Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0238/Э/

 

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар О аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Г-,

Шүүгдэгч Б.Г, С.Г /өөрөө өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овгийн Б.Г, А овгийн С.Г нарыг тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201714000109 дугаартай хэргийг О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр … аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт, ... аймаг ... сум ... баг ... тоотод оршин суух,

О аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэж байсан, Б овгийн Б.Г, /РД: /

 

2. Монгол улсын иргэн 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ...  аймагт ...  суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... аймаг, ...  сум, ... багийн ... тоотод оршин суух хаягтай,

О аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 06 сарын 30-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 1 жил 8 сар 25 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан А овгийн С.Г, /РД: /.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Г, С.Г нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд … аймаг, ... сум, ... тоотод Д.Д байшингийн вакум цонхны салхивчийг түлхэн орж шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, улаан хүрэн шүрэн толгойтой халтар манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 40 инчийн Тошиба маркийн ЛСД зурагт, эрэгтэй торгон дээл, эрэгтэй хромон гутал, монетон 2 ширхэг бөгж, нэг хос ээмэг, тоос сорогч, мөнгөн бугуйвч, хос мөнгөн ээмэг зүүлт, морины дүрс бүхий эрэгтэй мөнгөн бөгж, дээлийн 6 ширхэг цул мөнгөн товч, эмэгтэй бор урт нэхий дээл, үнэгний арьсан малгай, савхин дээл зэрэг нийт 5,070,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч С.Г нь ганцаараа 8 удаагийн үйлдлээр:

 

1. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод иргэн Д.Б гэрт нэвтрэн орж, 32 инчийн Тошиба маркийн ЛСД зурагт, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлан 1,215,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ... аймаг, ... сум, ... багийн ... тоотод оршин суух Ц.Б гэрийн хаалгыг эвдэн орж 40 инчийн ТСЛ маркийн ЛСД зурагт хулгайлан 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2016 оны 04 сарын 02-ны өдөр ... аймаг, ... сум, .... багийн ... тоотод оршин суух Ш.Л байшингийн цонхоор орж 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт, чемодан цүнх зэрэг эд зүйл хулгайлан 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2016 оны 03 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ... аймаг, ... сум, ... багийн ... тоотод Д.Я байшингийн цонхоор нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн  ЛСД зурагт хулгайлан 850,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. ... аймаг ... сум, ... багийн ... тоотод оршин суух Б.Эрдэнэтулгынд 2016 оны 01 сарын 09-ний өдөр  байшингийн цонхыг хагалан орж, 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, хар өнгийн эрэгтэй савхин куртка, эмэгтэй хүний нэхий дээл зэргийг хулгайлан авч 1,070,000 төгрөгийн хохирол урчуулсан,

6.... аймаг, ... сум, ... багийн ... тоотод М.Д байшингийн цонхоор 2016 оны 03 сарын 10-ны өдөр нэвтрэн орж, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг орчин цагийн хув толгойтой манан хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлан 520,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. ... аймаг, ... сум, ... багийн ... тоотод байх иргэн Б.Б гэрт 2017 оны 08 сарын 25-ны өдөр нэвтрэн орж, Эйсэр маркийн иж бүрэн компьютер хулгайлан 270,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. ... аймаг, ... сум, ... багийн ... тоотод Р.О байшингийн цонхоор 2016 оны 09 сарын 04-ний өдөр нэвтрэн орж, Сони маркийн 40 инчийн ЛСД зурагт,  гар утас зэрэг эд зүйлс хулгайлан 760,000 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч С.Г нь Ч.Э бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод Г.А гэрт нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагт, морин хуур, монетон бөгж зэрэг эд зүйлийг хулгайлан 1,010,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Г нь ганцаараа, 10 удаагийн үйлдлээр:

1. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр .... аймаг, ......  сумын ...  багийн ..  тоотод Ц.С-ийн байшинд нэвтрэн орж, шаргал өнгийн сейф, дунд гарын мөнгөн аяга, булган малгай, хэрээсний машин, мөнгөн хослол, орчин үеийн хөөрөг, хутга, хивс зэрэг эд зүйл хулгайлан 850,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. …- аймаг, ...  сум, … багийн ... дугаар гудамжны ... тоотод Х.Ш байшинд 2015 оны 11 сарын 29-ний өдөр нэвтрэн орж, 32 инчийн ТСЛ маркийн зурагт, индукцэн плитка, 5 ширхэг эмэгтэй богино савхин куртка, тавган суурьтай 6 ширхэг болор шилэн аяга зэрэг эд зүйл хулгайлан 690,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр О аймаг, Б  Ө сумын Б багийн Зээлийн 3-140 тоотод оршин суух Л.М гэрээс 39 инчийн Самсунг маркийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлан 585,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. О аймаг, Б  Ө сумын … багийн … тоотод оршин суух иргэн В.Д гэрт 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 30-ны хооронд бүргэд хаалганы түгжээг эвдэн нэвтрэн орж, 32 инчийн ТСЛ маркийн ЛСД зурагт, улаан хүрэн шүрэн толгойтой дунд гарын гартааман хөөрөг хулгайлан 2,352,500 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О аймаг, Б  Ө сум, Уртын гол баг, ... тоотод оршин суух Я.О байшингийн вакуум цонх, бүргэд хаалгыг эвдэн орж 42 инчийн Тошиба маркийн зурагт, үхрийн мах зэрэг эд зүйл хулгайлан 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О аймаг, Б  Ө сум, Б багийн ... тоотод Н.М гэрээс Тошиба маркийн ЛСД зурагт хулгайлан 350,000 төгрөг учруулсан,

7. О аймаг, Б  Ө сум, Э багийн … тоотод оршин суух Ж.Н байшингийн цонхоор 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэвтрэн орж, хурган дээл 2 ширхэг, үстэй дээл /үзүүрсгэн/, печь 2 ширхэг, ааруул 8 кг, улаан том цүнх, суран бүс зэрэг эд зүйлс хулгайлан 3,994,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр О аймаг, Б  Ө сум, Эрдэнэ багийн ... тоотод оршин суух Н.Ч байшингийн цонхоор нэвтрэн орж үхрийн мах, бүтэн хонины мах, айраг 30 литр, ааруул ээзгий 6 кг, хонины ноосон хөнжил 3 ширхэг, чемодан  зэрэг эд зүйлс хулгайлан 1,397,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр О аймаг, Б  Ө сум, Я багийн ... тоотод оршин суух Г.Б байшингийн цонхоор орж, 40 инчийн зурагт, ээтэн хоншоортой шаргал өнгийн гутал, гар төмөр таслагч, зэс аяга, 3 ширхэг мөнгөн бөгж зэргийг хулгайлан 1,065,601 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2015 оны 12 дугаар сарын 08-ны  өдөр О аймаг, Б  Ө сум, Яргуйт баг, ... тоотод оршин суух иргэн Ц.Ц байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн ТСЛ маркийн зурагт хулгайлан 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.Г ганцаараа 10 удаагийн үйлдлээр, С.Г бүлэглэн 1 үйлдлээр тус тус бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэн нийт 17,284,101 /арван долоон сая хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, С.Г нь ганцаараа 8 удаагийн үйлдлээр, Ч.Э бүлэглэн 1 удаагийн үйлдлээр, Б.Г бүлэглэн 1 удаагийн үйлдлээр тус тус  бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэн нийт 11,965,000 /арван нэгэн сая есөн зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэр буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г, С.Г нар нь 2015-2017 онд, бүлэглэж болон ганцаар, удаа дараагийн үйлдлээр орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

1. Шүүгдэгч Б.Г, С.Г нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд О аймаг, Б  Ө сум, ... тоотод Д.Д байшингийн вакум цонхны салхивчийг түлхэн орж шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, улаан хүрэн шүрэн толгойтой халтар манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 40 инчийн Тошиба маркийн ЛСД зурагт зэрэг эд зүйл хулгайлан 5,070,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн ... байшингийн хойд талын вакуум цонхны салхивчны түгжээ эвдэрч салхивчийг дотогш онгойлгосон, мөн гал зуухны өрөөний вакум цонхны гадна талын хамгаалалтын төмрийг тасдаж салхивчийг нь түлхсэн, салхивчний түгжээг эвдэлсэн байна. Байшингийн хаалганы цоожинд ямар нэгэн эвдрэлгүй хаалгаар дотогш ороход гал зуухны өрөөний хөргөгч, хоолны шүүгээ зэргийг онгойлгож доторх эд зүйлийг онгичсон, мөн үүдний таамбарын хойд хананд байрлах авдар доторхи эд зүйлүүдийг гаргаж хаясан байдалтай байна. Зочны өрөөнд үзлэгийг явуулахад баруун хананд байрлуулсан хананы стенк доторх эд зүйл, мөн хажууд нь байх шар өнгийн шургуулга доторхи эд зүйлүүдийг гаргаж хивсэн дээр хаясан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв, ...арын өрөөнд үзлэгийг явуулахад баруун хананд тулгаж байрлуулсан хувцасны шкап доторхи эд зүйлүүдийг гудсан дээр гаргаж хаясан байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 208-211 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Д “...хөдөө явчихаад иртэл хашааны хаалга онгорхой байхаар нь гайхаад дөхөөд очтол гал тогооны өрөөний гадна талын хамгаалалт төмрийг тасдаад вакум цонхны цоожийг эвдэлж хулгайч орсон байдалтай байсан, ингээд цагдаад дуудлага өгсөн, ... Улаан хүрэн өнгийн шүрэн толгойтой, толгой дээрээ шүдэнзний модны хэмжээний нүхтэй алтан нуухтай, нуухны дээд хэсгээр мөнгө болон ногоон оюу зэргийг ороосон, нэг талын мөрөн дээрээ хумсны чинээ цагаан өнгийн толботой, бөөрөнхий хэлбэрийн цагаан хаш хөөрөг, өвөг эцгээс минь өвлөгдөж ирсэн учраас үнэ ханшийг нь сайн мэдэхгүй байна, Улаан хүрэн өнгийн шүрэн толгойтой гуулин нуухтай саарал өнгийн бага гарын халтар манан хөөрөг, манай эхнэрт хадам аав дээр үед өгсөн үнэ ханшийг нь мэдэхгүй, Тошиба маркийн 42 инчийн ЛСД хавтгай дэлгэцтэй зурагт, 2011 онд 850,000 төгрөгөөр БСБ-гээс авсан, содон шинж тэмдэг байхгүй, Тоосны мангас гэж телевизороор зар явдаг байсан ямар маркийг нь мэдэхгүй ягаан өнгийн тоос сорогч, 2011 онд Улаанбаатараас 200,000 төгрөгөөр худалдан авч байсан, мөн 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, яг тийм онцлог содон гэхээр зүйл байхгүй нэг нь цулгуй нөгөөдөх нь хажуу хэсгээрээ хээтэй ямар нэгэн үг үсэг сийлээгүй, 2010 онд 850,000 төгрөөгөөр худалдаж авч байсан,  монетон 2 бөгж нэг хос ээмэг, 2014 онд 260,000 төгрөгөөр худалдан авч байсан, эрэгтэй 39 размерийн гутал жилийн өмнө 160,000 төгрөгөөр худалдан авч байсан, эмэгтэй урт түрийтэй бор арьсан гутал 2 жилийн өмнө 750,000  төгрөгөөр худалдан авч байсан, эмэгтэй урт бор нэхий дээл 150,000 төгрөгөөр үнэлэгдэх, эрэгтэй ногоон торгон дээл 200,000 төгрөгөөр дээхэн үед авч байсан, үнэгний арьсан том цагаан малгай алдагдсан гэх мэдүүлэг, /хх-ийн 212-213/ хэрэг болсноос хойш эд зүйлээ бүртгэж үзэхэд ганц нэг дутаж алга болсон зүйлүүдээ нэмж бичсэн гэхдээ зарим зүйлдээ үнэлгээ тогтоолгомоор байна. Үүнд эхнэрийн гар хийцийн цул мөнгөн бугуйвч, хос мөнгөн ээмэг, зүүлт, нэг ширхэг морины толгойтой эрэгтэй мөнгөн бөгж, дээлийн 6 ширхэг мөнгөн товч зэргийг нэмж үнэлүүлмээр байна гэх мэдүүлэг / хх-ийн 219 дүгээр хуудас,

 

О аймаг, Б  Ө сум, … багийн ... дугаар гудамжны ... тоот хашаанд таван ханатай монгол гэрт 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэгжлэг хийж ... үнэгний арьсан малгай, хар савхин эмэгтэй дээл, эрэгтэй ногоон өнгийн торгон дээл, бор өнгийн чулуун толгойтой саарал өнгийн чулуун биетэй жижиг гарын хөөрөг, тоос сорогч ... эд зүйлийг нэгжлэгийн явцад хураан авсан тэмдэглэл / 2 дугаар хавтас, 136 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “... үнэгний арьсан малгай 1 ширхэг, хар савхин эмэгтэй дээл, бор өнгийн манан жижиг хөөрөг, эрэгтэй ногоон өнгийн торгон дээл 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, цагаан хаш хөөрөг  /толгойгүй/ хохирогч Д хүлээлгэн өгч фото зургаар бэхжүүлсэн тухай баримт /1 дүгээр хавтас 214-215 дугаар хуудас/,

 

40 инчийн хар өнгийн Тошиба маркийн хавтгай дэлгэцтэй зурагт хүлээлгэн өгсөн өгсөн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст 216 дугаар хуудас/,

 

Гэрч З.Н 2015 оны 11 дүгээр сарын  сүүлээр манай хүү Д.Б ... тоотод хулгай орж олон тооны эд зүйлс алдагдсан. Тухайн үед манай хүү Д гадуур явж байгаад хулгай хийсэн этгээдийн төрөл садангийн хүнийг хөөрөг барьчихсан явж байхад нь барьж цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн. Тэр цагаас өнөөдрийг хүртэл алдагдсан эд зүйлээс зарим нь эргэж олдохгүй, хохирол төлөгдөхгүй байгаад гомдолтой байна гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас 224 дүгээр хуудас/,

 

Далайван аудит ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/260 дугаартай... дунд гарын мөнгөн аяга 380,000, эрэгтэй хромон гутал 240,000, эрэгтэй торгон дээл 120,000, эмэгтэй бор арьсан гутал /урт түрийтэй/ 120,000, эмэгтэй урт бор нэхий дээл 350.000, монетон 2 ширхэг бөгж, нэг хос ээмэг 500,000 төгрөг, тоос сорогч 200,000 төгрөг, Тошиба маркийн 40 инчийн ЛСД зурагт 500,000 төгрөг, цагаан өнгөтэй үнэгний арьсан малгай 200,000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, /1 дүгээр хавтас 226 -229-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн Ногоон туяатай хаш хөөрөгний бие ... 300,000 төгрөг зах зээлд зарагдаж байгаа 1 кг хөөрөгний бэлдэц чулууны үнээр тооцоолов, ...Манан хөөрөг 40,000 төгрөг, зах зээлд зарагдаж буй хятад хөөрөгний үнээр тооцоолов, ...шүрэн толгой 1,560,000 төгрөг, нийт дүн 1,900,000 төгрөг” гэх дүгнэлт /5-р хавтас 103-123 дугаар хуудас,/

 

Найдвар-Од ХХК-ийн шинжээчийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн савхин дээл 280,000 төгрөг гэх дүгнэлт /7 дугаар хавтасны 100 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Б “...одоогоос 4 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 08-ны өдөр намайг Г ах гэртээ дуудахаар нь яваад очтол хоёр ширхэг хөөрөг үзүүлсэн. Нэг нь цагаан хаш хөөрөг, нөгөөдөх нь бор өнгийн хөөрөг байсан бөгөөд 200-300 мянган төгрөгөөр зарчих, чи өөрөө 50,000 төгрөгийг нь аваарай гэж хэлсэн, би хэдэн өдөр хөөргийг нь зарахаар гадуур явж байгаад өнөөдөр 12 цагийн орчим байх Төгөл худалдааны төвийн нэг давхарт байдаг хуучин эдлэл авдаг газар зарах гэж үзүүлж байгаад цагдаа нарт баригдсан  гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 342 дугаар хуудас/,

 

Б.Б эд зүйл хураан авсан ... цагаан өнгийн чулуун хөөрөг /хөөрөгний толгой байхгүй, шаргал өнгийн метал нуухтай, нуухны дээгүүр цагаан мөнгөлөг өнгийн металлтай байна/, улаан хүрэн өнгийн толгойтой, нуухтай бор өнгийн чулуун хөөрөг зэргийг хураан авав гэх тэмдэглэл /2 дугаар хавтас 94 дүгээр  хуудас/,

Гэрч Б.М “...би ажлаасаа буух гээд байж байтал Г надруу залгаад иргэний үнэмлэх чинь байгаа юу, манай нэг найзад мөнгөний хэрэг болоод ажлаасаа буугаад залгаарай гэж хэлсэн. Ингээд би ажлаасаа буугаад Г- руу залгатал худалдааны төвийн гадаа хүрээд ир гэсэн, очтол Г- нэг залуутай хамт зогсож байсан бөгөөд найз нь нэг зурагт барьчихсан, миний зурагт мөнгөний хэрэг болоод байна, барьцаанд тавиад өгөөч гэхээр нь би хулгайн юм биш биз гэхэд хамт явсан найз нь ямар ч асуудалгүй, эргээд би авна, надад бичиг баримт байдаггүй гээд гуйгаад байхаар нь өөрийнхөө бичиг баримтаар 250,000 төгрөгийн барьцаанд тавьж гэрээн дээр гарын үсэг зурсан, тэр зурагт нь хар өнгийн хавтгай дэлгэцтэй 40 инчийн зурагт байсан. Ингээд тэр 250,000 төгрөгийг Г-ийн найзад буюу зурагтны эзэн гэх хүнд өгсөн, би тэр мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй, Г- бид хоёр цуг гэртээ харьсан... өөр юм тавиулаагүй тэр залууг Гүрээ гэлүү тиймэрхүү нэр хэлж байсан, би өмнө нь харж байгаагүй, Г- хэлэхдээ найз нь гэж байсан хаана юу хийдгийг нь хэлээгүй гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас, 98  дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Ч “...манайх худалдааны төв дотор Өнөр гэх ломбард ажиллуулдаг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.М гэж хүний нэрээр 40 инчийн Тошиба маркийн зурагт 1 сарын хугацаатай 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан, бичиг баримтыг шалгаж авсан бөгөөд энэ эмэгтэй ганцаараа орж ирээд манай зурагт гэж хэлээд удирдлагын хамт барьцаанд тавьсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 101 дүгээр хуудас/,

 

Барьцаалан зээлдүүлэх газартай байгуулсан гэрээ /1 дүгээр хавтас 103 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт алдагдсан хөөргийн үнэлгээг янз бүрээр тогтоосон байх ба “Лэндс” ХХК-ийн үнэлгээ илүү бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.

 

2. С.Г нь ганцаар:

 

-2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн ... дүүргийн … дүгээр хороо ... тоот, иргэн Д.Б гэрт нэвтрэн орж 1,215,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь:

 

Хохирогч Д.Б ...тэр өдөр 11 цаг 30 минутын үед би эхнэр хүүхдийн хамт ажил руугаа явсан ба өдөржин ажил дээрээ байж байгаад орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн 2 давхраар буюу налуу хэсгээр том өрөөний вакуум цонхны салхивчийг түлхэн хулгайч орж том өрөөний зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Тошиба маркийн ЛСД зурагт, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга алдагдсан байсан гэх мэдүүлэг / 3 дугаар хавтас, 101 дүгээр хуудас/,

 

Тошиба маркийн зурагт 1,000,000 /нэг сая/ төгрөг гэх үнэлгээ / 3 дугаар хавтас 70 дугаар хуудас/,

 

Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 17/53 дугаартай ... мөнгөн аяга дунд гарын-5 125000, мөнгөн аяга жижиг -3 90.000 төгрөг нийт 215.000 төгрөг гэх үнэлгээ /7 дугаар хавтас 87-92 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Н “...бүртгэлээс үзэхэд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр С.Г гэдэг нэрээр 10 хоногийн хугацаатай 2 ширхэг мөнгөн аяга 70,000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Дээрх хугацаандаа эргүүлж аваагүй учраас бид эд зүйлийг бусдад зарсан. Ямар хүнд зарсан талаарх мэдээлэл бидэнд байхгүй Баянгол дүүргийн цагдаагаас ирж уулзсан энэ тухайгаа мөн хэлж байсан. Харин Энхсүх гэж хүн эд зүйл барьцаанд тавиагүй байна гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 78 дугаар хуудас/,

 

Гүүд ломбарданд С.Г 2 ширхэг мөнгөн аяга барьцаалсан тухай баримт /4 дүгээр хавтас, 79-80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр О аймаг Б  Ө сум Даваат багийн ...тоотод оршин суух Ц.Буяндэлгэрийн гэрийн хаалгыг эвдэн орж 40 инчийн ТСЛ маркийн ЛСД зурагт хулгайлан 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

 Хохирогч Ц.Б “...2016 оны 08 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос ирэхэд гэрт хулгай орчихсон байсан. Гэрт үлдсэн хүү М хэзээ гэрээсээ гарсан талаар асуухад 16 цагийн үед гэрээсээ гарсан гэж байсан. Урд талын айлын Ө түлээнд яваад ирэхэд  манай хашааны урд талд 3 залуу зогсож байсан Түлээгээ зарчихаад гэртээ буцаж ирэхэд зурагт тэвэрчихсэн 1 залуу явж байсан гэсэн, 40 инчийн ТСЛ гэсэн бичигтэй зурагт алдагдсан. Өөр эд зүйлс эмх цэгцтэй байсан. Зурагтыг 2015 оны 09 сарын 02-ны өдөр 580,000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг /5 дугаар хавтас 40 дүгээр хуудас/,

 

Найдвар Од аудит ХХК-ийн шинжээчийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 181 дугаартай “...хуучин 40 инчийн ТСЛ маркийн хар өнгийн 2015  оны 09 сарын 02-нд 580,000 төгрөгөөр авсан гэх зурагт 500,000 төгрөг гэх дүгнэлт /5 дугаар хавтас 78 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

-2016 оны 04 сарын 02-ны өдөр О аймаг, Б  Ө сум, ... багийн ... тоотод оршин суух Ш.Л байшингийн цонхоор орж 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт зэрэг эд зүйл хулгайлан 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ш.Л ... 2016 оны 04 сарын 02-ны өдрөөс 04-ний хооронд буюу хагас бүтэн сайн өдөр таарсан. Тухайн үед би Д багийн ... тоот хашаанд очоогүй байж байхад хажуу талын айлын залуу миний утасруу залгаад танай цонх онгорхой хулгай орсон байна гэж хэлсэн, …манай гэрээс 32 инчийн хар өнгийн Самсунг маркийн ЛСД дэлгэцтэй зурагт, хөргөгчин дотор байсан үхрийн мах зэрэг зүйлийг цүнхэнд хийгээд аваад явсан байсан. Зурагтыг би 2015 оны 11 сард 699,000 төгрөгөөр шинээр худалдан авч байсан. Манай гэрт хулгай орсон талаар хажуу талын айлын залуу, охин Д, Б нар мэдэж байгаа, ...Би алдагдсан гэх зурагтын үнэлгээг гаргуулна. Харин мах тос зэргийн үнэлгээг гаргуулахгүй, буруутай этгээдээс зурагтаа нэхэмжилж байна. мөн хүүхдийн хувцсаа хийдэг цүнхийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас 44 дүгээр хуудас/,

 

Найдвар-Од аудит ХХК-ийн 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 205 дугаартай ... 32 инчийн ЛСД 2015 оны 11 сард 699,000 төгрөгөөр авсан, Самсунг брэндийн гэх зурагт 600,000 төгрөг, 2015 оны 09 сард 120,000 төгрөгөөр авсан цүнх 100,000 төгрөг, нийт 700,000 төгрөг гэх үнэлгээ /5 дугаар хавтас 88 дугаар хуудас/, шүүгдэгчийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

-О аймаг, Б  Ө сум, ... багийн ... тоотод Д.Я байшингийн цонхоор 2016 оны 03 сарын 28-ны өдөр нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн  ЛСД зурагт хулгайлан 850,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Хохирогч  Д.Я ... 2016 оны 03 дугаар сарын 27-ны шөнө манай гэр болох ... багийн ... тоот хашаанд байх байшингийн гал тогооны өрөөний цонхоор хулгайч ороод 40 инчийн Самсунг маркийн хар өнгийн зурагтыг удирдлага, залгуурын хамт аваад явсан байсан гэх мэдүүлэг  /5 дугаар хавтас 42 дүгээр хуудас/, 

Гэрч Б.Т … багийн ... тоот хашаанд байх байшингийн цонхооор хулгайч ороод 40 инчийн ЛСД зурагтыг хулгайлсан байсан, энэ талаар эхнэр Я надад гар утсаар мэдэгдсэн. Алдагдсан гэх зурагтыг авах гэж эхнэр бид хоёр их хичээж байсангэх мэдүүлэг  / 5 дугаар хавтас 75 дугаар хуудас/,

 

Найдвар Од аудит ХХК-ний шинжээчийн 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 207 дугаартай 40 инчийн Самсунг ЛСД 850,000 төгрөг гэх дүгнэлт /5 дугаар хавтас 83 дугаар хуудас/, шүүгдэгчийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

-О аймаг, Б  Ө сум, ... багийн ... тоотод оршин суух Б.Э 2016 оны  01 сарын 09-ний өдөр  байшингийн цонхыг хагалан орж 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, хар өнгийн эрэгтэй савхин куртка, эмэгтэй хүний нэхий дээл зэргийг хулгайлан 1,070,000 төгрөгийн хохирол урчуулсан үйлдэл нь:

Хохирогч Б.Э ...намайг бараандаа явчихсан хойгуур буюу 2016 оны 01 сарын 09-ний өдөр манай гэрийн цонхыг хагалж хулгайч орж гэрээс 32 инчийн Самсунг маркийн хар өнгийн зурагт, эрэгтэй савхин куртка, эмэгтэй хүний бор хар өнгийн нэхий дээл зэргийг хулгайлсан байсан” гэх мэдүүлэг 5 дугаар хавтас 45-46 дугаар хуудас,

 

Гэрч М.Э ... 2016 оны 01-р сарын 09-ний өдөр 10 цаг 40 минутанд гэрээсээ гараад 19 цагийн үед гэртээ ирэхэд хаалга хагас онгорхой байхаар нь гэртээ ороход хулгай орчихсон, жижиг өрөөний салхивч нь хагарчихсан байсан, …том өрөөний хананд байсан 32 инчийн хар өнгийн Самсунг маркийн зурагт, нөхрийн хагас богино савхин куртка, уг куртка нь урд хэсэгтээ босоо хэлбэртэй зүсчихсэн байсан, Мөн миний бор савхин оруулгатай юүдэнтэй, дотуураа нэхий дотортой нэхий дээл алга болчихсон байсан гэх мэдүүлэг /5 дугаар хавтас 66 дугаар хуудас/,

Найдвар Од аудит ХХК-ийн шинжээчийн 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 12 дугаартай 32 инчийн Самсунг зурагт 2012 онд 850,000 төгрөгөөр худалдан авч байсан, 450,000 төгрөг, 2013 онд 350,000 төгрөгөөр худалдан авч байсан Дархан нэхийн савхи 220,000 төгрөг, эмэгтэй хүний Хятад нэхий дээл 400,000 төгрөг гэх үнэлгээ 5 дугаар хавтас 97 дугаар хуудас, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

-О аймаг, Б  Ө сум, Булаг багийн 20-11 тоотод М.Д байшингийн цонхоор 2016 оны 03 сарын 10-ны өдөр шөнө нэвтрэн орж 2 ширхэг дунд гарын мөнгөн яага, 1 ширхэг орчин цагийн хув толгойтой манан хөөрөг зэрэг эд зүйлс алдагдаж 520,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

 

Хохирогч Б.Х ... Доржпалам утасдаад гэрийн цонх хагалаад хулгай орчихсон байна гэж хэлсэн. Ингээд гэртээ яваад иртэл үүдний өрөөний жижиг савхивчны гадна шил хагарчихсан, салхивч онгойчихсон, гал тогооны шүүгээ, хөргөгчний хаалга онгорхой, том өрөөний салхивч онгорхой, авдар нүүрээрээ уначихсан галын хайчаар авдарыг онгойлгох гэж хөшсөн авдарны хажууд айрагны вар хагарсан байдалтай байсан. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзтэл гал тогооны шүүгээнд байсан дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, манай нөхрийн орчин цагийн хув толгойтой усан манан хөөрөг алга болсон байсан гэх мэдүүлэг / 6 дугаар хавтас 208 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Д ... байшингйин хаалгаа түлхүүрээр түлхээд ортол гал тогооны хананы шүүгээнүүд онгорхой, хөргөгч онгорхой, том өрөөнд авдар унасан шалан дээр ваар хагарсан том өрөөний цонх онгорхой байсан. Ингээд эхнэр хүүхдээ дуудсан тэгээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд хаалганы хажууд байх жижиг цонхны салхивчны гадан шил хагараад онгойчихсон байдалтай байсан ба гал тогооны хананы шүүгээнд байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг орчин цагийн усан манан хөөргө алга болсон байсан... гэх мэдүүлэг / 6 дугаар хавтас 209 дүгээр хуудас/,

 

Найдвар Од аудит ХХК-ийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 69 дугаартай “...дунд гарын мөнгөн аяга /цулгуй мөнгө/ 420,000 төгрөг, усан манан хөөрөг 100,000 төгрөг гэх үнэлгээ / 6 дугаар хавтас 218 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-О аймаг, Б  Ө сум, Б багийн ... тоотод байх иргэн Б.Б гэрт 2016 оны 08 сарын 25-ны өдөр нэвтрэн орж Эйсэр маркийн иж бүрэн компьютер, орны бүтээлэг хулгайлан 270,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хавтас 240-243 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Б ... 2016 оны 08 сарын 25-ны өглөө 07 цаг болж байхад би ажилдаа явсан, ...19 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн. Гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоож цүү алга болсон байсан бөгөөд түлээн дээр байсан сүхийг манай гэрийн үүдэнд хаясан байсан. Тэгэхээр нь гайхаад гэртээ орсон чинь гэрийн баруун хойд авдар дээр байсан  иж бүрэн компьютер алга болсон байсан гэх мэдүүлэг /  7 дугаар хавтас 02 дугаар хуудас /,

 

Далайван аудит ХХК-ийн шинжээчийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн ... нийт үнэлгээ 270,000 төгрөг гэх дүгнэлт / 6 дугаар хавтас 245 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

аймаг, Б  Ө сум, Ш багийн ... тоотод Р.О байшингийн цонхоор 2016 оны 09 сарын 04-ний өдөр нэвтрэн орж Сони маркийн 40 инчийн ЛСД зурагт,  гар утас зэрэг эд зүйлс хулгайлан 760,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /7 дугаар хавтас 46-49 дүгээр хуудас/,

 

Хохирогч Р.О ...2016 оны 09 сарын 04-ний өдрийн 17 цаг 30 минутын орчим гэрээсээ гарч ойрхон нэг айлд хэсэг байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад гэртээ иртэл байшингийн зүүн талын вакум цонхны салхивч онгорхой, зочны өрөөнд байсан 40 инчийн зурагт алга болчихсон байхаар нь цагдаагийн газрын 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Зурагттай хамт 2 ширхэг гар утас алдагдсан. Марк дугаарыг нь мэдэхгүй 2-уулаа мобикомын дугаартай гар утаснууд байсан гэх мэдүүлэг /7 дугаар хавтас 55 дугаар хуудас/, ...манай гэрээс алдагдсан 2 ширхэг гар утасны үнэлгээг мэдэхгүй болохоор тухайн үедээ үнэлгээ хийлгээгүй, нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /7 дугаар хавтас 80 дугаар хуудас/,

 

Далайван аудит ХХК-ийн шинжээчийн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 02/148 дугаартай “Сони маркийн 40 инчийн ЛСД зурагт 760,000 төгрөг гэх үнэлгээ /7 дугаар хавтас 68-71 дүгээр хуудас/,

 

С.Г мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “... Шанд багийн Хөвсгөл 2 гэсэн нэртэй дэлгүүрийн хажууд очно гэснээр цагдаагийн газраас хөдөлж Даваат багийн Хөвсгөл гэсэн нэртэй дэлгүүрийн урд ирээд Энх нэртэй дэлгүүрийн урд талын гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийш гудамжаар явна гэж хэлээд заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв, сэжигтэн Г нь энэ гудамжаар явж байгаад жалга гараад чигээрээ явна гэж хэлээд заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв, сэжигтэн Г нь Даваат багийн Манханы 14-р гудамжны 15 тоот шаргал өнгийн төмөр хаалгатай хашааны гадна ирээд энэ хашаанд байх байшингийн хаалгыг гаднаас нь татаж онгойлгоод дотор тавиур дээр байсан 40 инчийн ЛСД зурагт авсан гэж хэлээд заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Сэжигтэн С.Г нь би уг айлаас зурагт аваад ертөнцийн зүгээр зүүн талруу алхаад Манханы 5 дугаар гудамжны баруун талаас орж 31 тоотод өөрийн амьдарч байсан одоо хоосон байгаа хашаанд авч ирсэн гэж хэлээд заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Сэжигтэн С.Г хашааны баруун урд талын буланд очоод энд хуучин муу усны нүх байгаа би хулгайлсан зурагтаа асааж үзэх гэхэд асахгүй байхаар нь энэ нүхэнд хаячихсан юм гэж хэлээд зааж уг нүхийг ухаж үзэхэд газар хөлдсөн тул олдохгүй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Сэжигтэн Г танд өөр үйлдсэн хэрэг байна уу гэхэд энэ гудамжны баруун тийш яваад цэнэр өнгийн төмөр гүйдэг хаалгатай Манханы 5-40 тоот хашааг зааж уг хашаанд байх модон байшингийн урд талын цонхоор орж 40 инчийн ЛСД зурагтыг аваад хашаанаас гарч ертөнцийн зүгээр зүүн тийш гудамжаар явж байгаад гэр хорооллын эцэс хүртэл явах замаар яваад 17 дугаар сургуулийн зүүн талын Шанд багийн эцэс дээр машинтай хоёр танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зарсан гэж хэлээд заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв, сэжигтэн С.Г нь өөр үйлдсэн хэрэг байна уу гэхэд Манханы ертөнцийн зүгээр баруун талаар явж байгаад Манханы 13 гэсэн гудамжаар ертөнцийн зүгээр зүүн тийш явж жалга гараад Даваат багийн Ундаргын баруун тал буюу жалганы зүүн талаар явж байгаад Ундаргын 16-11 тоот хаалга байхгүй блокон хашаатай шар өнгийн модон байшинтай айлын гадаа ирээд энэ байшинтай айлын цонхоор ороод хананд өлгөчихсөн байсан 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагтыг 2016 оны 04 сарын хулгайлж аваад ирсэн замаараа яваад шанд багийн гудамжаар явж байгаад гэр хорооллын эцэст машинтай хүнд 100.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлээд заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэвгэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 5 дугаар хавтас 25-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

3. С.Г нь Ч.Э бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн ... дүүргийн ... дүгээр хороо ... тоотод хохирогч Г.А гэрт нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагт, морин хуур, монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлан 1,010,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Самсунг маркийн 40 инчийн хар өнгийн 1 ширхэг телевизор хураан авсан тухай тэмдэглэл / 3 дугаар хавтас 91 дүгээр хуудас/,

С.Г хураан авсан Самсунг  маркийн 40 инчийн хар өнгийн телевизор 1 ширхэг ЛСД зурагтыг хохирогч Г.А хүлээлгэн өгч хөндлөнгийн гэрч нараас санал хүсэлт гараагүй гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /  3 дугаар хавтас 129 дүгээр хуудас/

 

Хохирогч Г.А “...2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлын өдөр байсан бөгөөд өдөр 12 цагийн үед би нөхөр хүүхдийн хамт айлд очихоор явсан юм. Тэгээд гэрт хүн үлдээгүй тул хаалга үүдээ цоожлоод явцгаасан. Манайх хашаандаа өөр айлгүй бөгөөд айл хэсэж яваад орой 21 цагийн үед гэртээ иртэл гал тогооны өрөөний вакум цонх онгорхой том өрөөнд байсан 40 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, морин хуур, зурагтны доод тавиур дээр байсан эрэгтэй монетон бөгж зуун ширхэгээр боосон 20 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан ингээд цагдаад хандсан гэх мэдүүлэг / 3 дугаар хавтас 131-132 дугаар хуудас/ ... морин хуур, монетон бөгж хоёроо  нэхэмжилж байна. зурагтаа эргүүлж авсан гэх мэдүүлэг / 4 дүгээр хавтас 77 дугаар хуудас/,

 

“Самсунг маркийн 40 инчийн лсд зурагт 840,000 төгрөг, морин хуур 50,000 төгрөг, эрэгтэй хүний монетон бөгж 120,000 төгрөг гэх үнэлгээ /3 дугаар автас 124 дүгээр хуудас/,

Гэрч Х.Г 2016 оны оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай Андууд нэртэй ломбарданд Самсунг маркийн 40 инчийн зурагтыг удирдлагын хамт 230,000 төгрөгөөр Ч.Э гэж нэрээр тавиад 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төлбөр тооцоог нь хийж дуусган зурагтаа эргүүлж авсан. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй бичиг баримттай хүний бичиг баримтыг нь үзэж авсан сүүлд цагдаагаас хүмүүс ирж уулзахаар нь хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн гэх мэдүүлэг / 4 дүгээр хавтас 81 дүгээр хуудас/ шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Г Ч.Э бүлэглэн дээрхи гэмт хэргийг үйлдсэн байх ба Ч.Э хэргийг энэ хэргээс тусгаарласан нь үндэслэл бүхий байна.

 

 4. Шүүгдэгч Б.Г- нь ганцаар:

 

-2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр О аймаг, Б  Ө сумын ... багйин ... тоотод Ц.С байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлан 850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.С би 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 45 минтуад гэрээсээ охин Б хамт гараад эргээд 16 цагийн үед гэртээ ирээд хашааны хаалгаа онгойлгоод, дотор талын гогцоог гаргасан байхаар нь машинаа хашаанд оруулж грашид хийчихээд гэрийнхээ хаалгыг онгойлгож ороход хулгай орчихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас 7 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн гэрээс буюу О аймаг Б  Ө сум Уртын гол багийн ... дугаар гудамжны … тоот хашаанд таван ханатай монгол гэрт нь 2015 оны  12 дугаар сарын 14-ний өдөр нэгжлэг хийж дунд гарын мөнгөн аяга /ёроолдоо 4 ширхэг ногоон чулуун шигтгээтэй/ , 2 метр х 90 см хэмжээтэй хүннү хивс, хутга /гар хийцийн/ , оёдлын жижиг хэрээсний машин,  улаан хүрэн өнгийн чулуун толгойтой, бор өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл / 2 дугаар хавтас 136 дугаар хуудас/

 

Мөнгөн аяга, /ёроолдоо 4 ширхэг ногоон чулуун шигтгээтэй/, 2 метр х 90 см Хүннү хивс, хутга, хар өнгийн хэрээсний машин, улаан хүрэн өнгийн чулуун толгойтой, бор өнгийн чулуун хөөрөг зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 2 дугаар хавтас 8-9 дүгээр хуудас/,

 

Найдвар Од аудит ХХК-ийн шинжээчийн “... сейф 60,000, мөнгөн аяга 200,000, булган малгай 180,000, хэрээсний машин 40,000, мөнгөн хослол 80,000, орчин цагийн хөөрөг 40,000, хутга 2 ширхэг 140,000, хүннү хивс 110,000 төгрөг нийт 850,000 төгрөг гэх үнэлгээ /2 дугаар хавтас 11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-О аймаг, Б  Ө сумын ... багийн ... дугаар гудамжны ... тоотод Х.Ш байшинд 2015 оны 11 сарын 29-ний өдөр нэвтрэн орж эд зүйл хулгайлан 690,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Хохирогч Х.Ш …2015 оны 11-р сарын 29-ний өдөр гэртээ очтол байшингийн урд болон зүүн талын цонхны салхивч онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, …2015 оны 06 сард 450,000 төгрөгөөр  худалдан авч байсан ТСЛ маркийн 32 инчийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй өнгөт зурагт, мөн 2015 оны 06 сард 53,000 төгрөгөөр худалдан авч байсан плитка, нэг жилийн өмнө 35,000 төгрөгөөр худалдан авч байсан 6 ширхэг тавагтай болор шилэн аяганууд, богино урьд нь өмсөж байсан хуучин савхин куртканууд, Манханы 5-9 тоот хашааны газрын гэрчилгээ зэрэг эд зүйлс алдагдсан гэх мэдүүлэг  / 2 дугаар хуудас 24 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “...2015 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар үнэлгээнд хамрагдан жагсаагдсан нийт хөрөнгийн үнэлгээг 690,000 болж байнагэх дүгнэлт /2 дугаар хавтас 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр О аймаг Б  Ө сумын ... багийн Зээлийн ... тоотод оршин суух хаягтай Л.М гэрээс 39 инчийн Самсунг зурагт орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлан 585,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

 

Хохирогч Д.Г ...2015 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 30 минуын үед ажилдаа явсан. Нөхөр М гэртээ ганцаараа унтаад үлсэн. Намайг ажил дээрээ байхад М залгаад гэрээс гарч байгаад эргээд ирсэн чинь байшингийн цонхоор хулгайч ороод зурагт орны бүтээлэг алга болсон байна гэж хэлсэн, ...39 инчийн Самсунг  телевизор, хүрэн эрээн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 41 дүгээр хуудас/,

Гэрч Л.М ... өглөө эхнэр ажилдаа 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан, би гэртээ ганцаараа байж байгаад 08 цаг 40 минутын орчимд гэрээсээ гарсан, гадуур явж байгаад 11 цагийн үед гэртээ ирсэн чинь зурагт алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан, манай гэрийн хаалга зүгээр байсан, харин цонхны салхивч онгойсон байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 43 дугаар хуудас/,

 

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/267 дугаартай шинжээчийн “... алдагдсан эд зүйлийн үнэлгээ 585,000 төгрөг гэх дүгнэлт /2дугаар хавтас 45-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-О аймаг, Б  Ө сумын ... багийн ... тоотод оршин суух иргэн В.Д гэрт 2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 30-ны хооронд бүргэд хаалганы түгжээг эвдэн нэвтрэн орж 32 инчийн ТСЛ маркийн ЛСД зурагт, улаан хүрэн шүрэн толгойтой дунд гарын гартааман хөөрөг хулгайлан 2,352,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Д ...2015 оны 11 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотруу явсан, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай хүү А надруу залгаад танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлснээр энэ хэргийг анх мэдсэн, ...эхнэрийн хамт 11 сарын 31-ний өдөр гэртээ ирэхэд байшингийн үүдний хаалгыг эвдэж зочны өрөөнд байсан 2014 онд худалдаж авч байсан ТСЛ маркийн 32 инчийн ЛСД зурагт удирдлагын хамт, зурагтны тариур дотор байсан даалинтай хөөрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан, гэхдээ хөөргийг авч явахдаа даалинг үлдээсэн байсан, алдагдсан хөөрөг нь дунд гарын хэмжээтэй гартааман улаан хүрэн шүрэн толгойтой, шаргал өнгийн металл нуухтай мөнгөн халбагатай хөөрөг байсан, энэ хөөрөг нь миний эцгээс дамжиж ирсэн болохоор үнэ ханшийг нь мэдэхгүй гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас 58-59 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.А ... манай аав, ээж хоёр хотруу 2015 оны 11 сарын 27-ны өдөр явахдаа гэр эргэж тойрч байгаарай гэж хэлсэн, ингээд би 2015 оны 11 сарын 30-ны 20 цагийн орчим байх гэрт нь иртэл байшингийн хаалгыг эвдэлж доторх эд зүйлийг нь онгичин хаясан байдалтай байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгч, аав Д утсаар мэдэгдсэн, миний харснаар зурагт байхгүй болчихсон харагдсан бусад алдагдсан эд зүйлийг аав минь мэдүүлсэн байх гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 60 дугаар хуудас,

 

Хохирлын 200,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4 дүгээр хавтас 139 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/269 дугаартай “...32 инчийн ТСЛ маркийн зурагтны үнэлгээ 350,000 төгрөг гэх дүгнэлт,  /2 дугаар хавтас 62-64 дугаар хуудас/,

 

Далай ван аудит ХХК-ний шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/31 дугаартай дүгнэлтээр /хөөрөг зурагтны удирдлагын/ үнэлгээ 2,002,500  төгрөг гэх үнэлгээ / 2 дугаар хавтас 67-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О аймаг, Б  Ө сум, . . . баг, Баянзамын ... тоотод оршин суух Я.О байшингийн вакум цонх, бүргэд хаалгыг эвдэн орж 42 инчийн Тошиба маркийн зурагт, ДВД тоглуулагчийн удирдлага, 30 кг үхрийн мах зэрэг эд зүйл хулгайлан 550,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

Хохирогч Я.О ...2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагт ажилдаа яваад 23 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн үүдний амбаарын вакуум цонхыг түлхэж ороод гадна талын бүргэд хаалгыг онгойлгоод гэрт орсон байсан, ... 42 инчийн Тошиба зурагтыг залгуураас салгаж аваад,  ДВД тоглуулагчийн удирдлага аваад, үүдний амбаарт цаасан хайрцагт байсан махнаас үхрийн нэг гуя алга болсон байсан, манай дотор талын бүргэд хаалгыг сүхээр хөшиж онгойлгосон юм шиг байсан, манай гэр дотор түлээний сүх, том овтерка 2-ыг оруулаад тавьсан байсан, 2012 онд  850.000 төгрөгөөр худалдаж авч байсан, хязаалан үхрийн нэг гуя 30 орчим кг татах байх. Би алдсан удирдлагаа үнэлж мэдэхгүй байна. Харин махаа бол зах зээлийн ханшаар үнэлэх болно гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас 76  дугаар хуудас/,

 

Найдвар од аудит ХХК-ийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 280 дугаартай “...Тошиба өнгөт зурагт 42 инчийн удирдлагын хамт 420,000,  ДВД-ний удирдлага 20,000, үхрийн мах 30 кг 110,000 төгрөг нийт 550,000 гэх дүгнэлт /2 дугаар хавтас 80-р хуудас/,

Б.Г-оос Эд зүйл хураан авсан тухай ... хар өнгийн Тошиба маркийн 42 инчийн ЛСД зурагтыг удирдлагын хамт хураан авав гэсэн тэмдэглэл / дүгээр 4 хавтас 53 дугаар хуудас/,

 

Я.О хар өнгийн Тошиба маркийн 42 инчийн ЛСД зурагтыг удирдлагын хамт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 4 дүгээр хавтас 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О аймаг, Б  Ө сум, Булаг багийн 14-22 тоотод Н.Мөнхжаргалын гэрээс Тошиба маркийн ЛСД зурагт хулгайлан 350,000 төгрөгийн хохирол учруулан үйлдэл нь:

 

Хохирогч Н.М “...2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07 цагийн орчимд эхнэрийн хамт ажилдаа яваад орой 16 цагийн орчимд гэртээ иртэл байшингийн хаалганы цоожийг эвдэлчихсэн байхаар нь яваад ортол зочны өрөөний хойморт байсан Тошиба маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй ЛСД зурагт удидлаганы хамт алга болчихсон байсан, алдагдсан зурагтыг 2014 онд хямдралын үеэр 470,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас 86 дугаар хуудас/,

 

Найдвар Од аудит ХХК-ийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2/268 дугаартай 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 350.000 төгрөггэх үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,
 

Гэрч Д.Ч “...2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 32 инчийн зурагтыг Б Г- гэж хүн өөрийнхөө бичиг баримыг үзүүлж 150,000 төгрөгийн барьцаанд 1 сарын хугацаатай тавьсан, зурагтыг миний өөрийн зурагт гэж байсан, энэ зурагт манай ломбарданд одоо байгаа хохирлоо төлүүлж зурагтыг эргүүлэн өгмөөр байна, бид зурагтыг бусдад худалдахгүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 124 дүгээр хуудас/,

 

Барьцаалан зээлдэх гэрээ эх хувираа, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, / 2 дугаар хавтас 119-123 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-О аймаг, Б  Ө сум, Эрдэнэ багийн Хабитатын … тоотод оршин суух Ж.Н байшингийн цонхоор 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 3,994,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ж.Н ...өвлийн байшиндаа 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр очиж юм тавиад явсан. Үүнээс хойш очоогүй байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хажуу талын айлын хүн Ч яриад хулгай орсон байна гэхэд нь очиж эд зүйлээ бүртгэж үзэхэд хурган дотортой эмэгтэй хүний 2 ширхэг дээл, үстэй дотортой 1 ширхэг эрэгтэй хүний дээл, 2 ширхэг печь, улаан сунадаг цүнх, эрэгтэй хүний суран бүс, 8 кг орчим ааруул алга болсон байсан, ... Би хурган дотортой дээлээ 1,300,000 төгрөг, 800,000 төгрөгөөр үнэлж байгаа. Үстэй дотортой дээлээ 1,400,000 төгрөгөөр үнэлсэн. 2 ширхэг хэрэглэж байгаагүй печь байсан нэгийг нь 180,000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Нэг нь Самсунг, нөгөөдөх нь LG маркийн печь байсан, эрэгтэй хүний суран бүс анх 50,000 төгрөгөөр худалдан авсан. Улаан өнгийн сунадаг цүнх 8,000 төгрөгөөр үнэлсэн, 8 кг ааруул хайрцагтай байсан, ...ааруул, мөнгөн тоноглолтой бүс хоёр алга байна, бусад эд зүйлээ авсан гэх мэдүүлэг / 6 дугаар хавтас 107 дугаар хуудас/,

 

“Найдвар Од Аудит ХХК-ийн шинжээчийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 34 дугаартай “...хурган дээл 1,300,000 төгрөг, хурган дээл 800,000 төгрөг, үстэй дээл 1,400,000, печь 2 ширхэг 360,000, ааруул 8 кг 76,000 төгрөг, улаан том цүнх 8,000 төгрөг, суран бүс 50,000 төгрөг нийт 3,994,000 төгрөг гэх үнэлгээ / 6 дугаар хавтас 141 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ж.Н Б.Г-оос хураан авсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн тухай “...Улаан өнгийн цүнх, 3 ширхэг үстэй дотортой дээл, 2 ширхэг печь зэргийг хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл / 6 дугаар хавтас 96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр О аймаг, Б  Ө сум, Эрдэнэ багийн Хабитатын 186 тоотод оршин суух Н.Ч байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 1,397,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.Ч ...очоогүй байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр очиход зуслангийн байшингийн гал тогооны цонхны хамгаалалт төмрийг авч хаяад салхивчны цонхыг хагалаад хулгай орсон байсан. Манай байшингаас хонины ноосон хөнжил 3 ширхэг, нэг хөнжил нь 78,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өвлийн идэшний үхрийн мах, 1 хааг нь борцлоод тавьсан байсан. Би бүтэн үхрийн махыг 950,000 төгрөгөөр авсан байсан. Хонины бүтэн мах цагаан сарын ууцанд тавихаар гээд бэлдэж байсан, үнэ нь 130,000 төгрөг, айраг 30 литр байсныг алга болсон, 1 литрийг 2,500 төгрөгөөр худалдан авсан.  Ааруул ээзгий 6 кг нь 8,000 төгрөгөөр авч байсан. Мөн улаан өнгийн том чемодан 150,000 төгрөг гэх мэдүүлэг /6 дугаар хавтас 109 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Улаанбандийн ... манай Чанцал эгч бид нар нэг дороос идэш хийсэн юм.... Ч эгчийн алдсан үхрийн махны 2 хөл нь манай мах байсан юм. Мөн айраг, ааруул, улаан өнгийн том чемондан зэрэг зүйл байсан нь алга болсон байсан. Байшинд байсан жижиглээд тавьсан хайрцагтай махыг аваагүй байсан тэр нь манай гэрт очсон байгаа гэх мэдүүлэг /6 дугаар хавтас 110 дугаар хуудас/,

 

Найдвар Од аудит ХХК-ийн шинжээчийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн үхрийн гуя 2, хаа 1, жижиг яс /бүтнээр нь 950.000 төгрөгөөр авч байсан гэх/ 760,000 төгрөг, хонины мах бүтэн 130,000 төгрөг, айраг 30 литр /1 бүрийн үнэ 2,500/ 75,000 төгрөг, ааруул ээзгий 6 кг /нэг бүрийн үнэ 8,000/, 48,000 төгрөг, хонины ноосон хөнжил 3 ширхэг 234,000 төгрөг, чемодан 150,000 төгрөг нийт 1,397,000 төгрөг гэх үнэлгээ /6 дугаар хавтас 136 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Ч Б.Г-оос хураан авсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн тухай ... Улаан өнгийн чемодан 1, 2 ширхэг ноосон хөнжил зэргийг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл / 6 дугаар хавтас 95 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

        

-2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр О аймаг, Б  Ө сум, ... багийн ...тоотод оршин суух Г.Б байшингийн цонхоор орж 40 инчийн зурагт, ээтэн хоншоортой шаргал өнгийн гутал, гар төмөр тасдагч, цагаан өнгийн зэсэн аяга, 3 ширхэг мөнгөн бөгж, зэргийг хулгайлан 1,065,601 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Б ...2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймаг О сум руу 14 цагийн үед яваад орой 20 цагийн үед ирэхэд манай байшингийн урд талын вакуум цонхыг түлхэж ороод гэрт байсан, 2015 онд 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан Самсунг маркийн 40 инчийн зурагт, гар хийцийн ээтэн хоншоортой шаргал өнгийн гоёлын гутал, 90,000 төгрөгөөр худалдан авч байсан, гар төмөр таслагч жижиг 40,000 төгрөг, аяга 18,000 төгрөг, эмэгтэй янз бүрийн хэлбэртэй

 

3 ширхэг мөнгөн бөгж нийлээд 80,000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайд алдсан гэх мэдүүлэг / 6 дугаар хавтас 103 дугаар хуудас/,

 

Лэндс ХХК-ийн шинжээчийн ...ээтэн хоншоортой гутал 81,000 төгрөг, төмөр таслагч 40,000 төгрөг, зэсэн аяга 16,200 төгрөг, Самсунг маркийн 40 инчийн зурагт 850,000 төгрөг, мөнгөн бөгж 3 ширхэг 78,401 төгрөг гэх үнэлгээ / 6 дугаар хавтас 117-121 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

-2015 оны 12 дугаар сарын 08-ны  өдөр О аймаг, Б  Ө сум, ... баг ... тоотод оршин суух иргэн Ц.Ц байшингийн цонхоор нэвтрэн орж 42 инчийн ТСЛ маркийн зурагт хулгайлан 380,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

 

Хохирогч Ц.Ц ... 2015 оны 12 дугаар сарын 08-ны өглөө гэрээс гараад гэртээ очиж хоноогүй. Маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 09-ний орой 17 цаг өнгөрөөд гэртээ ирсэн. Би анх ороод хулгай орсныг мэдээгүй хаалга онгойлгоод гэрт орсон чинь гал зуухны талын цонх онгорхой, гэрийн эд зүйлийг онгичоод орхисон байсан. Манай гэрээс 2014 оны 11 дүгээр сард Next дэлгүүрээс худалдан авсан 42 инчийн ТСЛ маркийн цагаан саарал өнгийн 799,000 төгрөгөөр худалдаж авсан зурагт хулгайд алдагдсан гэх мэдүүлэг / 6 дугаар хавтас 105 дугаар хуудас/,

 

Бан Хас ХХК-ийн шинжээчийн ...ТСL маркийн саарал өнгийн зурагт 510,000 төгрөг” гэх үнэлгээ /6 дугаар хавтас 126-128 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г-, С.Г нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болохоо сайн дураар хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид “орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г-, С.Г нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос зарим эд зүйлийг биет байдлаар буцаан өгч үлдэх хохирлыг нөхөн төлөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Г-, С.Г нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Д 5,070,000 төгрөгийн хохирол учруулнаас 3,140,000 төгрөгийн хохирол төлөөгүй байх тул уг хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж, бусад хохирлыг шүүгдэгч нараас тус тус гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г-оос 9,000,101 төгрөг, С.Г 7,625,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Д 3,140,000 төгрөг, Х.Ш 690,000 төгрөг, Д.Г 585,000 төгрөг, Я.О 600,000 төгрөг, Н.М 350,000 төгрөг, Ц.С 390,000 төгрөг, Б.Д 2,152,500 төгрөг, Г.Б 1,065,601 төгрөг, Ц.Ц 380,000 төгрөг, Ж.Н 126,000 төгрөг, Н.Ч 1,091,000 Г.А 170,000 төгрөг, Д.Б 1,215,000 төгрөг, Ц.Б 500,000 төгрөг, Ш.Л 700,000 төгрөг, Д.Я 850,000 төгрөг, Б.Э 1,070,000 төгрөг, М.Д 520,000 төгрөг, Б.Б 270,000 төгрөг, Р.О 760,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Г нь О аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 06 сарын 30-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 1 жил, 8 сар, 25 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба 2015 онд батлагдсан өршөөл үзүүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул уг тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Г-, С.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шинээр хэрэгжиж буй Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэрэгт “давтан, бүлэглэж” гэх хүндрүүлэх шинж байхгүй болсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо орон байранд нэвтэрч, үлэмж хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

 

Шүүгдэгч С.Г энэ хэрэгт цагдан хоригдсон 175, Б.Г-ийн 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, иргэний хариуцагчид хариуцуулсан гэх зурагтын үнийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн тул битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Б овгийн Б.Г-, А овгийн С.Г нарыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.Г-оос  9,000,101 төгрөг, С.Г 7,625,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Д.Д /О аймаг, Б  Ө сум, Д багийн... тоот, утас:..., ../-д 3,140,000 төгрөг,  Х.Ш /О аймаг Б  Ө сумын Ш багийн М 5 дугаар гудамжны 09 тоот/-т 690,000 төгрөг, Д.Г /О аймаг Б  Ө сумын . . . багийн Зээлийн ... тоотод оршин суух хаягтай/-т 585,000 төгрөг,  Я.О /О аймаг Б  Ө сум Уртын гол баг Баян Замын 10-09 тоотод оршин суух/-т 600,000 төгрөг, Н.М /О аймаг Б  Ө сум Булаг багийн ... тоот/-д 350,000 төгрөг, Ц.С /О аймаг ... сумын Я баг, ... тоотод/-д 390,000 төгрөг, В.Д /О аймаг Б  Ө сумын Булаг багийн ... тоотод оршин суух/-д 2,152,500 төгрөг, Г.Б /О аймаг Б  Ө сум Я багийн ... тоотод оршин суух/-д 1,065,601 төгрөг, Ц.Ц /О аймаг Б  Ө сум Я баг,  ... тоотод оршин суух/-т 380,000 төгрөг, Ж.Н /О аймаг Б  Ө сум Э багийн ... тоотод оршин суух/-д 126,000 төгрөг, Н.Ч /О аймаг Б  Ө сум ... багийн ... тоотод оршин суух/ -д 1,091,000 төгрөг, Г.А /Улаанбаатар хот, ... дүүргийн ... дүгээр хороо ... тоот/-т 170,000 төгрөг, Д.Батнэгэн /Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... тоот/-д 1,215,000 төгрөг, Ц.Б /О аймаг, Б сум, Д багийн ... тоотод оршин суух/-т 500,000 төгрөг, Ш.Л /О аймаг Б  Ө сум Д багийн ... тоотод оршин суух/-д 700,000 төгрөг, Д.Я /О аймаг Б  Ө сум Д багийн ... тоот/-д 850,000 төгрөг, Б.Э /О аймаг, Б  Ө сум Б багийн ... тоот/-д 1,070,000 төгрөг, М.Д /О аймаг, Б сум, Б багийн ... тоот/-д 520,000 төгрөг, Б.Б /О аймаг Б  Ө сум Б багийн ... тоот/-д 270,000 төгрөг, Р.О /О аймаг, Б сум, Ш багийн ... тоот/-т 760,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

3.  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б овгийн Б.Г-, А овгийн С.Г нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б.Г-, А овгийн С.Г нарт оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 61, С.Г 175 хоногийг цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор  тооцож ял эдлэх хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хохирогч Д.М хулгайд алдагдсан гэх 32 инч хэмжээтэй зурагтыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г, Б.Г- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД