| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2022/0035/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/33 |
| Огноо | 2022-03-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч М.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.*******д холбогдох 2132000510041 дугаартай эрүүгийн хэргийг 2*******2 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2*******2 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дундговь аймаг Адаацаг суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дундговь аймаг Адаацаг сумын 3 дугаар баг, ******* гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Таширын нуруу гэх газар мал маллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ЗК95**************19/
Шүүгдэгч М.******* нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр багийн нутаг Таширын нуруу гэх газар иргэн М.Эрдэнэ-ын малыг маллаж байхдаа 2*******1 оны 03 дугаар сарын 17-ны өдөр түүний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 15 хонийг завшиж бусдад худалдан 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн ..... 2*******1 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн үеэл ах М.Эрдэнэ-ынд ирсэн. Өмнө нь би эднийд ирж очдог байсан. Надад 600 гаран бог, 200 гаруй адуу хүлээлгэж өгсөн. Сард 300000 төгрөгийн цалин өгдөг байсан. Би Эрдэнэ- ахын хониноос 10 тооны төлгөн хонь, 5 хонийг танихгүй хүнд зарчихсан юм. Нийт 15 тооны хонь бусдад худалдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч М.Эрдэнэ-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2*******0 оны малыг хэн авсныг сайн мэдэхгүй байна. Чоно нохойд бариулсан юм уу хулгайч авсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. 2*******0 оны 05 дугаар сард нэг удаа бог малаа тоолсон. 2*******0 оны дугаар сард бог малаа тоолоход 46 тооны хонь, 25 тооны ямаа дутаж байсан. Энэ асуудалд М.******* хамаагүй. 2*******1 оны 03 дугаар сард 52 тооны хонь, 93 тооны ямаа дутсан. Тэрнээс М.******* нь 15 хонийг бусдад зарсан байсан. Үлдэгдэл малыг яасан эсэх нь тодорхойгүй байна. Би сар бүр хонио тоолж байдаггүй болохоор хэдэн хонь хэдэн сард байхгүй болсныг сайн мэдэхгүй байна. ... 15 хониноос би 8 хонийг бүрэн бүтэн хүлээн авсан. оо үлдэгдэл 7 хонины мөнгийг нэхэмжилж байна. Би нэг хонио 150000 төгрөгөөр үнэлээд нийт 1050000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2*******1 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* миний өөрийн 8513*******07 дугаарын утас руу залгаад хурга байна авах уу гэхээр нь авна чи хэдэн төгрөгөнд өгөх юм гэсэн чинь чи өөрөө мэдээд үнээ хэлчих гэхээр нь би 30000 болох уу гэсэн чинь болж байна гэсэн. Тэгсэн ******* ахыг ирэхээс өмнө гялс ирээд авчих гэхээр нь би өөрийн эзэмшлийн - цэнхэр өнгийн бонго маркийн машинтай *******ынд очсон. ******* өөрөө хоттой хонин дотроос бариад машин дээр ачаад байсан. Би уул нь 8 хонь авах гээд 240000 төгрөгтэй очсон. Тэгсэн ******* 9 хонь ачсан байсан. Би *******аас авсан хонио ачаад гэр лүүгээ явж байсан чинь нэг хонь нь боогоод үхчихсэн байхаар нь гэрийн гадаа авчраад хаясан... *******аас болж байгаа юм уу гэж асуухад минийх байгаа юм. Гэхдээ ахад мэдэгдэж болохгүй шүү гээд байсан. Намайг хонь авах гээд очиход ******* архи уучихсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай найз Эрдэнэ- надад манай гэрээс очоод нэг хонь аваад идээрэй гэхээр нь би 2*******1 оны 03 дугаар сарын 17-ны орой М.Эрдэнэ-ын гэрт очиход М.Эрдэнэ- байхгүй байсан. ******* 2 хүнтэй байж байсан. М.Эрдэнэ-ын гэрийн гадаа бонго маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 10 гаран хонь ачсан байхаар нь би *******аас энэ юу болж байна гэж асуухад та Эрдэнэ- ахад битгий хэлээрэй гэж хэлэхээр нь би ахад чинь хэлэхгүй байж чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд 2*******1 оны 03 дугаар сарын 19-ний өдөр М.Эрдэнэ-той уулзаад танай дүү чинь 2*******1 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэдэн хонь машин дээр ачсан байсан гэж хэлсэн. Ямаа огт ачаагүй байсан. 10 гаран хонь ачсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 32 дугаар хуудас/
15 тооны төлгөн хонийг нэг бүрийг нь 0000 төгрөгөөр, нийт 1800000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /Хх-н 43 дугаар хуудас/
Шүүгдэгч М.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 61 дүгээр хуудас/
М.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 68 дугаар хуудас/
Хохирогч М.Эрдэнэ-ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан иргэн М.Эрдэнэ- би М.*******д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө хөдөө малаа маллаж байгаа учир шүүх хуралд оролцох боломжгүй байна гэсэн хүсэлт /Хх-н 87 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.******* нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр багийн нутаг Таширын нуруу гэх газар иргэн М.Эрдэнэ-ын малыг маллаж байхдаа 2*******1 оны 03 дугаар сарын 17-ны өдөр түүний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 15 хонийг завшиж бусдад худалдан 1800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч М.******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 600 гаран бог, 200 гаруй адуунаас 15 тооны төлгөн хонийг бусдад зарж борлуулан завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт .... “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт .... “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх, шүүгдэгч М.******* нь Дундговь аймгийн Адаацаг суманд оршин суудаг тул түүнд авагдсан тэнссэн болон албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Хохирогч М.Эрдэнэ- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан М.*******ыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.******* нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар М.*******д оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.