| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0410/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/443 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0410/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******
Өсвөр насны шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н холбогдох эрүүгийн 1818007730454 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Н 2004 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Өсвөр насны шүүгдэгч АН нь:
-2018 оны 10 дугаар сарын 3-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Цэнгэлдэхийн 4-35б тоотод оршин суух Ш.М монгол гэрийн хаалганы уяаг тайлан нэвтрэн орж, ягаан өнгийн дайлантай бага гарын манан хөөрөг хулгайлж, 800000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 10 дугаар гудамжны 8 тоотод оршин суух иргэн Ч.И-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж, мөнгөн гинж, кулон, ээмэг /хос/, мөнгөн кулонтой өргөн мөнгөн гинж, эрэгтэй хүний цагаан өнгийн пүүз, төмөр шармал бугуйн цаг, гоёлын төмөр гинж зэрэг эд зүйлс хулгайлан авч 300000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 14-1 тоотод оршин суух иргэн П.Н-ийн монгол гэрийн тооноор нэвтэрч, бугуйн цаг, монгол гэрийн хойно байрлах амбаарын ханыг эвдэн нэвтэрч унадаг дугуй зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 440000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Хар Усны гүүрний хажууд Б.А-ийнэль жи маркын K-4 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 150000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар: Өсвөр насны шүүгдэгч А.Ннь:
-2018 оны 10 дугаар сарын 3-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Цэнгэлдэхийн 4-35б тоотод оршин суух Ш.М монгол гэрийн хаалганы уяаг тайлан нэвтрэн орж, ягаан өнгийн дайлантай бага гарын манан хөөрөг хулгайлж, 800000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 10 дугаар гудамжны 8 тоотод оршин суух иргэн Ч.И-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж, мөнгөн гинж, кулон, ээмэг /хос/, мөнгөн кулонтой өргөн мөнгөн гинж, эрэгтэй хүний цагаан өнгийн пүүз, төмөр шармал бугуйн цаг, гоёлын төмөр гинж зэрэг эд зүйлс хулгайлан авч 300000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Хушаатын 14-1 тоотод оршин суух иргэн П.Н-ийн монгол гэрийн тооноор нэвтэрч, бугуйн цаг, монгол гэрийн хойно байрлах амбаарын ханыг эвдэн нэвтэрч унадаг дугуй зэрэг эд зүйлийг хулгайлан авч, 440000 төгрөгийн хохирол учруулж, нийт 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдын эд хөрөнгө хулгайлан авч, бусдад 1540000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Мөн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Хар Усны гүүрний хажууд Б.А-ийнэль жи маркын K-4 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 150000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Өсвөр насны шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би нэг хүүхдийн гар утас, авсан. Мөн өөрийнхөө гэрийн ойролцоо байдаг айлаас унадаг дугуй, бугуйн цаг, ээмэг авсан. Мээлэйбаатарын гэрээс хөөрөг зэргийг авсан.
... Манай ээж надаар морь унуулсан айлаас мөнгө авч хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү ” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 2, 61, 96, 125/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-5, 62-66, 126-129/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-15, 92-95/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 12, 103, 130/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 13-14, 70, 104-105, 131-132/,
-Хохирогч Ш.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би гэртээ орсон чинь авдар дээр манай гэрийн хайч байсан. Би авдар дээр яагаад хайч байгаа юм бол гэж бодоод авдраа хайчаар хөшиж онгойлгоод дотор нь байсан хөөргөө үзсэн чинь алга болчихсон байсан. Тэгээд орой хүүхдүүдээ ирэхээр нь хөөрөгний талаар асуухад мэдэхгүй болохоор нь цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19/,
-Хохирогч М.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хулгай ороод манай аав хөөргөө хулгайд алдсан байсан. Аав хөөргөө буцаагаад авсан. Манай аав Мээлээбаатар 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр өвчний учир нас барсан.
...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны байдлаар 800000 төгрөг байна.” гэх 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 41-42/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 67-69/,
-Гутлын мөрний зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 71-72/,
-Хохирогч Ч.И-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрт 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хулгай ороод мөнгөн ээмэг, мөнгөн гинж, кулонтой хослол, өргөн мөнгөн гинж, бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Би мөнгөн гинжээ кулонтой нь аваагүй байгаа. Бусад эд зүйлийг нь хүлээж авсан. Мөнгөн гинжийг ээмэгтэй нь нийлүүлээд 50000 төгрөгөөр үнэлсэн байсан, 30000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн үүн дээр эд зүйлийн үнэлгээ гаргасан 5000 төгрөгийг нэмээд нийт 35000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 74/,
-“Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Насанд хүрээгүй гэрч А.Н хураан авч шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөртэй тохирч байна. Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлсэн гутлын мөрний ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ насанд хүрээгүй гэрч А.Н хураан авч, шинжилгээнд ирүүлсэн гутлын улаар дарагдан үүссэн байна.” гэх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 80-81/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны байдлаар 300000 төгрөг байна.” гэх 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 87-88/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 99-102/,
-Насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тэр өдөр гэр лүүгээ явж байтал Хар усны гүүрний хажууд нэг хүүхэд “ гар утсаараа яриулаач” гэхээр нь “нэгж байхгүй” гэсэн чинь миний гар утсыг гараас булааж аваад зугтаагаад яваад өгсөн.
...тэр хүүхэд намайг айлгасан зүйл байхгүй. Хар өнгийн гар утас байгаа. Эль жи K-4 маркын гар утас байгаа. Ногоон туяатай гэртэй гар утас байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 109/,
-Гэрч Г.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын сүүлээр нэг хүүхэд эль жи K4 маркын бор саарал өнгийн гар утас надад зарсан. Мобикомоос гарсан гар утас байсан. Тэр хүүхдийг бол танихгүй. 40000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 113/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 150000 төгрөг байна.” гэх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 114-115/,
-Хохирогч П.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хулгай ороод ач хүү Билгүүний бугуйн цаг, амбаарт байсан хөх өнгийн унадаг дугуй хулгайд алдагдсан байсан.
...би хүүгийнхээ унадаг дугуйг төлүүлж авсан. Харин одоо бугуйн цагны 60000 төгрөгийг төлүүлж авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 134/,
-Гэрч Р.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хар өнгийн том хүүхдийн унадаг дугуйтай ирсэн. Тэр “дугуйгаа худалдаж авах уу?” гэхээр нь “авахгүй” гэсэн чинь “би тэмцээнд орох гэсэн юмаа. Та надад 10000 төгрөг түр зээлээч” гэсэн. Тэгэхээр нь би бас тэмцээнд орох гэж байгаа юм байх гэж бодоод 10000 төгрөг өгсөн. Тэгээд манайд тоглож байгаад гарахдаа унадаг дугуйгаа орхиод явсан. Одоо тэр унадаг дугуй нь надад байна.” гэх мэдүүлэг /хэргийн 142/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар 440000 төгрөг байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 144-145/,
-Хохирол төлсөн баримтууд /хэргийн 191-192/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Н нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.Н-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1540000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 150000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч М-т 800000 төгрөгийн, Ч.И-т 300000 төгрөгийн, хохирогч П.Н-д 440000 төгрөгийн, хохирогч Б.А-д 150000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 41-42/, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 87-88/, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 114-115/, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 144-145/ тус тус нотлогдож байгаа бөгөөд хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.Ннь нийт 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1540000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 150000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч А.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч А.Ннь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч А.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрийг төлж барагдуулан хохирогч нарыг гомдолгүй болгосон, нас сэтгэхүйн онцлог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Н энэ хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар бэхжүүлэгдэж хэрэгт хавсаргагдаж ирсэн гутлын мөрний гэрэл зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч А.Н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1540000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 150000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Н 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж, ялын хэмжээг 3 жил хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Н оногдуулсан хорих ялын хэмжээг 2 дахин багасгаж, нийт ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч А.Н оногдуулсан 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Н энэ хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Н 1 жил 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хойшлуулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг өсвөр насны шүүгдэгч А.Н үүрэг болгосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч А.Н анхааруулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 18, 1.9-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Ннь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар бэхжүүлэгдэж хэрэгт хавсаргагдаж ирсэн гутлын мөрний гэрэл зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ