| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/03941/и |
| Дугаар | 338 |
| Огноо | 2018-01-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 338
1.Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч “Х.А.И ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5.152.881 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж. Нэхэмжлэгч М.Тэрбишийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн томилох нэхэмжлэгчийн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилтийг ажилд томилох тушаал гарах хүртэл хугацаагаар тооцож төлөхөөр тохиролцож хийхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 141 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 97.396 төгрөгийн улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч М.Т буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22.896 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ