| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0407/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/438 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0407/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г д холбогдох эрүүгийн 1818000000513 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г 1994 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь өөрийн найз Ц.Н дэлгүүрт мартаж гарсан Хаан банкны 9496188290343479 дугаартай картыг Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 12-ны хооронд ашиглаж, 458950 төгрөг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь өөрийн найз Ц.Н дэлгүүрт мартаж гарсан Хаан банкны 9496188290343479 дугаартай картыг Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 12-ны хооронд ашиглаж, 458950 төгрөг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “****** картаа дэлгүүрт уншуулчхаад картаа авалгүй гараад явсан. Тэгэхээр нь би картыг нь авсан юм. Би 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд найзынхаа картаас 486 000 төгрөг авсан.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, миний буруу.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Хохирогч ******аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 4/,
-Хаан банкны 5108047758 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-6/,
-Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу очоод оройдоо буцаж ирэхдээ найз ******ын хамт ирсэн. Замд найз ******а бид 2 дэлгүүр ороод идэж уух юм аваад Дарханд ирсэн. Тухайн үед би виза картаа түрийвчиндээ хийсэн үгүйгээ санахгүй байна. Би виза картаа байгаа гэж бодоод ашиглахгүй өдий болтол явсан. Гэтэл 2018 оны 11 сарын 12-ны өглөө 06:30 минутад миний хаан банкны 5108047758 дугаарын виза картаас 400000 мянган төгрөг уншуулж авсан. Миний виза картнаас 14 удаагийн давтамжтай 5000 төгрөгөөс доош уншуулж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 12-ний өглөө 400000 мянган төгрөг уншуулж авсан байсан.
...манай эхнэр ***** бид 2-оос өөр хүн картны кодыг мэдэхгүй. Харин би Улаанбаатар хотоос Дархан луу ирж байхдаа найз ******ад дэлгүүрээс юм авахдаа виза картынхаа нууц кодыг хэлж өгч байсан. Өөр хүн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,
-“Гэгээ” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 18/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 19/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 20/,
- “...Миний бие****** нь******ас хохирол төлбөрт 458950 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Цаашид******ас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх хохирогч ******аас гаргасан тодорхойлолт /хэргийн 21/,
-“...Миний ие Б.Г нь 2018 оны 11 сарын 03-нд хамт явсан найз Ц.Н дэлгүүрт үлдээж гарсан Хаан банкны виза картыг ашиглаж 489000 төгрөг авч хэрэглэсэн болохоо хүлээж хохирлыг нь барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 55/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Н дэлгүүрт мартаж гарсан Хаан банкны 9496188290343479 дугаартай картыг Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд ашиглан 458950 төгрөг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Г үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Гантулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н-д 458950 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ц.Н нь мөрдөн байцаалтын шатанд “...Миний бие Б.Г-с хохирол төлбөрт 458950 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Цаашид Б.Г-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх тодорхойлолт /хэргийн 21/ гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Г-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Н дэлгүүрт мартаж гарсан Хаан банкны 9496188290343479 дугаартай картыг Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд ашиглан 458950 төгрөг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Харин хохирогч Ц.Н нь картаа шинээр захиалж авсан байх тул хэрэгт эд ********* дугаартай виза картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Г-г гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 458950 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Г-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Г үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Г анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, Ц.Н эзэмшлийн Хаан банкны 9496188290343479 дугаартай виза картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ