнийг зодоогүй. Манай төрсөн дүү ******* Н.******* Ц.*******ын толгойн тус газар луу чулуу шидэж толгойг нь хагалсан. Манай эхнэр Г.******* болон манай дүү ******* нар хоорондоо зодолдож байгаа харагдсан. Эхнэр *******гийн бэр дүү машинд байсан. Болсон зүйлийг сайн харсан байх. Тэгээд бид дөрвийг гадаа байхад гэрээс манай төрсөн дүү , манай эх Т. нар гарч ирсэн. ... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/

Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2021 оны ******* дугар сарын 01-ний өдөр ******* тоот хашааны гадна манай ах Н.Баяржаргал, эгч Н.******* нар ахын эхнэр Г.******* түүий дүү Ц.******* нар хоорондоо маргалдаж зодолдож байхаар нь би гэрээсээ гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.... Миний ах Н.Баяржаргалыг Ц.******* зодож байсан. Ах өөдөөс нь ямар нэг биеэ хамгаал эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад манай эгч ******* газраас чулуу аваад ******* руу болиоч гээд чулуу шидсэн чинь толгойг нь онож хагалсан. Харин эг ******* ******* хоёр хоорондоо зодолдсон байдалтай барьцалдсан зогсож байсан гэх мэдүүлэг /Хх-н 37 дугаар хуудас/

Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... *******, ******* бид гурав хайсан боловч олдохгүй байхаар нь ******* тоотод гэрт нь очиход гэрийнх нь гадаа таарсан. Тэгээд Баяржаргал машинд суухгүй гээд *******тай барилцаж аваад тэр хоёр бие биенийгээ цохиж байхад Баяржаргал ахын дүү Чимгээ буюу ******* гарч ирээд ******* эгчтэй барилцаж аваад хоорондоо зодолдож маажилцаж байгаа харагдсан. ******* нь газраас чулуу аваад ******* руу шидсэн чинь толгойг нь онож хагалсан. Тэгээд нэг эмэгтэй цагдаад дуудлага мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 40 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн № 211...... Дүгнэлт:

1.Н.Баяржаргалын биед дээд уруулын дотор  талд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн ташаа, цээж, зүүн гарын тохойн үе, баруун хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон.

 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 43-44 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны ******* дугаар сарын -ны өдрийн № 208...... Дүгнэлт:

1.Г.*******гийн биед  баруун гарын бугалганд цус хуралт, хүзүүний зүүн талд зулгаралт, баруун гарын тохойнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 51-52 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны ******* дугаар сарын -ны өдрийн № 207...... Дүгнэлт:

1.Ц.*******ын биед хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.

 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 59-60 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн № 2*******...... Дүгнэлт:

1.Н.*******ийн биед баруун гарын чигчий хурууны хумс унасан шарх, баруун гарын алганы ар хэсэг, зүүн гарын бугалга, зүүн гуя, баруун гуя, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, дух, баруун гарын тохой, баруун хөлний өвдөгний үенд зулгаралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 67-68 дугаар хуудас/

Ц.Баяржаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 96 дугаар хуудас/

Н.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 97 дугаар хуудас/

Г.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 98 дугаар хуудас/

Г.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 114 дүгээр хуудас/

Ц.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 1 дугаар хуудас/

Н.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 116 дугаар хуудас/

Яллагдагч Н.*******, Г.*******, Ц.******* нарын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгч тус болно уу гэсэн хүсэлт /Хх-н 2, 3, 4 дүгээр хуудас/ зэрэг болно.

         

 Шүүгдэгч Н.******* нь 2021 оны ******* дугаар сарын 01-ний өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, ******* № тоот хашааны гадна иргэн Г.*******, Ц.******* нартай маргалдан газраас чулуу аван шидсэнээс Ц.*******ын толгойн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Г.*******тэй ноцолдох явцдаа чулуугаар баруун гарын тохой хэсэгт цохиж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.******* нь 2021 оны ******* дугаар сарын 01-ний өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, ******* № тоотод байрлах иргэн Н.*******ийн гэрийн хашааны гадна Н.*******тэй маргалдан маргалдан харилцан цохиж зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.******* нь  2021 оны ******* дугаар сарын 01-ний өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, ******* № тоотод байрлах иргэн Н.*******ийн гэрийн хашааны гадна хүргэн ах Н. маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.дарьсүрэн, Ц.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Н.*******ийн хохирогч Ц. толгойн тус газарт чулуугаар цохисон, хохирогч Г.*******гийн баруун гарын тохойг чулуугаар цохисон үйлдэл, шүүгдэгч Ц.*******ын хохирогч Н.Баяржаргалын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодсон үйлдэл, шүүгдэгч Г.*******гийн хохирогч Н.*******ийн биед халдаж цохиж зодсон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” .... гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... “Энэ гэмт хэргийг энэ хуулийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.*******, Г.*******, Ц.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Г.*******, Ц.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, шүүгдэгч нарын сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан Н.*******, Г.*******, Ц.******* нарт тус тус оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг сарын хугацаанд 5 хувааж сард *******0000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Н.Баяржаргал, Н.*******, Г.*******, Ц.******* нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.*******, Г.*******, Ц.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, *******.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, *******.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, *******.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.*******, Ц.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан Г.*******, Ц.******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.*******, Г.*******, Ц.******* нар нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.*******, Г.*******, Ц.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.*******, Г.*******, Ц.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.*******, Г.*******, Ц.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.