Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваадорж,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,

иргэний хариуцагч Я.Гарамдагва,

шинжээч Э.Дэлгэрхүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүгдэгч Ш.Уламбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол

үйлдэж ирүүлсэн Шаравдомийгийн Уламбадрахад холбогдох 201619000261 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл-3, нөхөр хүүдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Хонхорын 4-8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хамба овогт Шаравдомийгийн Уламбадрах /РД:ИЦ71042223/

 

            Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ш.Уламбадрах нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Төв аймгийн Жаргалант сумын НИК ШТС-ын талбай дээр 2016 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр “Пробокс” маркийн 03-92 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж “Мазда Демо” маркийн 68-96 ТӨА улсын дугаартай автомашиныг араас нь мөргөж хажууд нь зогсож байсан түгээгч О.Эрдэнэчимэгийн биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ш.Уламбадрах шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхрөөс хүн мөнгө авсан байсан юм. Би тэр мөнгийг нь авах гэж гараад шатахуун түгээх газраас 7000 төгрөгөнд бензин авах гэж явахдаа ийм хэрэг гаргасан. Тухайн үед сандраад тоормозоо гишгэх гэж байгаад хазаа гишгэсэн байсан. Би жолоонд суугаад 3 хонож байсан юм. Би уг нь машинаа бариад явж чадна гэж бодож байсан боловч ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би хохирогчид 2.021.800 төгрөгийг төлсөн. Одоо 2.000.000 төгрөгийг энэ ондоо багтаагаад хохирогчийн ар гэрт өгнө. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваадорж надад сайн дураараа эвлэрэх хүсэлт тавьсныг би хүлээн зөвшөөрч сайн дураараа эвлэрч байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би одоо 3 өнчин хүүхэдтэй хоцорсон. Миний хань амьд байсан бол миний 3 хүүхэд одоо ямар байх вэ? Энэ хэрэг гараагүй байсан бол миний хань өнөөдөр байж л байх байсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилмээр байна. Гэхдээ шүүгдэгч 2.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэв.

Иргэний хариуцагч Я.Гарамдагва шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Нэг нутаг усны хүмүүс бие биенийгээ ойлгож ярилцаад хэрэг маргаанаа шийдэж болох байх гэж бодож байна.  Хохирогчийн ар гэрт нь эхнэр бид ярилцаж байгаад боломжоороо 2.000.000 төгрөгийг өгнө гэж шийдсэн гэв.

Хохирогч О.Эрдэнэчимэг хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 09-ны өглөө 09 цагт ажилдаа очиж ажлаа авсан. Тэгээд байж байгаад 10 цаг өнгөрч байхад нэг хар өнгийн машин ирээд бензин авахаар зогссон. Тэр машинд бензин хийгээд зогсож байтал ард нь цагаан өнгийн машин ирж зогссон. Хар өнгийн машины бензины хариултыг өгөөд хошуугаа салгаж авах гэж байтал тэр цагаан өнгийн машин гэнэт урагшлаад, хар өнгийн машины зүүн хойд талаас нь мөргөж урагшлуулаад, намайг машиныхаа урд талаар нь мөргөж унагаагаад хоёр хөл боржурт шахагдаж хавчуулагдсан. Машиныг ухрааж байгаад намайг гаргаж авсан. Тэгээд колонкийн байр руу намайг өргөж оруулаад цагдаа дуудсан мөргүүлсэн машинд 3 том хүн 1 хүүхэд явж байсан. Гэмтсэн хүн байгаагүй. Миний биед баруун, зүүн хөлний тахилзуур яс хугарсан, хоёр хөлний зөөлөн эдийн гэмтэл учирсан. Уламбадрахаас нийт 2.021.800 төгрөгний тусламж үзүүлсэн. Миний хувьд гомдолтой байна. Би эхний ээлжинд 2 сарын цалингаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Готов хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хөдөө айлд очихоор эхнэр, хүүхдийн хүүхэд, хөрш айлын Дашдолгор бид 4 явсан. НИК шатахуун түгээх станцаас бензин авахаар зогсож байтал араас мөргөх шиг болоод машин ухасхийсэн. Машинаас бууж ирээд хартал араас машин мөргөөд, түгээгчийг түгээгүүр рүү машин шахаад зогссон байсан. Би тэр машиныг хойш нь түрээд хүнийг гаргаж авах гэтэл араатай байсан болохоор машиныг ухраа гэж хэлээд ухраасан. Түгээгчийн хоёр хөл нь өвдөөд хөдөлж чадахгүй байна гэж байсан. Тэгээд би түгээгчийг эмнэлэг руу авч явах байх гэж бодоод машинаа хөдөлгөөнд зам чөлөөлсөн. Машинд 3-н том хүн 1 хүүхэд явсан. Гэмтэж бэртсэн хүн байхгүй. Машины арын гупер хонхойсон, арын багажны таг сэнсэрсэн, багажны дотор түгжээ дотогшоо чихэгдсэн зэрэг эвдрэл учирсан. Миний машины эвдрэлийг засаж янзалж өгсөн. Одоо гомдол санал байхгүй. Мөргүүлсэн  гэх түгээгч нь баруун, зүүн хөл нь мөргөгдсөн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Дашдолгор хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 3-н хөгшин, 1 хүүхдийн хамтаар хөдөө айл руу явахаар болсон. Машиныг Готов жолоодоод Цэрэнлхам бид хоёр хүүхдийн хамтаар явсан. Шатахуун түгээх станц дээр бензин аваад зогсож байтал араас мөргөх шиг болсон. Тэгэхээр нь бууж ирээд харахад машины зөв талын хойд хэсэг рүү мөргөөд түгээгч нь түгээгүүрээ налаад хэвтчихсэн байсан. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг / 25 дугаар хуудас/

 

Гэрч П.Цэрэнлхам хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай хөгшин машинаа жолоодоод, би хүүхдийн хүүхэд Оргилыг өвөр дээрээ суулгаад, арын суудалд Дашдолгор гуай сууж явсан. Бид хэд хөдөө явахаар НИК Шатахуун түгээх станцаас бензин аваад зогсож байтал араас мөргөх шиг болоод машин ухасхийсэн. Тэгтэл хүн ёолоод байх шиг болохоор нь бууж ирээд хартал түгээгч нь машин түгээгүүр хоёрын дунд хавчуулагдсан байдалтай байсан. Бид нар ухар гэж хэлээд машиныг холдуулсан. Миний хүүхдийн хүүхэд Оргил гэдэг нэртэй, 1 ой, 6 сартай эрэгтэй хүүхэд, хүүхдийн биед гэмтэл учраагүй, миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Мөргүүлсэн хүн нь баруун, зүүн хөлөөрөө мөргүүлсэн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн № Г-5056 тоот дүгнэлт: О.Эрдэнэчимэгийн биед баруун, зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн ташааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/

 

Техникийн шинжээчийн №27 тоот дүгнэлт: Пробокс маркийн 03-92 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ш.Уламбадрах нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэсэн заалт, мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Мазда Демо маркийн 68-96 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Готов Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.

НИК Шатахуун Түгээх Станцын түгээгч О.Эрдэнэчимэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. Зам тээврийн осол болоход зам орчны нөхцөл байдал болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй болно...гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №84 тоот дүгнэлт: Талийгаач О.Эрдэнэчимэг биед баруун зовхи, цээж, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо би механик бус хүчин зүйлийн аль альнаар нь үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач О.Эрдэнэчимэг нь элэгний дутагдлын улмаас нас баржээ. Талийгаач О.Эрдэнэчимэг нь эмнэлэгийн тусламж авсан ч амьд байх боломжгүй. Учир нь элэгний хатуурал нь архагшин ээнэгшилээ алдсан байна. Хохирогч нь 2 дугаар бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спирт илрээгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 113 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №131 тоот дүгнэлт: Амь хохирогч О.Эрдэнэчимэгийн биед 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр учирсан “баруун, зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн ташааны цус хуралт” гэмтэл нь үхэлд хүргэх боломжгүй. Задлан шинжилгээгээр баруун, зүүн тахилзуур ясанд бороо үүсэж эдгэрсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 118 дугаар хуудас/                  зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Уламбадрах нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Төв аймгийн Жаргалант сумын НИК ШТС-ын талбай дээр 2016 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр “Пробокс” маркийн 03-92 ТӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж “Мазда Демо” маркийн 68-96 ТӨА улсын дугаартай автомашиныг араас нь мөргөж хажууд нь зогсож байсан түгээгч О.Эрдэнэчимэгийн биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Готовын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагч Я.Гарамдагвын мэдүүлэг, гэрч П.Цэрэнлхамын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №5060 тоот дүгнэлт, шинжээчийн №27 тоот дүгнэлт, хохирогч О.Эрдэнэчимэгийн хохирлын баримтууд /хх-ийн 60 дугаар хуудас хохирлын 2.021.800 төгрөг төлсөн/ шинжээч 2016 оны 08 дугаар сарын 03-ны №84 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №124 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №131 тоот дүгнэлт, шүүгдэгч Ш.Уламбадрах хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдох тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Ш.Уламбадрахад ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

             

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваадорж, иргэний хариуцагч Я.Гарамдагва, шүүгдэгч Ш.Уламбадрах нар нь сайн дураараа эвлэрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.000.000 төгрөгийг Ш.Уламбадрах, Я.Гарамдагва нар нь төлөхөөр харилцан тохиролцож төлбөрөө 3 хувааж /2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж шүүхэд өгсөн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваадорж нь шүүгдэгч Ш.Уламбадрахтай эвлэрч байх тул Ш.Уламбадрахад холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргах, шүүгдэгч Ш.Уламбадрах нь хохирогч О.Эрдэнэчимэгийн эмчилгээний зардалд 2.021.800 төгрөгийг төлсөн зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хамба овогт Шаравдомийгийн Уламбадрахыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваадорж нь шүүгдэгч Ш.Уламбадрахтай сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ш.Уламбадрахад холбогдох 201619000261 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            3. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргах, шүүгдэгч Ш.Уламбадрах нь эмчилгээний зардалд 2.021.800 төгрөг төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваадоржид 2.000.000 төгрөг төлөхийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан зэргийг тус тус дурьдсугай.

 

            4. Ш.Уламбадрахад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Уламбадрахад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.БУЯНТОГТОХ