| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0264/Э/213/2020/0002 |
| Дугаар | 2019/ШЦТ/315 |
| Огноо | 2019-12-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга:О.Сувд-Эрдэнэ,
Хохирогч *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000326 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 15 дугаар гудамжны 07 тоот хашаанд байх *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшин болон гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэж эд зүйл хулгайлан 1.175.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2019 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 00 цагийн үед манайхаас нэлээн урагшаа байдаг Баянхонгор аймгийн Баянхонгор сум Дуурсах 3 дугаар баг 15-7 тоотод байх хашаанд орсон. Хашаанд нэг байшин, байшингийн урд талд гэр байсан бөгөөд гэрийн нь хаалганы цоожийг хөшиж онгойлгоод гэрийн зүүн талын бараан дээр хайрцагтай байсан будаа агшаагчийг хайрцгаас нь гаргаж аваад шууд гэр лүүгээ явсан. Будаа агшаагч нь шинэ будаа агшаагч байсан...Тэгээд маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн үед манайхаас 2 гудамжны ар талд байдаг Баацагаан сумын ******* гэх айлд будаа агшаагчаа аваачаад Ах нь энэ будаа агшаагчийг өчигдөр захаас авсан юм, манайх тоггүй юм чинь танайд байж байг гэж хэлээд үлдээсэн Тэгээд тухайн өдрийнхөө үдээс хойш *******гийнд очоод тэднийхээс гоймон аваад хоол хийж идсэн. Тэгээд хоолоо идчихээд гэртээ очиж байж байгаад шөнө 22 цаг өнгөрч байхад нөгөө будаа агшаагч авсан айл руугаа очоод гэрт нь оролгүй хойд талд байх байшингийн хажуугийн амбаар луу ороод давхарласан байсан авдар онгойлгоход хүн авахаар зүйл байгаагүй. Тэгээд байшингийн үүдний амбаарын цоожийг хөшиж онгойлгоод байшинд орж том өрөөнд байх авдрыг онгойлгоод мөнгөн бүс, саарал өнгийн дээд зэрэг зүйлийг авах гээд торонд хийгээд байж байтал эзэн нь гаднаас ороод ирсэн. Тэгээд би тэр залууд Ах нь нэг будаа агшаагч л авсан өөр зүйл аваагүй, авсан будаа агшаагчаа буцаагаад авчраад өгье гэж хэлсэн Тэгээд гэр лүүгээ явсан. Маргааш нь Цагдаагийн алба хаагч ******* гэх айлаас будаа агшаагчийг авч эзэнд нь хүлээлгэн өгсөн. Цагаан өнгийн савтай аяга таваг угаагч авсан байсныг буцааж хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг. /хх-ийн 51 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хавтаст хэрэгт авагдсан бүх зүйл үнэн өөр ярих зүйлгүй гэв.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Тухайн үед байшин, амбаараас эд зүйл алдагдаагүй. Тухайн хүнийг байшинд орчихсон эд зүйл авах гээд байж байхад нь манай нөхөр ******* орж ирээд барьсан гэсэн. Харин байшингийн урд талд байсан манай гэр, болон гэрт байсан авдраас. 1 .Рhilips нэртэй цагаан өнгийн шинэ будаа агшаагч үнэ 180.000 төгрөг, 2.Эмэгтэй хүний урт түрийтэй хар өнгийн арьсан гутал шинэ үнэ 250.000 төгрөг, З.Эмэгтэй хүний хөх цоохор өнгийн плаж шинэ 1 ширхэг үнэ 80.000 төгрөг, 4.Эрэгтэй хүүхдийн улбар шар өнгийн куртик шинэ үнэ 45.000 төгрөг, 5.Эрэгтэй хүүхдийн Хүн аалзны зурагтай хослол шинэ /3 хос/ үнэ 45.000 төгрөг, 6.Хүүхдийн улаан өнгийн /4 д өнгө нь солигддог/ фудволк шинэ үнэ 15.000 төгрөг, 7.Эрэгтэй хүүхдийн жийсэн өмд шинэ үнэ 25.000 төгрөг Цагаан өнгийн шлафин малгай эрэгтэй, эмэгтэй шинэ 1 нь 20.000 нийлээд 40.000 төгрөг Ягаан өнгийн ор хөнжлийн даавуу, дэр, хөнжлийн даавуу, дэвсгэр даавуу зэрэг/ иж бүрэн шинэ үнэ 100.000 төгрөг, 10.Төмөр халбага шинэ 20 ширхэг нэг бүрийн үнэ 2000 нийг 40.000, 11 Төмөр сэрээ шинэ 10 ширхэг нэг бүрийн үнэ 2000 нийт 20.000 төгрөг, 12.Ирмэн нэг боодол шинэ үнэ 30.000 төгрөг, 13.Faberlic нэртэй аяга таваг угаагч 1 сав үнэ 14.000 төгрөг,14.Цоож 3 ширхэг нэг бүрийн үнэ 5000 төгрөг нийт 15.0 төгрөг зэрэг нийт 899.000 төгрөгийн эд зүйл алдагдсан. Гэхдээ манай нөхөр Б.******* будаа агшаагч, Faberlic нэртэй аяга таваг угаагч зэргийг буцааж хүлээн авсан байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 24- 25/, ,... Миний хувьд тухайн үед нь хөдөө байсан бөгөөд болсон зүйлийн талаар тэр дор нь манай нөхөр Б.******* надад утасдаж хэлсэн. Тэгээд би маргааш нь аймагт ирээд нөхөртэйгөө уулзсан чинь тэрээр надад Манай байшинд орж ирсэн байсан хүн нь байшингийн зүүн талд байх авдрыг онгойлгоод дотроос нь сүүлийн үеийн эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, чихрийн цуглуулга 1 хайрцаг, Дель нэртэй нөүтбүүк 1 ширхэг, чулуун соруултай гаанс 1 ширхэг, хуримд өмсөх гэж байсан эрэгтэй эмэгтэй хос дээл, хүүхдийн дээл, хүүхдийн цамц, цоохор тортой байсан 2ширхэг хадаг, эмэгтэй хүний хуучин дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хуучин дээл 1 ширхэг зэрэг зүйлүүдийг гаргаад торонд хийгээд тавьсан байсан гэж хэлсэн. Тэгээд би сүүлд нь хэргийн материалтай танилцаж байхад хэргийн газрын үзлэгийн зургууд дээр тэдгээр эд зүйлийн тусгагдсан байсан. Тэдгээр эд зүйлүүд нь бүгдээрээ миний эзэмшлийн эд зүйлүүд байсан. Харин урьд гэр дотроос алдагдсан эд зүйлүүдийн талаар урьд өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй ярьсан. Сүүлийн үеийн эрэгтэй хүний хуучин мөнгөн бүс 1 ширхэг үнэ 50.000 төгрөг, чихрийн цуглуулга 1 хайрцаг 5000 төгрөг, дель маркийн хуучин нөүтбүүк 1 ширхэг 100.000 төгрөг, чулуун соруултай гаанс 1 ширхэг 20.000 төгрөг, хуримд өмсөх гэж байсан эрэгтэй хүний дан дээл 1 ширхэг 100.000төгрөг, хуримд өмсөх гэж байсан эмэгтэй хүний дан дээл 1 ширхэг 80.000 төгрөг, хүүхдийн дээл хуучин 1 ширхэг 20.000 төгрөг, хүүхдийн цамц хуучин 1 ширхэг 10.000 төгрөг, хадаг хуучин 2 ширхэг 1 ширхэг нь 500 төгрөг нийт 1000 төгрөг, эмэгтэй хүний хуучин дан дээл 1 ширхэг 20.000 төгрөг, эрэгтэй хүний хуучин дан дээл 1 ширхэг 30.000 төгрөг гээд миний үнэлгээгээр нийт 436.000 төгрөгийн эд зүйлийг авахаар бэлдсэн байсан юм билээ. Тухайн авдрын цоож нь зүгээр сугарчихдаг байсан бөгөөд тэр хүн нь цоожийг зүгээр сугалаад онгойлгосон байсан юм билээ....гэх мэдүүлэг /хх-ийн 153-154/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.******* мэдүүлэхдээ: Хуримаа хийх гээд эд зүйлсээ авсан байсан. Урд гэрт будаа агшаагч мөн арслантай авдар дотор аяга таваг угаагч байсан. Бас ойрын зуурын жижиг хэрэгслүүдээ бэлдээд тавьсан байсан. Том байшинд ороод авдар ухаад сууж байгаад манай нөхөрт баригдсан байсан гэв.
5. Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би Баянхонгор аймгийн Баянхонгор сум Дуурсах 3 дугаар баг 15-7 тоот хашаанд хадмындаа амьдагдаг юм. Тэгээд өчигдөр шөнө буюу 2019 оны 08 дугаар сарын 10-ны 22 цаг өнгөрч байхад ажлаасаа татаад Баянхонгор аймгийн Баянхонгор сум Дуурсах 3 дугаар баг 15-7 тоотод байх гэртээ ирсэн чинь байшингийн ертөнцийн зүүгээр зүүн талд залгаа байх амбаарын хаалга онгойчихсон байхаар нь байшингийн урд талд байдаг гэр лүү очсон чинь гэрийн хаалганд цоожийг хөшөөд онгойлгосон байсан дотор нь байх зүйлүүдийг бүртгэсэн чинь гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд байх буйдан орон дээр хайрцагтайгаа байсан будаа агшаагч байхгүй байхгүй хайрцгаас нь онгойлгоод авсан байсан. Тэгээд хойд байшин руугаа очсон чинь байшингийн хаалганы цоожийг мөн онгойлгосон байхаар нь яваад орсон чинь байшингийн том өрөөнд байх авдрын урд талд нэг танихгүй хүн сууж байсан. Тухайн үед авдар онгойчихсон, авдарт байсан зүйлийг торонд хийгээд тавьчихсан авч явах гэж байгаа байдалтай сууж байсан. Тэгээд би тэр хүнээс Юун хүн бэ, яах гэж байгаа юм гэхэд тэр хүн Энэ гэж айл биш үү гэхээр нь би гээд нөгөө хүний дагуулж гараад, та эд зүйл хулгайлж байгаа юм уу, би Цагдаад дуудлага өглөө гэхэд тэрээр Цагдаад дуудлага өгч яах гэсэн юм бэ би тэр будаа агшаагчийг чинь авчраад өгчихье, хоёулаа тохиръё гэж хэлсэн. Тэгээд би эд зүйлүүдээ ерөнхийд нь харсан чинь будаа агшаагчаас өөр эд зүйл алдагдсан мэдэхгүй байхаар нь нөгөө хүнийг явуулсан. Тэгээд шөнө нь юмаа бүртгэж байтал урьд талын гэрийн сийлбэртэй модон авдарт байсан эд зүйлүүд алдагдсан байхаар нь өглөө 07 цагийн үед Цагдаагийн байгууллагад дуудлага егсөн. Өглөө намайг харж байхад байшингийн үүдний амбаарын хаалганы ойролцоо өвсөн дотор дорцовны төмөр иш харагдсан бөгөөд тэр иш манайд байгаагүй, тэгэхээр тэр дорцовны ишээр цоожийг хөшиж онгойлгосон байх гэж бодож байна. Тэр хүн нэлээн настай, архи уусан, согтуу хүн байсан... Би өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 10- ны 07 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа явсан. Намайг явахад гэр байшин, амбаарын цоож зүгээр хэвийн байх шиг харагдсан...гэх мэдүүлэг./хх-ийн 28-30/, ....2019 оны 08 дугаар сарын 10-ны орой би 22 цагийн үед ажлаасаа ггэртээ ирсэн чинь байшингийн хаалга онгорхой байсан бөгөөд дотор орсон чинь харанхуйд байшингийн зүүн талд байх модон авдрын урьд талд нэг хүн амандаа асаагуурын гэрэл зуучихсан сууж байсан. Тэгээд би түүнээс юун хүн бэ, юу хийж байгаа юм гэхэд тэрээр гэж айл мөн үү гэхээр нь би та юу яриад байгаа юм гээд нөгөө хүнийг татаж босоод байшингийнхаа гэрлийг асаасан чинь танихгүй, хөгшиндүү хүн байсан. Тэрээр байшинд байх авдрыг онгойлгоод дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж авч явах гэж байсан бололтой торонд хийсэн байсан. Миний одоо санаж байгаагаар эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, хар өнгийн нөүтбүүк 1 ширхэг, эхнэр бид хоёрын найрандаа өмсөх гэж байсан шинэ дээл, мөн хүүхдийн дээл, цамц, мөн хуучин эхнэр бид хоёрын 2 дээл зэрэг зүйлүүд байсан. Тэгээд маргааш нь эхнэр ирэхээр нь би түүнд тухайн эд зүйлүүдийг тэр хүн авч явах гээд бэлдээд тавьчихсан бай гэж хэлж байсан. Тухайн хивс тухайн газартаа урьд нь байсан. Гэхдээ тэр хүн уг хивсийг авч явах гэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэдгээр эд зүйлийн үнэлгээний талаар манай эхнэр сайн мэдэж байгаа. Миний хувьд үнийг нь хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 156/ .....2019 оны 08 дугаар сарын 10-ны орой би 22 цагийн үед ажлаасаа ггэртээ ирсэн чинь байшингийн хаалга онгорхой байсан бөгөөд дотор орсон чинь харанхуйд байшингийн зүүн талд байх модон авдрын урьд талд нэг хүн амандаа асаагуурын гэрэл зуучихсан сууж байсан. Тэгээд би түүнээс юун хүн бэ, юу хийж байгаа юм гэхэд тэрээр гэж айл мөн үү гэхээр нь би та юу яриад байгаа юм гээд нөгөө хүнийг татаж босоод байшингийнхаа гэрлийг асаасан чинь танихгүй, хөгшиндүү хүн байсан. Тэрээр байшинд байх авдрыг онгойлгоод дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаж авч явах гэж байсан бололтой торонд хийсэн байсан. Миний одоо санаж байгаагаар эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, хар өнгийн нөүтбүүк 1 ширхэг, эхнэр бид хоёрын найрандаа өмсөх гэж байсан шинэ дээл, мөн хүүхдийн дээл, цамц, мөн хуучин эхнэр бид хоёрын 2 дээл зэрэг зүйлүүд байсан. Тэгээд маргааш нь эхнэр ирэхээр нь би түүнд тухайн эд зүйлүүдийг тэр хүн авч явах гээд бэлдээд тавьчихсан бай гэж хэлж байсан. Тухайн хивс тухайн газартаа урьд нь байсан. Гэхдээ тэр хүн уг хивсийг авч явах гэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэдгээр эд зүйлийн үнэлгээний талаар манай эхнэр сайн мэдэж байгаа. Миний хувьд үнийг нь хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 157-158/
6. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Өчигдөр буюу 2019.08.10-ны өглөө 07 цаг өнгөрч байхад ******* жоохон халамцуу нэг шинэ будаа агшаагч барьчихсан орж ирээд өчигдөр би зах дээрээс авсан юм манайх тог цахилгаангүй болохоор танайд байж байг тогтой болохоор би авна гэж хэлсэн...уг будаа агшаагч нь шинэ Рhilips гэсэн бичигтэй будуу агшаагч байсан бөгөөд одоо манайд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2019 орны 08 сарын 10-ны үед санагдаж байна өглөө 06-07 цагийн үед би унтаж байтал ******* нь ганцаараа нэг будаа агшаагч барьж орж ирээд манайд орхичхоод гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ....******* нь миний төрсөн ах байгаа юм. Бид нар эх нэгтэй, эцэг тусдаа хүмүүс манай ах ******* нь бага байхдаа манай ээжийн төрсөн ах хулгайд өртсөн юм билээ. Бид нар эхээс 4 үүлээ бөгөөд ******* нь бид нарын хамгийн том ах маань байгаа юм. Тэрээр архи уугаагүй үедээ бид нартай хувийн сайн харьцдаг. Харин архи уусан үедээ ширүүн ааш зантай болчихдог гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
9. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... .******* нь миний төрсөн ах байгаа юм. Бид нар эхээс 4 үүлээ. ******* ах маань бага байхдаа ээжийн төрсөн ах *******а гэдэг айлд өргүүлж түүгээрээ овоглож явдаг юм. ******* энгийн даруу зан ааштай хүнд тусархуу. Тэрээр архи их уудаг, архи уухаараа бусдын эд зүйл хулгайлчихдаг юм шиг байна лээ. Хулгайн хэргээр олон удаа шийтгүүлсэн, хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сард хулгайн хэргээр 1 жилийн хорих ялаар шийтгүүлээд сая 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр суллагдаж ирсэн. Түүнд гэр орон, эхнэр хүүхэд байхгүй, өмч хөрөнгө байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/
10. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 407 дугаар шинжээчийн: 1.Philips нэртэй цагаан өнгийн олон үйлдэлтэй будаа агшаагч 120.000 төгрөг 2.Эмэгтэй хүний урт түрийтэй хар гутал 1 итали 36-р 250.000 төгрөг 3. Эмэгтэй хүний хөх цоохор өнгийн даавуун плаж, бүстэй 1 ширхэг 80.000 4. Эрэгтэй хүүхдийн улбар шар өнгийн куртик 1 ширхэг 45.000 5. Эрэгтэй хүүхдийн хүн аалзны зурагтай хослол, даавуун 3 хос1 ширхэг 45.000 6. Улаан өнгийн 4 өнгө солигддог фодволк 1 ширхэг 15.000 төгрөг 7. Эрэгтэй хүүхдийн өмд жинс 1 ширхэг 25.000 төгрөг 8. Цагаан өнгийн шлафин малгай 1 ширхэг 20.000 төгрөг 9. Ягаан өнгийн ор хөнжлийн даавуу 1 ширхэг 100.000 төгрөг 10.Төмөр халбага 20 ширхэг 40.000 төгрөг 11. Төмөр сэрээ 10 ширхэг 20.000 төгрөг 12. Ирмэн боодолтой 1 ширхэг 30.000 төгрөг 13. Faberlic нэртэй аяга таваг угаагч 1 сав үнэ 14.000 төгрөг 14. Цоож 3 ширхэг 15.000 төгрөг нийт 839.000 найман зуун гучин есөн мянгтөгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/ 11. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 569 дугаар шинжээчийн: 1. Мөнгөн бүс 50.000 төгрөг 2.Чихрийн цуглуулга 5.000 төгрөг 3. Чулуун соруултай гаанс 20.000 төгрөг 4. Дан дээл (эрэгтэй ) 100.000 төгрөг 5. Дан дээл (эмэгтэй ) 80.000 төгрөг 6. Дан дээл (хүүхдийн) 20.000 төгрөг 7. Хүүхдийн цамц 10.000 төгрөг 8. Хадаг 2 ширхэг 1.000 төгрөг 9. Дан дээл (эмэгтэй ) 20.000 төгрөг 10. Дан дээл (эрэгтэй ) 30.000 төгрөг нийт 336.000 гучин гурван мянган зургазуун төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 160/ болон хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: *******ийн гэм буруугийн талаар маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа тул харин түүний эрүүл мэнд насны байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 15 дугаар гудамжны 07 тоот хашаанд байх Г.Цэрэнпагмын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшин болон гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэж эд зүйл хулгайлан 1.175.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г.*******, , нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 470, 569 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ. Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байрт нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэж эд зүйл хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь 1.175.000 төгрөгийн эд зүйл алдсанаас одоо 705.000 төгрөгийн эд зүйлийг олж аваагүй талаар мэдүүлж байх тул шүүгдэгч *******аас 705.000 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.15.7 тоотод оршин суух / / *******ийн *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар торцов нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч *******ийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй бөгөөд нь түүний хэргийн учир 2019 оны 10 дугар сарын 18-ний өдрөөс хойш цагдан хоригдсон тавин найман хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь урьд нь шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг урьд шийтгүүлж гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг дөрвөн / 04 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан *******т дөрвөн / 04 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн тавин найм / 58 / хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******аас долоон зуун таван мянган / 705.000 / төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч *******ийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар торцов нэг ширхгийг хураан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ