Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

хохирогч Б.Нямбат,

шүүгдэгч М.Золбаяр, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гунзага овогт Мөнхчулууны Золбаярт холбогдох эрүүгийн 201625012318 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 09ий өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаант 14-744 а тоотод оршин суух,

урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 5 сар хорих ял шийтгүүлж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өршөөн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Гунзага овогт Мөнхчулууны Золбаяр, РД:/ЖИ89100618/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Золбаяр нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрханы 7-167 тоот байшинд нэвтрэн орж, дунд гарын хаш хөөрөг, сувдан ээмэг, зүүлт, мөнгөн ээмэг, гинж, бөгжний хослол, ДВД тоглуулагч зэрэг эд хөрөнгийг хулгайлан бусдад 2.590.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Золбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Намайг 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр цагдан хорьсон бөгөөд би цагдан хоригдож байхдаа хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгье, хулгайлсан эд зүйлээ буцаагаад өгье гэж бодож байсан боловч байцаагч ирээгүй. Гэтэл хэрэг маань боогдоод шүүх рүү шилжсэн байсан. Хохирогч яагаад хөөргийг биш гээд үгүйсгээд байгааг ойлгохгүй байна. Би 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн гэрт орсон бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэтэд 2 сар ажил хийж байгаад 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Надад хөөргийг зарах боломж байгаагүй бөгөөд манай гэрт хөөрөг нь байсан. Тухайн хөөргийг хохирогчид буцаагаад өгье гэхээр үгүйсгээд байгаа. Би хохирогчийн эд зүйлийг буцааж өгөөд ялаа хөнгөрүүлье гэж бодсон гэв.

Хохирогч Б.Нямбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эхнэр бид хоёр ажилтай, гэр эзэнгүй байхад гал тогооны цонх хагалж ороод хөөрөг, мөнгөн эдлэл, ДВД, 2 ширхэг өсгөгч, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан. Тухайн эд зүйлүүдээс 2 ширхэг өсгөгч, ДВД зэргийг буцааж авсан. Харин хөөрөг, мөнгөн эдлэл, цүнх, орны бүтээлэг зэргийг буцааж аваагүй. Миний хөөрөг 3.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд 2007-2008 оны үед ахаасаа авч байсан. Одоо 3.000.000 төрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлоо нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч М.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрханд байдаг улаан тоосгон байшинтай айлын вакум цонхыг түлхэн орж, зурагтны тавиурын доор байсан цагаан өнгийн ДВД тоглуулагч, ил байсан хар өнгийн 2 ширхэг өсгөгч, шүүгээнд дотор байсан мөнгөн гинж, ээмэг, бөгж, сувдан зүүлт, сувдан ээмэг, ил байсан хар өнгийн гар цүнхтэй шар өнгийн метр зэрэг эд зүйл хулгайлан авсан. Нарантуул зах дээр явуулын танихгүй хүнд нэг нэгээр нь цувуулаад зарж, олсон мөнгөө үрээд дуусгачихсан. Тэр айлаас өөр эд зүйл аваагүй. Хар цүнхтэй метр, сувдан ээмэг, зүүлт, өсгөгч 2 ширхэг, ДВД тоглуулагч зэрэг эд зүйлийг Нарантуул захын гудамжинд ил хаячихсан юм...” гэх мэдүүлэг. /хх 41-45 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нямбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрханы 7-167 тоотод эзгүй байхад байшингийн цонхоор хулгайч орж 2 ширхэг өсгөгч, цагаан өнгийн хаш хөөрөг, ногоон өнгийн 2 ширхэг дэрний уут, эхнэрийн зарим мөнгөн гоёлын чимэглэл, ногоон өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйл алдагдсан. Манай цонхны доор шар өнгийн орны бүтээлгэнд хар өнгийн хөгжимний их бие, хөнжил зэрэг эд зүйл хаясан байсан. Гэхдээ уг эд зүйлээ хүлээж авсан болохоор эд зүйлийн үнэлгээ гаргуулж нэхэмжлэх хүсэлгүй байна. Алдсан эд зүйлээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хх 14-17, 71 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 10 цагаас 13 цагийн хооронд эзэнгүй байх хугацаанд Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрханы 7-167 тоот байшингийн цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг. /хх 18 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹02/774 дүгнэлтэд:

1. Шинжилгээнд хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан 1, 3, 7, 10 гэсэн дугаартай 4 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 4, 5, 6, 8, 9, 11, 12 гэсэн дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн 1, 3 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа МN000310013083 бүртгэлийн дугаартай Мөнхчулуун овогтой Золбаярын зүүн гарын долоовор хурууны дардастай тус тус тохирч байна гэжээ /хх 22-23 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 13 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 46 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47 дугаар хуудас/, гэрлэлтийн баталгаа /хх 74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Золбаяр нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрханы 7-167 тоот байшинд нэвтрэн орж, дунд гарын хаш хөөрөг, сувдан ээмэг, зүүлт, мөнгөн ээмэг, гинж, бөгжний хослол, ДВД тоглуулагч зэрэг эд хөрөнгийг хулгайлан бусдад 2.590.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Золбаярт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч М.Золбаярт ял оногдуулахдаа урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, харгалзан үзэж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин ялтай байх хугацаандаа мөн согтуурсан үедээ хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Золбаяраас 2.460.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нямбатад олгож, цагдан хоригдсон 54 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хохирогч нь хөгжимний өсгөгч, ДВД зэргийг буцаан авсан байх тул хохирлоос хасч тооцсон болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч М.Золбаяр нь хохирогч Б.Нямбатынхаас хөөрөг хулгайлснаа хүлээн зөвшөөрдөг ба хөөргийг буцааж өгөхөд нь хохирогч Б.Нямбат миний хөөрөг биш гэж мэдүүлж байхад шинжээч томилж эсхүл дахин үнэлгээ хийлгэж шүүгдэгч М.Золбаярт байгаа хөөргийг хохирогчийн хөөрөг гэж тогтоох боломжгүй юм.