| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0237/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/231 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж, Улсын яллагч М.Сайнзаяа, Шүүгдэгч Д.Л******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915004900273 дугаартай, 163/2019/0237/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ..... багт оршин суух, 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 4 сарын хорих ялыг биечлэн эдэлж байсан, Б******* овогт Д******* Л******* Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Л******* нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт ойгоос зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л******* өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, хохиролд 783000 төгрөг төлсөн гэжээ. 1915004900273 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч О.Мөнх-Очирын өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний хариуцдаг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгдүгээр багийн нутаг “Асгат улаан” гэх газраас манай сумын иргэн Д.Л******* нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж яваад цагдаад баригдсан байсан, өөр мэдэх зүйл байхгүй. ... Д.Л******* надаас “Асгат улаан” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг огт аваагүй. Энэ газарт 2019 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, Гэрч, иргэний нэхэмжлэгч Л.Ж******* өгсөн: ........ БУА улсын дугаартай цагаан өнгийн Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байдаг. ...Би намар Улаанбаатар хот явахдаа аавыг гэр орноо нүүлгэх гэж байхаар нь тээврийн хэрэгслээ үлдээж яваад 2019 оны 11 сарын сүүлээр өвлийн идшээ идэхдээ аваад явсан. ...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг нэхэмжилнэ, улсын орлого болгуулахгүй буцаан авмаар байна гэх мэдүүлэг /хх-39, 34 тал/, Шүүгдэгч Д.Л*******гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ түлшний мод авахаар гэрээсээ 12 цагийн үед хүүгийнхээ зээмшлийн .....БУА улсын дугаартай, цагаан өнгийн Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Асгат улаан” гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэж яваад цагдаад баригдаж саатуулагдсан. Би мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манай гэр “Асгат улаан” гэх газартай ойрхон байдаг учраас шууд очоод бэлтгэсэн юм. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэж болохгүй гэдгийг мэднэ. Яаруу давчуу байсан учраас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй мод бэлтгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/, Булган аймгийн Булган суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн: Шинэс төрлийн хэрэглээний хуурай мод 4.35 м3, нийт хохирол 261000 төгрөг гэх 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 51/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн “Асгат улаан” гэх уулын баруун хойд энгэрт байх ба уг хэрэг болсон гэх газар ирж үзлэгийг хийхэд уг газар нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан “Асгат Улаан” гэх уулын энгэрийн доод хэсгээр баруун хойноосоо зүүн урагшаагаа чиглэлтэй шороон зай байх ба замын зүүн хойд талд 2 метр зайд бөөгнүүлж цуглуулж тавьсан модны гишүү,мөчрийг иргэн Л******* нь миний мод ачсан газар мөн гэснийг 4 дугаараар дугаарлаж гэрэл зургийн аргаар ...модны үзүүр болон хожуулуудынх нь зургийг авч бэхжүүлэв ...гэжээ /хх-ийн 8-9/, Модонд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Шинэс гэх нэртэй мод байх ба тухайн модны урт нь 2.90 см, өндөр нь 1 метр, дундаж өндөр нь 70 см, 1 модны дундаж урт нь 1.50 см байв...” гэжээ /хх-ийн 53-56/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 4/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-16/, экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 58/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 20-21, 23-24/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 71/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 72-73/, хохирол төлсөн баримт /хх-ийн 94/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Л******* нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрх бүхий байгууллагаас мод бэтгэх зөвшөөрөл авалгүйгээр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Асгат улаан” гэх газраас 4.35 м3 хэмжээтэй, хэрэглээний хуурай шинэс төрлийн мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүй ..... БУА улсын дугаартай, “Hyunda porter 2” загварын тээврийн хэрэгслээр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ..... багт байрлах гэрлүүгээ тээвэрлэсэн үйл баримт буюу гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Д.Л*******гийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 261000 төгрөгийн шууд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас авч тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Л*******гийн дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдсан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 261000 төгрөгийн шууд хохирол учирч, шүүгдэгч Д.Л******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан нөхөн төлбөрийн хамт 783000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Шүүгдэгч Д.Л*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Л*******гийн хууль бусаар бэлтгэж 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 75 ширхэг буюу 4.35 м3 мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн моторт цахилгаан хөрөө, .... БУА улсын дугаартай “Hyunda Porter 2” загварын тээврийн хэрэгсэл зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож түүнээс албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байх ба ....6 БУА улсын дугаартай “Hyunda Porter 2” загварын тээврийн хэрэгсэл нь түүний хүү Л*******гийн Ж******* эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 72 тал/, гэрч, иргэний нэхэмжлэгч Л.Ж******* мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/ зэргээр нотлогдож байх тул тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож өмчлөгч эзэмшигчид нь буцаан олгож, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээний дагуу 8500000 төгрөгийг шүүгдэгч Д.Л*******гээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Л******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б******* овогт Д******* Л*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх тухай хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Л*******д сануулсугай. 4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Л******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 07, 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 75 ширхэг буюу 4,35 м3 мод, цагаан өнгийн моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ..... БУА улсын дугаартай “Hyunda Porter 2” загварын тээврийн хэрэгслийн үнэ 8500000 төгрөгийг шүүгдэгч Д.Л*******гээс гаргуулж, тус тус Улсын төсөвт шилжүүлсүгэй. 6. Мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “.... БУА улсын дугаартай “Hyunda Porter 2” загварын тээврийн хэрэгсэл” битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух Л*******гийн Жадамбад эзэмшилд үлдээсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД