| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0398/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/434 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0398/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Хохирогч*****,
Шүүгдэгч Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818005180475 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Э, 1967 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 54 дүгээр байрны орчим иргэн Н.О маргалдаж, улмаар хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 54 дүгээр байрны орчим иргэн Н.О маргалдаж, улмаар хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 4 сарын 27-ны өдөр би найз *****ийн Дархан сумын 6 дугаар баг 54 дүгээр брак байрны 6 тоот гэрт архи ууж байгаад*****ыг утсаар дуудсан. Тэгсэн***** нь ***** гэх залуутай ирсэн бөгөөд манай найз ****** зөрөөд явсан. Тэгээд *****, ****** бид гурав 2 шил архи уусан. ***** гэх залуу огт архи уугаагүй. Архи ууж байхад ****** нь ***** гэх залууг утсаар дуудсан бөгөөд удалгүй ***** ирээд ******ыг явья гээд бид нар гэртээ харьцгаах болсон. Тэр айлаас гарахдаа***** бид хоёр “чи илүү алт олсон, үгүй би илүү олсон” гээд маргалдсан. Тэгээд 54 дүгээр брак байрны урдуур явж байхад ***** гэх залуу ард явж байгаад алга болчихсон, ***** гэх залуу нь бие засах гээд явсан. Харин***** бид хоёр нөгөө маргаанаасаа болоод зодолдсон. Зодолдож байхдаа өмдний халаасанд байсан жижиг тонгоргоор ******ын хэвлий орчим нь нэг удаа хатгачихсан. Тэгээд түүний гэдэснээс цус гараад эхлэхээр нь би зугтчихсан.
...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.Э бид 2 багаасаа хамт тоглож өссөн найзууд юм. Хэрэг болдог өдөр манай найз бид 2 машин янзалж байгаад архи уусан. Тэгээд бид хөдөө явна, явахгүй гэж хоорондоо маргалдсан. Маргалдаж байхдаа нэгнийгээ татаж чангааж байгаад манай найз намайг хутгалсан. Эмнэлэгт хэвтэж байхад архи гарч эрүүл болсон. Манай эхнэр Б.******тэй маргалдаад цагдаад өргөдөл бичиж өгсөн байсан. Шнамайг хутгалах санаа зорилго байгаагүй учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Найзад минь хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 7/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 8/,
-Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 сарын 27-ны өдөр 11 цагийн үед манай нөхөр ****** найз ******тэйгээ утсаар яриад байгаа газар нь очиж хамт архи уусан байсан. Тэгээд тэр өдөр 15:15 цагт ****** гэдэг найз нь над руу залгаад “танай нөхрийг чинь хутгалчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 54 дүгээр бракын гадаа ирсэн чинь манай нөхөр ****** зүүн талын бөөр орчмоо дарчихсан хамаг хувцас нь цус болчихсон зогсож байсан. Тэгэхээр нь би таксинд суулгаад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очоод анхны тусламж авсан. Тэгээд манай нөхөр 9 хоног гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлээд гарсан. Тухайн үед хутгалсан гэх ****** нь манай нөхрийн эмчилгээний зардлыг нь төлнө, Улаанбаатар хот руу авч явж эмчлүүлнэ гээд цаасан дээр бичиж өгч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,
-Гэрч П.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 сарын 27-ны өдөр манай найз***** над руу залгаад “найз нь жаахан согтуу байна, хүрч ирээд намайг аваатах” гэж хэлсэн. Тэгэхээр нь би удалгүй очиход***** нь айлд 3 найзтайгаа архи уугаад сууж байсан.
...ингээд тухайн айлаас гараад би хамгийн түрүүнд миний араас Б.******,***** нар нь хэрэлдэж маргалдаад байгаа юм шиг явж байсан. Тэдний араас ***** гээд залуу явж байсан. Би 54 дүгээр брак байрны урд талын хашааны буланд бие засаж байхад Б.Э хажуугаар гүйгээд гарсан. Тэгээд би*****руу очиход хэвлийн зүүн дээд хэсгээс нь цус гараад шархаа дарчихсан тонгойсон байдалтай байхаар нь фудболкыг нь сөхөхөд хутгалсан бололтой байсан. Би Ш хутгалчихлаа гэж мэдээд араас нь хөөж бариад “яагаад хүн хутгалчихав?” гэхэд юм дуугарахгүй байхаар нь өмднийх нь халаасыг үзэхэд жижиг тонгорог байсныг нь аваад хаячихсан. Тэгээд би Н.О эхнэр******* руу залгаж, нөхрийнх нь тухай хэлсэн. Удалгүй******* ирээд бид нар эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,
-“Н.Обиед хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 980 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27/,
- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл тодорхойлолт /хэргийн 28-34/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна
Шүүгдэгч Б.Э үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.О биед “хэвлийн шарх” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ШЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 980 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 27/ нотлогдож байх бөгөөд хохирогч***** нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Найзад минь хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 54 дүгээр байрны орчим иргэн Н.О маргалдаж, улмаар хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Шоногдуулсан торгох ялын 550000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ш үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ш анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Шурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ