Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/01

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт М-Д холбогдох эрүүгийн 1821000000380 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1970 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн, мөн Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн гэх, ... регистрийн дугаартай, А овогт Ж.

 

Шүүгдэгч Мнь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн “Хажуу дэрс” гэх газраас ...ДОА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Л-ын эзэмшлийн 1 тооны ямааг хулгайлж 80,000 /наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчим гэрээсээ төрсөн ах Б-ын эзэмшлийн Porter маркийн ...ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр “Яхь нуур” гэх газарт байрлах найз Сэхээнээгийн гэр рүү ямаа авах санаатай явж байхад Сэргэлэн, Гурванзагал, Чойбалсан сумын заагд олон тооны хонь, ямаа бэлчиж байсан юм. Уг бэлчиж байсан газар нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэсвгэр байсан юм. Улмаар хүн харж байгаад нэг тооны ямаа хулгайлах зорилготой зогссон чинь урд талаас мотоцикльтой хоёр залуу ирсэн бөгөөд нэг залуу нь манай дүүгийн хүү Т байсан бөгөөд надад хандаж та юу хийж байгаа юм гэхээр нь хойшоо айл руу явж байна гэж хэлэхэд тэр хоёр явсан. Улмаар тухайн олон тооны хонь, ямаанаас нь 1 тооны улаан ямааг тээврийн хэрэгсэл дээрээ ачаад аймгийн зүг рүү хөдөлсөн. ...Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд мөнгө байхгүй болохоор мах авч чадахгүй байсан учраас мал хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Хохирогч Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...адуун дээрээсээ хонь руу дурандсан чинь цэнхэр өнгийн Porter маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг хүн манай хонины орчимд яваад байхаар нь мориндоо мордоод очсон. Очиж байх үед намайг ирж байгаад хараад уг тээврийн хэрэгсэл хөдлөөд аймгийн зүүн зүг рүү явахаар нь араас нь морьтой хөөсөн боловч гүйцэж чадаагүй. Улмаар хажуу талынхаа айл руу ороод Б ахад болсон асуудлын талаар хэлээд УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй араас нь хөөж байгаад аймгийн төвийн ойролцоо урдаас нь харж байгаад зогсоосон чинь нэг залуу байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн ачаа хэсэгт миний эзэмшлийн 1 тооны эр ямаа байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

-Эд хөрөнгө битүүмжилэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 06/

-Эд хөрөнгө битүүжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч М нь тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн “Хажуу дэрс” гэх газраас ...ДОА улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Л-ын эзэмшлийн 1 тооны ямааг хулгайлж 80,000 /наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20/, түүнийг давхар нотолсон хохирогч Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М-Д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч А овогт М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар шүүгдэгч М-од оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж.М-од мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.М-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР