| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0310/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/318 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Бхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Бхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914007150401 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь Бхонгор аймгийн Бхонгор сумын 3 дугаар багийн нутаг Хонгор хотгоны хашаанд 2019 оны 10 сарын 15-ны өдөр *******тай хэрүүл маргаан хийн нүдрүү нь гараараа хатган нүдийг нь сохолж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч *******ы мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* бид хоёр өдөр 4 дүгээр сургууль дээр уулзаад нэг шил архи хувааж уусан. Тэгэхэд *******, ******* нар хамт байсан. Тэгээд буцаад би Дөвөнт барилгын материалын тэнд байдаг ажилруугаа *******ын хамт яваад ажил дээрээ байж байгаад орой ажил тарах болоод *******руу залгахад “сургууль дээрээ байна” гэхээр нь би ганцаараа сургууль дээр очсон чинь ******* гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би эхнэр *******тай уулзаад машиндаа орж сууж байгаад ******* руу залгасан чинь ******* Хонгор хотхонд байдаг гэртээ байна гэхээр нь би машинаас буугаад *******ых руу ганцаараа алхаад очсон. Тэгэхэд ******* орцныхоо үүдэнд байсан. Тэгээд би *******тай маргалдсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан учир юун тухай маргаснаа мэдэхгүй байна. Тэгээд миний хацар руу ******* хуруугаараа хатгасан тэгж байгаад миний зүүн нүдрүү хуруугаараа хатгасан юм. Тэгтэл миний нүднээс шингэн юм гоожоод би тэгээд эхнэр рүүгээ залгаж “******* нүд рүү хатгачихлаа” гэхэд эхнэр Хонгор хотхоны хашааны гадаа ирж байхаар нь би урдаас нь очоод машинд суугаад нойтон салфеткаар дараад шууд Шинэ төв эмнэлэг рүү явж үзүүлсэн. Тэгээд маргааш нь эмнэлэгт хэвтэж нүдэндээ хагалгаа хийлгэсэн. Одоо миний зүүн нүд хараагүй болсон. Би *******тай гэр бүлийн найз нөхдийн харилцаатай байсан. Янз бүрийн маргаан байгаагүй. Би *******тай утсаар ярихдаа “пизда” гээд хэлчихсэн юм шиг байна лээ тэгээд ******* “чи намайг пизда” гэлээ гээд бид 2 маргасан. Тэрнээс өөрөөр өмнө нь маргасан зодолдсон зүйл байгаагүй. Би тэгээд хэрүүлэн дээрээсээ болоод Хонгор хотхон руу *******гийнд очсон юм. Бид 2 болохоор дөнгөж уулзаад яасан ийсэн гээд маргахад ******* ах 2 хацар руу ээлжилж хатгаж байгаад гэнэт миний зүүн нүд рүү хуруугаараа хатгасан. Би *******ыг цохиогүй. Би хөдөлмөрийн чадвар алдсан тул гомдолтой байна. Эмчилгээ хийхдээ холбоотой гарсан зардал болон бусад зардлыг тооцож нэхэмжилнэ. Одоогоор хэдэн төгрөгийн зардал гарсаныг сайн мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 68-69/,
Гэрч М.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр ******* манай ажлын газар ажилладаг *******ыг сураад сургуульд дээр оччихоод гархад нь би араас нь гараад машинд суулгасан. Тэгэхэд манай нөхөр *******тай утсаар яриад *******ыг Хонгор хотхонд байна хүрээд ир гэж байна гэсэн. Тэгээд ******* машинаас буугаад Хонгор хотхон руу алхсан. Би хүнтэй утсаар ярьж байгаад араас нь машинаа асаагаад удалгүй Хонгор хотхон руу очсон. Тэгэхэд Хонгор хотхоны хашаанд ******* ах манай нөхөр *******тай уулзаад зогсож байгаа харагдсан. Би тэгээд хашааных нь хойгуур тойроод эргэж зогсоход ******* “нүд сохолчихлоо” гээд нүдээ бариад нүднээс нь цус гарчихсан ирсэн. ******* “******* намайг хатгачихлаа” гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө машинд суулгаад цагдаагийн ард зогсоод Шинэ төв нүдний эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Өнөөдөр манай нөхөр Шинэ төв нүдний эмнэлэгт хэвтсэн ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 7-9/,
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 дугаар сарын 15- ны өдөр үдээс хойш аажуухан манай охиных Хонгор хотхонд байр аваад засвар хийж байгаад шарах шүүгээгээ залгах гээд чадахгүй байсан. Тэгсэн чинь манай охин цонхоор хараад “манай сургуулийн цахилгаанчин ирж байна та дуудаад оруулаад ир” гэхээр нь би гараад орцны үүдэнд *******тай таарсан. Тэр ганцаараа орж ирж байсан. Тэгээд охинындоо дагуулж ороод шарах шүүгээ, угаалгын машиныг залгуулсан. ******* нойлын өрөөнд угаалгын машин залгаж байхад түүн рүү хүн утсаар ярихад ******* “алаад байхдаа яадаг юм би гэртээ байна” гэж хэлж байсан. Тэгээд юмаа хийчихээд гараад явсан. Би жаахан байж байгаад тамхи татах гээд гархад ******* нь арай жижиг залуутай хамт орцны хойхно зогсож байсан ба нөгөө залуу нь “алнаа чамайг” гээд маргах гээд байсан. Тэгснээ тэр залуу нь гараараа *******ы толгой орчимд нь нэг билүү 2 цохисон. Тэгээд ******* нь тэр залууг урдаас нь гараараа түлхэж байх шиг байсан. ******* залуу руу гараараа түлхэх шиг харагдсан чухам яг аль хэсэгт нь түлхсэнийг нь би тодорхой хараагүй. Тэгээд нөгөө залуу нь утсаар яриад “нүд сохолчихлоо ш дээ” гээд яриад байсан би гэр рүүгээ орсон. Тэнд өөр зүйл болоогүй. Гадаа хүн байгаагүй ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 14/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн .... 2019 оны 10 сарын 15-ны өдөр ундны цагаар байх *******, *******, бид 4 хамтдаа нэг шил архи хувааж уусан. Тэгэхэд , ******* хоёр урд өдөр нь уусан гэж байсан. Тэгээд бид 0.5 литрийн архи уучихаад тарсан. Тэгэхэд *******тай маргаагүй. Тэгээд дараа нь 17 цагийн орчимд байх сургууль дээр байхад ******* ах надтай уулзахдаа “ утсаар яриад ална хаана байна гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би *******тай хамт сургуулийн ард гараад тамхи татаж байхад ******* ахруу залгаж байсан. Тэгэхдээ ******* “чи сонсдоо” гэхэд цаанаас нь ы дуу байсан ба дугаарыг нь хархад 89297866 гэсэн ы дугаар мөн байсан ба цаанаас нь “хаана байгаа юм чи, би одоо яваад очьё гээд байсан. Тэгээд ******* ах утсаа залгасан. Би ******* ахад хэрүүл зодоон болох вий гэж сайн захисан юм. Тэгээд намайг нягтлан явъя гэхээр нь ******* ахыг дагуулаад нягтлангийн машинаар гэрийнх нь гадаа буулгаж өгөөд явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг өнгөрч байхад би ажил дээрээ байж байхад над руу дахин дахин залгаад “хаана байна чамайг ална” гээд байсан юм. Тэгээд 18 цаг болж байхад би нярав *******, нягтлан Мэндээ 2-той хамт машинд нь суугаад би гэртээ харьсан. Тэр 2 хөдлөөд явсан би гэртээ ороогүй байтал манай доод айлын хүн юм үзээдэх гэхээр нь тэр айлд ороход дахин над руу залгаад “хаана байна” гэхээр нь би “гэртээ байна” гэсэн. Тэгтэл “гараад ир” гэсэн. Тэгээд би гараад ирэхэд гадаа байхгүй байсан. Тэгэхээр нь би гэртээ орсон чинь дахиад залгахаар нь би гадаа орцныхоо үүдэнд гараад ирсэн юм. Тэгэхэд ганцаараа ирчихсэн байсан. тэгэхэд согтуу байсан би эрүүл байсан. Өдөр нь би архи уусан боловч архи гарчихсан эрүүл байсан. намайг орцны үүдэнд гараад ирэхэд миний зүүн шанаа руу гараараа цохихоор би “би чамайг яасан юм” гээд ыг хойш нь түлхсэн тэгтэл намайг дахин цохисон. Тэгэхээр нь би нүүр рүү нь гараараа түлхсэн чинь миний хуруу ы нүд рүү нь орчихсон юм. Мөн би хумсаараа хацрыг нь шалбалсан байна лээ. Би бол нэг л удаа нүүр рүү нь түлхсэн юм. Өөр зодоон цохион болоогүй. Тэгтэл нүд сохолчихлоо гээд нүдээ дараад суусан. Тэгээд ы эхнэр ******* руу утсаар яриад “Энэ Жагаа пизда чинь миний нүдийг сохолчихлоо ирээд аваадах” гээд ярьсан чинь ******* машинаараа ирээд ыг аваад явсан. *******тай тэгэхэд нь уулзаагүй орой нь эмнэлэг дээр очсон байна гэхээр нь би эмнэлэг дээр очиж ******* нартай уулзсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/,
Бхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 623 тоот шинжээчийн ... *******ы биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, хараагүйдэл, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.731.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Мөн тухайн хэрэг болсон гэх 2019.10.15- ны өдөр учирсан байх боломжтой байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 20/,
Бхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 610 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/, Хохирогч *******ы өвчний түүх, мэс заслын хяналтын хуудас /хх-ийн 22-40/, Хохирогч *******ы эмчилгээ хийлгэсэн хохирлын баримт /хх-ийн 83-88/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 63-65/,
Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 47-49, 53, 74-77, 98-101/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гарган өгсөн хохиролтой холбоотой баримт 2 хуудас, болон хохирогч ******* нарын хооронд 2019 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ 2 хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар 2 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, хүн амын орлогын албан татварын дэвтэрийн хуулбар 1 хуудас, хохирогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тухай хүсэлт 1 хуудас, хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн жагсаалт 1 хуудас болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гарган өгсөн Бхонгор аймгийн Бхонгор сумын Ерөнхий боловсролын эрдэм сургуулийн захирлын тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирол нөхөн төлсөн баримт 2 хуудас зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ; Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 сарын 15-ны өдөр Бхонгор аймгийн Бхонгор сумын 3 дугаар багийн нутагт байх Хонгор хотгоны хашаанд *******тай хэрүүл маргаан хийн нүдрүү нь гараараа хатган түүний биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, хараагүйдэл, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-6, 68-69/, гэрч М.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг / хх-ийн 7-9/, гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг / хх-ийн 14/, гэрч Б.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15/, шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 61/, Бхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 623 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/, хохирогч *******ы өвчний түүх, мэс заслын хяналтын хуудас /хх-ийн 22-40/, хохирогч *******ы эмчилгээ хийлгэсэн хохирлын баримт /хх-ийн 83- 88/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гарган өгсөн хохиролтой холбоотой баримт 2 хуудас баримт, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар 2 хуудас зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талд гэм буруу, сэдэлт, зорилго хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйд болон түүний улмаас учирсан хор уршигт хандаж буй ухамсар, хүсэл зоригийн байдлыг илэрхийлдэг ба гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээр илрэх ба санаатай гэм буруу нь шууд санаатай, шууд бус санаатай хэлбэрээр, болгоомжгүй гэм буруу нь хайхрамжгүй хандах, хөнгөмсөгөөр найдах гэсэн хэлбэрээр тодорхойлогддог.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******тай маргалдах явцдаа түүний нүүрлүү гараараа түлхэх явцад хохирогч *******ы нүдийг хатгаж түүний бие махбодид нь хүнд гэмтэл учирсан байх ба шүүгдэгч *******ы үйлдэлд хайхрамжгүй хандах, хөнгөмсөгөөр найдах хэлбэрийн аль ч хамаарагдахгүй байх ба хохирогчийн нүүрэн хэсэгт гараараа түлхэх явцад түүний нүдрүү нь хуруугаараа хатгасан үйл баримт нь шууд бус санаатайгаар түүний бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн нүүрэн хэсэгт гараараа түлхэх явцад гэмтэл учболох хор аюултайг ухамсарласан, урьдчилан мэдсэн боловч тухайн үйлдэлийг санаатай хийсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр болох тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь зөв бөгөөд Бхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санааучруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан баримтаар 924.220 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт болох шинжээчийн дүгнэлт, шатахууны зардал, нүдний шил, дусаалга, тосон түрхлэг зэрэг 166.000 төгрөг нийт 1.090.220 төгрөгийг санхүүгийн баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь хохирогчид 2.950.000 төгрөгийн хохирлыг төлжээ. Мөн хохирогч ******* нь -тай гэрээ байгуулан ажиллаж олох байсан орлого 9.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, сар бүр 1.000.000 төгрөгөөр тооцож хүн амын орлогын албан татвар төлдөг учир сар бүр 1.000.000 төгрөгийн тэтгэлэгийг шүүгдэгчээс гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагийг тус тус гаргажээ. болон хохирогч ******* нарын хооронд 2019 оны 10 сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч ажлын хөлс өгч авалцсан баримт болон ажлын гүйцэтгэлийн талаарх баримт авагдаагүй, мөн хүн амын орлогын албан татварын дэвтэрийн хуулбар авагдсан боловч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоож, группт байдаг болохыг тодорхойлсон Бхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт авагдаагүй зэргээс иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хохирогчийн дээр дурдсан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Харин шүүгдэгч ******* нь хохирогчид 2.950.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүх шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хохирогч ******* нь шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл болон цаашид гаргах нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Бхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА