Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/351

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0345/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Г.Т, Э.А /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Г.Т, Э.А нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1718003140141 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн,.... оны ... дугаар сарын ....-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... аймгийн .... сумын ..., .. тоотод оршин суух хаягтай Б  овогт Г.Т /........../.

2.  Монгол Улсын иргэн, .... оны ..дүгээр сарын ...-ний өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой.... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... аймаг, ... сумын ... дугаар баг... дүгээр хэсэг, ... тоотод оршин суух хаягтай Х овгийн Э.А /.........../.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Г.Т Э.А нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 20 цагийн орчим ..... аймгийн ..... гол сумын ... багийн ... давхар ...дугаар байрны гадна зогсоолоос иргэн Д.М-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Саня маркийн ДК150-99 загварын ..... улсын дугаартай цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Т Э.А нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 20 цагийн орчим .... аймгийн .... сумын Хайрхан багийн ... давхар ... дугаар байрны гадна зогсоолоос иргэн Д.М-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Саня маркийн ДК150-99 загварын .....улсын дугаартай цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан, Монгол улсын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Э.А-аас Саня маркийн ДК150-99 загварын .... улсын дугаартай мотоцикл хураан авч хохирогч Д.М-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12/,

 

Хохирогч Д.М-ийн “....... баг, ...... дугаар байрны гадаа мотоциклоо тавьчихаад орсон. Кино үзэж байгаад 22 цагийн орчим унтсан. Манай эгч гадаа гарахдаа миний мотоцикль байхгүй болохоор нь надад хэлсэн. Би тэр орчмоор хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71/,

 

Гэрч Д.Б-ын “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай төрсөн дүү М  нь өөрийн эзэмшлийн ...... дугаартай Саня маркийн мотоциклтойгоо 17 цагийн орчим манай гэрт ирсэн. 20 цагийн орчим би гэрээсээ гарахад мотоцикл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71/,

 

Капитал зууч ХХК-ийн “...мотоциклийн зах зээлийн үнэ 800,000 төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Г.Т, Э.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Т, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өөрийгөө илчилсэн” хөнгөрүүлэх, гэмт хэргийг “бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба үйлдсэн хэргийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д.М  нь мөрдөн байцаалтын шатанд хулгайд алдагдсан мотоциклыг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г.Т, Х овгийн Э.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага бус хэмжээний буюу 800,000 төгрөгийн хохирол учруулсан, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Т, Э.А нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г.Т, Х овгийн Э.А нарт 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163, 164-р зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Т, Э.А нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД