Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      Хэргийн индекс:166/2019/0467/Э/219/2020/0025/001/2020/0596

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч  Ч.Мядагбадам,

Шүүгдэгч А.А.У- /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.У-т холбогдох эрүүгийн 1718000300474 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух А.У-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А.У- нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “**************” ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа Д.Д.Э-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийг завшиж 144619165 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэж, шүүгдэгч А.А.У- шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохдоо “ЦЭСБ аудитын байгууллагын гаргасан дүгнэлтэд байгаа харилцагч нарын зээлийн үлдэгдлийг харилцагч нараас нэхэмжилнэ. Сүүлд гарсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус мэтгэлцлээ.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар бүлэгт заасан үндэслэл журмаар харьцуулан судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар тал бүрээс нь бүрэн бодитойгоор хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг үнэлээд  “Пийк Ом Аудит” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай аудиторын дүгнэлт /1-р хх 175-176/, “ЦЭСБ АУДИТ” ХХК-ийн аудиторын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/139 дугаартай дүгнэлт: /1-р хх 184-189/, “ЦЭСБ АУДИТ” ХХК-ийн аудиторын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/139 дугаартай дүгнэлт /1-р хх 193-195/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хх 237-240/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт/5-р хх 202-208/ зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь: Дээрхи шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэйгээс гадна 2021 оны 2021 оны 12 дугаар 17-ны өдрийн бүрэлдэхүүнтэй 7 аудиторын шинжилгээний дүгнэлтээр үгүйсгэгдсэн, мөн улсын яллагч яллах талын нотлох баримтаар шинжлэн судлаагүй болно.

Шүүгдэгч А.А.У- “анх хэрэг үүсгэж байхад хэн хэдэн төгрөг гэснийг дэвтэр дээр биччихсэн байсан. Хүмүүсийн гар дээр үлдсэн мөнгийг би тулгаад өөрөө гаргаж өгч байсан. Миний бичсэнээр хүмүүсийн гар дээр 95000000 төгрөг байгаа” гэж мэдүүлдэг боловч шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон нотлох баримт үгүйгээс гадна шүүгдэгч өөрийн мэдүүлэгтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаагүй, түүнчлэн шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаанд оролцож холбогдох нотлох баримт гаргасан хэдий ч нотлогдоогүй байна.

Иймд шүүгдэгч А.А.У-ийн мэдүүлгийг үнэн зөвд тооцох үндэслэлгүй болно.

 Шүүгдэгч А.А.У- нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, 8-р багийн 15-р байрны 52 тоотод “**************” ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа Д.Д.Э-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийг завшиж 144619165 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч А.А.У- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Сүүлд гарсан аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дээр бараг хамт сар суусан. Тэрэн дээр бэлэн мөнгөний орлогын баримт бичээд 254,000,000 төгрөгийн орлогын баримт харилцагч нараас буцааж гарсан байдаг. Өөрийнхөө 5055******* дансаар 67,000,000 төгрөг нийт 300 гаран сая төгрөг татан төвлөрүүлсэн. Би өөрөө бэлнээр авсан гэсэн үг шүүдээ. Аудитын дүгнэлтээр Д.Д.Э-гийн данс руу миний буцааж хийсэн эргэн төлөлт 61,595,800 гэж гарсан. Өөрийнхөө данснаас 51********* тоот данс руу 21,721,650 төгрөг шилжүүлээд нийт 83,317,480 төгрөгийг Д.Э-д өгөөд зөрүүг нь над дээр биччихсэн байна. Д.Э-н дансыг шүүхээр миний Д.Э- руу шилжүүлсэн мөнгө 243,660,970 төгрөг байдаг. Энэ дансны хуулгаар тодорхой байгаа. Зөрүү тэгэхээр 158,544,490 төгрөг гарч ирж байна. Д.Э-гийн данс руу шилжүүлсэн миний мөнгөнөөс Аудитын байгууллага дутуу шүүгээд гаргаад ирсэн байна. Иймд зөвшөөрөхгүй.” гэв.

2. Хохирогч Д.Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Энэ хэрэг одоо 5 дахь жилдээ болж байна. Залхаж байна. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. Миний хувьд ажлаа хийх нь чухал байна. Нэг алдсан мөнгөний араас цаг заваа үрээд баймааргүй байна. Гарсан 144 сая төгрөгөөс хасагдах мөнгийг нь хасаад нэхэмжилмээр байна. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр гарсан 144,619,165 төгрөгийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл анх ломбард ажиллуулахдаа дүүгээсээ 100,000,000 төгрөг, эгчээсээ 52,000,000 төгрөг, банкнаас 33,000,000 төгрөгийн зээл аваад нийт 185,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгө бий болгож байсан. Би өөрөө 4 сая төгрөгийг хэрэглэсэн. 181,000,000 төгрөг ломбардад эргэлдэж байх ёстой байсан. Хохирлоо тооцуулаад 140-өөд сая төгрөг, надад өгсөн 30,000,000 төгрөг, төлөхөө илэрхийлэх 7,329,260 төгрөгийг хасахаар энэ 181,000,000 төгрөг яг таарч байгаа юм. Тэгэхээр энэ сүүлд гарсан 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт үндэслэлтэй гарсан байна. Тэгэхээр хохирол 127,688,165 төгрөг дээр  шинжээчийн зардал 7,800,000 төгрөгийг нэмээд нийт 135,488,165 төгрөгийг гаргаж өгнө үү. Нэг л зүйл дээр гомдол байна. Залуу хүн алдаж болно. Үнэнээ өнөөдрийг хүртэл огт хүлээн зөвшөөрөхгүй, цалин авч ажиллаж байсан атлаа цалингүй ажиллаж байсан гэж намайг харлуулж ярьдаг. Нэг удаа хүний ёсоор уучлал гуйгаад, ахаа би алдаа гаргасан байна уучлаарай гэсэн бол би наад мөнгөтэй мөнгөгүй амьдраад явчих хүн. Одоо хүртэл өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаад миний дургүй хүрч байна.” гэв.

            3. Гэрч Б.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** УНТ Nissan note маркийн автомашин барьцаалж 2 000 000 төгрөг авсан. ...А.А.У- гэх хүнд 1.300.000 төгрөг өгсөн бөгөөд хүүнд нь 100.000 төгрөг үндсэн зээлээс хасаарай гэж 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь бага багаар Д.Д.Э- ахын данс руу өгсөөр байгаад дуусгасан.” гэх мэдүүлэг /1-р хх 121/,

            4. Гэрч М.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2 удаа зээл авсан. А.У-тэй зээлийн гэрээ байгуулсан ...ямар ч хугацаа алдалгүй төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх 122/,

            5. Гэрч Д.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр машинаа барьцаалан мөнгөний хэрэг гараад зээл авч байсан. Хэдэн сарын хугацаатай зээлж байсан эсэхийг санахгүй байна. Зээлээ хугацаанд нь төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /1-р хх 124/,

            6. Гэрч Г.Я- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би нилээд хэдэн удаа 1 000 000-2 500 000 төгрөг зээлдэг байсан. Зээл авахдаа лангууны түрээсийн гэрээг барьцаалдаг байсан. Өдөр өдөртөө зээлээ төлдөг байсан. Одоогоор зээл болон зээлийн үлдэгдэл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 126/,

7. Гэрч Л.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг барьцаалж зээл авсан. 2-3 удаа зээлийн хугацаагаа сунгаж байсан. Зээлээ бүрэн барагдуулаад дуусчихсан. ...зээлээ төлсний дараа автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 128/,

 

8. Гэрч Д.Д.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2014 оноос эхлэн 5 удаа зээл авсан. ...дээд тал нь 1000 000 төгрөг авдаг. Одоо ямар ч зээлийн үлдэгдэл байхгүй бүх зээлээ хугацаанд нь төлж барагдуулсан” гэх мэдүүлэг / 1-р хх 129/,

 

9. Гэрч Т.Т.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****ДАХ Тоёота Эстимо маркийн машин барьцаалж 6 000 000 төгрөг зээлж байсан. ...Ямар ч байсан миний хувьд үндсэн зээл болон хүүг төлж дууссан. Харин хугацаа хэтэрсэн асуудал байсан ч төлбөрөө бүрэн төлсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 130/,

 

10. Гэрч Ш.Ш.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАР улсын дугаартай Мазда RX маркийн автомашин барьцаалж 2 500 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж авсан ...Одоо ямар нэг зээлийн үлдэгдэл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 137-138/,

11. Гэрч О.О.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нийт 5 удаа зээл авсан. Ихэнхдээ 1 000 000 -1 500 000 төгрөг зээлдэг байсан. Зээл авахдаа лангууны түрээсийн гэрээ өгдөг байсан. Одоо ямар нэг зээлийн үлдэгдэл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 139-140/,

 

12. Гэрч Б.Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ах маань **** ДАХ улсын дугаартай өөрийн эзэмшлийн машинаа барьцаанд тавиад зээл авч байсан. Зээлээ А.У-ийн данс руу шилжүүлдэг байсан. Зээлээ бүрэн төлөөд дууссан ч ахын машин Д.Э- гэх хүний нэр дээр байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх 143/,

 

13. Гэрч Ц.Ц.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз Б-оос ***** ДАх улсын дугаартай машиныг 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ машиныг худалдаж авахад машины бичиг баримт ************** ХХК нэртэй авто ломбардны нэр дээр байсан. 200 000 төгрөг дутуу байгаа уг мөнгийг шилжүүлээд нэр дээрээ авна гэхэд нь 2017 оны 4 дүгээр сард У-т 200 000 төгрөг бэлнээр өгсөн. Би урьд ***** ДАХ улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 04 дүгээр сард барьцаалж 800 000 төгрөгийн зээл аваад 2016 оны 9-р сард бүрэн төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /1-р хх 146/,

 

14. Гэрч М.М.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАР улсын дугаартай SM5 маркийн машиныг ломбардийн нэр дээр шилжүүлж 400 000 төгрөг авсан ...зээлээ төлж дуусгасан бөгөөд нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 147/,

 

15. Гэрч И.И.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 сарын орчим 300 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Авсан зээлээс 70 000, 140 000 төгрөгийг Д.Э-гийн ажилтан эмэгтэйд бэлнээр өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь Д.Э-гийн данс руу хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 149/,

 

16. Гэрч Б.Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...SМ5 маркийн ***** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 12 дугаар сард 4 сарын хугацаатай 1100000 төгрөгийг зээлээд ************** ХХК-ийн нэр дээр шилжүүлээд 2015 оын 03 дугаар сард үлдсэн 260000 дээр нэмж 740000 төгрөгийг аваад 2015 оны 08 дугаар сард үлдэгдэл 660000 төгрөг үлдсэн. Түүнээс хойш зээлээ төлж чадахгүй алданги тооцоод машинаа алдсан. Одоо тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 150/,

 

17. Гэрч Г.Г.Д-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай Сонота5 маркийн машиныг барьцаалж 800 000 төгрөгийн зээл авсан. Зээлсэн мөнгөний хүүг одоо болтол төлж явж байгаа. Төлөлтөө дансаар болон бэлнээр Д.Э- болон А.У- гэх эмэгтэйд өгчихдөг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 151/,

 

18. Гэрч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАР улсын дугаартай марк-2 тээврийн хэрэгслийг барьцаалж 500 000 төгрөгийн зээлж 300 000 төгрөгийг дансаар 240 000 гаруй төгрөгийг А.У- гэх эмэгтэйд ажлынх нь байран дээр аваачиж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 153/,

 

19. Гэрч Ц.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***************ХХК-ийн ажилтан А.У- гэдэг эмэгтэйг зээл авснаасаа хойш мэддэг болсон. Би А.А.У-т бэлнээр зээлийнхээ хүүг өгч байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 36/,

 

20. Гэрч О.О.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ мөнгөлөг саарал өнгийн Соната-5 маркийн автомашин барьцаалж 2 000 000 зээл авсан. ...зээлээ төлж машины бичиг баримтыг өөр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 57/,

 

21. Гэрч О.О.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн автомашин барьцаалж 1 500 000 төгрөгийг барьцаалж авсан ...зээлийн үлдэгдэлгүй.” гэх мэдүүлэг /2-р хх 58/,

 

22. Гэрч Ц.Ц.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...700 000 төгрөгний зээл авсан. ...би зээлээ төлөөд дууссан. Одоо надад ямар нэг өр зээлийн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх 60/,

 

23. Гэрч Ц.Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...****** ДАХ улсын дугаартай цагаан өнгийн Аванти эксди маркийн автомашин барьцаалж 300 000 төгрөгийн зээл авсан. Ямар ч байсан зээлээ төлөөд дууссан. Одоо ямар нэг үлдэгдэлгүй.” гэх мэдүүлэг /2-р хх 52/,

 

24. Гэрч Б.Н* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАР улсын дугаартай цагаан өнгийн марк 2 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан. Эргэн төлөлтийг графикийн дагуу төлж дууссан.” гэх мэдүүлэг /2-р хх 64/,

 

25. Гэрч Ж.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай хар хөх өнгийн BMW 525 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 000 000 төгрөг зээлж хугацаанд нь өгч дуусгасан мөн 8 000 000 төгрөг зээлж хугацаанд нь төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 66/,

 

26. Гэрч Б.Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Вэрна аксент маркийн автомашин барьцаалж 800 000 төгрөг зээлж авсан ...зээлээ төлж машинаа чөлөөлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 68/,

 

27. Гэрч Д.Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 онд 1 сая 2016 онд 1 800 000 төгрөгийг авсан ...Приус-20 маркийн **** ДАХ улсын дугаартай автомашинаа шилжүүлж өгч байсан. ...машинаа зарж зээлээ барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 75/,

 

28. Гэрч Д.Д.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАР улсын дугаартай Тоёота стима маркийн машин барьцаалж зээл авсан ...зээл төлөөд машинаа чөлөөлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 81/,

 

29. Гэрч Л.Д.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 2-р сард 2.000.000 төгрөг, 3-р сард 2.000.000 төгрөгийн зээлийг Номин худалдааны төвд лангуу түрээсэлдэг байхдаа аваад өдөр өдөрт нь өгсөөр байгаад зээлийг хаасан.” гэх мэдүүлэг /2-р хх 83/,

 

30. Гэрч М.М.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАР улсын дугаартай гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ************** ХХК-нд барьцаалж 3.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн графикийн дагуу төлж барагдуулсан.” /2-р хх 84/,

 

31. Гэрч О.О.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1.000.000 төгрөг аваад зээлээ хугацаанд нь төлж дуусгаад машинаа зарсан. Төлөлтөө ихэнхдээ бэлнээр өгдөг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 86/,

 

32. Гэрч Ж.Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАА улсын дугаартай шаргал өнгийн Дево магнус маркийн автомашиныг 1 500 000 төгрөгөөр 5 хувийн хүүтэй зээлсэн ...өөрийн нэр дээр машинаа шилжүүлж зээлээ хаалгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 91/,

 

33. Гэрч Ч.Ч.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай Соната-5 маркийн автомашин барьцаалж 500 000 төгрөг авсан ...зээлийн үлдэгдэл байхгүй машинаа зарсан.” гэх мэдүүлэг /2-р хх 93/,

 

34. Гэрч Г.Г.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд өөрийн зээлийг сунгаж явсаар байгаад сүүлд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 97/,

 

35. Гэрч Т.Т.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цайны газрын түрээсийн гэрээгээ ************** ХХК барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 500 000 төгрөгийн зээл авч байсан. Тэр зээлээ төлж дуусгаад дахин 8 00 000 төгрөгийн зээл аваад хугацаанд нь төлж дуусгасан. А.У- нь Номин худалдааны төв дээр өдөр болгон ажил хаах үеэр ирж мөнгө төлсөн гэх жагсаалт дээрээ гарын үсэг зуруулдаг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 99/,

 

36. Гэрч Ш.Ш.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6 сарын хугацаатай 6.000.000 төгрөгөөр барьцаалж авсан. ...2017 онд шүүхээр орж 4.400.000 төгрөгийг төлж барагдуулах шийдвэр гарсан. Зээлийн эргэн төлөлтийг А.У- гэх хүнд бэлнээр 880.000 төгрөгийг өгч байсан. Түүний өмнө ************** ХХК-ийн дансаар 2.000.00 төгрөг хийж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 102/,

 

37. Гэрч Н.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ***** СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 9 000 000 төгрөгийг зээлсэн ...зээлийн үлдэгдэл байхгүй ...тээврийн хэрэгслээ аваад зарсан.” гэх мэдүүлэг /2-р хх 105/,

 

38. Гэрч Н.Н.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ зээлийн гэрээ хуурамч байна ...би лангууны гэрээг барьцаалж 500 000 төгрөг авсан ...надад зээлийн үлдэгдэл байхгүй гэрээгээ буцаан авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 107/,

 

39. Гэрч А.А.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...зээлээ төлж дуусгасан ...0010ДАР улсын дугаартай Тоёота камри машинаа буцааж өөрийн нэр дээр буцааж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 109/,

 

40. Гэрч Э.Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАР улсын дугаартай Кровн маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 500 000 төгрөг авсан ...машинаа өөрийн нэр дээр авч өөр хүнд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх 112/,

 

41. Гэрч Б.Б.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж ... 800 000 төгрөг авч 1 сарын хугацаанд төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 115/,

 

42. Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...7*****ДАХ улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 700 000-800 000 төгрөгний зээл авч байсан ...зээлээ төлсөн.” гэх мэдүүлэг /2-р хх 120/,

 

43. Гэрч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 600 000 төгрөгийн барьцаанд тавьж улмаар 1 жил гаран хүү мөнгө төлж байгаад өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Одоо өр төлбөрийн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх 123/,

 

44. Гэрч С.С.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАР улсын дугаартай бенз маркийн тээврийн хэрэгслээ барьцаалж 1.000.000 төгрөгийн зээл авсан. 14 хоног болоод зээлээ бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 125/,

 

45. Гэрч С.С.О*-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАР улсын дугаартай Лэвиерти маркийн машин барьцаалж 900 000 төгрөг авсан ... зээлээ төлж өөрийн нэр дээрээ машинаа авсан.” гэх мэдүүлэг  /2-р хх 127/,

 

46. Гэрч Б.Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАР улсын дугаартай Тоёота алиси маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 600 000 төгрөг, ...300 000 төгрөг авсан ...зээлээ төлөөд машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 129/,

 

47. Гэрч Б.Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай машинаа барьцаалж 1.500.000 төгрөгийн зээл авч байсан. Би зээлийн эргэн төлөлтөө барьцаалан зээлдүүлэх газарт очиж бэлнээр тушааж баримт бичүүлж авдаг байсан. Хугацаанд төлж барагдуулж дууссан.” гэх мэдүүлэг /2-р хх 130/,

 

48. Гэрч Г.Г.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн эзэмшлийн Тоёота машинаа барьцаалж зээл авсан ...зээлээ төлж машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 139/,

 

49. Гэрч П.П.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАР улсын дугаартай Тоёота чезер маркийн машин барьцаалж зээл авсан ...зээлээ төлж машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 143/,

 

50. Гэрч Ч.Ч.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Б.Б.О- **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж зээл авсан ...зээлээ төлж машинаа авсан.” /2-р хх 175/,

 

51. Гэрч Б.Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАХ улсын дугаартай Хьюндай пит маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 800 000 төгрөг авсан ...зээлээ төлж машинаа авсан” гэх мэдүүлэг /2-р хх 177/,

 

52. Гэрч Ж.Д.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАХ улсын дугаартай хар өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж зээл авсан ...зээлээ төлж дуусган машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 179/,

 

53. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай Ренж ровэр машин барьцаалж 6 000 000 төгрөг авсан ...сар болоогүй буцааж төлөөд машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 183/,

 

54. Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАР улсын дугаартай Ниссан экстрал маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 3 000 000 төгрөгний зээл авсан...зээлээ төлж машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 186/,

 

55. Гэрч Б.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАХ улсын дугаартай аванти эксди маркийн тээврийн хэрэгсэд барьцаалж 600 000 төгрөг зээлсэн ...зээлээ төлж машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 191/,

 

56. Гэрч Я.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гоо сайхны лангуу барьцаалж 1.000.000 төгрөгөөр 1 удаа, 400.000 төгрөгөөр 1 удаа зээл авч байсан. Графикын дагуу хугацаанд нь төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 194/,

 

57. Гэрч Л.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 1.000.000 төгрөгийн зээл авч байсан. Эхний 2 сар хүү төлөөд дараа нь бүх зээлээ хаасан.” гэх мэдүүлэг /2-р хх 197/,

 

58. Гэрч Б.Л- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн ажлын байрыг зааж өгөөд 500 000 төгрөг зээлсэн ...зээлээ төлж дууссан.” гэх мэдүүлэг /2-р хх 200/,

 

59. Гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тоёота камри маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 3 200 000 төгрөг авсан ...зээлээ төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р  хх 202/

 

60. Гэрч Б.П- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 500 000, ...2 000 000 төгрөг аваад сарын дотор төлж барагдуулсан." гэх мэдүүлэг /2-р хх 203/,

 

61. Гэрч А.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 3 300 000 төгрөг авсан. ...гэрээ байгуулж байсан шар эмэгтэй ихэвчлэн бэлнээр мөнгөө өгсөн. ...зээлээ төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 204/,

 

62. Гэрч А.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАР улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгслийг тавьж 3 200 000 төгрөг авсан. 30 хоногийн дотор төлж барагдуулсан." гэх мэдүүлэг /2-р хх 206/

 

63. Гэрч Н.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАР улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 3 000 000 төгрөг 1 сарын хугацаатай авсан. ...эргэн төлөлтийг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р  хх 210/

 

64. Гэрч Н.Б- “... 40 инчийн зурагтыг 200 000 төгрөгт барьцаалж 1 сарын хугацаатай авсан. ...эргэн төлөлтийг бүрэн хийж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 213/,

 

65. Гэрч Г.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ниссан нөте маркийн машиныг барьцаалж 1 000 000 төгрөг авсан. ...хуваарийн дагуу барагдуулж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 214/

 

66. Гэрч Н.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...750 000 төгрөг зээлж аваад түүнийгээ хугацаанд төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 215-216/

 

67. Гэрч М.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 700.000 төгрөг 6 сарын хугацаатай тавьж сар болгон 140.000  төгрөг төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 219/,

 

68. Гэрч С.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ниссан прима маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 сарын хугацаатай 800 000 төгрөг зээлж аваад хугацаа дуусахаас өмнө бэлнээр төлж дууссан." гэх мэдүүлэг /2-р хх 222/

 

69. Гэрч Ц.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАР улсын дугаартай Тоёота чезер маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 600 000 төгрөг авч тухайн сардаа багтаан төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 223/

 

70. Гэрч Г.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 100 000 төгрөгийн зээл авсан. ...эргэн төлөлтийг бүрэн машинаа буцааж нэр дээрээ шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх 229/

 

71. Гэрч Б.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дүү Б.Э- Приус-20 тээврийн хэрэгсэлтэй байсан. ...машин тэргээ зарсан. ... ломбардны өр зээлээ дуусгачихаад явсан...” гэх мэдүүлэг /2-р 231-232/,

 

72. Гэрч А.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 200 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ бүрэн төлж барагдуулаад машинаа нэр шилжүүлж аваад зарсан байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх 234/,

 

73. Гэрч Г.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 онд микрийн ломбарданд машинаа барьцаалж 1 000 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ сар ч болоогүй чөлөөлсөн. 2017 онд зээл авч байгаагүй.” гэх мэдүүлэг /2-р хх 236-237/,

 

74. Гэрч Г.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...**** ДАР улсын дугаартай Субару Легаси маркийн автомашинаа барьцаалан зээлдүүлэх газарт 1 500 000 төгрөгийн зээл тавьж 2-3 сарын дараа бүрэн зээлээ төлж машинаа буцааж шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 239-240/,

 

75. Гэрч Д.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...800 000 төгрөгийг сарын хугацаатай **** ДАР улсын дугаартай Хондо Лого маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж аваад зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 241/,

76. Гэрч Г.Я- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Олон улсын худалдааны төв дээр бичиг хэргийн лангуу ажлуулдаг байхдаа хэрэг болсон үед 1.000.000 орчим төгрөг зээлдэг байсан. Төлбөрөө 5-2 хоногт тогтмол бэлнээр А.У- гэх эмэгтэйд төлдөг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 244/,

 

77. Гэрч О.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж жилийн хугацаатай 2.000.000 төгрөг авсан. Би энэ зээлийг төлж дууссан.” гэх мэдүүлэг /2-р хх 248/,

 

78. Гэрч Ж.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалаад зээл авч байсан. Зээлийн төлбөрийг төлж байгаад хамгийн сүүлд 1.800.000 төгрөг төлөөд машинаа чөлөөлж авсан. Ихэнхдээ зээлээ бэлнээр төлдөг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 250/,

 

79. Гэрч Б.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. ...зээлээ төлж машинаа шилжүүлэх бичиг баримт хийж өгөхөөр нэр дээрээ шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх 2-3/,

 

80. Гэрч О.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАР улсын дугаартай машиныг миний нэр дээр байсан болохоор нь миний нэр дээр зээл авч байсан. Энэ зээлийг удаагүй төлөөд дуусчихсан.” гэх мэдүүлэг /3-р хх 05/,

 

81. Гэрч Д.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...************** ХХК-аас өдрийн зээл авч байсан. Зээлээ бүрэн төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 7/,

 

82. Гэрч Б.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..***** ДАХ улсын дугаартай машинаа барьцаанд тавьж 5.000.000 төгрөг авч байсан. 1 жилийн хугацаатай зээл авч байсан шиг санаж байна. Зээлийг хугацаанд нь төлж дуусгаад машины гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 19/,

 

83. Гэрч Д.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** ДАХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1,5 сая төгрөг авсан. бичиг баримт миний нэр байсан болохоор миний нэрээр зээл авсан. ... зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 89/

 

84. Гэрч С.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 1 000 000 төгрөг зээлж аваад хүүтэй төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 91/,

 

85. Гэрч Ж.С-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би зээлсэн мөнгөө төлөөд машин тэргээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 93/

 

86. Гэрч Ч.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн эзэмшлийн **** ДАХ улсын дугаартай Приус-20 болон **** ДАХ улсын дугаартай ВК\/ маркийн машиныг барьцаалж 2 000 000, 800 000 төгрөг 2  тус тусад нь авсан. ...хамгийн сүүлийн зээлээ хийхэд тал цаасан дээр бичиг өгсөн өөр баримт өгдөггүй байсан” гэх мэдүүлэг /3-р хх 127/,

 

87. Гэрч М.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...1 сарын хугацаатай 1 000 000 төгрөгийн зээл авч өдрийн орлогоосоо 40 000 төгрөг өгч зээлээ төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 129-130/,

 

88. Гэрч Т.Ж* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...**** ДАР улсын дугаартай Сонота маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээлж авч байсан. ...зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 131-132/,

 

89. Гэрч О.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр А.Г- ...800 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 237/,

90. Гэрч С.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...****ДАХ улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 800 000, ...500 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 239/,

 

91. Гэрч С.Ш- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цагаан өнгийн Лотзе маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 удаа зээл авсан. ...зээлээ дуусгаад ямар нэгэн өр төлбөргүй гэсэн бичиг өгөхөөр машинаа аваад одоо зарсан байгаа.” гэх мэдүүлэг /3-р хх 242/,

 

92. Гэрч У.Л- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 онд Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 800 000 зээл аваад буцааж төлөөд машинаа авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 243/,

 

93. Гэрч З.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...найз А- Нопйа СР\/ маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 500 000 төгрөг авсан. ...зээл төлж машинаа өөр хүнд зарсан гэсэн.” гэх мэдүүлэг /3-р хх 244/,

 

94. Гэрч Ч.Ч.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр Б.Б.О- **** ДАХ улсын дугаартай Тоёота витз маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл байсан. ...зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 245/,

 

95. Гэрч Н.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 онд миний хамтран амьдрагч О- **** ДАХ улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 500 000 төгрөг авсан. Зээлээ төлж чадахааргүй болоод машинаа энэ байгууллагад зараад өрөө тэглэсэн. Машины үлдэгдэл мөнгийг тухайн байгууллагаас гаргуулж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 247/,

 

96. Гэрч Ш.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАХ улсын дугаартай найз С- эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээлж авч байсан.” гэх мэдүүлэг /3-р хх 249/,

 

97. Гэрч А.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...****ДАХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. ...зээлээ хаагаад машинаа авсан.” гэх мэдүүлэг /4-р хх 9/,

 

98. Гэрч Э.Р- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....**** ДАХ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 17 000 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгаад машинаа авсан.” гэх мэдүүлэг /4-р хх 12/,

 

99. Гэрч Б.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дүү Б.Б- ***** ДАР улсын дугаартай Тоёота криста маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 600 00 төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /4-р хх 16/

 

100. Гэрч З.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 онд **** ДАР улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. ...зээлээ төлж дууссан.” гэх мэдүүлэг /4-р хх 17/,

 

101. Гэрч Б.Б.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би зээлийнхээ төлбөрийг төлөх гэсэн юм гэж хэлээд 350000 төгрөг бэлнээр өгөөд А.У-ээс мөнгө авсан баримт бичиж өгөхгүй юм уу? гэхэд зээлээс чинь хасаад бичнэ гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа А.У-ийн ажил дээр нь очиж зээлийн үлдэгдэл 500000 төгрөгийг бэлнээр төлчхөөд одоо машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэхэд “манай дарга байхгүй болохоор тамга тэмдэг байхгүй байна. Дарга ирэхээр нь би танд хэлнэ” гэсэн.” гэх мэдүүлэг /5-р хх 79/,

 

102. Гэрч Г.Г.Д-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...800000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авч байсан санагдаж байна. Зээлээ сар сард нь төлж явж байгаад 100000 төгрөгийн үлдэгдэл үлдээд төлөөгүй явж байгаад 2021 оны 03 дугаар сард 04-ний өдөр Д.Э- ахын 51********* дугаартай дансанд үлдэгдэл төлбөр 150000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо өр төлбөрийн тооцоогүй болсон.” гэх мэдүүлэг /5-р хх 81/,

 

103. Гэрч Д.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Г- нэр дээр авсан бүх зээлээ төлөөд дуусгасан. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. ...А.У-тэй уулзаж бид нар ямар нэгэн зээлийн өр төлбөргүй байгаа гэтэл “та нар зээлээ бүрэн төлж барагдуулсныг мэдэж байгаа” гэсэн.” гэх мэдүүлэг /5-р хх 85/,

 

104. Гэрч Б.Ө- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...1800000 төгрөгийг 6 хувийн хүүтэй авч байсан. Эхний 3 сарын хүү үндсэн зээлийн төлбөр 1000000 төгрөгийг төлөөд 800000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Түүнээс хойш хүү алданги нийлээд 2000000 гаран төгрөг болсон байгаа гэж Д.Э- хэлж байсан. ...2018 оны хавар байх эхнэрийнхээ данснаас Д.Э- гэж хүний данс руу 500000 төгрөг шилжүүлж байсан. Ингээд Д.Э- үлдэгдэл 2020 оны 11 дүгээр сард утсаар ярихдаа 1500000 төгрөгөөс надад 1000000 төгрөг өгчих тэгээд зээлээ хаая гэж байсан. Тэр үед 300000 төгрөг шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 700000 төгрөг байгаа. Тэрийг нь шилжүүлээд өр төлбөргүй болно.”  гэх мэдүүлэг /5-р хх 87/,

 

105. Гэрч Н.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** ДАР улсын дугаартай машинаа шилжүүлээд ломбарднаас 2500000 төгрөг авч байсан. Түүний хүүг сар сард нь бүрэн төлөөд үндсэн төлбөрөө 1000000, 1031000, 530000 төгрөгөөр 3 хуваагаад төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /5-р хх 89/,

 

106. Гэрч Ч.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...зээлийн хүү болон үндсэн төлбөрөөс мөнгө төлөөгүй болохоор 2509000 төгрөг болсон байх. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2509000 төгрөгийг төлөх ёстой юм байгаа юм.” гэх мэдүүлэг /5-р хх 99/,

 

107. Гэрч И.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх авсан төлбөрөө 300000 төгрөгийг бэлнээр А.У- гэж эмэгтэйд үлдэгдэл төлбөрийг 70000, 140000, 100000, 100000 гэж  хуваан Д.Э-гийн дансанд хийсэн. Одоо үлдэгдэл зээл 32000 төгрөг байгаа.” гэх мэдүүлэг /5-р хх 101/,

 

108. Гэрч Б.Б-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.Б-: Тухайн үед 5000000-6000000 төгрөгийн зээл авч байсан. Тухайн үед зээлээ бүрэн төлж барагдуулсан.

-А.А.У-: Зээл аваад удаагүй хаасан хүн байна. 5000000-6000000 төгрөгийн зээл авч байсан. ...Төлбөрийг бэлнээр болон дансаар авсан гэдгээ санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 08/,

 

109. Гэрч Г.А- яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Г.Алтаншагай: ...1100000 төгрөгийг 6 сарын хугацаатай аваад хугацаандаа бүрэн төлж барагдуулсан. Одоо зээлийн өр төлбөр байхгүй.

-А.А.У-: 1100000 төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. ...Д.Э-гийн данс руу зээлийн төлөлтөө хийдэг байсан. Сүүлийн төлөлтөө бэлнээр төлсөн байж магадгүй.” гэх мэдүүлэг /6-р хх 12/,

 

110. Гэрч Д.Б-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Д.Батцэцэг: ...сарын хугацаатай 1000000 төгрөг зээлж авч байсан. Тухайн авсан зээлээ сардаа багтаагаад өдөр өдөрт нь төлөх хуваарийн дагуу төлж дуусгасан.

-А.А.У-: Энэ эгч 7 хоног болгон Д.Э-гийн данс руу төлөлтөө хийдэг байсан. Надад зээлийн эргэн төлөлт төлж байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хх 16/,

 

111. Гэрч Э.Р-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Э.Р-: ...эхний удаа 2000000 төгрөгийн зээл аваад үндсэн төлбөр болон хүүгийн хамт тушаах ёстой дансанд нь тушааж явж байгаад нэг их удалгүй төлөөд дуусгасан. Дараа нь мөнгөний хэрэг гараад **** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн компанийн нэр дээр шилжүүлэн 15000000 төгрөгийг зээлж аваад 10 гаран хоногийн дараа бэлнээр төлж барагдуулсан.

-А.А.У-: 2016 онд анх авсан 2000000 төгрөгийн зээлээ зээлийн хүүг нь Д.Э- ахын дансанд сар бүр 100000 төгрөг шилжүүлдэг байсан. Үндсэн зээлийн төлбөрөө яаж төлж барагдуулснаа санахгүй байна. 2017 оны 15000000 төгрөгийн зээл авахдаа 10 гаран хоногийн дараагаар тухайн авсан зээлээ бүрэн төлж барагдуулаад машинаа өөрийн нэр авч байсан. 15000000 төгрөгийн зээлээ бэлнээр хүүгийн хамт төлж барагдуулсан. Тухайн мөнгийг нь 2 хоногийн дараа Д.Э- ахын дансанд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /6-р хх 22/,

 

112. Гэрч Б.А-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-А.А.У-: Намайг ажиллаж байх хугацаанд зах дээр наймаа хийдэг олон хүн зээл авч байсан. Энэ эгч огт зээл авч байгаагүй.

-Б.А-Би ерөөсөө зээл авч байгаагүй. 2016 онд би төрөөд гэртээ хүүхдээ хараад 2 жил болсон. Тэгээд 2018 онд ажилдаа орж байсан. Тэгэхээр надад зээл авах ямар ч шаардлага байхгүй байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 26/,

 

113. Гэрч -, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Н.А-: ...Би анх 2500000 төгрөгийн зээл авч байсан. Би зээлийн эргэн төлөлтөө хийхдээ данс руу хийдэг байсан. Ямар данс руу хийдэг байсан талаараа өмнө мэдүүлсэн. Одоо цээжээр мэдэхгүй.

-А.А.У-: Бэлнээр бол мөнгө авч байгаагүй. Дандаа дансаар авдаг байсан. Ямар ч байсан Д.Э- бид хоёрын нэгнийх нь данс руу шилжүүлдэг байсан. Хэчнээн төгрөг, хэзээ орсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 29/,

 

114. Гэрч А.Б-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-А.Б-: ...ломбарднаас 1 сарын хугацаатай зээл авч байсан. Үүнийг 1 сарын дотор бөөнд нь төлөөд дуусгасан. 1000000 төгрөгийг хүүгийн хамт байгууллага дээр нь бэлнээр авч ирж А.У- гэх хүнд төлж барагдуулж бичиг баримтаа авч өөрийн нэр дээр авсан.

-А.А.У-: Би сайн санахгүй байна. Мөнгө өгсөн бүх хүнд л баримт бичиж өгдөг.” гэх мэдүүлэг /6-р хх 33/,

 

115. Гэрч С.Ц-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-С.Ц-: ...энэ авто ломбардаас нэг л удаа 1 сарын хугацаатай 1000000 төгрөгийн зээл аваад авсан зээлээ хугацаанд нь төлөөд дуусгасан. ...Би мөнгөө өдөр бүр А.У- гэдэг хүний данс руу шилжүүлдэг байсан.

-А.А.У-: Би захирлын данс руу зээлийн мөнгө авчихаар мөнгө орж, гарч байгаа мэдэгдэхгүй байсан болохоор Д.Э-д хэлж зөвшөөрүүлснийхээ дараа өөрийн дансаар авдаг байсан. Тэгээд миний дансаар орсон мөнгийг шууд Д.Э- руу шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 36/,

 

116. Гэрч Л.Э-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Л.Э-: Би амьдралдаа нэг ч удаа зээл авч үзээгүй. Тэр ломбард нь хаана байдгийг ч мэдэхгүй байна.

-А.А.У-: Энэ хүн зээл авч байгаагүй.

 

117. Гэрч Т.Т.Б-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Т.Т.Б-: ...2 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаалж 6000000 төгрөгийн зээл авч байсан. Одоо зээлийн үлдэгдэл байхгүй.

-А.А.У-: Т.Т.Б-ий авсан зээлийн төлөлтийг Байгалмаа гэх хүн заримдаа бэлнээр заримдаа дансаар төлдөг байсан. Дансаар төлөхдөө Д.Э-гийн данс руу хийдэг, харин бэлнээр бол би өөрөө очиж аваад баримт бичиж өгдөг байсан. Одоо Т.Б-тэй холбоотой зээлийн үлдэгдэл байхгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг /6-р хх 43/,

118. Гэрч Б.Э.Б-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.Э.Б-: Би 800000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн эргэн төлөлтийг ихэвчлэн бэлнээр тушаадаг байсан. Тухайн үед надад зээлээ төлсөн талаар бичиг хийж өгч байсан байх. Одоо зээлийн өр төлбөр байхгүй.

-А.А.У-: Тухайн үед нөхөр нь зээл авч байсан. Эхнэр нь зээлийг нь төлдөг байсан. Зээлийн төлөлтөө яаж төлдөг байсныг нь санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 46/,

119. Гэрч Г.Г.С-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Г.Г.С-: ...2000000 төгрөгийн зээл авч байснаа санаж байна. Зээлийн буцаан төлөлтийг ихэвчлэн бэлнээр төлдөг байсан. Заримдаа дансаар хийдэг байсан.

-А.А.У-: Зээлийн төлөлтийг авч байсан. Ямар хэлбэрээр авч байснаа санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 48/,

 

120. Гэрч Б.Б.О-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.Б.О-: Тухайн үед би 1000000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлөлтөө 1-2 сар төлсөн байх. Зээл аваад удалгүй хааж байсан. Зээлийн төлөлтөө бэлнээр хийж байсан.

-А.А.У-: Би тухайн үед зээлийн төлбөрөө бэлнээр авч байсан санагдаж байна. Хэдэн удаа хэдэн сая төгрөгийн зээл авсан талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 50/,

 

121. Гэрч О.Б.О-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-О.Б.О-: Сайн санахгүй байна. Одоо бол ямар ч зээлийн өр төлбөр байхгүй.

-А.А.У-: Энэ хүн зээлийн төлбөрөө сар дотроо буцаагаад төлсөн байх. Зээлийн төлбөрөө яаж өгч байсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 52/,

 

122. Гэрч Б.А-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.Алтангэрэл: ...би зээлээ сар бүр дансаар төлдөг байсан. Өөрийн болон эхнэр Э.А- данснуудаас ээлжилж А.У- гэж хүний данс руу шилжүүлдэг байсан.

-А.А.У-: Би сайн санахгүй байна. Аль данс руу шилжүүлдэг байсныг нь. Би энэ хүнээс бэлнээр мөнгө авч байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хх 55/,

 

123. Гэрч П.Т-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-П.Туул: 800000 төгрөгийг 6 сарын хугацаатай авч байсан. Зээлээ хугацаанд нь төлж дуусгасан. Зээлийн төлөлтийг Д.Э- гэх хүний данс руу шилжүүлдэг байсан.

-А.А.У-: Зээлийн төлөлтөө дансаар шилжүүлдэг байсан. Д.Э-н данс руу шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 58/,

 

124. Гэрч П.П.Б-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-П.П.Б-: 1000000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлөлтөө удаагүй төлөөд дуусгасан. Тухайн үед машинаа зараад зээлээ төлж дуусгаж байсан.

-А.А.У-: Тухайн үед зээлийн төлбөрөө бэлнээр авч байсан санагдаж байна. Хэдэн удаа хэдэн төгрөг төлснийг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 59/,

 

125. Гэрч Н.Н.Ш-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Н.Н.Ш-: ...ломбардаас 500000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлөлтийг өдөрт нь хуваагаад өдрийн төлөлт гэж 20000 орчим болдог байсан. Харин А.У- өдөр бүр лангуу дээр ирж худалдагчаас бэлнээр авсан байдаг.

-А.А.У-: Н.Ш- зээл аваад өдөр бүр 19000 төгрөг төлдөг байсан. ...Зээлийн төлбөрийг өдөр бүр Н.Ш-ийн түрээслэн ажлуулдаг байсан лангуу дээр нь очиж худалдагчаас нь бэлнээр авдаг байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 63/,

 

126. Гэрч О.О.Ц-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-О.О.Ц-: Би тухайн авто ломбардаас 2000000 төгрөг авч байсан. Зээлийн төлбөрөө тухайн үед дансаар төлж дуусгасан.

-А.А.У-: Зээлийн төлбөрөө бэлнээр болон дансаар авч байсан. Хэдэн төгрөгийг яаж авч байснаа санахгүй байна. Тухайн үед зээлээ бүрэн төлж дуусгасан.” Гэх мэдүүлэг /6-р хх 69/,

 

127. Гэрч Т.Х-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Т.Хишигтогтох: Би энэ ломбардаас зээл авч байгаагүй.

-А.А.У-: Хишигтогтох эгч надаас зээл авч байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хх 74/,

 

128. Гэрч Б.Г.С-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.Г.С-: Нэг удаа ломбардаас 1000000 төгрөгийн зээл авч байсан. Тухайн үед зээлээ буцаагаад хугацаанд төлж дуусгасан. ...Зээлийн төлбөрөө дансаар шилжүүлдэг байсан. Бас бэлэн өгч байсан байх. Сайн санахгүй байна.

-А.А.У-: Г.С- эгч зээлийн төлөлт хийхдээ дансаар хийдэг байсан. Бэлнээр өгдөг байсныг нь сайн санахгүй байна. Зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулж дуусгасан.” гэх мэдүүлэг /6-р хх 79/,

 

129. Гэрч Ц.Ц.Н-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Ц.Ц.Н-: ...авто ломбардаас 800000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлбөрөө дансаар, бэлнээр өгч байсан. Зээлийн төлбөрөө байгууллагын дансаар төлж дуусгасан.

-А.А.У-: Энэ хүн дансаар зээлээ төлж дуусгасан. Ямар ч байсан мөнгөө бөөнд нь өгөөд тухайн үед зээлээ төлж барагдуулж байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 84/,

 

130. Гэрч Э.Р-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-С.С.О*-: ...тээврийн хэрэгслийг барьцаалж 1200000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлбөрөө дансаар хийж байсан. Зээлээ төлж дууссаны дараа машинаа авч болно гэдэг бичиг ломбардаас авч авто тээврийн төв дээр очиж нэр шилжүүлж авч байсан.

-А.А.У-: Сайн санахгүй байна. Тухайн үед олон хүн үйлчлүүлж байсан учир хэн нь хэзээ, яаж төлбөрөө барагдуулж байсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 86/,

 

131. Гэрч А.А.З-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-А.А.З-: ...би зээл авахдаа 5-10 сая төгрөгийн зээл авдаг байсан. Зээлийн төлбөрөө дандаа дансаар төлдөг байсан. Одоо ямар нэгэн зээлийн үлдэгдэл байхгүй.

-А.А.У-: А.З- зээлийн төлөлтөө дандаа дансаар Д.Э-н данс руу хийдэг байсан. Миний дансанд зээлийн төлөлт хийж байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хх 92/,

 

132. Гэрч М.Э.Б-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-М.Э.Б-: ...1 сая төгрөгөөр нэг удаа, 1 сая төгрөг хүрэхгүй хэмжээний зээлийг нэг удаа авч байсан. Зээлийн төлбөрийг 7 хоногт нэг удаа төлдөг байсан бөгөөд сарын хугацаатай төлж дуусгахаар байсан. Би зээлийн төлбөрийг тухайн байгууллагын дансаар хийдэг байсан санагдаж байна. Ямар ч байсан бэлнээр зээлийн төлбөрийг хийдэггүй байсан.

-А.А.У-: 2015 онд бүх зээлийн төлбөрийг Д.Э-н данс руу хийлгэдэг байсан. Бэлнээр огт мөнгө авч байгаагүй. Зээлийн төлбөрийг тухайн үед бүрэн төлж барагдуулж дуусгасан.” гэх мэдүүлэг /6-р хх 96/,

 

133. Гэрч О.О.П-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-О.О.П-: ...би тухайн үед зээл аваад 2 сар орчмын хугацаанд 2 хувааж тухайн байгууллагаас өгсөн данс руу нь шилжүүлж зээлийн төлбөрөө төлж дуусгасан.

-А.А.У-: Энэ хүн Д.Э-н нэр дээрх данс руу зээлийн төлбөрийг хэд хувааж ямар нэгэн асуудалгүй хугацаанд нь төлж барагдуулж дууссан.” гэх мэдүүлэг /6-р хх 100/,

 

134. Гэрч Г.Г.Б-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Г.Г.Б-: ...1.5 сая төгрөгийн зээл авч байсан юм. Тухайн байгууллагын захиралд зээлийн төлбөрийг хүүтэй нь нийлүүлээд 2000000 төгрөгийг өгч байсан санагдаж байна. Д.Э- ах надад төлбөр дууссан гэх утгатай нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад салсан.

-А.А.У-: Зээлийн төлбөрийг Д.Э-д төлж барагдуулж дуусан ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэлгүй болсон.” гэх мэдүүлэг /6-р хх 104/,

 

135. Гэрч М.М.Г-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-М.М.Г-: ...Тухайн үед тээврийн хэрэгслийг барьцаанд тавиад 5000000 орчим төгрөгийн зээл авсан. Нэлээд хэдэн жилийн өмнө болсон болохоор санахгүй байна. Зээлийн төлбөрийг ************** гэх нэртэй байгууллагын данс руу шилжүүлдэг байсан. Яг хэзээ яаж төлж дууссаныг санахгүй байна.

-А.А.У-: Хэрхэн зээлийн төлбөрөө төлдөг байсныг санахгүй байна. Намайг тухайн ажлаас 2017 онд гарахад тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 108/,

 

136. Гэрч М.М.М-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-М.М.М-: Би **** дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 2 удаа зээл авч байсан. ...Зээлийн төлбөрөө буцаагаад А.У-т бэлнээр төлдөг байсан. Зээлийн төлбөрөө төлж дуусгаад тээврийн хэрэгслээ өөрийн нэр шилжүүлэх гэж 2 жил гаран болж байж шилжүүлж авсан.

-А.А.У-: М.М-ын зээлийн төлбөр түүний хүүг дансаар, бэлнээр хэрхэн төлж байсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 121/,

 

137. Гэрч Б.Б.Г-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.Б.Г-: Зээлийг ямар хугацаанд авч байснаа нарийн сайн санахгүй байна. ...зээлийг ломбард дээр авч ирж бэлнээр төлдөг байсан. Нэг удаа Номин худалдааны төвийн гадна бэлнээр аваачиж өгч байсан.

-А.А.У-: Б.Г-гаас бэлнээр, дансаар зээлийн төлбөр хийдэг байсан талаар тодорхой санахгүй байна. Ямар ч байсан зээлээ төлөөд барагдуулж дуусгасан. Зээлийн мөнгөний эргэн төлөлтийг тухай бүр Д.Э-гийн данс руу шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 125/,

 

138. Гэрч З.Ц-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-З.Ц.-: ...1000000 орчим төгрөг зээлж аваад тухайн зээлээ эргэн төлөхдөө сар гаруй хугацаанд эргүүлэн бүрэн төлж тээврийн хэрэгслээ авсан. Тухайн зээлээ бэлнээр А.А.У-т хүүгийн төлбөр, зогсоолын төлбөр зэргийн хамт бүрэн төлж барагдуулсан.

-А.А.У-: Ц- нь унадаггүй нөхцөлөөр тээврийн хэрэгслээ барьцаалж зээл авсан. Тухайн нөхцөлөөр зээл авсан хүмүүс ихэвчлэн надад зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлдөг. ...Ц- манайхаас хэдэн төгрөгийн зээл аваад хэдэн удаа төлбөрөө төлж дуусгасан болохыг сайн санахгүй байна. ...Ц.- авсан зээлээ бүрэн төлж барагдуулаад барьцаанд тавьсан тээврийн хэрэгслээ авсан.” гэх мэдүүлэг /6-р хх 130/,

 

139. Гэрч Ц.Ц.А-, яллагдагч А.А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Ц.Ц.А-: Машин барьцаанд тавьж 1000000 төгрөгийн зээл гаргуулан авч байсан. Уг зээлээ сар бүр гэрээний дагуу төлж барагдуулсан. Зээлийг төлөхдөө сарын төлбөр мөнгийг бэлнээр авч очиж төлбөрийн хуудсан дээр гарын үсэг зурж төлбөр төлдөг байсан. ...2017 онд би Б- гэж хүний уг ломбардад зээлийн үлдэгдэлтэй байсан машиныг худалдан авч уг машины зээлийн урьдын адил төлдөг байсан. 2017 оны 08 дугаар сард дуусгасан гэж санаж байна. Верна маркийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гээд ломбард дээр очиход Д.Э- гэх хүн 600000 төгрөг дутуу байна гээд машины нэр шилжүүлэхгүй байсан. Уг өдрөөс хойш 10 гарын хоногийн дараа Д.Э- гэж хүний данс руу 600000 төгрөг хийж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.

-А.А.У-: 2016 онд Сонота-5 маркийн машин барьцаалан 1000000 төгрөгийн зээл авч байсан. Зээлээ төлөхдөө хуваарийн дагуу сар бүр ирж бэлнээр мөнгө төлж төлбөрийн хуудас дээр гарын үсэг зурдаг байсан. Дараа нь 2017 онд Б- гэх хүний барьцаанд тавьсан машиныг худалдан авч үлдэгдэл зээлийг мөн бэлнээр сар бүр хуваарийн дагуу төлдөг байсан. Хаяа дансаар төлдөг байсан байж магадгүй. Ихэвчлэн бэлнээр төлдөг байсан. Би сайн санахгүй байна. Б- буюу Ц.А-ын авсан машины эзэн намайг ажлаас гарах үед тухайн байгууллагад ямар нэгэн өр төлбөр тооцоогүй үлдсэн.” гэх мэдүүлэг /6-р хх 132/,

 

140. Гэрч Т.Т.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажлын байрны бүртгэлийн гэрээ, доторх гал тогооны тоног төхөөрөмж зэргийг барьцаалж зээл авч байсан. Өдөр өдөрт нь ирээд өөрөө авдаг байсан. Зээлийг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /6-р хх 135-136/,

 

141. “**************” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “**************” ХХК-ийн шийдвэр, “**************” ХХК-ийн дүрэм /1-р хх 40-44/,

 

142. “**************” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жагсаалт /2-р хх 50/,

 

143. Хохирогч Д.Д.Э-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 197-204/,

144.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт:

“...Шинжилгээнд ирүүлсэн зээлийн гэрээнүүдэд зурагдсан гарын үсэгнүүд нь
цэнхэр, хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгсэл ашиглан зурагдсан байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 8 дугаартай Боть, 136 дугаартай хуудасны 2 дахь
нүүрний зээлдүүлэгчийг төлөөлж гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь
Б.Б.Э- болон А.А.У- нарын гарын үсгийн харьцуулах
загваруудтай тохирохгүй байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 6 дугаартай хаагдсан зээлийн материалын 102
дугаартай хуудасны 2 дахь нүүрэнд Зээлдэгчийг төлөөлж гэсний доод талд
зурагдсан гарын үсэг нь Г.Г.Б-ы гарын үсгийн харьцуулах загваруудтай
хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Ботийн 183 дугаартай хуудсанд Зээлдэгч
гэсний доод талд зурагдсан гарын үсэг Т.Т.С-ийн гарын үсгийн
харьцуулах загваруудтай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Ботийн 87 дугаартай хуудсанд Зээлдэгч
гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь Ё.И- гарын үсгийн
харьцуулах загваруудтай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 7 дугаартай Ботийн 138 дугаартай хуудсанд Зээлдэгч
гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь Д.Е- гарын үсгийн харьцуулах загваруудтай тохирч байна. /6-р хх 138-143/,

 

145. 2021 оны 12 дугаар 17-ны өдрийн 7 аудиторын шинжилгээний дүгнэлт:

-Хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн асуултад хариулсан байдал:

1. Асуулт: Хохирогч Д.Д.Э-гийн Хаан банкны 51081*******, 51********* дугаартай данснаас 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хэчнээн төгрөгийг зээл олгох зориулалтаар шилжүүлсэн бэ?

Хариулт: Иргэн Д.Д.Э-н хаан банк дахь 51081******* болон 51********* дугаартай данснаас нийтдээ 308,458,000 төгрөгний зээл гарсан байна.

 

Дансны дугаар

Утга

Мөнгөн дүн

51081*******

ЗЭЭЛ

300858000

51*********

ЗЭЭЛ

7600000

Нийт дүн

308458000

 

Хүснэгт №2 “51081******* ДУГААРТАЙ ДАНСНЫ ШҮҮЛТ /ЗЭЭЛ, БУСАД/, /7-р хх 54-60/

 

Хүснэгт №3 “51********* ДУГААРТАЙ ДАНСНЫ ШҮҮЛТ /ЗЭЭЛ, БУСАД/, /7-р хх 61-81/

 

2. Асуулт: Хохирогч Д.Д.Э-гийн авто ломбард ажиллуулж эхлэхдээ бүрдүүлсэн эргэлтийн хөрөнгө хэд вэ?

Хариулт: Иргэн Д.Д.Э-н Хаан банкан дахь 51081******* дугаартай дансанд 2014.12.02-ны өдөр “ОРЛОГО” гэсэн гүйлгээний утгатайгаар 52,500,000 /Тавин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг шилжүүлж эргэлтийн хөрөнгөө бүрдүүлэн ажиллаж эхэлсэн байна. “ЗЭЭЛ”-ийг иргэн Д.Д.Э-н Хаан банкан дахь 51081******* дугаартай данснаас олгож, “ЭРГЭН ТӨЛӨЛТ”-ийг иргэн Д.Д.Э-н Хаан банкан дахь 51********* дугаартай дансаар хүлээн авч байсан байна. Барьцаат зээл олгох үйл ажиллагаанд “**************” ХХК-ийн дансыг ашиглаагүй байна.

 

3. Асуулт: А.А.У- 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хэчнээн төгрөгийн зээл иргэдэд олгосон бэ?

Хариулт: Мөрдөгчөөс ирүүлсэн баримтын хүрээнд шинжлэхэд А.А.У- нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд бэлнээр 43,835,000 төгрөг, дансаар 405,541,200 төгрөг нийт 410,078,000 төгрөгийн зээл гаргасан байна. Дансаар олгосон 380,156,200 төгрөгийн зээлийн гэрээ, бусад материал байна.

 

 

 

Зээл

Мөнгөн дүн

Дансаар олгосон

зээл

Тайлбар

51081*******

300858000

380156200

Зээлийн гэрээ, зээлдэгчийн мэдээлэлтэй зээл

51*********

7600000

 

5055*******

39518200

 

504********

32180000

 

Зээлийн гэрээ гэх материал байхгүй зөвхөн дансны гүйлгээгээр олгогдсон зээл

25385000

25385000

Мөрдөгчөөс ирүүлсэн баримтын хүрээнд зээлийн гэрээ, зээлдэгчийн мэдээлэлгүй зээл

Бэлэн

43835000

 

 

Нийт дүн

449376200

405541200

Дансаар олгосон зээлийн дүн

 

Хүснэгт №11 “Зээлийн мэргэжилтэн А.А.У-ийн зээл, олгосон гүйлгээний жагсаалт” /7-р хх 185-195/

 

4. Асуулт: А.А.У- нийт гаргасан зээлээс хэдэн төгрөгийг бэлнээр гаргасан бэ?

Хариулт: Зээлийн мэргэжилтэн А.А.У- нь 43,835,000 төгрөгийн зээлийг бэлэн мөнгөөр гаргасан байна.

 

Хүснэгт № 6 “Бэлэн олгосон зээлийн жагсаалт” /7-р хх 100/

 

5. Асуулт: А.А.У- нийт гаргасан зээлээс хэдэн төгрөгийг автомашин барьцаалсан зээл гаргасан эсэх?

Хариулт: Зээлийн мэргэжилтэн А.А.У- нь 287,480,200 төгрөгийн зээлийг автомашин барьцаалан гаргасан байна.

 

Хүснэгт № 7 “Автомашин барьцаалсан зээлийн жагсаалт” /7-р хх 153-168/

 

6. Асуулт: А.А.У-ийн 5055******* дугаарын данснаас 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хичнээн төгрөгийн зээл гаргасан, зээлийн эргэн төлөлт хийгдсэн эсэх?

Хариулт: Зээлийн мэргэжилтэн А.А.У- өөрийн 5055******* дугаартай данснаас 39,518,200 төгрөгийн зээлийг гаргасан байна. Зээлийн эргэн төлөлт тухайн 5055******* дугаартай дансанд 67,155,749 төгрөг орсон байна.

 

Хүснэгт № 4 “5055******* ДУГААРТАЙ ДАНСНЫ ШҮҮЛТ /ЗЭЭЛ, БУСАД/, /7-р хх 82-93/

 

7. Асуулт: Хохирогч Д.Д.Э-гийн Хаан банкны 51081*******, 51********* дугаартай данснаас 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гарсан зээл олгосон зээлийн дүнгээс хэдэн төгрөг буцаан төлөгдсөн бэ?

Хариулт: Иргэн Д.Д.Э-н хаан банк дахь 51081******* болон 51********* дугаартай данснаас нийтдээ 308,458,000 төгрөгний зээл гарсан байна.

 

 

 

Дансны дугаар

Утга

Мөнгөн дүн

51081*******

Эргэн төлөлт

15161000

51*********

Эргэн төлөлт

137103990

Нийт дүн

152264990

 

Хүснэгт №2 “51081******* ДУГААРТАЙ ДАНСНЫ ШҮҮЛТ /ЗЭЭЛ, БУСАД/, /7-р хх 54-60/

 

Хүснэгт №3 “51********* ДУГААРТАЙ ДАНСНЫ ШҮҮЛТ /ЗЭЭЛ, БУСАД/, /7-р хх 61-81/

 

Хүснэгт № 4 “5055******* ДУГААРТАЙ ДАНСНЫ ШҮҮЛТ /ЗЭЭЛ, БУСАД/, /7-р хх 82-93/

 

8. Асуулт: Нийт буцаан төлөгдсөн мөнгөн дүнгийн хэд нь үндсэн зээл, хэд нь зээлийн хүү эсэх?

Хариулт: -Дансанд төлөгдөж орж ирсэн эргэн төлөлтийн гүйлгээнүүд үндсэн зээлийн төлөлт, зээлийн хүүний төлбөр, зээлийн гэрээ сунгалт зэргээр ялгах боломжгүй “Нэр, утасны дугаар, зээлийн дугаар, регистрийн дугаар, бусад” утгатай байна.

-Бэлэн мөнгөний орлогын баримтанд бэлэн төлөлтийн гүйлгээний утга нь үндсэн зээлийн төлөлт, зээлийн хүүний төлбөр, зээлийн гэрээ сунгалт зэргээр ялгах боломжгүй “Зээлийн эргэн төлөлт” гэсэн гэж нийт дүнгээр төлөгдсөн байна.

-Гарын үсэг зурсан зээлийн гэрээний дагуу тооцсон хүүгийн дүн:

 

Хүснэгт №8 “Мөрдөгчөөс ирүүлсэн баримтын хүрээнд бэлэн мөнгөний орлогын баримт, гарын үсэгтэй, гарын үсэггүй зээлийн гэрээнүүд, бусад баримттай 1-212 дугаартай”

 

9. Асуулт: Хохирогч Д.Д.Э-гийн Хаан банкны 51081*******, 51********* дугаартай данснаас 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гарсан зээл олгосон мөнгөн дүн, хохирогч Д.Д.Э-д А.А.У- болон зээл олгосон иргэдээс буцаан төлсөн мөнгөн дүнгийн зөрүү хэд вэ?

Хариулт: Иргэн Д.Д.Э-н 51081*******, 51********* дугаартай данснаас олгосон зээл, эргэн төлөлтийн зөрүү 156,193,010 төгрөг байна.

 

Дансны дугаар

Утга

Мөнгөн дүн

51081*******

Зээл

300858000

51*********

Зээл

7600000

Нийт олгосон зээлийн дүн

308458000

51081*******

Эргэн төлөлт

15161000

51*********

Эргэн төлөлт

137103990

5055*******

А.А.У- гэсэн утгатай эргэн төлөлт

61595800

Нийт эргэн төлөлтийн дүн

152264990

51081*******, 51********* данснаас олгосон зээл, эргэн төлөлтийн зөрүү

156193010

 

Хүснэгт №2 “51081******* ДУГААРТАЙ ДАНСНЫ ШҮҮЛТ /ЗЭЭЛ, БУСАД/, /7-р хх 54-60/

 

Хүснэгт №3 “51********* ДУГААРТАЙ ДАНСНЫ ШҮҮЛТ /ЗЭЭЛ, БУСАД/, /7-р хх 61-81/

 

10. Асуулт: А.А.У- дутагдал гаргасан эсэх, гаргасан бол хичнээн төгрөгийн дутагдал гаргасан эсэх?

Хариулт: Зээлийн мэргэжилтэн А.А.У- дутагдал гаргасан ба шинжээчид А.А.У-ийн гаргасан дутагдал 144,619,165 төгрөг байна.

 

Зээл олгог талын нийт зээлийн тооцоолол

Зээл олголт

Мөнгөн дүн

Эргэн төлөлт

Мөнгөн дүн

1

51081*******

300858000

51081*******

15161000

2

51*********

7600000

51*********

137103990

3

5055*******

39518200

5055*******

67155749

4

504********

32180000

504********

12545996

5=1+2+3+4

Гэрээ болон бусад мэдээлэлтэй зээлийн дүн

380156200

Гэрээ болон бусад мэдээлэлтэй зээлийн эргэн төлөлт

231966735

6

Зээлийн гэрээ гэх мэт материал байхгүй зөвхөн дансны гүйлгээгээр шууд олгосон зээл

25385000

Зээлийн гэрээ гэх мэт материал байхгүй зөвхөн дансны гүйлгээгээр олгосон зээл

6510000

7

-

-

Ялгах боломжгүй эргэн төлөлт

3735700

8

-

-

А.А.У-ээс бөөн дүнгээр шилжүүлсэн төлбөр

61595800

9=5+6

Нийт дансаар олгосон зээлийн дүн

405541200

Нийт дансаарх эргэн төлөлтийн дүн

303808235

10

Бэлэн зээл

43835000

-

-

11=9+10

Нийт олгосон зээл

449376200

Нийт эргэн төлөлт

303808235

Олгосон зээл, эргэн төлөлтийн зөрүү

145567965

Олгосон зээл, эргэн төлөлтийн зөрүү

948800

А.А.У-ийн дутагдал

144619165

 

Барьцаалан зээлдүүлэх төвийн эргэлтийн мөнгөн хөрөнгөөс дутагдсан бол зээлийн мэргэжилтэн А.А.У-т ямар нэгэн хэлбэрээр үлдэх ёстой. Үүнийг А.А.У-ийн хувьд тооцооллыг доорх байдлаар гаргалаа.

Утга

Мөнгөн дүн

1

А.А.У-ийн 5055******* дугаартай дансанд орсон эргэн төлөлт

67155749

2

А.А.У-ийн хүлээн авсан эргэн төлөлт

254056640

3=1+2

А.А.У-ийн авсан нийт эргэн төлөлт

321212389

4

Дансаар олгосон зээл

39518200

5

Бэлнээр олгосон зээл

43835000

6

51********* дугаартай дансанд

 “А.А.У-” гэж шилжүүлсэн гүйлгээ.

61595800

7

51********* дугаартай дансанд зээлийн

мэдээлэлтэй шилжүүлсэн гүйлгээ

 

21721680

8

Зардал

948800

9=4+5+

6+7+8

А.А.У-ийн барьцаалан зээлдүүлэх үйл

ажиллагаанд буцаан шилжүүлсэн болон

зардалд зарцуулсан дүн

167619480

10=3-9

Зөрүү

153592909

 

Зээлийн мэргэжилтэн А.А.У-ийн хувийн данс болон бэлэн гүйлгээний хувьд шинжилж үзэхэд түүний хүлээн авсан мөнгө нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд буцаан шилжүүлсэн болон зардалд зарцуулсан дүнгээс 153,592,909 төгрөгөөр илүү байгаа тул ажил олгогч, нэхэмжлэгчийн “Зээл олгогчийн зээлийн тооцоолол”-оос гаргасан 144,619,165 төгрөгийн дутагдал үндэслэлтэй байна.

 

11. Асуулт: А.А.У-ийн гаргасан дутагдлыг юуг үндэслэн хэрхэн тооцож гаргасан эсэх?

Хариулт: Мөрдөгчөөс ирүүлсэн баримтууд болох зээлийн гэрээний болон хаагдсан зээлийн материал, бэлэн мөнгөний баримтууд, харилцах дансны гүйлгээнүүд болон шинжээчдийн түүвэр, шинжилгээний үр дүнг үндэслэсэн болно.

-Мөрдөгчөөс ирүүлсэн баримт материалууд болох Хаагдсан зээлийн материал 6 боть баримт, Зээлийн материал 7 боть баримт, 2015, 2016, 2017 онуудын Бэлэн мөнгөний орлогын үдсэн 5 боть баримтуудыг нэг бүрчлэн шивж оруулан цахим файл жагсаалт үүсгэсэн.

-Цахим файл жагсаалтын дагуу бэлэн мөнгөний орлогын баримт, зээлийн гэрээ болон бусад дагалдах бүх материалуудын зургийг авч цахим материал болгон хадгалсан.

-Эдгээр цахим файлуудыг хүн тус бүрээр ангилж бэлдсэн.

-Зээлдэгч хүн тус бүрээр ангилсан бэлэн мөнгөний орлогын баримт, зээлийн гэрээ болон бусад дагалдах материалуудад байгаа овог нэр, регистрийн дугаар, зээлийн гэрээний дугаар, утасны дугаар, автомашины дугаар зэрэг мэдээллийг монгол хэлээр болон латин галигаар боломжит бүх хувилбараар хаан банкны 51081*******, 81080*********, 5055*******, 504******** дугаартай 4 дансны хүрээнд хайлт хийсэн. Ингэж 1-ээс 221 дугаартай зээлдэгч тус бүрээр шинжилгээ тооцооллыг хийсэн.

-Хаан банкны 51081*******, 81080*********, 5055*******, 504******** дугаартай 4 данс нийт жагсаалтын кодыг 1-ээс 221 дугаартай зээлдэгчдэд хуваарилсан дансны гүйлгээний кодтой харьцуулж давхцаагүй гүйлгээний жагсаалтыг гаргасан.

-Хаан банкны 51081*******, 81080*********, 5055*******, 504******** дугаартай 4 дансны давхцаагүй гүйлгээний жагсаалтаас зээлд хамааралтай зээлийн гэрээний дугаар, автомашины дугаар зэргийг бичсэн зээлтэй холбоотой гүйлгээний утгаар нь ялгаж харьцсан данс бүрийн зээлдэгчийн мэдээллийг гаргаж цэгцэлсэн. Энэ түүврээс 222-246 дугаартай зээлдэгчдийн мэдээллийг шинжилж гаргасан.

-Хаан банкны 51081*******, 81080*********, 5055*******, 504******** дугаартай 4 дансны 1-221 дугаартай зээлдэгчидтэй давхцаагүй гүйлгээний жагсаалтаас 222-244 дугаартай зээлдэгчдийн гүйлгээг хасч үлдэгдэл гүйлгээг гаргасан. Энэ үлдэгдэл гүйлгээ нь гэрээний дугаар, дансны дугаар, данс эзэмшигчийн нэр, зээлдэгчийн нэр, гүйлгээний утганд нэрээ овоггүй бичсэн зэргээс шалтгаалж гүйлгээг ялган тогтоох боломжгүй байна.

-А.А.У-ийн хувийн  5055******* дугаартай данснаас 51081******* 51*********, 504******** дансанд бөөн дүнгээр "А.А.У-" гэсэн утгатай, 1-246 дугаартай зээлдэгчдэд хуваарилах боломжгүй, бөөн дүнгээр шилжүүлсэн гүйлгээнүүдийн жагсаалтыг гаргасан.

Шинжилгээний түүврүүдийг хийж шаардлагатай дүнгүүдийг шинжилж гаргасан.

-Дархан-Уул аймгийн           Прокурорын газрын  Хяналтын прокурор Ч.Мядагбадамын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Дахин шинжилгээ хийлгэх тухай” 42 дугаартай Прокурорын тогтоолын дагуу асуулт бүрд хариулж, тайлан бэлтгэсэн.

 

12. Асуулт: А.А.У-ийн нийт гаргасан зээлээс зээл, зээлийн сунгалт, зээл хүү төлөлт эх үүсвэр нь тодорхойгүй зээлийн, үлдэгдэл хэд болох?

Хариулт: Шинжилгээний явцад төлөх ёстой дүнгээс илүү төлсөн зээлдэгч нар байгаа. Тэдгээр зээлдэгчийн хувьд илүү төлсөн хэмжээний зээл хүүний орлого байна гэж шинжилсэн. Өөрөөр хэлбэл шинжээчдийн түүврээр:

-Харилцах дансны хуулгаар баталгаажсан дансаар олгосон зээл,

-Хүлээн авагч гарын үсэг зурсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар баталгаажсан бэлэн олгосон зээл,

-Зээлийн гэрээний дагуу тооцсон хүүний нийт дүнгээс гадна ямар хэлбэрээр олгосныг тогтоох боломжгүй үндсэн зээл болон хүүний мөнгө байна. Шинжилгээний явцад нийт олгосон зээл, гэрээний дагуу тооцсон хүүний нийлбэрээс нийт төлөлтийг хасч зээлдэгч тус бүрээр тооцооллыг гаргасан.

 

Хүснэгт №3 “Мөрдөгчөөс ирүүлсэн баримтын хүрээнд бэлэн мөнгөний орлогын баримт, гарын үсэгтэй, гарын үсэггүй зээлийн гэрээнүүд, бусад баримттай 1-212 дугаартай” Зээлдэгч тус бүрээр гаргасан хавсралт тооцоолол. /7-р хх 61-81/

 

13. Асуулт: ШШҮХ-ийн 2018 оны 9 дугаар сарын 07-ний өдрийн 142 дугаартай бүрэлдэхүүн шинжээчийн дүгнэлтэд үндсэн зээл, зээлийн хугацааны хүүг хэрхэн тооцсон эсэх?

Хариулт: Шинжээчид бид үүнийг тогтоох боломжгүй байна.

 

14. Асуулт: ШШҮХ-ийн 2018 оны 9 дугаар сарын 07-ний өдрийн 142 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх?

Хариулт: Шинжээчид бид үүнийг тогтоох боломжгүй байна.

 

15. Асуулт: ШШҮХ-ийн 2021 оны 9 дугаар сарын 16-ны өдрийн 124 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх?

Хариулт: Шинжээчид бид үүнийг тогтоох боломжгүй байна.

 

16. Асуулт: Дүгнэлт гаргах явцад шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдвол дүгнэлтэд нэмж тусгах.

Хариулт: Дүгнэлт гаргах явцад шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.” /6-р хх 194-203/,

 

Шүүгдэгч А.А.У-ийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх 13/, бакалаврын дипломын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх 42-46/, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн А.А.У- нь газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн эсэх лавлагаа /2-р хх 06/, Автотээврийн төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгсэл өмчилдөг эсэх лавлагаа /2-р хх 08/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /4-р хх 28-29/

 

“Капитал Зууч” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:“А.А.У-ийн эзэмшлийн 1995 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2004 онд Монгол улсад орж ирсэн “Мицубиши Делика” маркийн **** ДАР улсын дугаартай автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 5500000 төгрөг байна. /1-р хх 228/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Хэргийн тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.А.У- “**************” ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт эдийн засагчаар ажиллахдаа хохирогч Д.Д.Э-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр өмчлөгчид бүрэн шилжүүлэхгүй байх, гэрээ хэлцлийг зохих ёсоор хийгээгүйн улмаас хохирогч Д.Э-д 2021 оны 12 дугаар 17-ны өдрийн 7 аудиторын шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон 144,619,165 төгрөгийн дутагдал гаргаж хувьдаа завшсан гэж шүүх дүгнэлээ.

 

“Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд заасан бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшихыг ойлгоно. 

 

Шүүгдэгч А.А.У- өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “их хэмжээний хохирол” буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.А.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч А.А.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулахтай холбоотой хуульд заасан завсарлага авах шаардлагагүй гэснийг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.А.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.А.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Д.Э-д гэмт хэргийн улмаас учирсан 144619165 төгрөгийн хохирлоос зээлдэгч нар зээлийн үлдэгдэл төлбөр төлөхөө илэрхийлсэн 7,329,260 төгрөг, хэнээс төлсөн нь тодорхойгүй 17,357,640 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр болон шинжээчийн дүгнэлт гаргуулсны хөлс нийт 7,800,000 төгрөгийг тус тус хангаж шүүгдэгч А.А.У-ээс 135488165 /нэг зуун гучин таван сая дөрвөн зуун наян найман мянга нэг зуун жаран тав/  төгрөг гаргуулж Д.Э- -д олгох нь үндэслэлтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 10 хавтас санхүүгийн баримт, хаагдсан зээлийн материал 6 хавтас, шинжээчийн дүгнэлтийн хавсралт 2 хавтас, орлогын тайлан 11 хавтас, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг зэргийг хохирогч Д.Д.Э-д буцаан олгохоор, Улсын яллагчийн зүгээс хэрэгт “Капитал Зууч” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт бүхий  шүүгдэгч А.А.У-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг Хөтөл хороолол 106-ын 8 тоотод байрлах нэгж талбарын 80******** дугаартай 700.0м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 1540000 төгрөгийн үнэ бүхий газрыг битүүмжилсэн  /1хх 225/ 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт гаргасан тул хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч А.А.У-ийг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.У-т оногдуулсан 4 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.У-ээс 135488165 /нэг зуун гучин таван сая дөрвөн зуун наян найман мянга нэг зуун жаран тав/  төгрөг гаргуулж Д.Э- -д олгосугай.

 

   5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 10 хавтас санхүүгийн баримт, хаагдсан зээлийн материал 6 хавтас, шинжээчийн дүгнэлтийн хавсралт 2 хавтас, орлогын тайлан 11 хавтас, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг зэргийг хохирогч Д.Д.Э-д буцаан олгосугай.

 

   7.Хэрэгт Дархан-Уул аймгийн Орхон сум, 2-р баг, Хөтөл  гудамж 8 тоот улсын бүртгэлийн Г-2004****** дугаарт бүртгэгдсэн 080********** нэгж талбарын дугаартай 702м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ТӨМӨРХҮҮ