Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2*******2 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2*******2 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, *******н № ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МИ88**************23/

 

           Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******2 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, № тоотод байрлах иргэн А. гэрт хохирогч Л. маргалдан түүний гэдэс рүү нь цохиж нүүр лүү нь алгадаж, цээж болон нуруу орчим руу нь өшиглөж байгаад хувцаснаас  нь чирч гэрийн гадна гаргаад газар унагааж нүүр лүү нь алгадаж, хэвлий, нуруу хэсэг рүү нь өшиглөж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн …. ... 2*******2 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө эхлээд 23 цагийн орчимд Старс бааранд ороод Л. тааралдаад маргалдаад түүнийг 2-3 удаа алгадсан. Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг авч яваад цагдаа дээр авчрахаар нь Бүтэд гомдол саналгүй гээд бид нар явцгаасан. Тэгээд Л. хамт гэрт очсон. гэрт Л. маргалдаад түүний нүүрэн тус газарт 2-3 удаа алгадаж гадаа гаргаад цохиж зодсон. Тэгээд би гэртээ харьж унтсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2*******2 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн орчимд Мандал сумын 2 дугаар баг Старс бааранд эгч Нарантуяа, ах Ч.Нацаг нарын хамт хоёр хоёр лааз пиво уугаад сууж байсан чинь Б.******* нь гаднаас орж ирээд шууд над руу дайраад нүүр лүү алгадаж унагаагаад босох гэж байхад нүүр лүү өшиглөж үсдэж чирээд татаж унагаагаад босгохгүй байсан. Тэгээд цагдаа нар намайг салгаж аваад бид нар цагдаа дээр ирээд гомдол санал байхгүй гэдгээ хэлээд цагдаагаас гараад намайг таксинд суулгаад *******, Энхбаяр нар дагуулаад замын хойшоо Мөнх дэлгүүрийн гудамжинд зогсож пиво уугаад машинд сууж байсан. Тэгээд тэр хавьд гэр нь байдаг зүс таних эгчийнд орсон чинь *******, Энхбаяр нар эгчийг харааж ерөөгөөд байхаар нь би дундуур нь орж битгий маргалд хүүхдүүд нь унтаж байна шүү дээ гэж хэлсэн чинь ******* нь намайг дахиад зодож эхэлсэн. Тухайн үед намайг алгадаж цээж болон салтаа, бөгс, нуруу руу маш олон удаа өшиглөж байгаад чирээд эгчийн гэрээс гараад миний дээр гарч суугаад алгадаад босч ирээд дахиад миний биеийн бүхий л хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд ******* нь би мөнгөндөө тааруулж чамайг зодно гээд дайраад байсан. Тэгээд Энхбаяр нь намайг салгаж аваад эгчийн гэрт ороод хаалга түгжээд хэсэг байж байгаад явахаар нь цагдаа дээр ирээд гомдол гаргасан..... Би гомдолтой байна. Намайг зүгээр байхад зодсон болохоор маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /Хх-н 06-07 дугаар хуудас/

Хохирогч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... эгч *******г гэрээсээ хөөгөөд байхаар нь би нялх нойтон хүүхэдтэй айлд байгаад яах юм бэ гэж хэлээд *******, Энхбаяр нарыг явъя гэж хэлэхэд ******* шууд миний гэдэс рүү цохисон. Намайг тонгойход шууд нүүр лүү өшиглөхөд миний хамраас цус гарсан. Тэгээд ******* миний толгойтой үснээс зулгаагаад эгчийн гэрээс гаргаад бас намайг зодоход эгч гэрээсээ гарч ирээд намайг салгасан гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Шөнө гэртээ унтаж байхад манай гэрийн хаалга хүн нүдээд байхаар нь би хэн бэ гэж асуухад Бүтэд байна гэж аниа гэхээр нь гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхөд Бүтэд, *******, Энхбаяр нар манай гэрт орж ирсэн. Тэгээд *******, Энхбаяр нар орж ирээд намайг гоочлоод байсан. Тэгээд Бүтэд ******* нар хоорондоо хэрэлдээд байсан. ******* нүүрэн тус газарт нилээн хэдэн удаа алгадаад хамраас нь цус гараад байхаар нь би тэд нарыг гэрээсээ гар гэж хэлэхэд Энхбаяр гарч яваад ******* нь хувцаснаас нь чирээд манай гэрээс аваад гарсан. Гэрийн гадаа ******* нь мөнгөндөө тааруулж чамайг зодно гээд түг түг хийх чимээ гараад байсан. Тэгээд удалгүй Бүтэд манай гэрт орж ирээд аниа та надад гар утсаа өгөөч би цагдаад дуудлага өгье гэж хэлээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд сууж байхад ******* буцаж манай гэрт орж ирээд ярьж байсан гар утсыг газар шидээд дахиад хувцаснаас нь зуураад чирээд манай гэрээс дахиж авч гарсан. Удалгүй Бүтэд орж ирээд цагдаад дуудлага өгнө гэж хэлээд манай гэрээс явсан. *******, Энхбаяр нарыг хаашаа явсныг нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2*******2 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн № 35 ...... Дүгнэлт:

1.Л. биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор хэсэг, дээд уруулын баруун дотор талд язралт, дух, баруун шанаанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Мандал сумын нэгдсэн эмнэлгийн эмч Г.Уранчимэгийн онош хамрын ясны хугарал гэсэн байх бөгөөд хамрын ясны хугарлыг рентген, толгойн КТГ хийлгэж онош бататгах шаардлагатай гэх /Хх-н 26-27 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 40 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн засаг даргын Б.******* нь *******н № ******* тоотод 4 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт /Хх-н 42 дугаар хуудас/

Б.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 53 дугаар хуудас/

Хохирогч Л. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт /Хх-н 57 дугаар хуудас/

Яллагдагч Б.*******гийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 58 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******2 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, № тоотод байрлах иргэн А. гэрт хохирогч Л. маргалдан түүний гэдэс рүү нь цохиж нүүр лүү нь алгадаж, цээж болон нуруу орчим руу нь өшиглөж байгаад хувцаснаас  нь чирч гэрийн гадна гаргаад газар унагааж нүүр лүү нь алгадаж, хэвлий, нуруу хэсэг рүү нь өшиглөж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.*******гийн хохирогч Л. нүүрэн тус газарт гараараа алгадах, нүүр болон нуруу, хэвлий хэсэг рүү нь өшиглөж зодсон үйлдэл нь хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Л.Бүтэд нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.