| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2021/0085/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/50 |
| Огноо | 2022-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Орчуулагч, хэлмэрч Б.Өлзийбаяр
Шүүгдэгч Л.*******, Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 0 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, ******* *******- тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ТЯ81**************36/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд оны ******* дугаар сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, -8 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-001 оны ******* дугаар сарын 0-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн № 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 005 оны дугаар сарын 7-ны өдрийн № 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145., 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЖ79*******11/
Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны дугаар сарын 0-ны өдрийн ******* цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хараа голын эрэг орчимд хохирогч Ц. үндэсний бөхөөр барилдаж улмаар таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны дугаар сарын 0-ны өдрийн ******* цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хараа голын эрэг орчимд хохирогч Ц. толгойн тус газарт чулуугаар цохиж улмаар шүүгдэгч Л.*******ыг хохирогч Ц. зод гэж хатган гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсний улмаас Ц. эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ын өгсөн …. ... 01 оны дугаар сарын 0-ны өдрийн ******* цагийн орчимд Хараа голын эрэг дээр архи ууж байгаад бөх барилдаад -3 удаа унасан. Тэгээд дараа нь нүүр орчимд нь нэг удаа, цээж рүү нь хоёр удаа цохисон гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн ..... 01 оны дугаар сарын 0-ны өдөр *******мараа, ******* бид гурав Хараа голын эрэг дээр пиво уугаад сууж байхад ирсэн. хамт сууж байгаад *******тай бөх барилдсан. Тэгээд энэ хоёр хоорондоо маргалдаад эхлэхээр нь би *******т наадхаа цохь гэж дохиогоор ойлгуулаад чулуу авч шидэхэд толгойн тус газар оноход ******* үргэлжлүүлээд нүүр орчимд нь цохиж зодсон. Тэгээд бид хэд яваад өгсөн. Намайг ганцаараа салж яваад нилээн удсаны ард араас хүрч ирээд намайг цохиод усанд толгойгоор дүрэхээр нь би зугатаад яваад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд Хатанбаатьар бид хоёр 3-4 удаа бариладахад би даваад байсан чинь ахиад барилдъя гэхээр нь би чамд мэх зааж өгье гэж хэлээд мэх зааж өгчихөөд ахиад барилдахад ******* намайг дийлэхгүй байсан чинь ******* цаанаас *******аа наадхаа зод наадах чинь их зэвүүн хулгайч байгаа юм гэж хэлэхэд ******* намайг зодох гэж дайрсан. Тэгэхээр нь би зугатаад тойроод гүйсэн чинь ******* миний ард талаас толгой хэсэгт чулуугаар 1 удаа цохисон. Тэгээд миний толгой эргэж газарт унахад ******* миний дээрээс зодсон ... Надад гомдол байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 11-1 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Т. нарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би хэзээ гэдгийг нь санахгүй байна. Түрүү жилийн зун би голын эрэг дээр аавыгаа дуудахаар очсон. Намайг очиход аав голын эрэг дээр ******* гэдэг хэлгүй ахтай барилдаж байсан. Гэтэл ******* ах аавын араас чулуу аваад шидсэн. Тэр чулуу нь аавын толгойн ар дагз хэсэгт оносон. Тэгээд аав газар унасан. Гэтэл аавыг газар унасны дараа ******* ах аавын дээр нь гарч суучихаад толгой руу нь гараараа цохиод байсан. Мөн ******* ах ******* ахад аавын нүдийг нь ух гээд орилоод байсан гэх мэдүүлэг /Хх-н 0 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 01 оны дугаар сарын 6-ны өдрийн № 164 ...... Дүгнэлт:
1.Ц. биед зүүн нүдний зовхины гадна ирмэг, уруулын дотор талд язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон.
. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 6-7 дугаар хуудас/
Шүүгдэгч Л.*******ын оршин суугаа хаягийн лавлагаа /Хх-н 55 дугаар хуудас/
Шүүгдэгч Л.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 56 дугаар хуудас/
Л.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 60 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 11 дүгээр худас/
Хохирогч Ц. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н дугаар хуудас/
Яллагдагч Л.*******, Б.******* нарын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 3-4 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны дугаар сарын 0-ны өдрийн ******* цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хараа голын эрэг орчимд хохирогч Ц. үндэсний бөхөөр барилдаж улмаар таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны дугаар сарын 0-ны өдрийн ******* цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хараа голын эрэг орчимд хохирогч Ц. толгойн тус газарт чулуугаар цохиж улмаар шүүгдэгч Л.*******ыг хохирогч Ц. зод гэж хатган гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсний улмаас Ц. эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Л.*******, Б.******* нарын хохирогч Ц. толгойн тус газарт чулуугаар цохиж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсон үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Л.*******, Б.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард *******0000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ц. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5., 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36. дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, ., .3, .4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******, овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.*******, Б.******* нар нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.*******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.*******, Б.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
Д*******РГ*******Л*******ГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.