Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 11

 

 

Л.*******од холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч Л.******* түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолтой Л.*******од холбогдох эрүүгийн 1837000240065 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, *******тэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* нь Ховд аймгийн Цэцэг сумын Баяновоо багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан *******” гэх газраас 2018 оны 05 дугаар сард Ц.******* эзэмшлийн 2 ширхэг листэн төмрийг******* ******* улсын дугаартай Toyata landcruizer 100 маркийн тээврийн х*******сэл ашиглан хулгайлсан гэмт х*******т холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “ Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хулгайлах гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар Л.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******од оногдуулсан  1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт х******* үйлдэхэд ашигласан гэх тээврийн х*******слийг хурааж улсын орлого болгох прокурорын саналыг х*******сэхгүй болгож тээврийн х*******слийг битүүмжилсэн прокурорын тогтоол, Л.*******ын эзэмшлийн 3 тооны тугал, 7 тооны гунжин үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.*******од холбогдох эрүүгийн х*******т Эрүүгийн хууль болон Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 9.6 дугаар зүйлийн 6, 7.2 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 4, 8.1 дүгээр зүйл заалтуудыг тус тус зөрчсөн. Л.*******од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зүйлчлэл нь хавтаст х*******т цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг х*******сэхгүй болгож өгнө үү гэв.

            Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбатаа: Хавтаст х*******т авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Л.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр 2 ширхэг төмрийг хууль бусаар хулгайлсан болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх ял оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан хулгайлах гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Яллагдагч Л.******* нь бага боловсролтой уншиж бичдэг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Компанийн эзэмшлийн талбайд байгаа төмөр нь гээгдэл эд хөрөнгө биш юм. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтанд заасан гэмт х******* үйлдэхэд ашигласан гэх тээврийн х*******сэлийг хурааж, улсын орлого болгох прокурорын саналыг х*******сэхгүй болгох гэснийг гэмт х******* үйлдэхэд ашигласан тээврийн х*******сэлийн үнэ болох 20.000.000 төгрөгийг шүүгдэгч Л.*******оос гаргуулж гэж өөрчилж, тээврийн х*******сэлийг битүүмжилсэн прокурорын тогтоол, Л.*******ын эзэмшлийн 3 тооны тугал, 7 тооны гунжин үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай гэснийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол нь хавтаст х*******т авагдсан нотлох баримтаар няцаагдаж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг х*******т цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.******* түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шүүгдэгч Л.******* нь Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан *******“гэх газраас 2018 оны 05 сард Ц.******* эзэмшлийн 2 ширхэг листэн төмрийг******* ******* улсын дугаартай Toyata landcruizer 100 маркийн тээврийн х*******сэл ашиглан хулгайлсан гэмт х*******т холбогджээ. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэг шүүгдэгч Л.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Л.*******од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн х*******сэл ашигласан болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон байхад уг тээврийн х*******слийг хураахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуул зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт х******* үйлдэж олсон хөрөнгө орлого “ гэж . . . гэмт х******* үйлдэхэд ашигласан техник х*******слийг ойлгоно “ гэж хуульчилсан байхад Л.*******ын гэмт х******* үйлдэхдээ ашигласан тээврийн х*******слийг  хураах буюу үнийг нь  гаргуулахгүйгээр  хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Булган сум дахь сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Л.*******од холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан учир шүүгдэгч түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын давж заалдсан гомдлыг хэлэлцээгүй болно.

            Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.*******од холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Л.*******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр х*******лэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.******* нь давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 61 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу х*******лэсэн, Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                 

Б.ДАМБА