| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0427/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/441 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам, Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0427/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Иргэдийн төлөөлөгч О.Ч,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам, Т.Дэлгэрмэнд,
Хохирогч Г.Ц,
Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ч.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн ............ дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ын М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ийн М нарт холбогдох эрүүгийн 2108000000003 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн Б овогт О-ийн М /регистрийн дугаар: .................../, .............. оны .............. дүгээр сарын ...........-ны өдөр ............. аймгийн ............ суманд төрсөн, .............. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ................... дүүргийн .................. дүгээр хороо ..................-ны ...................... тоотод оршин суух хаягтай, урьд ................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар үйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
2. Монгол Улсын иргэн, Б овогт Ч-ын М /регистрийн дугаар: ......................../, ........... оны ........... дүгээр сарын ...........-ны өдөр ............аймгийн ............ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............ дүүргийн 32 дугаар хороо Эмээлт дэнжийн 2 дугаар гудамжны 38 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:
............ дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Нийслэлийн ............ дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Ч-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан,
Шүүгдэгч Б овогт О-ийн М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М-Э мэдүүлэхдээ: “...Би Төв аймгийн А гэж хүнийг танихгүй. 2017 онд 461 дүгээр ангид хоригдож байхад Ч-ын М чинь энд хоригдож байгаа, та хоёрын хамт үйлдсэн ийм гэмт хэрэг байна, энэ талаараа мэдүүлэг өг гэж хэлсэн. Анх намайг Төв аймгаас мотоцикл унаад зугтсан хэрэгт байцаалт авах гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь өөр хэрэг дээр байцаалт аваад гарын үсэг зуруулсан. Дараа мөрдөн байцаагч ийм хэрэг байгаа юм байна шүү дээ гэхэд нь би мэдэхгүй гэж хэлж байсан. Аийн гэрээс хулгай хийсэн үйлдлийг би үнэхээр мэдэхгүй. Тухайн үед би ..... аймгийн ....... суманд одоо мотоциклыг авч явсан хүний малыг маллаж байсан. прокурорыг ирж уулзахад энэ талаар хэлж байсан.
.......... дүүргийн ...............дугаар хороо .. тоотод оршин суух иргэн Б-ийн гэрээс хулгай хийхдээ Г.П-тэй хамт үйлдсэн. Тэгээд аавынх нь машинтай цуг явж байсан. Энэ хэрэгт Г.П-гээс байцаалт аваад, надаас байцаалт аваагүй, 2018 оны “Тоёота раум” маркийн машинтай явж үйлдсэн, гэтэл намайг ганцаараа гээд байна. Мөн Дархан-Уул аймагт үйлдсэн гэмт хэрэгт Ж гэх хүн анх хохирогч Ц-ийн гэрийг зааж өгсөн. Тэгээд айлаас орж хулгай хийсэн зүйлээ Ж гэдэг хүнд өгсөн. Надад 810,000 төгрөг өгсөн. Тэгээд ах нь хот ороод борлуулж байя, борлуулсны дараа ахаасаа мөнгө аваарай гээд утасны дугаараа өгсөн. Дараа нь утсаар ярьж байгаад хотод очиж уулзаж байсан. Тэгээд дахиж ерөөсөө холбогдож уулзаж чадаагүй. Бусад хэргийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: “...Би Төв аймагт оршин суудаг А гэж хүнийг танихгүй, энэ хүний гэр лүү орж юм аваагүй. Тухайн үед би Дундговь аймгийн .. суманд .. гэх хүнтэй ноолуур аваад явж байсан. Энэ талаар Г прокурор болон Б байцаагч нарт амаар болон бичгээр би мэдүүлж байсан. Намайг Дундговьд явж байсан талаар гэрч бий. Би А-ийн гэрээс эд зүйл хулгайлаагүй, энэ хэргийг үйлдээгүй.
А-тай холбоотой үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би А-тай хамт 2019 онд хуримаа хийгээд, Дарханд хашаа байшинд аваад түүндээ засвар энэ тэр хийсэн. Би өөрөө 5,000,000 төгрөг гаргаад тэр хашаа байшинд засвар энэ тэр хийсэн. Бид хоёр хамтран амьдраад дундаасаа Н-Э гэдэг охинтой. Одоо миний охин 7 нас хүрч байна. Би энэ хоёр үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хорих 461 дүгээр ангид хоригдож байхад ............ дүүргийн цагдаагаас надад ийм гаанс энэ тэр хаанаас авсан гэж асуусан, тэр л үед анх Г прокуророос А гэх үгийг сонсож байсан. Тэр үед намайг Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд байсныг нотлох А , С гэж 2 гэрч бий, хамт ноолуур авч байсан хүмүүс бий, 2017 оны 03 дугаар сарын 17-нд очиж ноолуур авч байж байгаад 05 дугаар сарын дундуур ирсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ц мэдүүлэхдээ: “...Манай алга болсон хөөрөг бол Завханы хутагтын хөөрөг, бидэнд өв залгамжлагдан ирсэн. Үүнээс болоод манай гэрт нэлээн их асуудал үүссэн. Ах дүү нарын хооронд хэрүүл маргаан, сэтгэл санаанаас болоод гэр бүлд бөөн хэрүүл, асуудал үүсэж байна. Мөн би тэр 16 ширхэг мөнгөн аягыг гэрлэлтийн ой болгоноороо Улаанбаатараас авсан. Мөн доктор болсон гээд найз нөхөд хамаатан маань бэлэглэж байсан дурсгалтай мөнгө аяга хүртэл байсан. Би сэтгэл санаагаар маш их хохирсон. Шүүгдэгч О.М-Э н.Ж гэж хүн заагаад байна. Тэрийг нь яагаад хайж олоод авахад болдоггүй юм бэ?. Би гомдолтой байна. Тэр хөөрөг 70-80 сая төгрөгийн үнэлэмжтэй, тэр хөөрөг биднийг харж хамгаалах ёстой, бүр 2015 онд алга болоод буцаад ирсэн тийм хөөрөг юм. Тэр хөөргийг юугаар хийсэн байна хамаагүй. Гол нь бидэнд өв уламжлагдан ирсэн, цаг хугацааны хувьд маш үнэтэй. Эхлээд үнэлгээ нь 4,000,000 төгрөг байсан, дараа нь 7,000,000 төгрөг гэж үнэлэгдсэн гэж байсан, мэдэхгүй. Би бол мөнгөөр биш хөөргөө л буцааж авна. Би гомдолтой байна.” гэв.
Эрүүгийн 2108000000003 дугаартай хэргээс:
1. Шүүгдэгч О.М-Э нь Г.П-тэй бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ............ дүүргийн ......... дугаар хороо ......... тоотод оршин суух иргэн С.Б-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн Тошиба маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Б-ны эзэмшлийн Тоёота Раум маркийн ......... УБС улсын дугаартай автомашиныг ашигласан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
Арвижих-Эстимейт ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №18/063 дугаартай “...Иргэн С.Б-ийн өмчлөлийн зурагтын зах зээлийн үнийг 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр тодорхойлов.” гэх эд хөрөнгийн үнэлгээ[2],
Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 07 дугаар сарын ...., 08 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 30 минутын үед манай бага охин Н-г гэрээ цоожлоод гадагшаа гараад 30 минутад гэртээ ирэхэд байшингийн цонхоор хулгайч орж том өрөөний хананд өлгөөтэй байсан Тошиба маркийн 40 инчийн LCD зурагт хулгайд алдагдсан байсан. Манайх зурагтаа 2015 онд 850,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би одоо зурагтаа 650,000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Д.О-ны мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрч байхад миний нөхөр Б гэрээс гараад явсан. Дараа нь би 10 цаг 30 минутын үед гэрээсээ гараад хамгийн сүүлд манай охин Н 13 цагийн үед байшингаа түгжээд явсан. Манай 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 13 цагаас 17 цаг 20 минутын хооронд манай байшингийн вакум цонхыг түлхэн хулгайч орж 40 инчийн Тошиба маркийн хар өнгийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байсан. Бид зурагтаа 2015 онд 850,000 төгрөгөөр Сандэй худалдааны төвийн хажууд байдаг BSB электрон барааны дэлгүүрээс худалдаж авсан. Манай зурагтад онцлог содон шинж тэмдэг байхгүй. Гадна талын хүрээ нь хар өнгийн 40 инчийн зурагт юм.” гэх мэдүүлэг[4],
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3914 дугаартай “.............. хороо ............ тоотод хулгай орсон хэргийн газраас 5ш/мөр авав гэж хар будагчтай бичгийн хэрэгслээр гарчиг бичсэн А4 хэмжээтэй цагаан цаастай мөрүүд ирүүлжээ. ...Шинжилгээнд ирүүлсэн СХДКШТ-ийн ахлах шинжээч, цагдаа Мягмаржавын ирүүлж бэхжүүлсэн 10 дугаартай 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дугаартай 13 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнсэн 10 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000120004270 дугаараар бүртгэгдсэн Оюунчимэг овогтой М-ийн зүүн гарын алганы дардастай тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт, хавсралт[5],
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[6],
О.М-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2017 оны 11 дүгээр сарын 26, сэжигтнээр 2017 оны 11 дүгээр сарын 20, яллагдагчаар 2017 оны 11 дүгээр сарын ...., 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 11 цагийн үед Хөтөлийн автобусны буудал дээр П-тэй уулзахаар болсон. П ягаан өнгийн раум маркийн .............. улсын дугаартай автомашин унаж ирсэн. Тэгээд намайг хоёулаа пиво уух уу гээд хэлэхээр нь тэгье гэсэн чинь П би шөнөжингөө таксинд явсан гээд дэлгүүрээс хоёр том пиво авч уусан. Тэр үедээ ............ дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуут 3-35 тоот байрлалтай ногоон өнгийн төмөр хашаатай айлыг хүнгүй байна гэдгийг мэдээд хулгай хийхээр орсон. Намайг уг айлын хашааны хаалгыг түлхсэн чинь онгорхой байхаар нь дотогш ороод байшингийн вакум цонхыг нь гадна талаас нь онгойлгож байшин руу орж том өрөөний хананд өлгөөтэй байсан хар өнгийн 40 инчийн зурагтыг сууриас нь сугалж аваад Пд өгсөн. Тэр үед П унаж ирсэн ягаан өнгийн Раум маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслээ өргөн гудамжинд тавьсан байсан бөгөөд бид Жгийн буудлын зурагт засварын газрын ах дээр 16 цагийн үед очиж хулгайлсан зурагтаа үзүүлэхэд ажиллагаа нь хэвийн байхаар нь 50,000 төгрөг суутгаад 130,000 төгрөгөөр өгсөн. П бид хоёр зурагт зарж олсон 130,000 төгрөгөөс тухайн өдрөө 30,000 төгрөгөөр нь пиво, тамхи авсан. Үлдсэн мөнгөө хувааж аваад салцгаасан. Мөнгөний хэрэг гараад ийм үйлдэл хийсэн. Тухайн үед улаан өнгийн цамц, жинсэн өмд, пүүзтэй явж байсан.” гэх мэдүүлэг[7],
2. Шүүгдэгч О.М-Э нь Г.П-тэй бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ............ дүүргийн .... дүгээр хороо ... тоотод оршин суух иргэн Э.А-ийн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор нэвтэрч 39 инчийн Шарп маркийн зурагт, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[8],
Арвижих-Эстимейт ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №18/064 дугаартай “...Иргэн Э.А-ийн өмчлөлийн Sharp 39 инчийн зурагт, орны бүтээлэг зэргийн зах зээлийн үнийг 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр тодорхойлов.” гэх эд хөрөнгийн үнэлгээ[9],
Хохирогч Э.А-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 07 дугаар сарын 16, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...Би өөрөө 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хөдөө Архангай аймаг Ихтамир сум руу гэр бүлээрээ явсан. ....2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр манай дүү С над руу утсаар залгаад танай гэрийн зурагт чинь байсан уу гэж асуухаар нь би “Байсан, би зурагтаа авч явах вэ дээ” гэхэд танай гэрийн зурагт алга байна. Гэрийн чинь тоононы рам модыг хугалсан байна. Танай гэрийн тооноор чинь хулгай орчихсон юм биш үү гэж хэлэхээр нь цагдаа дуудаад тэмдэглүүлээд байж бай. Би хот руу гарлаа гэж хэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед гэртээ ирэхэд тоононы мод хугарсан байдалтай, мөн гэрийн хойд талын тавилга хар өнгийн зүйл болсон байсан. Манай 39 инчийн шарп маркийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, орны бүтээлэг алдагдсан. Манай зурагт ямар нэгэн гэмтэлгүй. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна.“ гэх мэдүүлэг[10],
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[11],
Гэрч В.Т-ын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 08, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус мэдүүлсэн: “..Би нөхөртэйгөө Архангай аймаг руу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явсан. Явахдаа О эгчийг гэрээ харж байгаарай гэж хэлээд явсан ба манай эгч бид нарын араас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө манай гэрийн хаалга үүдийг цоожлоод гарсан. Тэгсэн 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай хадам дүү С манай нөхөр рүү залгаад гэрийн тоононы гялгар уут урагдсан, зурагт чинь алга байна. Та зурагтаа аваад явсан юм уу гэж хэлэхээр нь манай нөхөр үгүй ээ чамайг ирнэ гээд юу гэж зурагтаа аваад явах билээ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр хадам дүүгээр дамжуулаад цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр гэрт хулгай орсныг мэдээд тэр өдрөө хот руу явсан. Харин би 2017 оны 08 дугаар сард гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай гэрийн хоймор байсан 39 инчийн Шарп маркийн хар өнгийн LCD зурагт алга байсан. Манай монгол гэрийн тоононы гялгар уутыг урж ханзлаад тоононы модон углуургыг хугалж эвдээд тооноор орж орны бүтээлэгт зурагтыг маань ороогоод явсан байх гэж бодож байна. Манайх зурагтаа 2014 онд 780.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гэрээс алдагдсан зурагт, орны бүтээлэг хоёрыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[12],
О.М-ийн гэрчээр 2017 оны 11 дүгээр сарын 21, яллагдагчаар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус тус мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажлаа хийж байхад П-г дуудаж хамт тамхи татаж байгаад энд ажиллаж байгаа маргааш уулзъя гэж хэлсэн. Гэтэл ажлаасаа тарах болж байгаа юм уу гэхээр нь би удахгүй тарлаа гэж хэлээд даргаасаа 5,000 төгрөг аваад П-тэй хамт нийтийн байрандаа очиж хоёр шил 0,33 литрийн архи уусан. Тэгээд мөнгө олж архи уух уу гэж ярилцаад 20 цагт гэрээс буцаж гарсан. Тэгээд ............ дүүргийн .... дүгээр хороо Зээлийн 19-33 тоотод саарал өнгийн төмөр хашаатай айл эзэнгүй байгааг би түрүүлж хараад хашааг давж орон гэрийн хаалганы цоожийг онгойлгох гэхэд онгойлгох зүйл байгаагүй болохоор баруун талын хатавч талаас нь гэр дээр гараад тоононы гялгар уутыг гараараа урж дотогш орж гэрийн хоймор байсан хар өнгийн зурагтыг авч Пд өгөхөд тооноор багтахгүй болохоор П нь тоононы нэг модыг нь цохиж хугалаад зурагтаа авсан. Тэгээд би доод жалганы ойролцоо зурагтаа тавиад тамхи татаж үлдээд П такси олж ирсэн. Таксигаар зурагтаа ачаад Жийн зурагт засварын газрын ах дээр очсон. П тэр ахтай уулзаж 150,000 төгрөгөөр зурагтаа зарахаар болсон ба гарч ирэхдээ 50,000 төгрөгийг нь маргааш аваарай гэж байна гэж хэлсэн. Тэгээд авсан 100,000 төгрөгөөрөө караокед орж архи уугаад дуусгасан. Би энэ хэргийг Г.П-тэй хамтран үйлдсэн.” гэх мэдүүлэг[13],
3. Шүүгдэгч О.М-Э нь Г.П-тэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ............ дүүргийн .. дүгээр хороо ... тоотод оршин суух иргэн Т.Ж-ы байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 42 инчийн Шарп маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[14],
Арвижих-Эстимейт ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №18/065 дугаартай “...Иргэн Т.Ж-ы өмчлөлийн Sharp42 инчийн зурагтын зах зээлийн үнийг 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тодорхойлов.” гэх эд хөрөнгийн үнэлгээ[15],
Хохирогч Т.Ж-ы мөрдөн байцаалтад 2017 оны 09 дүгээр сарын 28, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...би 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хажуу айлын С гэх эмэгтэйд ах нь одоо хөдөө албан томилолтоор явлаа. Манай гэр рүү анзаарч байгаарай гэж хэлсэн. Тэгээд хот руу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр явж байтал С над руу залгаад танай гэрт чинь хулгай орчихжээ. Та хаана явна гэж хэлсэн.С манай гэрийн хаалга онгорхой байхаар нь дөхөж ирээд харсан чинь цоож нь эвдэрсэн юм шиг байхаар нь надад мэдэгдсэн байсан. Намайг гэртээ ирээд харахад гэрийн хоймор байсан хар өнгийн 42 инчийн Шарп маркийн зурагт алга болсон. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байсан ба хаалганы төмөр цоожийг цохиж онгойлгосон байсан. Цүү нь эвдрээгүй байсан. Манай Зурагтаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[16],
Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ............ дүүргийн ...дүгээр хороо .... тоот хашаанд байрлах монгол гэрт хулгай орсон байна гэж манай нөхрийн дүү нь утсаар хэлсэн. Манай нөхөр цагдаа нартай хамт ороход гэрийн хоймор байсан 42 инчийн хар өнгөтэй зурагт алга болсон байсан.” гэх мэдүүлэг[17],
О.М-ийн гэрчээр 2017 оны 11 дүгээр сарын 21, яллагдагчаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр П миний амьдардаг нийтийн байранд над дээр ирээд 0,75 грамм архи авч ирээд бид хоёр хувааж уусан. Тэгээд гэрээс гараад гудамж уруудаад дэлгүүрийн гадна очоод ганц шил архины мөнгө байна уу авч ууя гэж Пг хэлэхээр нь надад мөнгө байхгүй шүү гээд би хоёулаа мөнгө олох уу гээд цааш гудамж уруудаад явсаар ногоон өнгийн төмөр хашаатай хаалгатай айлын гадна очиход П би хүн байна уу үзчихээд ирье гээд уг хашаа руу түрүүлж давж орсон. Би энэ үед хашааны ар талд хүн хараад зогсож байсан. Тэгсэн П монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлчихлээ даваад ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь хашаа давж орсон. Тэгээд намайг гэрийн хаалгаар ороход П гадна талаас нь хаачихсан. Тэгэхээр нь би хүн харсан юм болов уу гэж бодоод П яасан бэ гэхэд П хурдал гэж хэлэхээр гэрийн хоймор байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагтыг зүүн талын орны бүтээлэгт ороож гараад хашаа давуулж П-д өгсөн. Бид такси барьж яваад Жгийн буудлын орчимд зурагт засвар гэх очсон. П дотогш орж зурагтаа зараад бид хоёр мөнгөөр нь архи ууж дуусгасан. Би энэ хэргийг П-тэй хамтран үйлдсэн. П бид хоёр хулгайн үйлдлийг өөрсдийн санаачилгаар хамтран үйлдсэн.” гэх мэдүүлэг[18],
Гэрч Т.Ц-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Манай дүү Ж-ы амьдардаг ............ дүүрэг 9 дүгээр хороо малчны 1-28 тоот хашаанд байрлах монгол гэрт хулгай орсон байна гэж Ж-д хажуу айлынх нь хүн хэлсэн байсан. Манай дүү надад хэлэхдээ та түрүүлээд манай гэрч очоод байж байгаач би өөрөө гадуур ажилтай явж байна. Нэг цагийн дараа очих байх гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт нь очсон. Намайг очиход монгол гэрийн хаалганы цоожийг сугалж гэрийн гоожуурын дэргэд хаясан байсан. Намайг шинжээч болон цагдаа нарын хамт дүүгийндээ ороход хоймор нь байсан 42 инчийн зурагт алга болсон байсан.” гэх мэдүүлэг[19],
Г.П-ийн гэрчээр 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “....2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед дэлгүүрээс нэг шил 0,75 грамм архи аваад О.М-ийн нийтийн байранд очиж хувааж уугаад орой 23 цагийн үед гарч дэлгүүр ороод дахин архи авах гэхэд мөнгөгүй байсан. Тэгээд гудамж дундуур ороод ....засмал зам руу гараад хойшоо явж байгаад бид хоёр айлын хашаа руу давж орсон. Би тухайн үед хүн харж М-Э хашаан дотор байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод хар өнгийн хавтгай зурагт бариад гарч ирсэн. Тэгээд зам дээрээс такси бариад М-Э зурагт засварын ах руу залгаад нэг зурагт авах уу гэхэд очоод үзье гээд саарал өнгийн приус 10 маркийн машинтай ирээд зурагтыг 100,000 төгрөгөөр авсан. Түүний дараа М-Э бид хоёр караоке орж архи, пиво захиалж уугаад шөнө 03 цагийн үед М-ийн нийтийн байранд хамт очиж хоносон. М-Э бид хоёр өөрсдийн санаачилгаар хулгай хийсэн.” гэх мэдүүлэг[20],
4. Шүүгдэгч О.М-Э нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ............ дүүргийн ..... дүгээр ...... тоотод оршин суух иргэн Г.Н-ын байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 32 инчийн BSB маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэсэн үйлдлийн талаар:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[21],
Арвижих-Эстимейт ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №18/065 дугаартай “...Иргэн Г.Н-ын өмчлөлийн BSB 32 инчийн зурагтын зах зээлийн үнийг 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тодорхойлов.” гэх эд хөрөнгийн үнэлгээ[22],
Хохирогч Г.Н-ын мөрдөн байцаалтад 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “ Би.......... дүүргийн .... дүгээр хороо ..... тоотод оршин суудаг бөгөөд өнөөдөр 11 цагаас 13 цагийн хооронд гэрээсээ гарчхаад буцаад ирэхэд манай гэрт хулгай орж BSB маркийн LED зурагт хулгайд алдагдсан байсан. Уг 32 инчийн зурагтыг 2016 онд Баяанхошууны Ж-ийн хажуугийн цахилгаан бараа зардаг газраас 270,000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг[23],
О.М-ийн гэрчээр 2017 оны 11 дүгээр сарын 21, яллагдагчаар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хулгай хийхээр ............ дүүргийн Зүүн салааны орчим явж байгаад цэнхэр жижиг хаалгатай, саарал том хаалгатай хашааны жижиг хаалгыг түлхэж дотогш орж 5 ханатай монгол гэрийн хаалганы цоожийг өөрийн авч явсан сүхээр цохиж онгойлгон гэрийн хоймор байсан BSB нэртэй LED зурагтыг хулгайлж авсан. Түүнийгээ Баянхошууны Ж-ийн буудлын орчимд зурагт засварын газарт 90.000 төгрөгөөр зарсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд бага зэрэг халамцуу байсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн.” гэх мэдүүлэг[24],
5. Шүүгдэгч О.М-Э нь Г.П-тэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ............ дүүргийн .... дүгээр хороо ........ тоотод оршин суух иргэн Д.Б-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн Монел маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 260,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[25],
Арвижих-Эстимейт ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №18/066 дугаартай “...Иргэн Д.Б-ийн өмчлөлийн Монел маркийн 40 инчийн зурагтын зах зээлийн үнийг 260,000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгөөр тодорхойлов.” гэх эд хөрөнгийн үнэлгээ[26],
Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад гэр бүлээрээ цэцэрлэгт хүрээлэн орж салхилаад 23 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн урд талын цонх болон баруун талын цонхны салхивч нь онгорхой байсан. Тэгээд байшинд ороод харахад 40 инчийн Монел маркийн зурагт алдагдсан байсан. Уг зурагт нь хар өнгийн, суурь нь нимгэн дөрвөлжин, хамгийн доод талын унтраалганы товчлуур нь байхгүй. Манайх зурагтаа 2016 онд BSB цахилгаан барааны төвөөс 450,000 төгрөгөөр авч байсан.” гэх мэдүүлэг[27],
О.М-ийн гэрчээр 2017 оны 11 дүгээр сарын 21, яллагдагчаар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус тус мэдүүлсэн: “... 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эхнэртэйгээ муудалцахад эхнэр маань хөдөө гэр лүү явсан. Би тухайн өдөр нийтийн байрны хажуу айлын ахын барилгын ажилд тусалж 10,00 төгрөг аваад караоке орж дуулж 3 шил пиво ууж сууж байгаад мөнгөө дуусгаад ахиж мөнгө олж архи уух гээд хулгайн гэмт хэрэг үйлдэхээр караокеноос 17 цаг өнгөрөөд гарсан. Тэгээд .......... дүүргийн .... дүгээр хороо ........тоот хаягтай улбар шар өнгийн төмөр хаалгатай айл хүнгүй байгааг мэдээд уг хашааны ар талаас нь давж ороод урагшаа харсан вакум цонхыг нь гадна талаас нь гараараа хүчтэй түлхэж түгжээг нь мулталж цонхоор нь ороод том өрөөний модон тавилга дээр байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй 40 инчийн зурагтыг авсан. Тэгээд Хөтөлийн зам дагуу уруудаж яваад ломбардад 180,000 төгрөгөөр тавьсан. Би ганцаараа үйлдсэн. Энэ үйлдэлд П оролцоогүй.” гэх мэдүүлэг[28],
6. Шүүгдэгч О.М-Э нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ............ дүүргийн ........дүгээр хороо .... тоотод оршин суух иргэн М.Н-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[29],
Арвижих-Эстимейт ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №18/066 дугаартай “...Иргэн М.Н-ийн өмчлөлийн Самсунг маркийн 32 инчийн зурагтын зах зээлийн үнийг 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тодорхойлов.” гэх тодорхойлолт[30],
Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “... Өнөөдөр өглөө 09:30 цагаас 22:00 цагийн хооронд гэрээсээ гараад буцаж ирэхэд гэрийн баруун хойд талын цонх бага зэрэг онгойсон байдалтай гэрт байсан Самсунг брэндийн 32 инчийн лед зурагт алга болсон байсан. Уг зурагтыг 2015 онд Хархорин захаас 400.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг[31],
О.М-ийн гэрчээр 2017 оны 11 дүгээр сарын 21, яллагдагчаар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг өнгөрч байхад нийтийн байрнаасаа гараад гудамж уруудаж яваад ............ дүүргийн ....дүгээр хороо .... тоотод байрлалтай хойшоо харсан модон хашаатай айлын явган хүний хаалгаар нь дотогш орж хашаанд байсан том саарал өнгийн 2 давхар байшингийн баруун талын вакум цонхны гадна талаас нь дотогш хараад хөшиг нь нээлттэй гэрэлгүй байхаар нь хүнгүй байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд цонхны гадна талаас нь гараар хоёр удаа түлхэж цонхыг онгойлгоод байшин руу ороход нэг том өрөө байсан учир хоймор нь байсан цагаан хүрээтэй хар өнгийн зурагтыг аваад байшин руу орсон цонхоороо буцаж гарсан. Тэгээд зурагтаа шарилжны хажууд тавьж орхиод такси барьж буцаж ирээд зурагтаа аваад яваарай ахаа гэхэд жолооч ах зурагтаа зарах юм уу гэхээр нь эхнэрийн бие муу мөнгө хэрэгтэй байна. Зурагтаа зарна гэж хэлээд тэр ахад 120,000 төгрөгөөр зараад гэртээ ирсэн. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. П энэ хулгайд оролцоогүй.” гэх мэдүүлэг[32],
7. Шүүгдэгч О.М-Э нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ............ дүүргийн .... дүгээр хороо ...дүгээр гудамжны .... тоотод оршин суух иргэн Э.У-ийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[33],
Арвижих-Эстимейт ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №18/068 дугаартай “...Иргэн Э.У-ийн өмчлөлийн Sharp, 2015 онд худалдан авсан, LCD8 32 инчийн зурагтын зах зээлийн үнийг 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр тодорхойлов.” гэх тодорхойлолт[34],
Хохирогч Э.У-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би ............ дүүргийн .... дүгээр хорооны ...... тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 07 цагаас гэрээсээ гарч яваад орой 17 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрт хулгай орж Sharp маркийн 32 инчийн LCD зурагт алдагдсан байсан. Манайх зурагтаа 2015 онд 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй.” гэх мэдүүлэг[35],
О.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ............ дүүргийн .... дүгээр хороо Зээлийн 9-07 тоот айлын хашааны завсраар харахад уг хашаанд монгол гэр цоожтой харагдаж байхаар нь цоожийг нь хөшиж ороод Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлсан нь үнэн. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн.” гэх мэдүүлэг[36]
8. Шүүгдэгч О.М-Э нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ............ дүүргийн 10 дугаар хороо ............ тоотод оршин суух иргэн П.Б-ийн байнга амьдрах зориулалттай хувийн байшингийн цонхоор нь нэвтэрч 32 инчийн PHILIPS маркийн зурагт, зурагтын удирдлага, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 225,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан хэргийн талаар:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[37],
Арвижих-Эстимейт ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №18/061 дугаартай “...Иргэн П.Б-ийн өмчлөлийн Philips, 32 инч, LCD, хуучин, 2013 онд авсан зурагт 1 ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, ногоон эрээн өнгөтэй хуучин орны бүтээлэг 1 ширхгийн зах зээлийн үнийг 225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр тодорхойлов.” гэх эд хөрөнгийн үнэлгээ[38],
Хохирогч П.Б-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай гэр буюу ............ дүүргийн ......... дугаар хороо .......... тоотод байрлах байшингийн том өрөөний вакум цонхоор хулгай орж том өрөөнд байсан Philips маркийн 32 инчийн LCD зурагт, зурагтын хүлээн авагчийн цагаан өнгийн удирдлага, орны ногоон эрээн өнгийн бүтээлэг алдагдсан. Манайх зурагтаа 2013 онд Н их дэлгүүрээс 600,000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин орны бүтээлэг хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. 20,000 төгрөгөөр үнэлнэ. Зурагтын хүлээн авагчийн цагаан өнгийн удирдлагыг 2016 онд Талст ХХК-иас 10,000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг[39],
Гэрч Л.Ц-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гадуур явж байгаад орой 21 цагийн үед гэртээ ирээд хашааны хаалгаар дотогш орж байшингийнхаа үүдэн дээр ирээд манай байшингийн ертөнцийн зүгээр урагш харсан вакум цонх дотогш онгорхой завсар гарсан байхаар нь шалгахад том өрөөнд байсан хар өнгийн пилипс маркийн зурагт алга болсон байсан. Манай охин 2013 онд BSB цахилгаан барааны дэлгүүрээс уг зурагтыг 600.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан.” гэх мэдүүлэг[40],
Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ээж Ц-гийн хамт гэрээсээ гараад орой 21-22 цагийн үед гэртээ ирээд хашааны хаалгаар дотогш ороод байшингийнхаа үүдэн дээр ирээд харахад байшингийн ертөнцийн зүгээр урагшаа харсан вакум цонх онгорхой завсар гарсан байсан. Тэгэхээр нь гэрт орж эд зүйл алдагдсан эсэхийг шалгахад хар өнгийн пилипс маркийн зурагт, удирдлага, орны бүтээлэг алга болсон байсан. Уг зурагтыг 2013 онд 600,000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг[41],
О.М-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, яллагдагчаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед эзэнгүй айл байвал хулгай хийе гэж бодоод гэрээсээ гарсан. Тэгээд саарал өнгийн хашаатай айл байхаар нь хашааны хаалгыг нь татаж үзсэн чинь хүн гарч ирэхгүй байхаар нь хашааны хаалгаар ороод байшингийн ертөнцийн зүгээр урд талын вакум цонхыг гадна талаас нь түлхэж ороод хар өнгийн 32 инчийн зурагт авсан. Гарч явахдаа орон дээр байсан бүтээлээр зурагтаа ороож гарсан. Авсан зурагтаа Ж-ийн засварын газрын хүнд 100,000 төгрөгөөр өгсөн. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн.” гэх мэдүүлэг[42],
9. Шүүгдэгч О.М-Э нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ............ дүүргийн .. дугаар хороо ...... тоотод оршин суух иргэн Б.Б-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч зөөврийн компьютер, DVD тоглуулагчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 210,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[43],
Арвижих-Эстимейт ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №18/062 дугаартай “...Иргэн Б.Б-ийн өмчлөлийн 2017 онд худалдан авсан, хуучин зөөврийн компьютер, 2015 онд худалдан авсан DVD тоглуулагч зэргийн зах зээлийн үнийг 210,000 /хоёр зуун арван мянга/ төгрөгөөр тодорхойлов.” гэх эд хөрөнгийн үнэлгээ[44],
Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр таксинд яваад ............ дүүргийн ....дугаар хороо .... тоот байшиндаа 6 дугаар сарын 21-ний өдрийн үүрээр 05 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Намайг байшин руугаа ороход хаалга маань зүгээр байсан. Гэртээ ороод харахад өглөө гарах үедээ кино үзэж байгаад үлдээгээд гарсан зөөврийн компьютер, DVD тоглуулагч алга болсон байсан. Байшингийн урд талын вакум цонх онгорхой завсар гарсан байдалтай, цонхны түгжээ хугарсан байхаар нь хулгай орсон байна гэж мэдсэн. Би алдагдсан хар өнгийн зөөврийн компьютероо 2017 онд таньдаг хүнээсээ 150.000 төгрөгөөр худалдаж авсан. DVD тоглуулагчаа 2015 онд цахилгаан барааны дэлгүүрээс 60.000 төгрөгөөр авсан.” гэх мэдүүлэг[45],
Гэрч О.Ж-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “....2017 оны 7 дугаар сард манай хадам аав Б надтай утсаар яриад гэр чинь эзэнгүй байх үед хулгай орсон байна. Нөхөртэйгөө ярьсан уу гэхээр нь нөхөр Б-тэй утсаар ярихад гэрт хулгай ороод миний зөөврийн компьютер, сиди уншигч алга болсон гэж хэлсэн. Тэгээд намайг удаагүй гэртээ очиход миний зөөврийн компьютер, DVD тоглуулагч байгаагүй. Зөөврийн компьютерыг манай дүү Билгүүндалай нөхөрт маань 150,000 төгрөгөөр зарж байсан.” гэх мэдүүлэг[46],
О.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ганцаараа Баянхошууны эцсийн буудлаас хойшоо яваад уулан дээр тамхи татаад сууж байхад .... тоот айлын хүмүүс нь машинтайгаа гараад явахаар нь хүнгүй айл байна гэж мэдээд цонхоор нь орж зөөврийн компьютер 1 ширхэг, DVD тоглуулагч 1 ширхгийг хулгайлсан. Зөөврийн компьютерыг 50,000 төгрөгөөр зарсан. Сиди уншигчийг мөн л явуулын хүнд зарсан” гэх мэдүүлэг[47],
10. Шүүгдэгч О.М-Э нь Г.П-тэй бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ..... дүүргийн .... дүгээр хороо ........... тоотод оршин суух иргэн Х.Н-ийн байнга амьдрах зориулалттай хувийн байшингийн цонхоор нэвтэрч ВSВ маркийн 32 инчийн зурагт, пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 540,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Б-ны эзэмшлийн Тоёота Раум маркийн ..... УБС улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[48],
Арвижих-Эстимейт ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №18/069 дугаартай “...Иргэн Х.Н-ийн өмчлөлийн BSB-ийн 32 инчийн зурагт, Voit пүүз зэргийн зах зээлийн үнийг 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр тодорхойлов.” гэх эд хөрөнгийн үнэлгээ[49],
Хохирогч Х.Н-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 03:00 цагийн үед эхнэр Үүрцайх гэрт хулгай орсон байна гэхээр нь гэртээ ирэхэд ВSВ маркийн 32 инчийн ЛСД зурагт, эрэгтэй Voit нэртэй улаан өнгийн пүүз алдагдсан өөр эд зүйл алдагдаагүй байсан.” гэх мэдүүлэг[50],
О.М-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2017 оны 12 дугар сарын 05, яллагдагчаар 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...П, Т нартай 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Чулуутын ам 1-1 тоот айлын гадаа очиж гэрийг нь зааж өгөхөд П, Т хоёр байшинтай айл руу орж зурагт, пүүз зэрэг эд зүйлийг хулгайлаад гарч ирсэн. Бид авсан зүйлээ Дарь эхийн тэнд ломбардад тавьсан. П зурагтыг оруулж өгсөн. Тэгээд бид авсан зүйлийг нь ломбардад тавьж мөнгөөр нь архи ууж буудалд хоносон. Тухайн үед П-ийн унаж явсан машины дугаарыг санахгүй байна. Раум маркийн машинтай байсан. П надад 20,000 төгрөг өгөөд би гэр лүүгээ явсан. Өөр хүн хамт яваагүй.” гэх мэдүүлэг[51],
11. Шүүгдэгч О.М-Э нь Г.П-тэй бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ........ дүүргийн.. дугаар хороо ............. тоотод оршин суух иргэн Б.Б-ийн байнга амьдрах зориулалттай хувийн байшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Б-ны эзэмшлийн Раум маркийн ........... улсын дугаартай автомашиныг ашигласан үйлдлийн талаар:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[52],
Хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Би ...... дүүргийн .... дугаар хороо ......... тоот хаягт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манай гэрийнхэн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зуслан дээрээ байсан. Тухайн үед охин О гэртээ ганцаараа байсан бөгөөд өглөө ажилдаа яваад орой гэртээ ирэхэд нь том өрөөнд байсан Самсунг маркийн 40 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр оройдоо надад хулгай орсон талаар хэлсэн. Хулгайд алдагдсан зурагтыг би 2014 онд хорооллын цахилгаан барааны дэлгүүрээс 830,000 төгрөгөөр авч байсан. Зурагт маань лед нимгэн дэлгэцтэй, содон шинж тэмдэг гэх зүйлгүй, эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байсан. Зурагтын ард UE40EH5007K кодтой. Одоо хулгайд алдагдсан зурагтаа 830,000 төгрөгөөр нь үнэлнэ. Алдагдсан эд зүйлийг маань олж өгөн хулгай хийсэн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсмээр байна.” гэх мэдүүлэг[53],
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 06/441 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь папилон санд МN 000120004270 дугаараар бүртгэгдсэн О овогтой М-ийн баруун гарын алганы хээний дардастай тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт[54],
Арвижих-Эстимейт ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №18/070 дугаартай “...Иргэн Б.Б-ийн өмчлөлийн Самсунг, 40 инчийн LCD зурагтын зэргийн зах зээлийн үнийг 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тодорхойлов.” гэх эд хөрөнгийн үнэлгээ[55],
Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би гэрээсээ ажилдаа 09 цагийн орчимд яваад орой 21 цаг өнгөрч байхад ирээд хаалгаа онгойлгоод гэртээ ороход манай том өрөөнд байдаг 40 инчийн Самсунг брендийн зурагт алга болсон байхаар нь цонхоо хартал онгорхой байсан. Хулгайд алдагдсан зурагтыг 2014 онд 800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би зурагтаа 600,000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг[56],
О.М-ийн гэрчээр 2017 оны 12 дугаар сарын 12, яллагдагчаар 2018 оны 03 дугаар сарын 05, 21-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би ........ дүүргийн ......... дугаар хороо ........... эцэс орчим түрээсийн байранд амьдардаг. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Г-ын П гэх найз маань манайд ирээд хамт 2 литрийн савтай нэг Боргио пиво уучхаад П-гийн ягаан өнгийн Раум машинтай нь гэр хороолол дундуур дээш өгсөж байтал П надад энэ айл хүнгүй байна гэхээр нь би хашаан дотор нь ороод харсан, том шаттай, том цонхтой байшин байхаар нь цонхыг нь отвёркоор хөшиж ороод зурагтыг нь аваад гарсан. Бид хоёр тэндэс хөдлөөд гэртээ харих замдаа дэлгүүр орж 1 шил архи, тамхи авч явсан. Тэгээд намайг гэртээ үлдэхэд П зурагтыг зараад ирье гээд явсан. Тэгснээ зурагтын дэлгэц гэмтэлтэй байхаар нь сэлбэгт 20,000 төгрөгөөр өгөөд ирлээ гээд ирсэн. 20,000 төгрөгөөр архи, пиво авч уугаад дуусгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг[57],
12. Шүүгдэгч О.М-Э нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ............ дүүргийн . дугаар хороо ........ тоотод оршин суух иргэн У.А-ын байнга амьдрах зориулалттай хувийн байшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн Сони маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 620,720 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[58],
Хохирогч У.А-ын мөрдөн байцаалтад 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд эхнэр хүүхдийн хамт Налайх дүүрэгт байдаг хадам аавынх руу явчхаад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд урд талын цонх онгорхой байхаар нь гайхаад хартал гэрт хулгай орсон байсан. Тэгэхээр нь Цагдаагийн газарт өргөдөл өгсөн. Манай гэрээс Sony маркийн 40 инчийн хар өнгийн лед зурагт алдагдсан. Уг зурагтыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 939,000 төгрөгөөр BSB электрон бараанаас авч өгсөн.” гэх мэдүүлэг[59],
Дамно” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “...2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр BCB дэлгүүрээс 939.000 төгрөгөөр авсан байсан гэх Sony брэндийн 40 инчийн LCD зурагтын зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 07 дугаар сарын 12-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 620.720 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх хөрөнгийн үнэлгээ[60],
О.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ............ дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайрханы 2-210 тоотод оршин суух Б.Б-ийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж Sony маркийн 40 инчийн зурагт хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[61],
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[62],
13. Шүүгдэгч О.М-Э нь 2017 оны 07 дугаар сарын ....-өөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд .............. дүүргийн........ дугаар хороо ......... тоотод оршин суух иргэн Б.Ч-ын байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч түүний өмчлөлийн 32 инчийн НКС маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 390,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[63],
Хохирогч Б.Ч-ын мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ Архангай аймаг руу явчхаад 7 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдээд цүүнд нь өлгөөд орхисон байхаар нь гайхаад гэрийнхээ хаалгыг онгойлгоод харахад 32 инчийн HKC маркийн зурагт алга болсон байсан. Мөн гэрийн авдар онгорхой байсан. Гэхдээ эд зүйл хөдлөөгүй байсан. Манай гэрээс 32 инчийн HKC маркийн зурагт удирдлагатайгаа алга болсон.” гэх мэдүүлэг[64],
Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[65],
Гэрч М.Н-ын мөрдөн байцаалтад 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд машины гэрэлд гэрийн хаалганы цоож эвдэрсэн харагдсан. Тэгээд би гүйж очоод бариад авсан. Хаалгаа онгойлгоод харсан чинь Хятад улсад үйлдвэрлэсэн HKC маркийн 32 инчийн лед зурагт алга болсон байсан. Уг зурагтыг манайх 2014 онд 450,000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг[66],
Мастер үнэлгээ ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18/156 дугаартай “...32 инчийн HKC маркийн зурагт 1 ширхэг 390,000 төгрөг” гэх эд хөрөнгийн үнэлгээ[67],
О.М-ийн гэрчээр 2018 оны 02 дугаар сарын 20, яллагдагчаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын ....-ний өдөр 16 цагийн үед ....... дүүргийн .......... захаас хойшоо .......... буудлын хойд талын гэр хороололд явж байтал хашаа нь задгай монгол гэр байсан. Тэгэхээр нь цоожийг нь чулуугаар цохиж ороод зурагтыг нь авч такси бариад байрандаа ирсэн. Миний авсан зурагт бол 32 инчийн хар өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт байсан. Би авсан зурагтаа гадуур явж байгаад хүнд 120,000 төгрөгөөр зарсан. Би тухайн үед ганцаараа явсан. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна.” гэх мэдүүлэг[68],
14. Шүүгдэгч О.М-Э нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ............. дүүргийн ......дугаар хороо ............... тоотод оршин суух иргэн Д.Б-ын байнга амьдрах зориулалттай хувийн байшинд нэвтэрч 2 ширхэг өсгөгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[69],
Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ...... дүүргийн ...... дугаар хороо ............... тоотод байрлах гэртээ ирэхэд вакум цонхны салхивч онгорхой байхаар нь хаалгаар нь ороод харахад гэрийн хоймор байсан улбар шар өнгийн спикер алдагдсан байсан. Миний алдсан спикер нь 30 см өндөртэй, 20 см өргөнтэй, улбар шар өнгийн голдоо нүхтэй том өсгөгч, хажуу талдаа 2 спикертэй Самсунг маркийнх байсан. Би уг спикерээ 2015 онд Нарантуул захаас 150,000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг[70],
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[71],
Мастер үнэлгээ ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20/031 дугаартай “...Самсунг фирмийн 1 ширхэг өсгөгч 100,000 төгрөг, Mnbc төхөөрөмж 1 ширхэг 100,000 төгрөг, спикер 2 ширхэг 300,000 төгрөг буюу нийт 500,000 төгрөг” гэх эд хөрөнгийн үнэлгээ[72],
О.М-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2018 оны 03 дугаар сарын 16, яллагдагчаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим ....... дүүргийн ....... дугаар хороо ......... тоотод байрлах улбар шар өнгийн дээвэртэй урагшаа харсан 1 давхар өвлийн байшингийн урд талын цонхыг түлхэн орж Самсунг маркийн улбар шар өнгийн цахилгаан өсгөгч, 2 спикерийн хамт авсан. Хоёр спикер нь 30см өндөртэй өргөн нь 20см ба голдоо нүхтэй Самсунг брэндийнх байсан. Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна.” гэх мэдүүлэг[73],
15. Шүүгдэгч О.М-Э Ч.М нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ...... аймгийн ......г сумын ...... ...... дүгээр багийн .......... тоотод оршин суух иргэн И.А-ийн байнга амьдрах зориулалттай хувийн байшинд нэвтэрч хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн бөгжтэй хар суман ташуур 1 ширхэг, цагаан хаш гаанс 1 ширхэг, 10 кг ноолуур, хүрэн суман хусуур 1 ширхэг, борц зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 18,350,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[74],
Хохирогч И.А-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед манай эхнэр Ш хоол хийх гээд зуны байшингаас мах авахаар ороход байшинд байсан борц алга болсон байна гээд над руу яриад хурдан ир гэж хэлэхээр гэртээ ирэхэд байшин руу хулгай орж хурган дотортой үйтэн хуаран хоёр ширхэг дээл, дээр доороо мөнгөн бөгжтэй хар суман ташуур, цагаан хаш өнгийн гаанс, 10кг ноолуур, хүрэн суман хусуур, борц алга болсон байсан. Би хулгайд алдсан гэх хурган дотортой хоёр ширхэг дээлээ 2,500,000 төгрөгөөр, мөнгөн бөгжтэй хар суман ташуураа 1,500,000 төгрөгөөр, цагаан хаш гаансаа 10,000,000 төгрөгөөр, 10кг ноолуураа 850,000 төгрөгөөр, 12 жилтэй хүрэн суман хусуураа 1,000,000 төгрөгөө, борцоо 2,500,000 төгрөгөөр тус тус үнэлнэ.” гэх мэдүүлэг[75],
Мастер үнэлгээ ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “...хурган дотортой 2 ширхэг хуучин монгол дээл 2,500,000 төгрөг, дээр доороо бөгжтэй, хуучин хар суман ташуур 1,500,000 төгрөг, цагаан хаш соруултай хуучин гаанс 10,000,000 төгрөг, 12 жилтэй хүрэн суман хусуур 1,000,000 төгрөг, 10кг ноолуур 850,000 төгрөг, борц 50 кг нь 2,500,000 төгрөг буюу нийт 18,350,000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ[76],
Гэрч И.С-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Манай аав А-д өвлүүлж үлдээсэн гаанс байгаа юм. Уг гаанс нь баримжаагаар 1 төө хэрийн урт модтой, толгой нь 8-10 см урттай, толгойны доод хэсэгтээ дэлтэй, уг дэл нь нэлээд мөлийгөөд элэгдсэн байсан, соруул нь 8-10 см орчим урттай, цагаан хаш соруул байсан. Тухайн үедээ ямар ч байсан 10,000,000 төгрөгийн үнэтэй гаанс байсан. Уг гаансны соруул нь хаш соруултай байсан учраас их үнэд хүрнэ” гэх мэдүүлэг[77],
Гэрч О.М-ын мөрдөн байцаалтад 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр М-ийг ажилд туслуулахаар утсаар дуудсан. Тухайн үед М-Э ганцаараа ирж Э бид хоёрт тусалж ажил хийж байгаад 2017 оны 05 дугаар сарын 26-ны шөнө хашаа барьж өгч байсан Н-ийн байшингаас эмээл, хазаар, Э гэх хүний мотоциклыг хулгайлж яваад маргааш өглөө нь буюу 27-ны үүрээр Шувуун фабрик орчим цагдаа нарт баригдсан байсан. ...Арьс ширний үйлдвэр жил бүрийн 11 дүгээр сараас 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлдвэр ажилладаг юм. 02 дугаар сар гараад дулаархаар арьс ширний үйлдвэр зогсдог юм, учир нь дулаан үед өмхий үнэртэй байдаг юм. Цаанаас нь стандарт шаардлага нь 02 дугаар сар гарангуут арьс ширний үйлдвэрийг зогсоодог.” гэх мэдүүлэг[78],
Гэрч Н.Ш-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед хоол хийх махаа байшингаас авах гээд байшин руугаа ороход зуны байшинд байсан борцнууд алга болсон байсан. Тэгэхээр нь нөхөр рүү утсаар ярьж байшинд хулгай орсон юм шиг байна хүрээд ир гэж хэлсэн. Манайх хулгайд хурган дотортой үйтэн хуаран дээл хоёр ширхэг, дээрээ мөнгөн бөгжтэй хар суман ташуур, цагаан хаш өнгийн гаанс, 10кг ноолуур, 12 жилтэй морины хөлс буулгадаг хүрэн суман хусуур, бүтэн үхрийн борц, найман тооны ямааны борц алдсан.” гэх мэдүүлэг[79],
Гэрч И.Б-ын мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Гаанс нь их хөөрхөн цэвэрхэн хөхөвтөр туяатай хаш соруултай гаанс байсан. Толгой нь доогуураа дэлтэй, дэл нь нэлээд илэгдсэн байсан. Уг толгойг тухайн үед нэлээд үнээр худалдан авч байсан гэж аав ярьдаг. Би одоогийн ханшаар доод тал нь 10,000,000 төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Манай аав И болон дүү А уг гаансаар өдийг хүртэл тамхи татахад ямар ч сэв суугаагүй. Их чанартай гаанс байсан.” гэх мэдүүлэг[80],
О.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би Б.... гэх найзтайгаа такси бариад .............. аймгийн ........... сумын төв орж улаан хүрэн өнгийн модон хашаатай, ногоон өнгийн төмөр хаалгатай, дотроо улбар шар өнгийн 1 давхар байшинтай айлд очиж байшингийн цонхоор нь ташуур, хурган дотортой дээл, гаанс, борц, ноолуур зэргийг авч Улаанбаатар хот руу орж ирээд маргааш нь ............ зах дээр зарсан.” гэх мэдүүлэг[81],
16. Шүүгдэгч О.М-Э, Ч.М нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө ...... аймгийн А...........сумын Сумтын ........... багийн Төвийн ....... тоотод оршин суух иргэн М.Н-ийн байнга амьдрах зориулалттай хувийн байшинд нэвтэрч 12 цагаантай мөнгөн тоногтой эмээл, мөнгөн хазаар, суран хазаар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12,915,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн иргэн Н.Э-ын эзэмшлийн Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт[82],
Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 05 цагт босоод 07 цаг өнгөрөх хүртэл гэртээ байсан. Тэгээд сумын төв дээр махны хөргүүр барьж байгаа барилга дээр ирээд сууж байтал Э болон түүний хүү У нар ирээд Даюун маркийн шинэ мотоциклоо хулгайд алдлаа гэж ирэхээр нь би цагдаад мэдэгдсэн үү гэхэд мэдэгдсэн гэсэн. Тэгэхээр нь барилга дээр хулгай хийхээр хоёр сэжигтэй хүн байгаа үзье гээд амьдарч байсан байшин дээр нь яваад очиход алга байхаар нь мотоцикл байсан газар буюу Э-ын хашаанд орж мөрийг нь харахад мотоцикл байсан газар үлдсэн гутлын мөрүүд Ш гэх залуугийн амьдарч байсан байшин дээр ирсэн мөр байхаар нь би Шар хулгай хийсэн байсан гээд хамт ажиллаж байсан хүмүүс дээр ирж Ш гэх залуу хүний мотоцикл хулгайлаад явсан байна гэж яриад байж байтал хашаа барьж байсан бригадын М-Э гэх залуу мөн алга байсан. ...М-Э барилга дээр ажиллаж байгаа бэр эгч рүүгээ яриад Улаанбаатар хотын Хан-Уул дүүгийн замын цагдаад баригдчихлаа гэж ярьсан. Тэгэхэд барьсан цагдаатай нь манай сумын цагдаа утсаар ярихад М-Э, Ш хоёрыг эмээл хазаар авсан мотоциклтой явж байгаад баригдсан талаар хэлсэн. Тэгэхээр нь би юун эмээл байдаг билээ гэж бодоод өөрийнхөө эмээлийг гэртээ орж үзэхэд том өрөөний баруун талд модон тавиур дээр тохож тавьсан 12 цагаантай улаан шар өнгийн модтой, шар эрээн судалтай, олонцогтой шар өнгийн хээтэй булгааран гөлөмтэй, жийжүү дөрөөтэй эмээл, мөн тоховчтой мөнгөн хазаар 1 ширхэг, 1 ширхэг суран хазаар зэргийг аваад явсан байсан. Би эмээлээ 10,000,000 төгрөгөөр, мөнгөн хазаарыг 3,000,000 төгрөгөөр, суран хазаарыг 15,000 төгрөгөөр үнэлнэ. Хулгайд алдсан мөнгөн эмээл, мөнгөн хазаар, суран хазаар зэргийг хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ц. А бүрэн бүтэн хүлээн авсан учир нэхэмжлэх зүйлгүй. Би эмээл тохож байсан модыг үнэлэхгүй.” гэх мэдүүлэг[83],
Хохирогч Ц.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 05 цагт босоод гадаа гартал миний мотоцикл маань алга болсон байсан. Тэгээд мөрөөр нь явтал манай үхэр гардаг хаалгаар гараад хашааны хойд талын довон дээр кундактарыг таслаад асаагаад явсан байсан. Миний хулгайд алдсан мотоцикл бол хар өнгийн Даюун-150 гэсэн мотоцикл байсан. Би уг мотоциклоо 2015 оны 03 дугаар сард Улаанбаатар хотын -аас 1,400,060 төгрөгөөр худалдан авч байсан. Би хулгайд алдсан мотоциклоо 2 сая төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг[84],
Гэрч Г.Н мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Ш гэх залууг М гэж байсан. ...М-Э нөгөөхөө яах юм бэ? Шаах уу? Яах юм бэ гээд л байсан тэгэхэд Ш шаая л даа чи шааж чадах юм уу? гээд байсан тэр үед Улаанаа эгч тэр хоёрыг загнаад хэрэг төвөгт оров унтаж амар гэсэн.” гэх мэдүүлэг[85],
Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 26-ны орой М, Н хоёрыг М-Э нь өөрийнхөө хийж байгаа ажил руу буюу суурь цутгах ажилд туслаад өгөөч гэж гуйгаад орой нь хамт ажилласан. Тэгээд ажил дуусаад нэг шил архи, 2,5 литрийн пиво ууцгаасан. Тэгэхдээ нэг юм шаах талаар М, М-Э хоёр ярьж байгаад явсан. Тэгсэн өнөө өглөө хулгайн хэрэг гараад М, М-Э нар Э гэх хүний мотоцикл, Н гэх айлаас эмээл хазаар авч яваад Хан-Уул дүүргийн цагдаад баригдсан байсан. Тэгээд тэндээсээ Шар нь зугтаагаад М-Э нь баригдаж ирсэн байсан.” гэх мэдүүлэг[86],
Гэрч Ж.Ц-ын 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн өглөө над руу Б утсаар ярьж байгаад Уын мотоцикл алга болсон гэж хэлсэн. Тухайн үед туслах малчин унаад юманд явсан байх гэж бодож байтал ирээгүй.” гэх мэдүүлэг[87],
Мастер үнэлгээ ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18/143 дугаартай "...Dayun-150 маркийн мотоцикл 1 ширхэг 900,000 төгрөг, 16 цагаантай хуучин морины эмээл 1 ширхэг 10,000,000 төгрөг, хуучин мөнгөн хазаар 2,000,000 төгрөг, суран хазаар 15,000 төгрөг буюу нийт 12,915,000 төгрөг" гэх эд хөрөнгийн үнэлгээ[88],
17. Шүүгдэгч О.М-Э нь 2017 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө .. аймгийн Б сумын ........ .. дугаар багийн нутаг ........гэх газраас иргэн М.У-ын өмчлөлийн Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[89],
Хохирогч М.У-ын мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр миний төрсөн өдөр байсан. М, Б хоёртой сумын төвд таарахад тэр хоёр надад төрсөн өдрийн юм гэж нэг шил юм авч өгөөд тэрийг нь бид гурав манай гэрт очиж хувааж уугаад тэр хоёр намайг хамт Ч ахынд очъё тэдний малчин шил архи, юм захисан гээд байхаар нь тэр хоёртой хамт очсон. Тэнд очиход малчин бид нарын үеийн гэмээр эхнэр нөхөр хоёр байсан ба Б тэд нарын захисан 0,75 литрийн архийг гаргаж ирээд бид нар хувааж уусан. Тэгээд нэмж архи авахаар малчин М гэх залуу эхнэрээсээ 20,000 төгрөг авч өгөөд нэг шил болон эм тамхи захисан. ...Миний мотоцикл цагаан өнгийн Даюун маркийн мотоцикл бөгөөд баруун талын дугуйны карлон дээр давхиж буй бугын цутгамал дүрстэй, хоёр толь нь цагаан өнгийн сондгой гэртэй, хойд урд дугуйндаа хоёуланд нь урт шар цагаан өнгийн сондгой гэртэй, хойд дугуйндаа хоёуланд нь урт хамгаалалттай байсан. ...Миний мотоциклыг түргэн шуурхай ажиллаж олж надад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг[90],
О.М-Э-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2018 оны 01 дүгээр сарын 23, 2018 оны 07 дугаар сарын 17, яллагдагчаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “... Би 2017 оны 6 дугаар сараас хойш хамтран амьдрагч А-ийн хамтаар Улаанбаатар хот ............ дүүрэг Баянхошуу Ж-ийн ойролцоо байр түрээсэлж амьдарч байгаад Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум руу самарт явж байгаад баригдсан. Би М гэх хүнийг танихгүй. Надтай хамтран гэмт хэрэг үйлдсэн залуутай танилцаад удаагүй байсан ба тухайн үед өөрийгөө Ш гэж танилцуулж байсан. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Ш Н ахынд эмээл байгаа гэхээр нь гэрийнх нь хаалгаар Шар орж би хаалган дээр нь хүн хараад зогсож байхад 1 мөнгөн хазаар, 1 суран хазаар мөнгөн баавартай эмээл бариад гарч ирээд одоо яах уу гэж асуухаар нь би урд нэг мотоцикл байна лээ тэрийг унаад явъя гээд Н ахын урд талын хашаанд байсан Супер Даюун нэртэй цэнхэр өнгийн мотоциклын кондукторыг салгаж асаагаад унаад Ш миний хойно эмээл хазаараа бариад суусан. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот руу явж байгаад Шувуун фабрикийн зам дээр цагдаад баригдсан. Тэр үед Ш мотоцикл унаад зугтсан. Тэрнээс хойш уулзаагүй. Одоо хаана амьдарч байгааг нь мэдэхгүй. Би Ууганаагийн мотоцикл, Н-ийн мөнгөн баавартай эмээл, мөнгөн хазаар 1 ширхэг, суран хазаар 1 ширхгийг хүлээлгэн өгсөн. Манай ах М тухайн мотоциклын 1,600,000 төгрөгийг өгсөн. Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас 2017 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Даюун маркийн мотоцикл, 12 цагаантай эмээл, хазаар, суран хазаар зэрэг эд зүйлийг Шараа буюу М-тай хамт хулгайлсан. Эмээл хазаараа хохирогчид хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг[91],
Ч.М-ын гэрчээр 2019 оны 10 дугаар сарын 18, яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд амьдардаг найзынхаа гэрт очоод хоёр гурав хоног амарч байгаад орой нь хийх юм олдохгүй сагсны шийд рүү очиж тоглосон. Тэгсэн нэг залуу ирээд чамайг хаана харлаа гэж асуугаад хоорондоо ярилцаж байгаад М-Э гэдгийг нь санасан. Тэгээд өөрийнхөө байгаа газрыг зааж өгөөд явсан. Тэгсэн М-Э цаг орчмын дараа миний араас 1 шил 0,75 литрийн Хараа архи, 2 сав 2,5 литрийн Нийслэл пиво авчирсан. Бид нар М-н авчирсан архийг хувааж уугаад дуусгахад М-Э гадагшаа гараад дахиж пиво аваад ирье гээд ганцаараа гарсан. Тэгээд 30 минутын дараа цэнхэр өнгийн мотоциклтой ирээд хамт Био руу архинд явъя гэж дуудсан. Тэгээд М-Э мотоциклоо барьж явж байгаад засмал замын наад талд ирээд надаас мотоцикл бариад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд мотоцикл бариад явж байтал цагдаа нар дохисон. Тэгсэн М-Э зогсохгүй шууд чигээрээ яв гэж хэлэхээр нь би машин өнгөрөөд засмал замаас гараад замын хажуу руу зогссон. Бид хоёрын араас цагдаа нар ирээд бичиг баримт шалгасан. Тэгсэн нэг цагдаа нь мотоциклын ар талд байсан цагаан өнгийн шуудай руу заагаад энд юу байгаа юм гэж асуухад М-Э “Манай ахын эмээл байгаа юм, Био руу хүргэж өгөхөөр явж байна гэж хэлсэн. Тэгсэн цагдаа нар шалгана гэхэд М-Э өөрөө шуудайг задалж харуулсан ба шуудай дотор мөнгөн тоногтой эмээл, суран хазаар зэрэг зүйлс байсан. Тэгээд цагдааг дагаад явсан. Би явж байхдаа буцаж эргээд Нисэх рүү ороод мотоциклыг айлын хашаанд үлдээгээд автобусанд суугаад хотын төв рүү орсон. М-Э надад айлаас юм авна. Хулгай хийнэ гэж хэлээгүй.” гэх мэдүүлэг[92],
18. Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ..... дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийн талаар:
Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...М намайг буйдан дээр сууж байхад үстэж унагаагаад хөлөө толгой, хүзүү, баруун мөр хэсэг рүү болон зүүн дал орчимд өшиглөөд гараараа мөн цохисон юм. Хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан юм. М бид хоёр ажилгүй болоод мөнгөгүй болсон үед М хэрүүл хийж эхэлдэг бөгөөд мөнгөгүй болсон үед л манай гэрт хэрүүл маргаан болдог. М нь урьд нь хэрэлдэж маргалдаж байснаас биш зодож байгаагүй.” гэх мэдүүлэг[93],
Ч.М-ын мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн өдөр би хамтран амьдрагч Б.А-г аавдаа туслахгүй байж аав руугаа явлаа гэх шалтгаанаас болж муудалцсан бөгөөд А намайг өөрийнхөө аавд очиж туслаач гэж хэлсэн бөгөөд учир нь би ажил хийх гээд гарч явах гэж байсан юм. Энэ шалтгаанаас болж үл ойлголцон бид хоёр маргалдаж түүний биед гэмтэл учруулсан. Би өөрийн хамтран амьдрагч Б.А-ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[94],
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “...Б.А-ийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, мөр, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт[95],
19. Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............ дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” зочид буудалд иргэн О.Н-ийн өмчлөлийн Самсунг галакси эс-8 маркийн гар утас, зөөврийн цэнэглэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хохирогч О.Н-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед зүс таних найз М-тай уулзаж ............ дүүргийн ... дугаар хороо .... буудал ороод 18 цагийн орчимд өрөөндөө Самсунг эс-8 плас гар утсаа үлдээгээд ариун цэврийн өрөө орчхоод буцаад гарч ирэхэд М алга байсан ба миний гар утас болон цэнэглэгч алга болсон байсан. Тэгээд буудлын хүнээс М-ыг асуусан чинь гүйгээд гараад зугтаасан гэж байсан. Би гар утсаа 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Теди төвөөс 440,000 төгрөгөөр, цэнэглэгчээ 2 жилийн өмнө 80,000 төгрөгөөр авч байсан. Миний гар утсыг М авсан. Бид хоёроос өөр хүн буудалд байгаагүй. ” гэх мэдүүлэг[96],
Мастер үнэлгээ ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20/071 дугаартай “... Самсунг Эс-8 плас загварын гар утас 1 ширхэг 400,000 төгрөг, 2018 онд худалдан авсан гэх зөөврийн цэнэглэгч 20,000 төгрөг буюу нийт 420,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан[97],
Ч.М-ын яллагдагчаар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Фейсбүүкээр танилцсан Н гэх эмэгтэйтэй драгон дээр уулзаад ............ дүүргийн .............. зочид буудалд орж хоёр лаазтай пиво уусан. Тэгээд ууж дуусаад би гаднаас дахин нэг том Нийслэл пиво аваад ууж байхад Н ариун цэврийн өрөө орохоор нь орон дээр цэнэглээд тавьсан гар утсыг зөөврийн цэнэглэгчтэй нь аваад гарсан ба “Хархорин” захын гадна явуулын хүнд зарсан. О.Н-ийн гар утас нь Самсунг Эс-8 гар утас байсан.” гэх мэдүүлэг[98],
20. Шүүгдэгч О.М-Э нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ....... аймгийн ........ сумын дугаар багийн .......... тоотод оршин суух иргэн Д.Л-ийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бэлэн мөнгө 90,000 төгрөг, 2 ширхэг мөнгөн аяга, монетон бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 890,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт[99],
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл[100],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “...иргэн Д.Л-ийн гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 800,000 /найман зуун мянга/ төгрөг байна.” гэх эд хөрөнгийн үнэлгээ, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[101],
Хохирогч Д.Л-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Энэ жил цагаан сарын шинийн дөрөвний өдөр нөхөртэйгөө эмнэлэг орчхоод 13 цаг өнгөрч байхад гэрийнхээ гадаа ирээд хашааны хаалгаа нээгээд ороход манай байшингийн урд талын вакум цонхны гадна талын тор хаалганы нөгөө талд газар унасан цонх онгорхой байхаар нь хулгайч орсон байх гэж бодоод дуудлага өгсөн. Гэртээ орж үзэхэд жижиг авдар доторх зүйлийг газар гаргаад шүүгээн дотор байсан эд зүйлийг ухсан байсан. Тэгэхээр нь би яг юу алга болов гээд эд зүйлсээ бүртгэхэд гал тогооны шүүгээнд байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга /нэг дээр нь 2013 он санхүүч Л-д дурсгав гэсэн бичигтэй/, шүүгээн дотор жижиг хайрцагт байсан том жижиг 2 ширхэг монетон бөгж /граммыг мэдэхгүй/ нэг нь нарийн циркон шигтгээтэй гольцоон бөгж, александр шигтгээтэй Орос улсын зууван хэлбэртэй бөгж, 2 ширхэг /нарийн/ Турк улсын мөнгөн бугуйвч, авдар дотор байсан 1 ширхэг шинэ 20,000 төгрөг, авдар дотор байсан бумбаны цаасан уутан дотор байсан 20,000 төгрөг, 10,000 төгрөг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нийлсэн нийт бэлэн 90,000 төгрөг байсан юм. Би хулгайд алдсан 2 ширхэг мөнгөн аягаа нийлүүлээд 500,000 төгрөгөөр, 2 ширхэг монетон бөгжөө 450,000 төгрөгөөр, 2 ширхэг мөнгөн бугуйвчаа 60,000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг[102],
О.М-Э-ийн гэрчээр 2020 оны 04 дүгээр сарын 29, яллагдагчаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр найз бүсгүйнхээ гэрт байж байгаад 12 цагийн үед гэрээс нь хулгай хийхээр гарсан. Тэгээд Хабитат гэр хороолол руу ганцаараа алхаж яваад гудмаар ороод нэг хашаа руу өнгийгөөд харахад 1 давхар шар өнгөтэй цоожтой байсан харагдсан. Тэгэхээр нь хашааны гүйдэг хаалгыг нь нээж дотогш ороод тухайн байшингийн зүүн талын вакум цонхыг гараараа түлхэн дотогш орсон. Ороод галын өрөөний шүүгээг татаж харахад шүүгээн дээр хоёр ширхэг мөнгөн аяга байхаар нь аваад нэг уутанд хийж авсан. Тэгээд тэр айлын жижиг өрөө рүү ороход нэг шүүгээ харагдахаар нь татаад үзэхэд эмэгтэй хүний улаан шигтгээтэй монетон бөгж харагдахаар нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд үргэлжлүүлэн үнэт эдлэл хайхад нэг жижиг модон авдар шиг зүйл харагдахаар нь ухаад үзэхэд дотор нь бэлнээр 210,000 төгрөг байхаар нь аваад Үйлчилгээний төвийн баруун талын зурагчинтай барьцаалан зээлдүүлэх газарт хоёр мөнгөн аягаа 80.000 төгрөгөөр барьцаалсан. Мөн хуучин Дарханд алт мөнгө авдаг ченж дээр очиж 220,000 төгрөгөөр зарсан. Би өөрийн үйлдлийг зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[103],
21. Шүүгдэгч О.М-Э нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ...... аймгийн .... сумын ... дугаар баг .... дугаар хорооллын .. тоотод оршин суух иргэн Г.Ц-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн мөнгө 90,000 төгрөг, 16 ширхэг мөнгөн аяга, даалин, алтан нуухтай шүрэн толгойтой хуучин цагийн дунд гарын гартааман хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10,690,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[104],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “...иргэн Г.Ц-ийн гэрээс алдагдсан жижиг мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын бичигтэй мөнгөн аяга 5 ширхэг, гар хийцийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын гартаам хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай шүрэн толгой 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 5,020,000 /таван сая хорин мянга/ төгрөг” гэх эд хөрөнгийн үнэлгээ, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[105],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “...иргэн Г.Ц-ийн гэрээс алдагдсан хөөрөгний даалин 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 80,000 /наян мянга/ төгрөг” гэх эд хөрөнгийн үнэлгээ, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[106],
Мастер үнэлгээ ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20/0.... дугаартай “...хуучин цагийн алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын гартааман хөөрөг 1 ширхэг 7,000,000 төгрөг байна.” гэх эд хөрөнгийн үнэлгээ[107],
Хохирогч Г.Ц-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай байшинд хулгай орсон ба том өрөөний гал тогооны хэсгийн аяга таваг хийдэг шүүгээний тавиур дээр байсан 16 ширхэг мөнгөн аяга, хүүхдийн өрөөнд байсан модон авдар дотроос алтан шар өнгийн өлзий хээтэй амыг нь хөх хоргойгоор эмжсэн хүрэн торгоор хийсэн даалинтай гартаам хөөрөг алдагдсан. Уг хөөрөг нь дунд гарын мөнгөн халбагатай, алтан нуухтай, шүрэн толгойтой хуучин цагийн хөөрөг байсан. Мөн хөөрөгний даалин дотор 20,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг дандаа шинэ дэвсгэртүүд байсан. Мөн авдрын дээр байсан бурхны зургийн урд байсан 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг алдагдсан. Би алдсан хөөргөө 70 сая төгрөгөөр үнэлж байна. 2001 онд манай нутгийн хүн 70 сая төгрөгөөр зарчих гэж гуйж байсан боловч ааваасаа уламжлагдан ирсэн хөөрөг гээд зараагүй юм. Мөнгөн аяга дундаас нэг аягыг нь 5 ширхэг мөнгөн аяга нийлүүлж байж 350,000 төгрөгийн хөлсөөр хийлгэж байсан. Уг аяганд ямар нэгэн бичиг, хээ байхгүй. Энэ аягыг 1 сая төгрөгөөр, гурван ширхэг мөнгөний орц ихтэй ямар нэгэн бичиггүй аяганы нэгийг нь 500,000 төгрөгөөр үнэлж байна. Бусад алдагдсан мөнгөн аягыг 350,000 төгрөгөөр үнэлнэ. Харин жижиг 4 аяганы хоёрыг нь 60,000 төгрөгөөр, нөгөө хоёрыг нь 90,000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг[108],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаартай “...Хэргийн газраас бэхжүүлэн авсан 3 ширхэг гутлын мөр оношлогооны шинжилгээнд тэнцэнэ. О.М-Ээс /....... / хураан авсан хар хөх өнгийн “НАЙК” гэсэн логотой гутлын баруун болон зүүн улаар дарагдаж үүссэн мөр байна. Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гутлын мөр нь 40-41 размерын өмсгөлтэй гутлаар дарагдан үүссэн мөр байна. Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гутлын мөр нь О.М-Ээс хураан авсан “НАЙК” гэсэн логотой гутлын мөртэй мөр үүсгэгчийн өсгийний элэгдэл хээ болон өмсгөлөөрөө тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт[109],
Гэрч Л.Т-ын мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Би өөрийнхөө захиалга авдаг бүртгэлийн дэвтрээс шүүж үзэхэд ойролцоогоор 2 жилийн өмнө Ц гэх хүн надад захиалга өгч мөнгөн аяга хийлгэсэн байсан. Тухайн үед надаар 5,9 лан мөнгөөр Хятад улсад үйлдвэрлэгдсэн хуванцар тагш аяга дээр нэг аяга хийлгэсэн. Тухайн мөнгөн аяганы хэмжээ нь 7-ийн хэмжээтэй аяга байсан. Зурган дээрх хөөрөгний толгой нь шүрэн толгой шиг харагдаж байна. Цагаан толботой юм шиг харагдаж байна. Жинхэнэ шүрэн толгой бол цагаан толбонуудтай ямар нэгэн хэлбэр дүрсгүй байдаг. Энэ толгойг зураг дээрээс харахад 22-....мм хэмжээтэй харагдаж байна. 22-.... мм хэмжээтэй шүрэн толгой одоо 4-5 сая төгрөгийн үнэтэй байх.” гэх мэдүүлэг[110],
О.М-Э-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагт миний танил Ж ах над руу залгаад “Чи юу хийгээд байна” гэхээр нь би “Дарханд ирсэн байна” гэхэд “Тэгвэл маргааш Дарханд очно. Тэгээд уулзъя” гэж хэлээд утсаа таслаад маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед найз охин Азжаргалынхнаа гэрт байхад Ж ах над руу залгаад “Дарханд ирсэн байна гараад ир” гэж хэлсэн. Тэгээд Ж ахтай уулзаж нэг сургуулийн хажуу талаар гараад цаашаа худаг тойроод явж байгаад уулын орой дээр гарсан. Тэгээд Ж ах машиныхаа сандал доороос нэг шил 0,33 литрийн архи гаргаж ирээд хувааж ууж байгаад 16 цагийн үед машинтайгаа доошоо уул руу уруудаад явж байгаад хувийн орон сууцуудын хойно нь далангийн хажууд машинаа орхиод явсан. Тэгээд бид хоёр тэнд байсан хувийн байшингуудын гудамжаар хүн байхгүй айлыг хараад явж байтал урдаас нэг машин гараад ирэхээр нь буцаад машин дээрээ очоод машинаа аваад уул даваад буцаж явсан. Тэгээд хоёр нар жаргаж харанхуй болохыг хүлээж байгаад харанхуй болохоор нь уулан дээрээ очоод Ж ах машинтайгаа тэндээ үлдэж би доошоо уул уруудаж гүйгээд өдрийн явж байсан гудамж руу ороод нэг айлын гэрэлгүй харанхуй байхаар нь очоод байшингийн баруун талын жижиг цонхыг төмөр отвёркоор хөшиж үзэхэд онгойхгүй байхаар нь цонхыг нь чулуугаар цохиж нь авсан. Тэгээд урагшаа гүйгээд шинэ замаар өнгөрөөд гандангийн хажуу талаар гүйгээд төв зам гараад явж байтал Ж ах төв замын цаад талд машиныхаа хажуу талд зогсож байсан. Миний орсон байшингийн цонхны рам нь хүрэн бор өнгөтэй, байшин нь бас бор өнгөтэй байсан. Хэдэн мөнгөн аяга авснаа санахгүй байна. Нэлээн олон аяга байсан. Би мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[111],
22. Шүүгдэгч О.М-Э нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ........ аймгийг сумын ...... дүгээр баг ........ тоотод оршин суух иргэн З.Д-ийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч цагаан шүрэн толгойтой алтан нуухтай ногоон хаш хавчуургатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, рубин шигтгээтэй монетон ээмэг, бөгж, кулон бугуйвч 4 хос, цул монетон зууван хэлбэрийн хос ээмэг, рубин шигтгээтэй монетон хос ээмэг, бөгж, улаан ягаан шигтгээтэй монетон хос ээмэг, цагаан сувдан шигтгээтэй унждаг хос монетон ээмэг, бүдэг ягаан өнгийн рубин шигтгээтэй монетон хос ээмэг, бөгж, цагаан циркон шигтгээтэй монетон хос ээмэг, бөгж, цул алтан гольцоо бөгж, цуварсан ягаан шигтгээтэй өргөн монетон бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[112],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “...иргэн З.Д-ийн гэрээс алдагдсан 11 нэрийн хөөрөг, мөнгөн аяга, үнэт эдлэл зэргийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 9,000,000 /есөн сая/ төгрөг байна.” гэх эд хөрөнгийн үнэлгээ, эд хөрөнгийн үнэлгээ хийсэн жагсаалт[113],
Хохирогч З.Д мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө нөхөр маань ажилдаа яваад би ач хүү Т-ийн хамт гэртээ үлдсэн. Тэгээд 14 цагийн үед нөхрийн ажил дээр очиж туслахаар гэрийн гадна хаалгаа хаагаад гарч явсан. Би нөхрийнхөө ажил дээр байж байгаад замаараа парк дээр хүүгээ тоглуулж байгаад орой 19 цагийн орчимд гэртээ ороод харахад манай том өрөөний булангийн жижиг цонх онгорхой байсан. Тэгэхээр нь гайхаад гэрийнхээ эд хогшлыг бүртгэж үзэхэд манай том өрөөний шүүгээн дээр байсан улаан өнгийн хөөрөг даалингийн хамт, амралтын өрөөний шүүгээнээс 8 хос монетон үнэт эдлэл, гал тогооны өрөөний шүүгээнээс 4 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайч орж ирээд аваад явсан байсан. Алдсан дөрвөн ширхэг мөнгөн аяга маань дунд гарынх байсан ба хоёр дээр нь “Дархан Геомааш хамт олноос дурсгав” гэсэн сийлбэртэй. Нөгөө хоёр нь энгийн загвартай. Бусад алдагдсан эд зүйл гэвэл улаан том шигтгээтэй /рубин/ хос ээмэг, бөгж, бугуйвчтайгаа, дараагийнх нь цул монетон зууван хэлбэртэй ба түүн дотроо CHANNEL гэсэн хэлбэртэй дүрстэй хос ээмэг, бөгжтэйгөө, рубин шигтгээтэй монетон хос ээмэг бөгж, улаан ягаан өнгийн шигтгээтэй монетон хос ээмэг бөгжтэйгөө, цагаан сувдан шигтгээтэй унждаг загвартай ээмэг бөгжтэйгөө, бүдэг өнгөтэй 3 хос цул ягаан рубин шигтгээтэй хос ээмэг бөгжтэйгөө, цагаан циркон шигтгээтэй хос ээмэг, бөгжтэйгөө, цул алтан цулгуй, гольцоо бөгж, цуварсан ягаан шигтгээтэй нэг ширхэг өргөн том монетон бөгж зэрэг зүйлс байсан.” гэх мэдүүлэг[114],
О.М-Э-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 04 дүгээр сарын 29, яллагдагчаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус мэдүүлсэн: “... 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ж ах руу залгаад авах ёстой байсан мөнгөө нэхэхэд Ж ах “Би Дарханд ирсэн байна. Хоёулаа уулзаж байгаад болъё” гэж хэлсэн. Тэгээд өдөр 13:00 цагийн орчим Ж ах бид хоёр Дарханы Нэгдсэн эмнэлгийн гадаа уулзсан. Тэр үед Ж ах мөнгө байхгүй. Хоёулаа маргааш Улаанбаатар хот явъя. Очиж байгаад мөнгө олж өгье гэж хэлсэн. Тэгээд заза гэж хэлээд байж байтал Ж ах “Ахын дүү энд ойрхон нэг гайгүй Б айлын хаус байна. Чи ороод дотроос нь үнэд хүрэхээр юм байвал аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь хаана байдаг юм гэхэд ойрхон гэж хэлээд намайг машиндаа суулгаад Парк таун хотхоноос урагш явсан. Тэгээд гудамжинд зогсож байгаад Ж ах надад “Тэрийг харж байна уу. Хүмүүс нь машинаа унаад гараад явлаа. Одоо чи наад айл руугаа ор” гэж хэлээд блокон хашаатай 2 давхар хаус руу заасан. Тэгэхээр нь би машинаас нь буугаад заасан айлын хашааг давж ороход модон саравч байхаар нь түүн доогуур шургаад буусан. Тэгээд тэр айлын зүүн талын вакум цонхыг түлхэн дотогш ороод хоёр давхар руу нь гараад жижиг өрөөний шүүгээг татаж үзэхэд их хэмжээний монетон бөгж, ээмэгнүүд байхаар нь аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд би эргээд цонхоор гарах гэтэл зочны өрөөнд том шүүгээ харагдахаар нь ухаад үзтэл даалинтай хөөрөг харагдахаар нь аваад цонхоор гарсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[115],
23. Шүүгдэгч О.М-Э нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ..... аймгийн ............ сумын ....... дугаар баг ..... дугаар хорооллын ..... тоотод оршин суух иргэн Т.А-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн мөнгө 40,000 төгрөг, 5 ширхэг мөнгөн аяга, даалин, алтан нуухтай даваа толгойтой халтар манан хөөрөг, хөөрөгний дайлан зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,260,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[116],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...иргэн Т.А-ы хулгайд алдагдсан даваа толгойтой алтан нуухтай дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, зүү ороож оёсон хөөрөгний даалин 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 2,260,000 /хоёр сая хоёр зуун жаран мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт[117],
Хохирогч Т.А-ы мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны орой манай зээ охин уйлаад байсан тул өрөөнийхөө хаалгануудыг хаагаад унтаж амарцгаасан. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө манай эхнэр 07 цагийн үед босоод нэг давхар руу буугаад цонхны хөшигнүүдээ нээхэд баруун талын цонхны салхивч онгорхой гадна талын ялаа шумуулын тор алга болсон байсан. Тэр үед манай эхнэр цонх онгорхой хамаг цэцгүүд хөлдөх дөхсөн байна гэж яриад өнгөрсөн. Үүнээс хойш 2 хоногийн дараа 4 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед эхнэр хүүхдүүдтэйгээ охиныг маань бэр гуйхад НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр авсан мөнгөн аяганы талаар яриа өрнөж тухайн аягыг гаргаж үзэх гэхэд дээд талын шүүгээний дотор талд байсан их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг нийт 6 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд аяга алга болсон талаар ярьж байтал манай эхнэр намайг чи түрийвчид байсан 40,000 төгрөгийг авсан уу гэхээр нь би үгүй гэж хэлтэл за тэгвэл 40,000 төгрөг алга болсон байна гэж хэлэхээр хөөрөг маань гэнэт санаанд орж түрийвчтэй хамт нэг шүүгээний доод талын тавиурт байсан хөөргөө үзтэл даваа толгойтой алтан нуухтай халтар манан хөөрөг 1 ширхэг алга болсон байсан. ” гэх мэдүүлэг[118],
О.М-Э-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 04 дүгээр сарын 29, яллагдагчаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Миний санаж байгаагаар ямар ч байсан уг хаусны бүргэд хаалганы хажуу талд байрлах вакум цонхны жижиг цонхоор нь орсон. Намайг ороход цонхны тавиур дээр цэцгүүд өрсөн байсан. Би тэр айлаас хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга, түрийвч дотор байсан 40,000 төгрөгийг авсан. Хэдэн мөнгө аяга байсныг санахгүй байна. Би хулгайлсан эд зүйлээ 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ж ахад өгч явуулсан. Ж ах миний хулгайлсан эд зүйлийг Улаанбаатар хотод аваачиж зараад мөнгийг нь надад өгдөг. Миний эд дүйл авсан хаус бол хоёр давхар саарал өнгийн амины орон сууц байсан ба хажууд нь хар өнгийн тэвштэй автомашин зогсож байсан. Мөн уг байшингийн хажууд дутуу баригдсан байшин байсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[119],
..... Шүүгдэгч О.М-Э нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ... аймгийн ... сумын ..... дугаар баг ..... тоотод оршин суух иргэн Б.Г-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Найк брэндийн эрэгтэй хүний 1 хос пүүз, Канон маркийн зургийн аппарат 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[120],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “...иргэн Б.Г-ийн хулгайд алдагдсан “Найк” брэндийн эрэгтэй пүүз /шинэ/, “Canon” маркийн фото зургийн дижитал аппарат /хэрэглэж байсан/ эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт[121],
Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад манай зуны хашаа байшингийн хажуу айлын Б над руу залгаад “Хүн байгаа юм уу, цонх чинь онгорхой байна.” гэж хэлэхээр нь байшин руугаа очоод хашааны хаалгаар ороод онгорхой цонх руу очиход цонхыг хөшиг онгойлгосон байсан. Намайг байшин руу ороод эд зүйлээ шалгахад том өрөөний хувцасны шүүгээний хаалгыг нээгээд хар өнгийн түрүүвчинд байсан 5-10 долларыг нь аваад түрийвчийг нь газар хаясан, доод талын шүүгээг нээгээд Найк брэндийн 42.5 размерын улаан, цэнхэр, цагаан өнгө хосолсон нэг хос пүүз, канон маркийн жижиг зургийн аппарат алга болсон байсан. Би тус аппаратыг 2016 онд Солонгосоос 450 воноор худалдан авч байсан.” гэх мэдүүлэг[122],
О.М-Э-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 04 дүгээр сарын 29, яллагдагчаар 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн үед эхнэр А-ын гэрээс гарах гэтэл эхнэр А чи хаачих гэж байгаа юм гэж асуухаар нь Г гэдэг ахынд очоод ирье гэж худлаа хэлээд гарч явсан. Тэгээд Хүрээлэн гэдэг нэртэй газарт байдаг байшингийн цонхоор орж хар өнгийн зургийн аппарат улаан цэнхэр өнгө хосолсон пүүз авсан. Би тус байшин руу орохдоо ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цонхоор нь орсон. Би пүүзийг 20,000 төгрөгөөр, зургийн аппаратыг 250,000 төгрөгөөр зарсан. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн.” гэх мэдүүлэг[123],
25. Шүүгдэгч О.М-Э нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ...... аймгийн ...... сумын.. дугаар .. хэсэгт тоотод оршин суух иргэн Э.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 5 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хохирогч Э.Т-ын мөрдөн байцаалтын байцаалтад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 14 цаг өнгөрч байхад айлаас хүүхдээ авах гэж гэрээсээ гараад 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд гэрийн хаалга нээлттэй байхаар нь гайхаад орж харахад галын хайчаар авдрын цоожийг хөшиж нээгээд дотор нь байсан 5 ширхэг мөнгөн аягыг авсан байсан. Хулгайд алдсан мөнгөн аяганы том аяган дээр нь “авга ах эгч нараас нь дурсгав” гэсэн бичигтэй доод талаар бор өнгийн аягаа тойрсон хүрээтэй, дотор талдаа монгол хээтэй, нөгөө хоёр нь том жижиг хээтэй суурь ёроолдоо морьтой, дотор талдаа өлзий хээтэй, үлдсэн хоёр аяга нь ямар нэгэн бичиггүй цулгуй бор өнгийн аяга байсан. Дээрх аягануудыг хуримаар маань гэр бүлийнхэн минь бэлэглэж байсан юм.” гэх мэдүүлэг[124],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “...иргэн Э.Т-ын хулгайд алдагдсан дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт[125],
Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 8 цагт барьцаалан зээлдүүлэх төвөө нээгээд байж байхад 08:30 цагт 20 гаруй настай, жижиг биетэй 160 см орчим өндөртэй, жижиг халимаг үстэй залуу орж ирээд том, жижиг, дунд гарын 3 мөнгөн аяга тавих гэсэн юм. 120,000 төгрөгөөр авчих гэхээр нь авсан.” гэх мэдүүлэг[126],
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. Нэг залуу орж ирээд хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга барьцаанд тавих гэсэн юм гэж хэлэхээр нь дээд үнэ 150,000 төгрөгөөр авна гэхэд за гэж хэлээд аягануудаа барьцаанд тавьсан. Барьцаанд тавьсан хоёр аяганы доор морь, нөгөө аяганы ёроолд өлзий хээ байсан.” гэх мэдүүлэг[127],
О.М-Э-ийн гэрчээр мөрдөн байцаалтад 2020 оны 05 дугаар сарын 05, яллагдагчаар 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын эхээр монгол гэртэй айл руу өдрийн цагаар орж авдраас нь том жижиг хэмжээтэй нийт 5 ширхэг мөнгөн аяга авсан. Тэгээд гурав, хоёроор нь салгаад барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан. Би айлаас зөвшөөрөлгүй эд зүйл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хэн нэгэнтэй хамтарч үйлдээгүй.” гэх мэдүүлэг[128],
Сэргэлэн Ундраа ББСБ-ын барьцаат зээлийн гэрээ[129],
Барьцаат зээлийн гэрээ[130],
Эд зүйл хураан авсан тэмдэглэл[131],
Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч Ө.Т-ний 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “...дунд гарын мөнгөн аяга дээр “авга ах эгч нараас нь дурсгав” гэсэн бичигтэй доод талаар нь бор өнгийн аягаа тойрсон хүрээтэй, суурь болон дотор талдаа монгол хээтэй, 2 ширхэг жижиг гарын аяган дээр ямар нэгэн бичиггүй цулгуй, бор өнгийн аягаа ягаан тойрсон хүрээтэй дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга нийт 5 мөнгөн аяга хүлээлгэн өгөв. Хүлээн авсан Э.Т.” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[132],
26. Шүүгдэгч О.М-Э нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ... аймгийн ... сумын ...дугаар баг ...хэсэгт тоотод оршин суух иргэн Ш.Мын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 130,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хохирогч Ш.М-ын мөрдөн байцаалтад 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “... 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ....... аймгийн ........ сум руу эхнэр хүүхдийн хамт явсан. Тэгээд 2020 оны 03 дугаар 26-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ ирэхэд урд талын буюу хашааны хаалга талын цонх онгорхой байхаар нь гэртээ ороод эд зүйлээ шалгахад 2 давхрын урд талын тагттай өрөөний тавилга дотор байсан дунд гарын мөнгө аяга алга болсон байсан. Би уг аягыг Улаанбаатар хотоос 180,000 төгрөгөөр худалдан авч байсан. Байнга хэрэглээд байдаггүй болохоор содон шинж тэмдэг гэх зүйлийг нь санахгүй байна. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр авч байсан жижиг, жоохон гэлтгүй эд зүйлээ хулгайч нарт алдаад баймааргүй байна. Алдсан эд зүйлээ олж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг[133],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “...иргэн Ш.М-ын хулгайд алдагдсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг /хэрэглэж байсан/ эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн тухайн үеийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын байдлаар 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт[134],
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[135],
О.М-Э-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 05 дугаар сарын 11, яллагдагчаар 05 дугаар сарын 14-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2020 оны 03 дугаар сарын сүүлээр ганцаараа 0,33 литрийн архи уугаад шинэ захын хажууд байх хаус руу өгсөөд орой гэгээ тасарсны дараа төмөр хашаа даваад 2 давхар байшингийн ертөнцийн зүгээр баруун талын 1 давхрын цонхыг өөртөө байсан отвёркоор хөшиж онгойлгож орсон. Намайг ороход ширээн дээр мөнгөн аяга байхаар нь авсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн.” гэх мэдүүлэг[136],
27. Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ... аймгийн .... сумын ... дугаар баг ...... тоотод оршин суух иргэн Б.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар нэвтэрч 13 хайрцаг паркетан шалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 580,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор иргэн Ц.Г-ын эзэмшлийн Дайхацу хажет 0 маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[137],
Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг 30 минутын үед ээж маань над руу залгаад паркетан шал чинь алга болсон байна гэхээр нь өглөө намайг гарахад бүх юм байсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ 17 цагийн үед ирээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манайх байшиндаа засвар хийж шал цутгаад цонхнуудаа хийгээгүй онгорхой байгаа. Би өглөө явахдаа хаалгаа түгжээд гарсан. Цонхнуудаа хийгээгүй байсан болохоор онгорхой байсан. Гэхдээ би юмнуудаа шалгахад бүх юм бүрэн бүтэн байсан. Шал засвар хийж байсан онгорхой цонхтой байшингийн цаад өрөөнд хураасан байсан паркетан шалаа одоогоос 4 хоногийн өмнө Болороо гэх эмэгтэйгээс 580,000 төгрөгөөр авч байсан.” гэх мэдүүлэг[138],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “...иргэн Б.А-ийн хулгайд алдагдсан паркетан шал 13 хайрцаг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн тухайн үеийн үнэ цэнэ нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 580,000 /таван зуун наян мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт[139],
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[140],
Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Нямбаярын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 12 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг зэргийг бүрэн бүтэн хохирогч Б.А-д хүлээлгэн өгөв.” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[141],
Гэрч Ц.У-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Охин Б.А .......... сумын .... дугаар баг ...... тоотод байх хашаа байшинг худалдаж аваад энэ хашаандаа амьдардаг ба байшиндаа засвар хийх гэж байгаа болохоор нь би 13 хайрцаг пракетан шал 580,000 төгрөгөөр авч өгсөн. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байшиндаа ирсэн чинь хашаанд машины дугуйн мөр үүссэн. Цонх нь онгорхой байхаар нь харахад авч өгсөн 13 хайрцаг паркетан шал алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг[142],
Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ............ аймгийн ... сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ захын арын хаалганы хажууд байрлах автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн................. улсын дугаартай ХАЖИЖ загварын хагас ачааны автомашинтайгаа ачаа ачих зорилгоор зогсож байхад 14 цагийн үед надтай хамт зогсоол дээр ачаа ачдаг Төрөө гэх залуу зах дотроос машинтайгаа ачаа ачаад гарч ирсэн. Тэгэхэд Төрөөгийн автомашины ар талаас нэг залуу явган алхаад гарч ирсэн. Төрөө надад хандан “Та ачаа ачих уу, энэ залуу ачаа ачуулъя гэнэ” гэж надад хэлэхээр нь “Тэгье” гэж хэлээд машиндаа суулгаад толгойтын ногоон зоорийн тийшээ яваад нэг айлын хашаа руу орсон. Тэгээд тэр залуу хүн дуудъя гэж гараад удалгүй өндөр биетэй, бор царайтай эрэгтэй хүнтэй ирсэн ба тэр хоёр байшингийн хаалгаар орж онгорхой цонхоор 13 ширхэг паркетан шал гаргаж ирээд автомашин дээр ачсан. Ачаагаа Дархан шинэ захын барилгын материалын гадаа буулгаж худалдагчид өгсөн. Худалдагч бэлэн мөнгө байхгүй гэсэн чинь намайг данс руугаа хийлгэчих гэхээр нь би зөвшөөрч миний .............. тоот дансаар 300,000 төгрөг аваад надад миний хөлс гэж 10,000 төгрөг өгсөн. Би ажлын хөлсөө аваад ...... ар талын зогсоол руу машин руугаа явсан. Шал ачуулсан залуу шар царайтай, дунд зэргийн махтай, дундаж өндөртэй залуу байсан. Хар бараан өнгийн хувцастай 25-30 настай байсан.” гэх мэдүүлэг[143],
Гэрч С.Б-Э-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед нэг залуу ирээд “Танайхаас паркетан шал худалдан авсан юм. Би засвар хийж байгаа байшингаа зарахаар болсон. Засвар хийх шаардлагагүй болсон. Шалаа буцаая” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Паркетан шал буцааж авахгүй.” гэхэд хэрүүл хийгээд байхаар нь авчирсан 13 хайрцаг паркетан шалыг нь код, өнгөтэй нь Тж үзээд манайхаас авсан шал мөн болохоор нь дансаар 300,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Тэр залуу утасны дугаараа үлдээгээд шалаа зарж дуусахаар үлдэгдэл мөнгөө авна гээд явсан. Надад 99608923 гэсэн дугаар үлдээсэн. Тэр залуу над дээр ирэхдээ цэнхэр өнгийн ханцуйтай богино фудволктой байсан ба 165 см орчим өндөртэй дунд зэрэг, шардуу царай залуу байсан. 13 хайрцаг паркетан шал 520,000 төгрөг болохоор байсан.” гэх мэдүүлэг[144],
2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “...паркет-13 580,000 төгрөг” гэх зарлагын баримт[145],
Ч.М-ын мөрдөн байцаалтад сэжигтнээр 2020 оны 06 дугаар сарын 17, яллагдагчаар 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 17-ны шөнө ......... тоот хамтран амьдрагч А-гийн гэрийн хойд айл болох Д гэх ахынд хоносон. Үүрээр 4 цагийн үед орсон. Тэгээд өглөө 10 цагийн үед босоод А-гийн гэрт ороход хүн байхгүй болохоор нь шүүгээнээс охиныхоо зургийг аваад гарсан. Тэгээд зах орж нэг жижиг амьжиргаа цагааны жолоочтой уулзаад юм ачуулъя гэсэн чинь ачаатай байна энд нэг хүн сул байгаа гээд нэг жолоочийг зааж өгсөн. Тэгээд зааж өгсөн хүнтэй ажлын хөлсөө 10.000 төгрөгөөр тохироод Агийн гэрт очиж шалаа ачих гэтэл болохгүй байхаар нь гудамжинд явж байсан нэг захыг гуйгаад тэр ахтай хамт байшингийн цаад өрөөний буланд хураалттай байсан 13 хайрцагтай паркетан шалыг машин руу ачсан. Тэгээд Б. гэх эгч дээр очиж шалаа буцааж өгөөд 300,000 төгрөг авч жолооч ахад 10,000 төгрөг өгөөд, шалны үлдэгдэл мөнгийг шал зарагдахаар нь авахаар болсон. Би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[146],
28. Шүүгдэгч О.М-Э нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ..... дүүргийн ... дугаар хороо ............. тоотод оршин суух иргэн Б.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 4 хос монетон ээмэг, гинж, кулон, бөгж, бугуйвч, монетон кулонтой зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8,120,300 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийн талаар:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[147],
Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 12, өдөр мэдүүлсэн: “...2017 онд манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан. Хулгайч манайд орохдоо цонхыг маань хагалж орсон байсан. Манай гэрээс монетон үнэт эдлэл, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, савтай гоёлын зүүлтүүд алдагдсан. Алдагдсан мөнгөн аяган дээр Б, Б. хоёр дүүдээ дурсгав гэсэн бичигтэй байсан. ” гэх мэдүүлэг[148],
Дамно ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын “...их гарын бэлэгт авсан шинэ мөнгөн аяга 250,000 төгрөг, монетон ээмэг, бөгж, бугуйвч, гинж кулон 674,100 төгрөг, эмэгтэй хүүхдийн монетон гинж кулоны хамт 151,200 төгрөг, эмэгтэй хүний ээмэг, бөгж 45,000 төгрөг буюу нийт 1,120,300 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан[149],
Мастер үнэлгээ ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20/030 дугаартай “...монетон хос эдлэл 4 ширхэг нь 7,000,000 төгрөг” гэх хөрөнгийн тодорхойлолт[150],
Шүүгдэгч О.М урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[151], шүүгдэгч Ч.М-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[152] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч О.М-Э, Ч.М нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч О.М-Э, Ч.М нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.М-Э нь Г.П-тэй бүлэглэн 5 удаагийн үйлдлээр 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ............ дүүргийн .... дугаар хороо ......... тоотод оршин суух иргэн С.Б-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн Тошиба маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Б-ны эзэмшлийн Тоёота Раум маркийн ......... УБС улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн,
2017 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө ............ дүүргийн .... дүгээр хороо ...... ...... тоотод оршин суух иргэн Э.А-ийн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор нэвтэрч 39 инчийн Шарп маркийн зурагт, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ............ дүүргийн ..... дүгээр хороо ..... тоотод оршин суух иргэн Т.Ж-ы байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 42 инчийн Шарп маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2017 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө ........ дүүргийн .... дүгээр хороо .... тоотод оршин суух иргэн Х.Н-ийн байнга амьдрах зориулалттай хувийн байшингийн цонхоор нэвтэрч ВSВ маркийн 32 инчийн зурагт, пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 540,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Батсайханы эзэмшлийн Тоёота Раум маркийн ......... УБС улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн,
2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ...... дүүргийн .... дугаар хороо .......... тоотод оршин суух иргэн Б.Б-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Б-ны эзэмшлийн Раум маркийн ......... УБС улсын дугаартай автомашиныг ашиглан үйлдэж, бусдад нийт 2,550,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч О.М-Э нь ганцаараа 18 удаагийн үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ..... аймгийн .... сумын .... дугаар багийн нутаг “..... ” гэх газраас иргэн М.У-ын өмчлөлийн Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ............ дүүргийн .. дугаар хороо ..... тоотод оршин суух иргэн П.Б-ийн байнга амьдрах зориулалттай хувийн байшингийн цонхоор нь нэвтэрч 32 инчийн PHILIPS маркийн зурагт, зурагтын удирдлага, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 225,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ............ дүүргийн ... дугаар хороо ..... тоотод оршин суух иргэн Б.Б-Э-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч зөөврийн компьютер, DVD тоглуулагчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 210,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ..... дүүргийн .. дугаар ... тоотод оршин суух иргэн Б.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 4 хос монетон ээмэг, гинж, кулон, бөгж, бугуйвч, монетон кулонтой зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8,120,300 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ............ дүүргийн ... дүгээр хороо .... тоотод оршин суух иргэн Д.Б-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн Монел маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 260,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ............ дүүргийн .... дүгээр хороо ..... дүгээр гудамжны ....... тоотод оршин суух иргэн Э.У-ийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ............ дүүргийн ...... дугаар хороо ....... тоотод оршин суух иргэн У.А-ын байнга амьдрах зориулалттай хувийн байшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн Сони маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 620,720 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ............ дүүргийн ...... дүгээр хороо ...... тоотод оршин суух иргэн Г.Н-ын байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 32 инчийн ВSВ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн,
2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ............ дүүргийн ...... дүгээр хороо ....... тоотод оршин суух иргэн М.Н-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын ....-өөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ..... дүүргийн ..... дугаар хороо ....... тоотод оршин суух иргэн Б.Ч-ын байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч түүний өмчлөлийн 32 инчийн НКС маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 390,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ..... дүүргийн .. дугаар хороо ..... тоотод оршин суух иргэн Д.Б-ын байнга амьдрах зориулалттай хувийн байшинд нэвтэрч 2 ширхэг өсгөгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ..... аймгийн ..... сумын .... дугаар баг ....... хэсэгт тоотод оршин суух иргэн Э.Т-ын байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 5 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр .... аймгийн ....... сумын .... дугаар багийн ............ дугаар хэсгийн ... тоотод оршин суух иргэн Д.Л-ийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бэлэн мөнгө 90,000 төгрөг, 2 ширхэг мөнгөн аяга, монетон бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 890,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ..... аймгийн .... сумын ... дүгээр баг ...... тоотод оршин суух иргэн З.Д-ийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч цагаан шүрэн толгойтой алтан нуухтай ногоон хаш хавчуургатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, рубин шигтгээтэй монетон ээмэг, бөгж, кулон бугуйвч 4 хос, цул монетон зууван хэлбэрийн хос ээмэг, рубин шигтгээтэй монетон хос ээмэг, бөгж, улаан ягаан шигтгээтэй монетон хос ээмэг, цагаан сувдан шигтгээтэй унждаг хос монетон ээмэг, бүдэг ягаан өнгийн рубин шигтгээтэй монетон хос ээмэг, бөгж, цагаан циркон шигтгээтэй монетон хос ээмэг, бөгж, цул алтан бөгж, цуварсан ягаан шигтгээтэй өргөн монетон бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ..... аймгийн .... сумын .....дугаар баг ...... тоотод оршин суух иргэн Б.Г-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Найк брэндийн эрэгтэй хүний 1 хос пүүз, канон маркийн фото зургийн аппарат 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ..... аймгийн ...... сумын ... дугаар баг ...... хэсэгт тоотод оршин суух иргэн Ш.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 130,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ...... аймгийн .... сумын ... дугаар баг . дугаар хорооллын .. тоотод оршин суух иргэн Г.Ц-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн мөнгө 90,000 төгрөг, 16 ширхэг мөнгөн аяга, даалин, алтан нуухтай шүрэн толгойтой хуучин цагийн дунд гарын гартааман хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10,690,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр .... аймгийн ..... сумын .... дугаар баг .... дугаар хорооллын .... тоотод оршин суух иргэн Т.А-ы байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн мөнгө 40,000 төгрөг, 5 ширхэг мөнгөн аяга, даалин, алтан нуухтай даваа толгойтой халтар манан хөөрөг, хөөрөгний дайлан зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,260,000 төгрөгийн, нийт 36,056,020 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч О.М-Э Ч.М нар нь бүлэглэн 2 удаагийн үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ... аймгийн ...... сумын ..... дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн И.А-ийн байнга амьдрах зориулалттай хувийн байшинд нэвтэрч хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн бөгжтэй хар суман ташуур 1 ширхэг, цагаан хаш гаанс 1 ширхэг, 10 кг ноолуур, хүрэн суман хусуур 1 ширхэг, борц зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 18,350,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө ..... аймгийн ... сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн М.Н-ийн байнга амьдрах зориулалттай хувийн байшинд нэвтэрч 12 цагаантай мөнгөн тоногтой эмээл, мөнгөн хазаар, суран хазаар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12,915,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн иргэн Н.Эын эзэмшлийн Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн, нийт 32,165,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ч.М нь 2 удаагийн үйлдлээр 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ............ дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” зочид буудалд иргэн О.Н-ийн өмчлөлийн Самсунг галакси эс-8 маркийн гар утас, зөөврийн цэнэглэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ..... аймгийн ... сумын .. дугаар баг ..... тоотод оршин суух иргэн Б.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар нэвтэрч 13 хайрцаг паркетан шалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 580,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор иргэн Ц.Г-ын эзэмшлийн Дайхацу хажет 0 маркийн ......... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан үйлдэж, бусдад нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.М-Э нь 25 удаагийн үйлдлээр бусдад 70,771,020 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ч.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, нийт 5 удаагийн үйлдлээр бусдад 32,165,000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч О.М-Э-ийн өмгөөлөгч Б.Чинбаатар дүгнэлтдээ: Шүүгдэгч О.М-Э нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн тул тусгай саналгүй байна гэв.
Шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Ч.Мөнхтуяа дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлт дээр Ч.М-ыг А-ийн гэрээс хулгай хийсэн гэх боловч үүнийг нотлох баримтаар нотолж тогтоогоогүй. Мөн А-ийн гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлийн хувьд М нь А-тай хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй, түүний тухайн байшинд өөрийн хөрөнгөөр засвар хийснийг анхаарч үзээгүй. М амьдарч байсан гэрээсээ бусдын эд зүйл биш өөрийн эд зүйлсээ авсан гэж үзэхээр эргэлзээтэй байдал үүсэж байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх ёстой. Мөн прокурорын яллах дүгнэлтийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр 2017 оноос өмнө үйлдсэн гэмт хэрэгт өмнөх хууль үйлчлэх, мөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой. Тэгэхээр Ч.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-ээр зүйлчлэгдэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нэг л хууль хэрэглээ бий, эрх зүйн байдлыг дээрдүүлж нөхцөл байдлыг харгалзан хуулийг хэрэглэх ёстой тул яллах дүгнэлтээр шинэ, хуучин Эрүүгийн хуулиар зааглаж оруулж ирэх ёстой гэж үзэж байна гэв.
Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч О.М-Э, Ч.М нар нь хохирогч И.Аийн гэрээс эд зүйл хулгайлаагүй, О.М-Э нь Б.Бийн гэрээс эд зүйл хулгайлахдаа Г.П-тэй бүлэглэж үйлдсэн, Г.М нь Б.А-ийн гэрээс эд зүйл хулгайлаагүй, өөрийн эд зүйлээ авсан гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Харин дээрх хуульд зааснаар хохирогч, гэрч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Хүний орон байрны халдашгүй байдал, өмчлөх эрх нь хуулиар хамгаалагдсан байдаг тул өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр орон байр, агуулахад нэвтрэх, өмчид халдах нь хууль бус үйлдэл юм.
Дээрх хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгаж, хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан байхыг шаарддаг ба шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэсэн, машин механизм ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Ч.М-ыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэсэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.М-Э нь Г.П-тэй бүлэглэн хохирогч С.Б-ийн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нэвтэрч 40 инчийн Тошиба маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Б-ны эзэмшлийн 2,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота Раум маркийн ......... УБС улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Ч.М нь хохирогч Б.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 13 хайрцаг паркетан шалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор иргэн Ц.Г-ын эзэмшлийн 4,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Дайхацу хажет 0 маркийн ....... улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь тухайн гэмт хэргийн онц хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан.
Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй үйлдлийг илэрхийлэх бөгөөд тухайн этгээдийн хувьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгох, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл юм.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч О.М-Э нь 25 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 70,771,020 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, улмаар хулгайлан авсан эд зүйлсийг бусдад худалдан борлуулах, зарах, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж мөнгө авах зэргээр зарцуулан орлого олж, өөрийн ахуйн хэрэглээгээ хангасан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.М-ын үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,
Шүүгдэгч О.М-Э-ийн үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан,
Шүүгдэгч О.М-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан тул шүүгдэгч О.М-Э, Ч.М нарыг үйлдлийг үргэлжилсэн үйлдэлд тооцлоо.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч нарын шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.
Иймд шүүгдэгч О.М-Ээс нийт 45,836,020 төгрөг гаргуулж, хохирогч Г.Нд 200,000 төгрөг, хохирогч Д.Б-д 140,000 төгрөг, хохирогч М.Н-д 250,000 төгрөг, хохирогч Э.У-д 300,000 төгрөг, хохирогч П.Б-эд 225,000 төгрөг, хохирогч Б.Бд 210,000 төгрөг, хохирогч И.А-д 9,175,000 төгрөг, хохирогч Э.Т-д 550,000 төгрөг, хохирогч Ц.Э-т 450,000 төгрөг, хохирогч У.А-д 620,720 төгрөг, хохирогч Б.Ч-д 390,000 төгрөг, хохирогч Д.Б-т 500,000 төгрөг, хохирогч Д.Л-д 890,000 төгрөг, хохирогч Г.Ц-д 10,690,000 төгрөг, хохирогч З.Д-д 9,000,000 төгрөг, хохирогч Т.А-д 2,260,000 төгрөг, хохирогч Б.Г-д 460,000 төгрөг, хохирогч Ш.-д 130,000 төгрөг, хохирогч Б.Б-т 8,120,300 төгрөг, хохирогч С.Б-д 250,000 төгрөг, хохирогч Э.А-д 230,000 төгрөг, хохирогч Т.Ж-д 225,000 төгрөг, хохирогч Х.Н-д 270,000 төгрөг, хохирогч Б.Б-т 300,000 төгрөг,
Шүүгдэгч Ч.М-аас нийт 10,045,000 төгрөгийг гаргуулж, хохирогч И.А-д 9,175,000 төгрөг, хохирогч О.Н-д 420,000 төгрөг, хохирогч Ц.Э-т 450,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.
Хохирогч М.У, Б.А, Э.Т-д нарт алдагдсан эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
Г.П нь О.М-Э-тэй бүлэглэн бусдын эд хөрөнгийн хулгайлсан үйлдлээс өөрт ногдох хохирлыг хувь тэнцүүлэн хохирогч С.Б-д 250,000 төгрөг, Э.А-д 230,000 төгрөг, хохирогч Д.Б-д 120,000 төгрөг, Т.Ж-д 225,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.М-Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Ч.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ч.М-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож нийт 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.М-ын эдлэх ялыг 6 жил 1 сарын хорих ялаар тогтоож, шүүгдэгч О.М-Э, Ч.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.
Шүүгдэгч О.М-Э-ийн өмгөөлөгч Б.Чинбаатар дүгнэлтдээ: Шүүгдэгч О.М-Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Ар гэрийн байдлаас шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн. Түүний үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул шударга ёсны зарчимд нийцүүлэн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Ч.Мөнхтуяа дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.М-т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.М-Э, Ч.М нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч О.М-Э, Ч.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нар нь урьд тус бүр 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Шүүхээс шүүгдэгч О.М-Э, Ч.М нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М-Э-д 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.М-т 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ....0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ....0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож нийт 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.М-ын нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч О.М-Э-д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.М-т оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 807 хоног, шүүгдэгч Ч.М-ын цагдан хоригдсон нийт 280 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүд нь тэдний эзэмшлийнх биш болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.......гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Г.Батсайханы эзэмшлийн ............. улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгслийн хувь тэнцүүлсэн үнэ 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг,
шүүгдэгч Ч.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Ц.Г-ын эзэмшлийн .......... улсын дугаартай ........ маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1127 дугаартай захирамжаар шүүгдэгч Г.П, О.М-Э, Ч.М нарт холбогдох 1708004730259 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч О.М-Э, Ч.М нарт холбогдох хэргийг тусгаарласан болно.
Шүүгдэгч О.М-Э, Ч.М нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн пүүз 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.М-Эд буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ийн М-Э-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б овогт Ч-ын М-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М-Э-д 7 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.М-т 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ....0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-т оногдуулсан ....0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.М-ын нийт эдлэх хорих ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-Э-д оногдуулсан 7 жилийн хорих ял, шүүгдэгч Ч.М-т оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-Э-ийн цагдан хоригдсон 807 хоногийн, шүүгдэгч Ч.М-ын цагдан хоригдсон 280 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-Э-с нийт 45,836,020 төгрөг гаргуулж, ......... дүүргийн .... дүгээр хороо ...... тоотод оршин суух хохирогч Г.Н . утас-, ./-д 200,000 төгрөг,
.............. . дүүргийн хороо тоотод оршин суух хохирогч Д.Б / , утас- ..................../-д 140,000 төгрөг,
Нийслэлийн ....... дүүргийн ....... дүгээр хороо .............тоотод оршин суух хохирогч М.Н /........, утас./-д 250,000 төгрөг,
Нийслэлийн........ дүүргийн ...дүгээр хороо ....... дүгээр гудамжны .... тоотод оршин суух хохирогч Э.У /............, утас ......./-д 300,000 төгрөг,
Нийслэлийн С....... дүүргийн ....дугаар хороо ........... тоотод оршин суух хохирогч П.Б /..........., утас-........../-д 225,000 төгрөг,
Нийслэлийн .......... дүүргийн ......... дугаар хороо ....... тоотод оршин суух хохирогч Б.Б /......, утас-............/-д 210,000 төгрөг,
Төв аймгийн .............. сумын ................. дүгээр багийн ............ тоотод оршин суух хохирогч И.А/................., утас............../-д 9,175,000 төгрөг,
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Бэрхийн үүр” гэх газар оршин суух хохирогч Э.Т /............ утас-............../-д 550,000 төгрөг,
...... аймгийн ....... сумын ........ дүгээр баг ............ тоотод оршин суух хохирогч Ц.Э /......., утас-.................-т 450,000 төгрөг,
Нийслэлийн ................ дүүргийн ......... дугаар хороо ............. ........ тоотод оршин суух хохирогч У.А .............., утас-........., ........../-д 620,720 төгрөг,
Нийслэлийн ....... дүүргийн ..... дугаар хороо ........ тоотод оршин суух хохирогч Б.Ч /АЭ8703....60, утас-88071587, 89119808/-д 390,000 төгрөг,
Нийслэлийн .......... дүүргийн ..... дугаар хороо ......... тоотод оршин суух хохирогч Д.Б /................., утас-................., .........../-т 500,000 төгрөг,
......... аймгийн ........сумын ..... дугаар багийн Мангиртын .. дугаар хэсгийн ....... тоотод оршин суух хохирогч Д.Л /..........., утас-....../-д 890,000 төгрөг,
.............. аймгийн .......... сумын ...дугаар баг .......дугаар хорооллын ...... тоотод оршин суух хохирогч Г.Ц /......, утас-......, ............/-д 10,690,000 төгрөг,
.......... аймгийн ........ сумын ..........үгээр ............ тоотод оршин суух хохирогч З.Д /........., утас..........., .............../-д 9,000,000 төгрөг,
...... аймгийн ..... сумын ...... дугаар баг .... дугаар хорооллын ... тоотод оршин суух хохирогч Т.А /....... , утас-......../-д 2,260,000 төгрөг,
.............. аймгийн ............... сумын 15 дугаар баг ................. тоотод оршин суух хохирогч Б.Г /........., утас-.............../-д 460,000 төгрөг,
........ аймгийн ......сумын ....дугаар баг .... тоотод оршин суух хохирогч Ш.М /., утас-..........., ......../-д 130,000 төгрөг,
Нийслэлийн .......... дүүргийн.. дугаар хороо ..... тоотод оршин суух хохирогч Б.Б /............. утас......../-т 8,120,300 төгрөг,
Нийслэлийн ............. дүүргийн ... дугаар хороо ........... тоотод оршин суух хохирогч С.Б/........, утас-......., ..../-д 250,000 төгрөг,
Нийслэлийн ........дүүргийн .дүгээр хороо .................. тоотод оршин суух хохирогч Э.А /........., утас-............../-д 230,000 төгрөг,
............ дүүргийн ....... дүгээр ......... тоотод оршин суух хохирогч Т.Ж /..........., утас-........./д 225,000 төгрөг,
Нийслэлийн .......... дүүргийн .. дүгээр хороо .... тоотод оршин суух хохирогч Х.Н /......., утас........./-д 270,000 төгрөг,
Нийслэлийн ................... дүүргийн ....................дугаар хороо ............................. тоотод оршин суух хохирогч Б.Б /.........., утас-...............-т 300,000 төгрөг,
Шүүгдэгч Ч.М -аас нийт 10,045,000 төгрөгийг гаргуулж, .. аймгийн ......... сумын Сумтын ....... дүгээр багийн .................. оршин суух хохирогч И.А-д 9,175,000 төгрөг,
Нийслэлийн ......дүүргийн............ дугаар хороо .......... тоотод оршин суух хохирогч О.Н /................, утас-..........., ............/-д 420,000 төгрөг,
Төв аймгийн ........ сумын Сумт ............дүгээр баг ............. тоотод оршин суух хохирогч Ц.Э ..............., утас-............/-т 450,000 төгрөг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.М-Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Г.Б-ны эзэмшлийн ......... УБС улсын дугаартай .............. маркийн тээврийн хэрэгслийн хувь тэнцүүлсэн үнэ 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг,
шүүгдэгч Ч.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Ц.Г-н эзэмшлийн ......... ДАХ улсын дугаартай DAIHATSU HIJET-0 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Шүүгдэгч О.М-Э-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 212 дугаартай шүүгчийн захирамж, шүүгдэгч Ч.М-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М-Э, Ч.М нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.М-Э-д буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.М-Э, Ч.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.М-Э, Ч.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Б.ИХТАМИР