| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2021/0078/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/47 |
| Огноо | 2022-04-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Х.*******, Г.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.*******, Г.******* нарт холбогдох *******13*******0001700 дугаартай эрүүгийн хэргийг *******0************** оны 0 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч *******0************** оны 0 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн *******5 дугаар хороо, *******-******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ТВ80*********************/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймаг Улаангом суманд *******93 оны дугаар сарын *******9-ний өдөр төрсөн, *******9 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, ам бүл , эхнэр, ******* хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Налайх дүүргийн 3 дугаар хороо, - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ОЮ93091/
Шүүгдэгч Х.*******, Г.******* нар нь *******0*******1 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Таширын нуруунд байрлах Бороо- гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт хийж 300 шуудай чулуу буюу 7570 кг алтны баяжмалтай чулуу олборлож байгаль орчинд 1566173 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн өгсөн …... *******0*******1 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Таширын нуруу гэх газраас Г.*******ын хамт мотор молдок ашиглан алттай чулуу бэлтгэсэн. Бэлтгэсэн чулуугаа хүмүүс дуудаж машинд ачих гэж байгаад баригдсан. 300 орчим тал шуудай чулуу байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн ...... *******0*******1 оны 01 дүгээр сарын дундуур Х.******* ахтай холбогдоод Сэлэнгэ аймаг Баянгол сумын Таширын нуруу гэх газар очиж алттай чулуу бэлтгэсэн. Тэгээд алттай чулуугаа хүмүүсээр Камаз маркийн машинд ачуулах гэж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд ******* ахын хамт цагдаа дээр ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч А.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …… Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтооход ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би дүгнэлтэнд заасан хохирол нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 30 дугаар хуудас/
Гэрч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд *******0*******1 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ах өөрийн гэх дугаарын утсаар миний гэх дугаар луу залгасан. Тэгээд ах *******-3 ажилчин аваад Сэлэнгэ аймаг Баруун хараа сум руу хүрээд ир нүхнээс хуучин байсан шуудайтай чулуу гаргаад өг гэсэн. Тэгээд би *******0*******1 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн гэх фейсбүүк хаягаар налайх нээлттэй групп дээр өдрийн 50 мянгаар ажил хийх хүн байна уу гэж өөрийн дугаарын утсыг үлдээж зар тавьсан. Би Баруунхараа суманд *******0*******1 оны 01 дүгээр сарын *******-ний өдөр хот хоорондын 1 цагийн автобусанд суугаад 17 цагийн үед ирсэн. ах ногоон өнгийн ланд 80 загварын машинаар тосож авсан. Зарын дагуу хүмүүс холбогдсон бөгөөд , гэх ******* залуу ажиллахаар болсон бөгөөд *******0*******1 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн орой Баруунхараа суманд ирсэн бөгөөд би тэр хоёр залууг Бороо- гэх газар ланд 80 загварын машинтай ахын хамт тосож аваад хүргэж өгсөн. Мөн гэх залуу *******0*******1 оны 01 дүгээр сарын **************-ны өдөр Баруунхараа суманд зарын дагуу холбогдож Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд ахын хамт Баруунхараа сумаас тосч аваад Бороо- гэх газар хүргэж өгсөн. Манай ажил *******0*******1 оны 01 дүгээр сарын *******1-ний өдөр эхэлсэн бөгөөд уурхайн нүхнээс алтны баяжмалтай чулууг уурхайн нүхний гадна хэсэгт зөөж ажилласан. Тэгээд *******0*******1 оны 01 дүгээр сарын *******3-ны өдөр 1 цагийн үед шуудайтай чулууг зөөх Камаз загварын машинтай ах, уг машины жолооч 1 казак залуу байсан. Тэгээд шуудайтай алтны баяжмалтай чулууг камаз машины тэвш рүү ачиж байхад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 33- дүгээр хуудас/
Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Зарын дагуу холбогдож ажил байгаа юм уу гэж асуухад хөдөө яваад юм ачиж ирнэ *******-3 хоног болно гэсэн. Юу ачих талаараа хэлээгүй .... Тэгээд бид ******* ажлын санал бий болгосон ******* гэх залуутай уулзаад шууд гэх залуу машины жолоочийн хамт Ланд 80 загварын тээврийн хэрэгсэлтэй Бороо- гэх газар очсон. *******0*******1 оны 01 дүгээр сарын *******1-ний өдөр буюу маргааш нь ажилдаа гарсан. Бид нар Бороо гэх газар байрлах нүхнээс шуудайтай чулууг нүхний гадна хэсэгт зөөх ажил хийсэн. Тэгээд нөгөөдөр буюу *******0*******1 оны 01 дүгээр сарын *******3-ны өдөр Камаз загварын машин шуудайтай чулууг ачих гэж ирсэн бөгөөд бид нарыг уг машинд шуудайтай чулууг ач гэж гэх залуу хэлсэн. бид нартай цуг ачилцсан. Тэгээд 1 цагийн үед цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 39 дүгээр хуудас/
Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тухайн үед гэх залуу Бороо гэх газар байрлах монгол гэрт намайг хүргэж өгсөн бөгөөд уг гэрт 3- залуу байсан. Маргааш нь ажилдаа орсон бөгөөд уг газарт байрлах нүхэнд ажилласан. Тухайн нүхнээс шуудайтай чулуу болон шороо гадагш хэсэгт зөөж ажилласан. Уг газар надтай цуг -5 залуу ажилласан, өмнө нь би харж байгаагүй. Тэгээд *******0*******1 оны 01 дүгээр сарын *******3-ны өдөр Камаз нэртэй том машин ирсэн бөгөөд гадаа байсан шуудайтай шороо чулууг тухай машины тэвшин дээр ачиж байсан чинь цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н *******-3 дугаар хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Намайг хоногийн өмнө Амараа гэдэг залуу Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Баянгол суманд цахилгаан үүсгэгч мотор ачаад өгөөч гэж хэлээд 350000 төгрөгөөр тохиролцоод ачиж ирсэн. Тэгээд гэдэг залуу уурхай дээрээс чулуу ачаад өгөөч би танд нэг шуудайтай чулууг 00 төгрөгөөр тооцож өгье гэж хэлэхээр нь би тэгье гээд ачихаар болсон. Тэгээд би өнөөдөр өглөө очиж чулуунуудыг нь ачсан гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 5 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт *******0*******1 оны ******* дүгээр сарын 03-ны өдрийн № 1 .... Иргэн Х.*******ийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Таширын нуруу гэх газарт олборлолт явуулж газрын хэвлийд халдсан бөгөөд газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээг газрын хэвлийгээс олборлосон ашигт малтмалын хэмжээгээр тооцдог. Тус нутгаас иргэн Х.*******ийн олборлосон 7570 кг чулуунаас Геологийн төв лабораторид шинжлүүлсэн агууламжаар 1,*******1 мг/кг буюу нийт чулуулагт шилжүүлэн тооцоход агуулагдах алтны хэмжээ 9.1 гр байхаар тодорхойлогдсон бөгөөд үүнийг Монгол банкны *******0*******1 оны 01 дүгээр сарын /гр/ алтны дундаж ханшаар тооцож үзсэн. Иргэн Х.*******ийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь нийт 1566173 төгрөг болж байна гэх /1 дүгээр Хх-н 177 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн *******0*******1 оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн № 18-0-0/33 дугаартай хохирол тооцох тухай дүгнэлт ...... 1. Газрын хэвлийд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 1566173 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх заалт газрын хэвлийд учирсан хохирлыг ******* дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 1566173 х ******* = 313*******6 төгрөг буюу нийт 313*******6 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учирсан байна гэх /1 дүгээр Хх-н 181 дүгээр хуудас/
Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр Хх-н -1******* дугаар хуудас/
300 шуудай чулууг электрон жин /пүүн/ дээр жинлэхэд 7570 кг болсон гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр Хх-н 13-18 дугаар хуудас/
300 ширхэг шуудай чулууг болон **************- улсын дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /1 дүгээр Хх-н *******-*******5 дугаар хуудас/
Геологийн төв лабораторийн *******0*******1 оны 0 дүгээр сарын 0*******-ны өдрийн *******0*******1/07 дугаартай шинжилгээний дүгнэлт /1 дүгээр Хх-н 6*******-63 дугаар хуудас/
Х.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /1 дүгээр Хх-н ******* дугаар хуудас/ Х.******* нь ам бүл 6, *******-******* тоотод оршин суудаг гэсэн Баянзүрх дүүргийн *******5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /1 дүгээр Хх-н 87 дугаар хуудас/
Х.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр Хх-н 90 дүгээр хуудас /
3135000 төгрөгийг байгаль экологид учруулсан хохиролд төлсөн баримт /1 дүгээр ХХ-н *******7 дугаар хуудас/
Г.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /******* дугаар ХХ-н 03 дугаар хуудас/
Г.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /******* дугаар ХХ-н 0 дүгээр хуудас/
Г.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /******* дугаар Хх-н ******* дүгээр хуудас /
Яллагдагч Х.*******, Г.******* нарын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалд гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар торгох ялын доод хэмжээгээр ялын санал гаргаж өгнө үү гэсэн хүсэлт /******* дугаар ХХ-н 16-17 дугаар хуудас/
Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /******* дугаар ХХ-н 18-******* дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Х.*******, Г.******* нар нь *******0*******1 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Таширын нуруунд байрлах Бороо- гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт хийж 300 шуудай чулуу буюу 7570 кг алтны баяжмалтай чулуу олборлож байгаль орчинд 1566173 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Х.*******, Г.******* нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж 313*******6 төгрөгийн хохирол байгаль экологид учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .. гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.*******, Г.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах, шүүгдэгч нарын сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1******* сарын хугацаанд 1******* хувааж сард 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Х.*******, Г.******* нар нь бүлэглэн *******0*******1 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар баг Таширын нуруунд байрлах Бороо- гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж 313*******6 төгрөгийн хохирол байгаль экологид учруулах гэмт хэрэг үйлдэж олборлосон алттай чулуугаа А. эзэмшлийн Камаз маркийн **************- улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачих гэж байхдаа цагдаагийн шалгалтанд баригдсан нь тээврийн хэрэгслийг бүрэн дүүрэн ашигласан гэж үзэхгүй тул уг тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох боломжгүй гэсэн улсын яллагчийн санал үндэслэлтэй байна гэж үзэн уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, мөн А.Бауыржан нь шүүгдэгч Х.*******, Г.******* нарын алттай нэг шуудай чулууг 00 төгрөгөөр тооцож хөлс авч тээвэрлэн тээрэм хүргэж өгөхөөр тохиролцсон, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрөлгүйгээр алттай чулууг бэлтгэсэн эсэхийг мэдэхгүйгээр алттай чулууг тээвэрлэж тээврийн хэрэгслээ ашиглуулах гэж байснаа мэдээгүй байсан учир тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох, эсхүл тээврийн хээрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгох боломжгүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн алтны агууламжтай 300 шуудай буюу 7570 кг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.*******, 5.3, 5., 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.3, *******., 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******, овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хээгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.*******, Г.******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Х.*******, Г.******* нар нь 500000 төгрөгийн торгох ялыг 1******* сарын хугацаанд 1******* хувааж тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.*******, Г.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 300 шуудай бүхий 7570 кг алтны агууламжтай гэх чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Энэ хэргийн улмаас А. эзэмшлийн **************- улсын дугаартай Камаз загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Х.*******, Г.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН