| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0072/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/33 |
| Огноо | 2017-03-18 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч Д.Оюунбилэг
Шүүгдэгч Д.А-, Г.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.А-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 201622000018 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Б,
Монгол улсын иргэн, Д.А,
Шүүгдэгч Д.А-, Г.Б- нар нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоотод согтуугаар хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Д.А-, Г.Б- нар нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоотод согтуугаар хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Д.А-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Галт суманд байдаг үерхдэг найз охин Янжиндуламтай уулзахаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймагт ирсэн. Ирээд байх айл байхгүй учир танидаг нэг нутгийн Б- зайрангийнд очсон. Б- зайрангийнх Гэрэлтэй цонхын ард байдаг юм. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би Б- ахтай хамт гэрт нь байж байтал нэг ах ирсэн. Өөрийгөө Б- гэж танилцуулж байсан. Б- гэх ах 3 өдөр дараалан Б- ахынд ирж архи ууж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөн л архи уусан. Би тус өдөр найз болох М- түүний найз Б- нарын хамт Аянчин нэртэй караоке бааранд орж дуу дуулж нэг нэг лааз пиво авч уусан. Энэ үед 22 цаг болж байсан байх. Ингээд 23 цаг өнгөрч байхад баарнаас гараад Б- ахынд очиход Б- гэх ах архи авчирчихсан Б- ахтай архи ууж байсан. Манай 2 найз надтай хамт очсон байгаад тэр 2ын ууж байсан архинаас ууж эхэлсэн. Б- ах архи уухаараа намбагүй согтдог хүн байна лээ. Б- ах Б- ахыг янз бүрээр хэлээд очиж ноцолдоод байхаар нь би ч салгах гэж оролдсон. Намайг салгах гэхэд Б- гэх ах намайг цохиод байхаар нь би я зодолдсон. Б- гэх ах сандлаар миний толгой руу 2-3 удаа цохиход миний толгойны баруун хэсэгт хагараад, миний хамраас цус гарсан. Энэ зодоон шөнө 01 цагийн үед болсон. Зодоон болох үед манай 2 найз явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р тал/,
Хохирогч Г.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Булган аймгаас Хөвсгөл аймагт ирээд нилээн хэд хонож байна. Нэг нутгийн мөн нэг ангид сурч байсан Б-ынд шавь болж бөө болохоор ирсэн юм. Б-ынд 2017 оны 01 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 04-нд шилжих шөнө 01 цагийн үед Б- бөөтэй архи уусан. Их согтсон байгаад зарим зүйлээ санахгүй байна. Сүүлд санахнээ дараа нь нэрийг нь мэдсэн Д.А- гэдэг залуутай маргалдаад зодолдсон байгаа юм. Миний өөрийн нүүр орчим энд тэндээ хөхөрч хавдан, хамрын яс хугарсан байсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 53 тоот: Д.А-гийн биед гэмтэл тогтоогдлоо. Д.А-гийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулай, чих, духанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуилах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид, нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/,
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 47 тоот: Г.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо. Г.Б-ийн биед баруун хөмсөгний дотор хэсгийн шарх, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт тархи, доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, амны хөндийн дотор хэсгийн шарх, хацар, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуилах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид, нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 23-р тал/
Шүүгдэгч Г.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Булган аймгаас Хөвсгөл аймагт ирээд нилээн хэд хонож байна. Нэг нутгийн мөн нэг ангид сурч байсан Б-ынд шавь болж бөө болохоор ирсэн юм. Б-ынд 2017 оны 01 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 04-нд шилжих шөнө 01 цагийн үед Б- бөөтэй архи уусан. Их согтсон байгаад зарим зүйлээ санахгүй байна. Сүүлд санахнээ дараа нь нэрийг нь мэдсэн Д.А- гэдэг залуутай маргалдаад зодолдсон байгаа юм. Миний өөрийн нүүр орчим энд тэндээ хөхөрч хавдан, хамрын яс хугарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,
Шүүгдэгч Д.А-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Галт суманд байдаг үерхдэг найз охин Янжиндуламтай уулзахаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймагт ирсэн. Ирээд байх айл байхгүй учир танидаг нэг нутгийн Б- зайрангийнд очсон. Б- зайрангийнх Гэрэлтэй цонхын ард байдаг юм. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би Б- ахтай хамт гэрт нь байж байтал нэг ах ирсэн. Өөрийгөө Б- гэж танилцуулж байсан. Б- гэх ах 3 өдөр дараалан Б- ахынд ирж архи ууж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөн л архи уусан. Би тус өдөр найз болох М- түүний найз Б- нарын хамт Аянчин нэртэй караоке бааранд орж дуу дуулж нэг нэг лааз пиво авч уусан. Энэ үед 22 цаг болж байсан байх. Ингээд 23 цаг өнгөрч байхад баарнаас гараад Б- ахынд очиход Б- гэх ах архи авчирчихсан Б- ахтай архи ууж байсан. Манай 2 найз надтай хамт очсон байгаад тэр 2ын ууж байсан архинаас ууж эхэлсэн. Б- ах архи уухаараа намбагүй согтдог хүн байна лээ. Б- ах Б- ахыг янз бүрээр хэлээд очиж ноцолдоод байхаар нь би ч салгах гэж оролдсон. Намайг салгах гэхэд Б- гэх ах намайг цохиод байхаар нь би я зодолдсон. Б- гэх ах сандлаар миний толгой руу 2-3 удаа цохиход миний толгойны баруун хэсэгт хагараад, миний хамраас цус гарсан. Энэ зодоон шөнө 01 цагийн үед болсон. Зодоон болох үед манай 2 найз явсан байсан гэх мэдүүлэг /ххийн 42-43-р мэдүүлэг/,
Эрүүгийн 201722000018 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.А-, Г.Б- нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 56-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 201722000018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-, Д.А- нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Г.Б-, Д.А- нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-, Г.Б- нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ