Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 00091

 

2018 оны 01 сарын 22 өдөр                         Дугаар 142/ШШ2018/00091                                   Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум оршин суух Э.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М-д холбогдох

“Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2012 оны 12 сарын 16-нд төрсөн хүү А.М-г нөхөргүй гурван хүүхэдтэй учир өөрийн эх Э-н төрсөн ах Б-н төрсөн охин болох М-д 2013 оны 12 дугаар сард өргүүлсэн юм. Хүү М- маань өргүүлсэн айлдаа дасахгүй байгаа бөгөөд өөрийнх нь төрсөн эгч А.Б, ах А.О нартайгаа хамт дотно, дассан ба тэдэнтэйгээ цуг амьдрах хүсэлтэй байдаг. Одоо би нөхөртэй болсон тул М-с үрчлэлтийг цуцалж төрсөн эх Э.А- миний асрамжинд хүүг минь өгч, үрчлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.М- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 оны 12 дугаар сард хүү А.М-г өргөж авсан юм. Тухайн үед өргөж авсан боловч манайд дасахгүй байсан учир бид ярилцаад буцаагаад өгсөн. Одоо Э.Амгалан нь нөхөртэй болсон учир хүү М-н  үрчлэлтийг хүчингүй болгохыг зөвшөөрч байна гэжээ.  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.М-д холбогдуулж “2013 оны 12 дугаар сарын 12-нд бүртгэсэн А.М-г үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч: “...2012 оны 12 сарын 16-нд төрсөн хүү А.М-г нөхөргүй гурван хүүхэдтэй байсан учир, өөрийн эх Э-н төрсөн ах Б-н төрсөн охин болох М-д 2013 оны 12 дугаар сард өргүүлсэн юм. Хүү М-маань өргүүлсэн айлдаа дасахгүй байсан тул  эгч А.Б-, ах А.О- нартайгаа хамт амьдрах хүсэлтэй байгаа. Одоо би нөхөртэй болсон тул М-с үрчлэлтийг цуцалж төрсөн эх Э.А- миний асрамжинд хүүг минь өгч, үрчлэлтийг цуцалж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч үрлэлтийг хүчингүй болгож, хүү М.М-г төрсөн эх Э.Амгаланд өгөхөд татгалзахгүй гэсэн.

М.М-г 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.М-д үрчлүүлсэн болох нь талуудын тайлбар, үрчлэлтийн лавлагаагаар нотлогдож байна.

Иймд үрчлэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХнь: