| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0374/Э/213/2021/0001 |
| Дугаар | 2020/ШЦТ/391 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000392 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт Даваагийн Жаргалбаяр,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор зочид буудлын 201 тоот өрөөнд байсан*******ийн эзэмшлийн самсунг эс-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлан 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ажлаар ирсэн. Тэгээд Баянхонгор зочид буудалд Отгондаваа, Нямаа ахтай нэг өрөөнд буусан. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өглөө сэрээд орны хажуу талын шүүгээн дээр тавьсан байсан самсунг эс-8 маркийн гар утсаа авах гээд орноосоо өндийтөл миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд буудлын камерыг шүүсэн боловч 2 давхрын камер ажиллахгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн ... 2020 оны 02 дугаар сард хорооллын нэг дэлгүүрээс 500.000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утас шинэ байсан болохоор 500.000 мянган төгрөгөөр үнэлж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Иргэний нэхэмжпэгч Д.Намбарнанзадын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өгдөө 08 цагийн үед буудал дээр ажлаа хийж байтал ******* орж ирээд манай ахын утас байгаа юм та энэ утсыг таньд түр тавиад мөнгө авах гэсэн юм гэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Тэгээд ******* 15 орчим минут намайг гуйгаад салахгүй байхаар нь би 35.000 төгрөг өгөөд утсыг авч үлдсэн тэгтэл ******* 2 хоногийн дараа манай таньдаг ах ирж авна гэж хэлсэн юм. Тэгтэл 2 хоногийн дараа Цагдаагийн газраас хүн ирээд *******ын тавьсан утсыг хулгайн утас байгаа юм гэж хэлэхээр нь утсыг нь хүлээлгэн өгсөн юм … 35.000 төгрөгөө нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч Х.Отгондаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хувийн ажлаар ирээд Баянхонгор зочид буудалд буусан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 08 цагийн орчим босоод Нямаа ахтай буудлын нэг давхарын цайны газарт хоол идчихээд өрөөндөө орсон чинь Мөнхтөр ах миний гар утсыг харсан уу гэхээр нь хараагүй гэж хэлээд бид гурав буудлын камерыг шүүж үзсэн боловч буудлын 2 давхарын камер ажиллахгүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 09 сарын 21- ний өдрийн өглөө 07 цагт гэрээсээ гараад дунд зах орох гэж явсан. Тэгтэл ам цангаад байхаар нь Баянхонгор зочид буудалруу орсон. Үүдээр орход үүдний ресепшин байхгүй байхаар нь 2 давхарт гараад явж байхад хаалга нь онгорхой өрөө байхаар нь орход өрөөнд 3 хүн унтаж байсан. Хамгийн наад талын ор санагдаж байна орны толгойн наад талд байсан жижиг ширээн дээр 2 ширхэг гар утас байхаар нь 1 гар утас буюу хар өнгөтэй гар утсыг нь аваад өрөөнөөс гарсан. Тэгээд 1 давхарлуу буугаад хаалгаар гараад дунд захын Баянбүрдэд очиж Д.Намбарнанзад эгчид 35.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 9- 11/, Энх-Нахиа ХХК-ны алдагдсан самсунг эс-8 маркийн гар утсыг 380.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 74/, Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 59-72, 86-90/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд; Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор зочид буудлын 201 тоот өрөөнд нууцаар нэвтэрч иргэн*******ийн эзэмшлийн самсунг эс-8 маркийн гар утсыг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч*******, иргэний нэхэмжлэгч Д.Намбарнанзад, гэрч Х.Отгондаваа нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Энх-Нахиа ХХК-ны алдагдсан самсунг эс-8 маркийн гар утсыг 380.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогч******* нь алдагдсан самсунг эс-8 маркийн гар утсыг хүлээн авч эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг хавтаст хэргийн 74-р талд хавсаргасан байх ба хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов. Харин иргэний нэхэмжлэгч Д.Намбарнанзадад учирсан 35.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 35.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Намбарнанзадад олгов.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тус шүүхийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/349 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хүулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд 2020 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Шүүгдэгч ******* нь тус шүүхийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/349 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхийн өмнө хулгайлах гэмт хэргийг 2020 оны 09 сарын 21-ний өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан журмаар хулгайлах гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоов. Шүүгдэгч *******ын 2020 оны 11 сарын 02-ний өдрөөс 2020 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл 43 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Даваагийн Жаргалбаярыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Даваагийн Жаргалбаярт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/349 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 11 /арван нэгэн/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурван/ жил 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч *******ын эдлэх 3 /гурван/ жил 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын 2020 оны 11 сарын 02-ний өдрөөс 2020 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл 43 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч *******ын эдлэх ялыг 2020 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн тооцсугай. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 35.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Намбарнанзадад олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА