Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 020/2014/0509/З |
Дугаар | 221/МА2015/0408 |
Огноо | 2015-08-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2015/0408
2015 оны 8 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2015/1408 | Улаанбаатар хот |
Б.Б нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн[1] 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 348 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Б.Б миний нэр дээр байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 226 тоот захирамжаар олгосон 0061771 тоот гэрчилгээтэй Шарга морьтын зуслан дах газрыг 2009 оны 352 тоот захирамж, 2014 оны А/300 тоот захирамжаар өөр иргэний нэр дээр дахин олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давхар олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн Б.Б би 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн газрын албанд зохих журмын дагуу хандаж өргөдөл гарган 0061771 тоот гэрчилгээтэй Шарга морьтын зуслан дахь газрыг өөрийн нэр дээр 15 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээг хүлээн авсан билээ. Тэр үед газрын албаны байцаагч Б гэдэг хүнийг өөрсдийн унаагаар газар дээрээ аваачиж, хэмжилт хийлгэж байсан. 2006 онд газартаа модон хашаа хийж, 6х8м хэмжээтэй байшингийн бетон суурь цутгасан. Бид газраа арчилж, хамгаалан эргэж тойрч байдаг ба 2006 оноос хойш жил бүр зуслангийн манаачид болон хөрш айлуудад харж хандахыг захиж харуулдаг байсан. Байшингаа барих санхүүгийн боломж гарахгүй байсаар энэ жил байшингаа барих гэтэл 6 дугаар сарын 25-ны өдөр манай газар дээр хүмүүс ирж манай байшингийн суурийг ухаж хаяад шинээр суурь ухаж эхэллээ гэж манаач болон хөрш айлын хүмүүүсийн хэлсний дагуу очиж уулзтал иргэн Ж-ийн Р (7) нь иргэн Г-ийн Ц-гээс () 9 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авсан гээд манай хашаанд манай байшингийн суурийг эвдэж хаяад шинээр байшингийн суурь бохирын нүх ухсан байсан.
Манай эхнэр Батнасан овогтой Хажидмаа газрын албан дээр очиж байцаагч Мөнгөнцэцэгтэй уулзсан. Гэтэл манай газрыг 2009 онд Го овогтой гэдэг хүний нэр дээр давхар олгож, 2009 онд Г.Цэгэдэг хүнд шилжээд одоо Г.Цэ нь Ж.Рэид шилжүүлсэн байгааг мэдсэн.
Бид зохих журмын дагуу Нийслэлийн Засаг даргад хандсан ба Г.Бц нь миний хийсэн хашаа болон байшингийн суурийг өөрөө хийсэн гэж худал мэдүүлэг газрын албанд 2009 онд өргөдөл өгч газрын гэрчилгээ авсан байгааг мэдлээ. Байшингийн суурь хашаагаа өөрийн биеэр найзуудын хамт цутгаж хийснийг манай хөршүүд болон зуслангийн манаач Л гуай гэрчилнэ. Кадастрын зурагт бүртгүүлээгүй бидний бурууболовч 2005 онд газрын албаны байцаагч Б гэдэг хүнийг аваачиж, хэмжилт хийлгэж байсан. Өмнөх захирамжийг хүчингүй болгоогүй байхад бидний газрыг кадастрт оруулаагүй гэдэг шалтгаанаар дахин өөр хүнд давхар олгосонд гомдолтой байна.
Иймд Б.Б миний нэр дээр байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 226 тоот захирамжаар олгосон 0061771 тоот гэрчилгээтэй Шарга морьтын зуслан дахь газрыг 2009 оны 352 тоот захирамж, 2014 оны А/300 тоот захирамжаар өөр иргэний нэр дээр дахин олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давхар олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийггаргаж байна" гэжээ.
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Б нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 352, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/300 дугаар захирамжаар Ж-ийн Рд Шарга морьтод 461 метр квадрат газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулах, өөрийн газрын эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Тус дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт зусланд иргэн Г.Бцт дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлж, уг газрыг 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/300 дугаар захирамжаар Г.Цэцгээгээс /нэгж талбарын дугаар 18642326012362/ Ж.Рд шилжүүлсэн захирамж нь хууль ёсны шийдвэр юм.
Дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар иргэн Б.Бд Шарга морьтын зусланд 400 метр квадрат газрыг эзэмшүүлсэн байдаг. Уг газар хаана, ямар байршилтай газар нь тодорхойгүй, кадастрын зураг хийлгээгүй, зургаа мэдээллийн санд оруулаагүй, газар эзэмших гэрээгүй зэргээс үзэхэд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг /40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж....зөрчсөн эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно/ зөрчсөн нь нотлогдож байна.
Иймд дүүргийн Засаг даргын захирамж нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 352 дугаар захирамж, 2014 оны А/300 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Б.Б миний нэр дээр байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 тоот захирамжаар олгосон 0061771 тоот гэрчилгээтэй Шарга морьтынзуслан дахь газрыг эзэмших эрхээ сэргээлгэх тухай" гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэхүү шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болох тухай дараах тайлбарыг гаргаж байна. Б.Бд газар эзэмшүүлэх тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 226 дугаар захирамж гарч, улмаар газар эзэмших эрхийн 0061771 дугаар гэрчилгээг олгосон байх боловч захирамж болон гэрчилгээнд уг газрын байршил тодорхой бус, нэгж талбарын дугаарыг заасан зүйлгүй байх ба нэр нь засвартай байгаа байдал тодорхой харагдаж байна. Хэдийгээр захирамж, гэрчилгээ байх хэдий ч түүнд олгосон гэх газар нь чухамдаа анхлан иргэн Г.Бц эзэмших хүсэлт гарган 2009 оны 352 дугаар захирамжийн дагуу авч улмаар Г.Цд шилжүүлсэн, Г.Цэ-ээс Ж.Р-ид шилжүүлсэн нэгж талбарын 18642326012362 дугаар бүхий газар болохыг нотлох хуулиар зөвшөөрөгдсөн нотлох баримт байхгүй байна.
Энэ байдалд үндэслэн дүгнэхэд зүй нь Б.Б нь бусдын хуулийн дагуу олж авсан эзэмших эрхийг хөндөж, түүнийг хүчингүй болгох замаар урьд өмнө өөрт эзэмших эрх хэзээ ч үүсэж байгаагүй нэгж талбарын 18642326012362 дугаар бүхий тухайн тодорхой газарт эзэмших эрхтэй болохоо тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах бус харин өөрт нь газар эзэмшүүлэх тухай Засаг даргын 2005 оны захирамжийн биелэлтийг хангуулж, 0061771 дугаар гэрчилгээгээр эзэмшүүлэх газраа Засаг дарга болон түүний холбогдох албаны эрх бүхий этгээдээр тодорхойлуулж эрх хэрэгжүүлэх боломжоор хангахыг даалгах шаардлага гаргах нь зүйд нийцэх байжээ гэж үзэж байна.
Дээр дурдсан үндэслэлийг нэмж тодруулахад нэхэмжлэгч Б.Бд нэгж талбарын 18642326012362 дугаар бүхий газрыг, ер нь газар ззэмших эрх хуулийн дагуу үүссэн гэж үзэх үндэслэлтэй юу гэдэг асуудал зүй ёсоор тавигдана, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3 дахь хэсэгт "Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна" гэж зааснаас харахад газрыг иргэндэзэмшүүлэх процесс нь нэгдүгээрт газар эзэмших хүсэлт гаргах, газар эзэмших зориулалтыг тодорхой заах, хүсэлтийг хангах үндэслэлтэй бол газар эзэмшүүлэх тухай шийдвэр буюу захирамжийг холбогдох шатны Засаг дарга гаргах, Засаг даргын тэрхүү шийдвэр захирамжид үндэслэж газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж,гэрээг үндэслэж газрын гэрчилгээ олгох гэсэн нэг нь нөгөөг залгамжилсан, дэс дараалсан үе шатуудаас бүрдэх ажиллагаа байна.
Энэхүү хуульд нарийн тодорхой заагдсан үе шат, процесс, журмын шаардлага нэхэмжлэгч Б.Б тохиолдолд хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Үүнийг нөгөө талаас хуулиар тогтоосон журмыг зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авчээ гэж дүгнэх ч боломжтой юм. Хэдийгээр захирамж гарч, гэрчилгээ олгогдсон хэдий ч тухайн тодорхой газрыг эзэмших эрхтэйг нь нотлох онцгой ач холбогдол бүхий чнэгж талбарын дугаар"-гүй, тухайн тодорхой газрын байршлыг тодорхойлсон "кадастрын зураг"-гүй, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх нөхцөл журмыг тодорхойлсон гэрээ байгуулаагүй, улмаар хамгийн гол зүйл болох төрийн өмчийн газрыг тодорхой нөхцөл болзолтойгоор эзэмшиж буйн төлөөх төлбөрийг төлж байгаагүй зэргээс үзэхэд Б.Бд тухайн тодорхой газар буюу нэгж талбарын 18642326012362 дугаар бүхий газрыг эзэмших эрх үүсэж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэх бүрэн үндэстэй.
Хэрэвзээ Б.Б нь уг газрыг эзэмших үнэнхүү бодит хүсэл эрмэлзэлтэй байсан бол захирамж гарч, гэрчилгээ олгосон гэх 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 10 жил шахмын хугацаанд газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхийн тулд хуулийн дагуу тавигдах шаардлагуудыг ханган биелүүлэх буюу кадастрын зураг хийлгэж, нэгж талбарын дугаарыг тодорхой болгуулах, улмаар газар эзэмших гэрээ байгуулж, төлбөр төлж газрын хууль ёсны эзэмшигч болох боломжтой байсан.
Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь дээрх байдлаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй төдийгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үүргээ зөрчиж нэг ч удаа газрын төлбөр төлөөгүй, 40.1.6-д зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй зэрэг ноцтой зөрчлийг гаргасан байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. ТиймээсБ.Б нь 226 тоот захирамжаар газар эзэмших эрх үүссэн гэж үзсэн ч Газрын тухай хууль зааснаар түүнд газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээ нь дээрх заалтуудын хүрээнд хүчингүй болсон байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүссэн гэж үзэх үндэслэл байхгүй байгааг шүүх анхааран үзнэ гэдэгт итгэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 348 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж,шүүхийн энэ шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т зааснаар түдгэлзүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/300 захирамжийн Ж.Рэнчиндоржид холбогдох хэсгийн үйлчлэл нь шинэ акт гарснаар дуусгавар болохыгдурджээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: Энэхүү шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/300 захирамжийн Ж.Р-д холбогдох хэсгийн үйлчлэлийг шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийншаардлага, хариуцагчийн тайлбар татгалзал, түүнд холбогдох нотлох баримт, гуравдагч этгээдийн тайлбар, түүнд холбогдох нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэргийг нэг мөр, эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал ийнхүү шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж. Энэ хүртэл хугацаанд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх эрх олгосон актын үйлчлэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, алдаатай шийдвэр болсон гэж гуравдагч этгээдийн хувьд үзэж дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.Үүнд нэхэмжлэгч Б.Бд маргаан бүхий захиргааны акт буюу газартай холбогдуулж шаардлага гаргах эрхтэй буюу эрх үүссэн эсэх
Дээрх шийдвэрийг гаргахын тулд шүүх маргаж буй газрыг нэхэмжлэгч иргэн Б.Б эзэмшихэрхтэй болохыг буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 226 дугаар захирамжаар Б.Бд эзэмшүүлэхээр олгож буй газар мөн болохыг чухам ямар үйл баримт, нотлох баримтад үндэслэн тогтоож буй талаар тодорхой дурьдах, үүний зэрэгцээ хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс гаргаж буй тайлбар татгалзал, тэдгээрийн хууль зүйн үндэслэл, холбогдох нотлох баримтуудын талаар дүгнэлт хийж, тэдгээрийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэлийг шийдвэрт тодорхой дурьдах ёстой байсан. Гэтэл ийн тогтоосон зүйлгүй байтлаа Ж.Рд газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/300 захирамжийн үйлчлэлийг түдгэлзүүлж буй нь үндэслэлгүй шийдвэр болжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нотлох баримтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс явуулсан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны явцад бий болсон чухам ямар баримтаар маргаж буй газар нь Б.Б эзэмшлийн газар болох нь тогтоогдож байгаа талаар шүүх шийдвэртээ дурьдсан зүйлгүй, чухам ямар нотлох баримт, үйл баримтын үндсэн дээр Б.Бд газар эзэмших эрх болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/300 дугаар захирамжтай холбогдуулан шаардах эрх үүсч байгаа талаар шийдвэрт дурьдсан зүйлгүй байна. Ингэж нотлох баримт, түүнд холбогдох хууь зүйн тодорхой үндэслэлийг шийдвэртээ дурьдалгүй Ж.Рэд газар эзэмшүүлж буй Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/З00 дугаар захирамжийг түдгэлзүүлсэн нь шүүх анхнаасаа "маргаж буй газрыг эзэмших эрх Б.Бд үүссэн" гэх алдаатай дүгнэлтийг баримталснаас үүджээ.
Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудын аль нь ч маргаж буй газар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 226 дугаар захирамжаар Б.Бд олгож буй тэрхүү газар болохыг баттай нотлох нотлогоог бий болгож чадахгүйбайгааг шүүх үл хайхарсан нь ийм алдаатай шийдвэр гаргахад хүргэжээ.
Нэхэмжлэгч Б.Бд газар эзэмших эрх олж авахтай холбоотойгоор хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлсэн эсэх, энэ нь шаардлага гаргах эрхэд нөлөөлөх эсэх
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "27.1. Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3 дахь хэсэгт "нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна" гэж зааснаас харахад газрыг иргэнд эзэмшүүлэх процесс нь нэгдүгээрт газар эзэмших хүсэлт гаргах ингэхдээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т "эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсаргаж өгөх ёстой. Нэгж талбарыг харуулсан тойм зураг гэдгийг газрын байршлын уртраг, өргөрөгийн хэмжээгээр заасан кадастрын зургийг энэ төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр хийлгэснийг ойлгох юм. Улмаар хүсэлтийг хангах үндэслэлтэй бол газар эзэмшүүлэх тухай шийдвэр буюу захирамжийг холбогдох шатны Засаг дарга гаргаж Засаг даргын тэрхүү шийдвэр захирамжид үндэслэжГазрын алба, газар эзэмшигчтэй "Газар эзэмшүүлэх тухай гэрээ" байгуулж, гэрээг үндэслэж газрын гэрчилгээ олгох гэсэн нэг нь нөгөөг залгамжилсан, дэс дараалласан үе шатуудаас бүрдэх ажиллагаа байна.
Шүүхийн шийдвэрээр кадастрын зураг гаргуулж, түүнийг мэдээллийн санд оруулаагүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй байдалд нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн буруутай болохыг тогтоогоогүй бөгөөд хэналиныг нь буруутгах боломжгүй гэж дүгнэжээ. Хэн нэгэн буруугүй байгаа байдал нь гуравдагч зтгээдийн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг бий болгох уу гэдэг асуултыг тавихад эрхгүй хүргэж байна. Шүүх үүнд дүгнэлт хийсэн зүйлгүй байна.
Ямартай ч газар эзэмших эрх олж авахад мөрдөгдөх дүрэм журам, тодорхой үе шат, дараалал, биелүүлбэл зохих нөхцөл шаардлагууд нэхэмжлэгч Б.Б тохиолдолд хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Үүнийг нөгөө талаас хуулиар тогтоосон журмыг зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авчээ гэж дүгнэх ч боломжтой юм. Хэдийгээр захирамж гарч, гэрчилгээ олгогдсон хэдий ч тухайн тодорхой газрыг эзэмших эрхтэйг нь нотлох онцгой ач холбогдол бүхий "нэгж талбарын дугаар" үгүй, тухайн тодорхой газрын байршлыг тодорхойлсон "кадастрын зураг" үгүй, газар эззмших эрхээ хэрэгжүүлэх нөхцөл журмыг тодорхойлсон гэрээг байгуулаагүй, улмаар хамгийн гол зүйл болох төрийн өмчийн газрыг тодорхой нөхцөл болзолтойгоор эзэмшиж буйн төлөөх төлбөрийг хэзээ ч төлж байгаагүй зэргээс үзэхэд Б.Бд тухайн тодорхой газар буюу нэгж тапбарын 18642326012362 дугаар бүхий газрыг эзэмших эрх үүсч байсан гэж үзэхүндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэх бүрэн үндэстэй.
Мөн Газар эзэмшүүлэх гэрээ нь 2 талт хэлцэл болохын хувьд гэрээний талууд аль аль нь гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлэх ёстой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б нь гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж газрын албанд хандаж байсныг нотлох баримт мөн байдаггүй. Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийг шаардах эрхтэй буюу маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж үзэх тохиолдолд газар эзэмшигчийн хувиархүлээх үүргээ биелүүлж ирсэн байдал нь газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар шаардлага гаргах эрхэд нөлөөлөх эсэх.
Нэхэмжлэгч Б.Б нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үүргээ зөрчиж нэг ч удаа газрын төлбөр төлөөгүй, 40.1.6-д зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй зэрэг ноцтой зөрчлийг гаргасан байдал нь хариуцагчийн тайлбар төдийгүй нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог юм.
Эл байдлыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй нь хэт нэг талыг барьсан гэж үзэхэд эрхгүй хүргэж байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ныөдрийн 348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хариуцагчийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэж, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд Шарга морьтод зуслангийн зориулалтаар 400 м.кв газрыг эзэмшдэг, уг газартаа хашаа барьж, байшингийн суурь цутгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, газар эзэмшихийг хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан тойм зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байх бөгөөд түүнд газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон, мөн газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэлээр цуцалсан шийдвэр гараагүй байна.
Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга уг газарт давхцуулан 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар Г.Ц-д эзэмшүүлж, улмаар 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/300 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Г.Ц-ээс Ж.Р-д шилжүүлж тус тус шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна.
Дээрх зөрчил нь нэхэмжлэгч болон газрын алба нь идэвхи санаачилга гаргаж Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших гэрээ байгуулж, эзэмшил газрын кадастрын зураг хийлгэн, мэдээллийн санд бүртгүүлээгүйтэй холбоотой, мөн хариуцагч нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа уг газрыг эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг газар дээр нь судалж шалган бусдад эзэмшүүлэх боломжтой эсэхийг тогтоолгүй, нэхэмжлэгчийн хашаа барьж, байшингийн суурь цутгасан газрыг бусдад давхцуулан эзэмшүүлсэн буруутай үйл ажиллагаагаа зөвшөөрч, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хариуцагч өөрөө шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийг харгалзан анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ... уг газар нь Б.Б эзэмшдэг газар болохыг баттай нотлох баримт болж чадахгүй байхад үл хайрхарсан ... гэх боловч нэхэмжлэгчийн тайлбар, газар эзэмшихийг хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан тойм зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрч Д.Б-ын ... Б.Б нь газраа аваад модон хашаа барьж байшингийн суурь цугтгасан. 4 жилийн өмнө модон хашаагаа төмөр хашаа болгон сольж барьсан ... гэх, гэрч Г.Д-лын ... 2006 оны намар намайг очиход модоор хайс хатгачихсан байсан. Фундаамыг цутгасан. Би унаагаар тусалж ... байсан ... гэх мэдүүлгүүд, шүүхээс хийсэн үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зураг зэргээр тогтоогдож байх бөгөөд эдгээр баримтуудыг няцаасан баримт хэрэгт байхгүй байх тул уг баримтуудыг үнэлсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн давж заалдах гомдолд ... Нэхэмжлэгч Б.Б газар эзэмших эрх олж авахтай холбоотой шат дараалсан үе шатыг биелүүлээгүй, кадастрын зураг үгүй, гэрээ байгуулаагүй, энэ талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, төлбөрөө төлөөгүй, зориулалтын дагуу эзэмшээгүй зэргээс үзэхэд газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад шүүх энэ байдлыг харгалзаагүй хэт нэг талыг барьсан гэж үзэхэд хүргэж байна гэжээ.
Нэгэнт Б.Бд газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болоогүй, газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гараагүй тул нэхэмжлэгч Б.-ийг газар эзэмших эрхгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлээгүй нь гагцхүү гуравдагч этгээдийн гомдолд дурдсан эдгээр үндэслэлүүдтэй холбоотой бөгөөд газар эзэмшигчийн газар эзэмших эрхээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг шалгаж, газар эзэмших эрхийг цуцлах эрх шүүхэд олгогдоогүй тул актыг шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлжээ. Иймд шүүхийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхилоо.
Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шийдвэр биелүүлэх арга, журмыг буруу заасан, мөн 3 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдвэрлэсэн, мөн хамааралгүй асуудлыг дурдаж шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 348 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор газрыг давхцуулан эзэмшүүлсэн шалтгаан, нөхцөлийг тодруулж, Б.Б газар эзэмших эрхийг сэргээх эсэх талаар Газрын тухай хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргаж шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлсүгэй. гэж, 3 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ