| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0120/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/145 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/145
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí инäåêñ: 166/2018/0120/Ý/
Äàðõàí-Óóë àéìàã äàõü сóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Г.Гэрэлт-Од äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Энх-Амгалан,
Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Хохирогч Ч.Б,
Ø¿¿ãäýã÷ Д.Г íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д-ын Г-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí 1818001870131 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2018 îíû 4 дүгээр ñàðûí 25-ны ºäºð õ¿ëýýí àâ÷, хянан õýëýëöëýý.
Ø¿¿ãäýã÷ийí биеийн áàéöààëò:
Монгол Улсын иргэн,,,,,,,,,,-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, үсчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ,,,,,,, жижүүр ажилтай, ,,,,,,, тоотод оршин суудаг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ын Г /,,,,,,,,,,,,,/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоотод өөрийн 30 хоногтой хүү Г.Б-д мөөм хөхүүлж байгаад унтаж, хөхөөрөө дарсан болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ,,,,,,,,,, байрны 4 тоотод өөрийн 30 хоногтой хүү Г.Б-ийг хөхүүлж байгаад унтаж, хөхөөрөө дарсны улмаас Г.Б амьсгалын хурц дутагдлаар нас барсан болох нь:
Хохирогч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...орой 23 цагийн орчим миний хүү Б уйлагнаж байгаад унтсан. Шөнө унтаж байхад 02 цагийн орчим хүү маань уйлаад байхаар нь жижиг матрас дээрээс нь авсан. Би эхнэрийг сэрээгээд хүүгээ “уйлаад байна, чи хөхөө өг” гэж хэлээд өгсөн. Эхнэр маань хүүгээ аваад хөхөө хөхүүлээд хэвтсэн. Би унтаж байгаад 4 цагийн орчим нам гүм байхаар нь эргэж харахад эхнэр хүүгээ хөхүүлж байгаа байдалтай унтаж байсан. Би эхнэрээ сэрээгээд жижиг гудсан дээр чөлөөтэй унтуул гэж хэлсэн. Тэгэхэд эхнэр босоод 00 руу бие засах гээд явсан. Би хүүгийнхээ гарнаас барьсан чинь хоёр гар нь хөрсөн байсан. Би гайхаад уйлаад байдаг хүүхэд яагаад хөдлөхгүй байгаа юм гэхэд эхнэр унтаж байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхэд эхнэр хүрч ирээд үнсээд Б-ээ гээд дуудахад ерөөсөө сэрэхгүй байсан. Эмч нар ирээд нас барсан байна гэж хэлсэн. Шөнө 2 цагт босоод хүүхдээ хөхүүлж байгаад хөхөөрөө дарж амь насын хохироосон гэж бодож байна. Миний эхнэр өмнөх хоёр шөнө бүтэн нойртой хоноогүй. Хүүгийн минь чих өвдөөд уйлаад хоёр хоног уйлаад, хоёр хоног нойр муутай хоносон, ... би талийгаачийн төрсөн эцэг нь мөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12/,
Гэрч Г.О-ийн “...юу болсон талаар Б-аас асуухад эхнэр Г хүү Б-ийг шөнө хөхүүлж байгаад хөхөөрөө дарсан байна. Миний хүү ерөөсөө сэрэхгүй байна гэж хэлсэн. Би Б, дүү Б нарыг дагуулаад Б-ны гэрт орсон. Намайг дүү нараа дагуулаад ороход бэр Г хүүгийнхээ хажууд гудсан дээр гайхсан байдалтай сууж байсан. Харин 1 сартай хүү нь жижиг гудсан дээр задгай ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,
Гэрч Ч.Б-ийн “...Би хүүгийнхээ хажууд очоод харахад хүү Б нь унтаж байгаа юм шиг харагдсан. Би Б-д хүү чинь унтаж байгаа юм биш үү гэхэд үгүй үгүй гэж хэлсэн. Түргэний эмч ирж үзээд хөхөөрөө дарсан байна гэж хэлээд ............. сумын цагдаагийн тасагт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-8/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ..... дугаартай “...Талийгаач нь ам, хамар дарагдлын улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачийн биед уушги, бөөрний голомтлог хэлбэрийн завсрын үрэвсэл бүхий архаг хууч өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23/,
Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг шөнө хоёр цагийн үед орчим нөхөр маань сэрээгээд хүүхэд уйлаад байна гээд матрас дээрээс хүүгээ аваад надад өгсөн. Би хүүгээ аваад хөхүүлж байгаад унтаад өгсөн. Тэгээд намайг унтаж байхад 04 цагийн орчим нөхөр маань сэрээгээд хүүхэд уйлахгүй, хүүгийн гар хүйтэн байна гэж хэлсэн. Удаагүй дуудлагын эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн, болгоомжгүй үйлдлийн улмаас хүүгийнхээ аминд хүрснээ хүлээн зөвшөөрч харамсаж байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Г-г болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Ч.Б нь нь хэрэгт хохирол төлбөртэй холбогдолтой баримт гаргаж өгөөгүй, “нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгч Д.Г-аас гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүүгийнхээ амь нас хохироосон хэрэг үйлдсэн ба энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гараагүй байх тул “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.Шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоногийг хорих ялын 3 хоногоор тооцож эдлэх ялаас хасаж тооцон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасíыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ын Д-г болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ãýìò õýðýã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä òîîöñóãàé.
2. Шүүгдэгч Д.Г-аас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан ø¿¿ãäýã÷ Б овогт Д-ын Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Д.Г-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189-р зүйлд зааснаар ялтанд хяналт тавих үүргийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 3 хоногийг хорих ялын 3 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
6. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1.5 дахь хэсэгт çààñíààð øèéòãýõ òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëòîë Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч òîãòîîëûã ýñ çºâøººðâºë тогтоолыг ãàðäóóëñан буюу хүргүүлснээс õîéø 14 õîíîãèéí äîòîð Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàñàí, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿лсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД