Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0383 |
Огноо | 2014-09-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2014/0383
2014 оны 09 сарын 25 өдөр Дугаар 383 Улаанбаатар хот
Л.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 343 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Б-ын нэхэмжлэлтэй Хууль зүйн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: ...2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан зохион байгуулахад миний бие оролцож, шалгалтын нэгдсэн дүнгээр 1 дүгээр байр, Г.Цэцгээ 2 дугаар байр, Д.Энхцэцэг 3 дугаар байрт тус тус жагссан. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 107 тоот тогтоолоор ...намайг дэд даргын албан тушаалд томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, Хууль зүйн сайдад санал болгосон боловч намайг томилсон эсхүл томилохоос татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргалгүй, хагас жил болсны эцэст 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 тоот тушаалаар Д.Энхцэцэгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар томилсон... Энэхүү тушаал нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн, хууль бус шийдвэр тул хүчингүй болгож, намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилохыг Хууль зүйн сайдад даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Хууль зүйн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар тушаалын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагын орон тоог ерөнхий газрын
2
дарга 1, тэргүүн дэд дарга 1, дэд дарга 1 байхаар тогтоосугай” гэсэн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаар тогтоолын 2 дахь заалтад Л.Б-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, Хууль зүйн сайдад санал болгосон нь түүнийг шууд томилох үндэслэл болохгүй. Уг тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн Д.Энхцэцэгийг Хууль зүйн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар дээрх албан тушаалд томилсон нь хууль зүйн ү үндэслэлтэй... Энэхүү тушаалыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хууль зүйн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар тушаал нь Л.Б-ын хууль ёсны эрх ашгийг ямар нэг байдлаар хөндөөгүй. Л.Б-ыг хяналтын улсын байцаагчаар томилсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 515, 516 дугаар шийдвэр нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасан эрх хэмжээний хүрээнд гарсан байгаа тул уг тушаалын үндэслэл, албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь Хууль зүйн яамнаас хамааралгүй шийдвэрлэнэ. Уг асуудалд Хууль зүйн яамны зүгээс тайлбар, нотолгоо, үндэслэл гаргах шаардлагагүй гэжээ.
Гуравдагч этгээд Д.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хууль зүйн сайд өөрт олгогдсон бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагч гэж үзэн, намайг уг албан тушаалд томилсон тушаал нь үндэслэл бүхий гэж бодож байна... Миний бие 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад өрсөлдөн тэнцэж, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн... 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл шууд нэр дэвших эрх маань нээлттэй байгаа. Л.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 343 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-ын гаргасан нэхэмжлэлийн
шаардлагын зарим хэсгийг хангаж, Хууль зүйн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар тушаал, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалтын дэд дарга 1 /нэг/-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн “Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гарч, нэр дэвшигдсэн Л.Б-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилох тушаал гаргахыг Хууль зүйн сайдад даалгах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Л.Б давж заалдах гомдолдоо: ...1. Хууль зүйн сайдын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, хөтөлбөрийг энэхүү маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/250 дугаар, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар тушаалуудаар ойр ойрхон дахин шинэчлэн баталж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагад дэд дарга 2 байсныг сүүлийн тушаалаар 1 орон тоо болгон, миний маргаж байгаа ажлын байрыг байхгүй болгосон. Иймд Хууль зүйн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар тушаалын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагын орон тоог ерөнхий газрын дарга 1, тэргүүн дэд дарга 1, дэд дарга 1 байхаар тогтоосугай” гэсэн 1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоог удаа дараа шинэчлэн баталж, 2004 оны А/60 дугаар тушаалаар дэд даргын орон тоог 1 болгож өөрчилсөн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байхын зэрэгцээ тухайн маргаж буй орон тоог хасаж шийдвэрлэснээрээ нэхэмжлэгч рүү чиглэсэн бүтэц, орон тооны өөрчлөлт гэж үзэхээр байна” хэмээн зөв дүгнэсэн хэр нь шийдвэрийн тогтоох хэсэгт “энэ заалтын зөвхөн дэд дарга 1 /нэг/-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэснээр дэд даргын орон тоог огт байхгүй болгосон мэт ойлгомжгүй, хариуцагч яаж ч дураараа тайлбарлаж болохоор байдал үүсгэчихлээ.
2. Хууль зүйн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1310 тоот албан бичиг, захиалгаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан зохион байгуулахад миний бие оролцож, шалгалтын нэгдсэн дүнгээр 1 дүгээр байрт жагссан. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 107 тоот тогтоол гарч, намайг дэд даргын албан тушаалд томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, Хууль зүйн сайдад санал болгосон. Хууль зүйн сайд намайг томилсон эсхүл томилохоос татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргалгүй бараг хагас жил болсны эцэст 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б/32 тоот тушаал гарган, сонгон шалгаруулалтад 3 дугаар байрт жагссан Д.Энхцэцэгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар томилсон. Төрийн албаны тухай хуулийн 351.6-д “Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно”, 39 дүгээр зүйлийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж тогтоожээ.
УИХ-ын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 37-д заасны дагуу хэрэв томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ, энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэхийг шийдэх ёстой.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Л.Б-ыг тухайн албан тушаалд томилох, томилохоос татгалзах тухайгаа хариуцагч бичгээр мэдэгдэх, мөн Төрийн албаны зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр хууль тогтоомжид заасан тул “Л.Быг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилох тушаал гаргахыг Хууль зүйн сайдад даалгах нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх Ч бүрэлдэхүүн дүгнэв” хэмээн зааж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэснээр УИХ-ын дээрх 13 тоот тогтоолд нэгэнт тодорхой заасан байгаа хугацааг /нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажпын 7 өдрийн дотор/ эрх мэдлээ хэтрүүлэн дураараа хүчингүй болгож, улмаар албан тушаалд томилохоос татгалзах хугацааг сэргээж, хариуцагчид давуу байдал бий болгосон хууль бус шийдвэр гаргалаа. Иймд, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С давж заалдах гомдолдоо: 1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хууль зүйн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Уг тушаалаар Төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн Д.Энхцэцэгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар томилох шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт агентлагийн орлогч даргыг Монгол Улсын Сайд томилж, чөлөөлөх эрх хэмжээнийхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасны дагуу шийдвэрлэсэн асуудал болно. Энэхүү тушаалын эрх зүйн үйлчлэл нь Д.Энхцэцэгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаас Хууль зүйн сайдын 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар чөлөөлснөөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, тушаалаар эхэлсэн хөдөлмөрийн харилцаа нь дараагийн тушаалаар дуусгавар болсон тул шүүхийн шийдвэрт Хууль зүйн Сайдын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, дүгнэлт хийсэн байна.
2. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг баримтлан Хууль зүйн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалтын дэд дарга /нэг/-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “захиргааны акт”-ыг тодорхойлсон бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна”, мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу гадагшаа чиглэсэн захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн тохиолдолд түүнийг Захиргааны хэргийн шүүхээс харьяаллын дагуу хянан шийдвэрлэх ёстой байна.
Хууль зүйн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар (г тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо, албан тушаалын
ангилал, зэрэглэл, хөтөлбөрийг шинэчлэн баталсан, дээрх тушаал нь Хууль зүйн сайдад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрх бүхий албан тушаалтнаас эрхлэх асуудлын хүрээний байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааг хангах зорилгоор батлан гаргасан дотогш чиглэсэн захирамжилсан баримт бичиг юм. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.6-д зааснаар Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хамаардаг бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтын дагуу Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын Сайд батална” гэж заасан.
Хууль зүйн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар тушаалын нэг дэх заалтаар Л.Б-ын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар олгогдсон субьектив эрхийг нь зөрчөөгүй, Хууль зүйн сайдаас Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан дотогшоо үйлчлэл бүхий дотоод зохион байгуулалтын шинжтэй шийдвэр тул Захиргааны хэргийн шүүхээс уг тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд, шүүхийн шийдвэрийн “1 дэх хэсэгт заасан 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалтын дэд дарга 1 /нэг/-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн агуулгаас дүгнэхэд сайд нь өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэх агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг батлах бүрэн эрхтэй, энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн агентлагийн ажилтан эсхүл төрийн бусад байгууллага зэрэг гуравдагч этгээдээс санал авах, зөвшилцөх шаардлагагүй байна.
Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.6-д зааснаар Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хамаарч байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтын дагуу Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Хууль зүйн сайд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, хөтөлбөрийг шинэчлэн баталсан байх бөгөөд дээрх тушаал нь Хууль зүйн сайдад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, эрх бүхий албан тушаалтнаас эрхлэх асуудлын хүрээний байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааг хангах зорилгоор баталжээ. Иймд дээрх тушаал нь иргэн Л.Б-ын хуулиар олгогдсон субьектив эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх Хууль зүйн сайдын 2014 оны А/60 тоот тушаалыг “...нэхэмжлэгч рүү чиглэсэн бүтэц, орон тооны өөрчлөлт гэж үзэхээр байна” хэмээн дүгнэсэн боловч дээрх дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны акт гэж үзэж, нэхэмжлэл гаргасан Б/32 тоот тушаалын эрх зүйн үйлчлэл нь Д.Энхцэцэгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын
дэд даргаас Хууль зүйн сайдын 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар чөлөөлснөөр дуусгавар болжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тухайн захиргааны актад холбогдох маргааныг шийдвэрлэхээс өмнө маргаан бүхий акт болох Б/32 тоот тушаал хүчингүй болж, эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байна. Гуравдагч этгээд Д.Энхцэцэгийн тухайд дээрх тушаалаар эхэлсэн хөдөлмөрийн харилцаа нь дараагийн тушаалаар дуусгавар болсон тул нэгэнт хүчингүй болсон Хууль зүйн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг шүүхийн шийдвэрээр дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилохыг даалгах шаардлагын тухайд:
Хууль зүйн сайдын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга 2 байхаар тогтоосон бөгөөд нэмэгдэж батлагдсан дэд даргын 1 орон тоонд нэхэмжлэгч Л.Б, гуравдагч этгээд Б.Энхцэцэг нарын 3 иргэн өрсөлдсөн байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон тоог шинэчлэн баталж, уг агентлаг нь 1 дэд даргатай байхаар тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын төрийн албаны шалгалт өгч, өрсөлдөж байсан орон тоо хасагдсан байна. Иймд нэгэнт байхгүй орон тоонд Л.Б-ыг томилох шийдвэр гаргах боломжгүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Хууль зүйн сайдын тухайд томилох, томилохоос татгалзах шийдвэр гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад Хууль зүйн сайд томилох, томилохоос татгалзах эрхтэй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсныг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулан шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 343 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-ын “Хууль зүйн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар тушаал, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/60 дугаар тушаалын 1 дэх заалтын
дэд дарга 1 /нэг/-д холбогдох хэсэг, “Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гарч, нэр дэвшигдсэн Л.Б-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилох тушаал гаргахыг Хууль зүйн сайдад даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, мөн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.