| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0343/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/350 |
| Огноо | 2017-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0343/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г. Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М. Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718001130071 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ...-ний өдөр .... аймагт төрсөн,... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... аймаг ... сум... дугаар баг .. ...тоотод оршин суудаг. Ам бүл.. ...-ийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М. Б, регистрийн дугаар ..........................
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр .. дугаар байрны автомашины зогсоол дээр байсан иргэн Б.Э-ийн Портер маркийн ...... улсын дугаартай автомашины стартер хулгайлж 160,000 төгрөгийн,
2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ..... сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр .. байрны автомашины зогсоол дээр байсан иргэн Б.Б-ийн Портер маркийн ......улсын дугаартай автомашины стартер хулгайлж 200,000 төгрөгийн,
2017 оны 07 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө ..... сумын .... дүгээр баг, ... дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Ц.М-ийн эзэмшлийн .... улсын дугаартай портер маркийн машины стартер хулгайлж 160,000 төгрөгийн,
2017 оны 08 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө .... сум.. дүгээр баг,... дүгээр байрны гадна зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Д.Ц-ийн эзэмшлийн .... улсын дугаартай портер маркийн машины стартер хулгайлж 160,000 төгрөгийн хохирол тус тус, үргэлжилсэн үйлдлээр нийт 740,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ....сумын ... дүгээр..... нутаг дэвсгэр ... дугаар байрны автомашины зогсоол дээр байсан иргэн Б.Э-ийн Портер маркийн ....улсын дугаартай автомашины стартер хулгайлж 160,000 төгрөгийн,
2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө .......сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ..байрны автомашины зогсоол дээр байсан иргэн Б.Б-ийн Портер маркийн .... улсын дугаартай автомашины стартер хулгайлж 200,000 төгрөгийн,
2017 оны 07 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө .... сумын... дүгээр баг, ...дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн Ц.М-ийн эзэмшлийн ...... улсын дугаартай портер маркийн машины стартер хулгайлж 160,000 төгрөгийн,
2017 оны 08 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө ... сум ... дүгээр баг, ... дүгээр байрны гадна зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Д.Ц-ийн эзэмшлийн .... улсын дугаартай портер маркийн машины стартер хулгайлж 160,000 төгрөгийн, нийт 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний буюу 740,000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Э-ийн “...2017 оны 08 дугаар сарын 12-ны орой ..... сум ..-р баг ..-р байрныхаа урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн ..... улсын дугаартай портер маркийн машинаа 21 цаг 50 минутын орчим байрлуулаад 2017 оны 8 дугаар сарын 13-нд зогсоолд тавьсан машинаа асаах гэхэд асахгүй байсан ба нөхөр Б шалгаад доогуур нь тонгойход манай машины стартер хулгайд алдагдсан байсан, /хавтаст хэргийн 38/,
Хохирогч Ц.М-ийн “...2017 оны 7 дугаар сард миний хүргэн ах Э миний машиныг гуйгаад Архангай аймгийн Батцэнгэл сумаас аваад Дархан явсан. Тэнд байж байгаад 2017 оны 07 дугаар сарын 08-наас 9-нд шилжих шөнө машины стартер алдсан талаараа надад утсаар хэлсэн. .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өмчийн тээврийн хэрэгсэл. Би машиныхаа стартерийг 160,000 төгрөгөөр үнэлнэ. Би стартерынхаа бодит хохиролыг төлүүлмээр байна, /хавтаст хэргийн 112/,
Хохирогч Б.Б-ийн “...2017 оны 8 дугаар сарын 12-ны орой .... сум, .... дугаар баг..... байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай Портер маркийн машинаа байрлуулаад 13-ны өглөө гэрээсээ гараад зогсоолд тавьсан машинаа асаах гэхэд асахгүй байсан ба аккумлятороо үзсэн чинь зүгээр байсан, тонгойж харахад стартерын хоёр утас нь унжсан байсан, /хавтаст хэргийн 138/,
Хохирогч Д.Ц-ийн “...2017 оны 08 дугаар сарын 7-ны өдөр Булган аймгаас Дархан аймаг руу малын тэжээл авах ажилтай өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай Портер маркийн машинтайгаа 22-23 цагийн үед .... аймгийн... дүгээр баг ...-р байрны гадна ирсэн. Маргааш өглөө нь босоод машинаа асаах гэхэд асахгүй болохоор нь доогуур нь харсан чинь машины стартер алга болсон байсан. Би стартераа зах зээлийн үнээр 160,000 төгрөгөөр үнэлнэ, /хавтаст хэргийн 170/,
Гэрч Н.Б-гийн “...2017 оны 8 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй машиныхаа доогуур нь харахад стартер нь байхгүй хулгайд алдсан байсан, /хавтаст хэргийн 39/,
Иргэний нэхэмжпэгч Б.Д-гийн “...2017 оны 4 дүгээр сарын сүүлээр байхаа нэг өндөр шар залуу ирээд надаас “портер машины стартер 2-ыг барьчихсан ахаа худалдаж авах уу” гэж асуусан тэгэхээр нь би хулгайн юм биш үү, би авахгүй ээ гэж хэлсэн чинь тэр залуу хулгайн стартер бишээ, та авчих л даа гээд гуйгаад байсан. Би тэр залуугаас хэдэн төгрөгөөр өгөх юм бэ гэсэн чинь хоёуланг нь 45,000 төгрөгөөр ав гэж хэлсэн тэгэхээр нь би тэр 2 стартерийг үзэж байгаад авсан. Тэрнээс хойш тэр залуу надад нилээн хэдэн удаа стартер авч ирж өгсөн, би ихэнхдээ 25,000 төгрөгөөр л авдаг байсан. Анх хотод түгээлтэнд жолооч хийдэг, манайх олон машинтай хаягдал их гардаг, илүү стартер их гардаг гэж хэлж байсан юм, тийм болохоор би итгээд ямар нэг юм бодоогүй. Нийт 540,000 төгрөг болж байгаа юм” /хавтаст хэргийн 47-48/ гэх мэдүүлгүүд,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 177-182-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн
газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 3-6, 81, 86-89, 122-125, 150, 152-154/
Хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн 7-8, 129-130/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд. /хавтаст хэргийн 22, 26, 29-30, 33-34/,
“Капитал зууч” ХХК-ийн “..... улсын дугаартай ачааны автомшины стартер 160,000 төгрөг байна, .... ... стартер 160,000 төгрөг байна, .... ... стартер 200,000 төгрөг байна, ... ...160,000 төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 16-17,102-103,133- 134, 158-159/
Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...би 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 2 машины стартер авсан бөгөөд эхлээд 4-ын 5 дугаар байрны урд байсан .....улсын дугаартай портер машины стартерийг аваад дараа нь 1в байрны урд байсан ... улсын дугаартай авто машины стартерийг аваад хоёуланг нь маргааш ирж авъя гэж бодоод өвсөнд нуусан. / хавтаст хэргийн 51/,
...би Д-д хотод жолооч хийдэг юм, манай ажлын акталсан стартерууд байгаа юм аа гэж хэлдэг байсан. Эхэндээ тэгж хэлсэн, тэгээд сүүлдээ надаас юм асуухаа больсон,/ хавтаст хэргийн 143/, ...2017 оны 07 дугаар сарын 8-ны шөнө 02 цагийн үед... хуучин хороолол руу явсан бөгөөд..... дугаар байрны урд талын зогсоол дээр байсан ..... дугаартай хөх өнгийн портер машины стартерийг доор нь орж хэвтэж байгаад тайлж аваад станц байрлуулдаг жижиг байшингийн хажуу талд өвсөнд нуусан,/хавтаст хэргийн 116/,
...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад хуучин хорооллын тэрүүгээр байрнууд тойрч алхаж байгаад хүн харж байгаад ....р байрны урд байрлуулсан .... гэсэн хөх өнгийн портер машины стартерийг доогуур нь шургаж байгаад халаасанд явж байсан 14-ийн дорцов, 12-ны түлхүүрээр тайлж авсан / хавтаст хэргийн 175/ гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна.
Иймд Б овогт М-ын Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага бус хэмжээний буюу 740,000 төгрөгийн хохирол учруулсан, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э, Ц.М , Б.Б, Д.Ц нар нь хулгайд алдагдсан эд зүйл, түүний төлбөрийг хүлээн авсан /хавтаст хэргийн 128, 191-193/ байх тул шүүгдэгч М.Б-ээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учирсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б нь үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг стартер, 14-ийн хэмжээтэй дорцов, 12-ын хэмжээтэй түлхүүр зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж , Дархан захын барилгын материалын заалны камерын бичлэг бүхий Си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага бус хэмжээний буюу 740,000 төгрөгийн хохирол учруулсан, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Б-ээс гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт М.Б-д 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар М.Б-ийг Ерөнхий боловсролын сургуулийн орчинд явган зорчигчийн гарц зохицуулах ажил хийлгэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, М.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг стартер, 14-ийн хэмжээтэй дорцов, 12-ын хэмжээтэй түлхүүр зэргийг улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, камерын бичлэг бүхий Си-Диг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД