Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2015/0168/З |
Дугаар | 221/МА2015/0407 |
Огноо | 2015-08-27 |
Маргааны төрөл | Сонгууль, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2015/0407
А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч
Д.ТБын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э. нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 428 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ТБын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ТБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...А.Г нь 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаас олонхийн саналаар иргэдийн хурлын даргаар хууль ёсны дагуу сонгогдсон болно. Дүүргийн иргэдийн хурлын даргын ажлаа хууль ёсны дагуу хийж гүйцэтгэж, ажил хэвийн явагдаж байсан.
Гэтэл иргэдийн хурлын тэргүүлэгчид болох Б. нар хууль бусаар, хууль зөрчин дур мэдэн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар 1/13тоот тогтоол гарган хурлын дарга А.Год итгэл эс үзүүлэх тухай хэлэлцээд итгэл үзүүлэх шаардлагагүй хэмээн үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар 1/44 тоот тогтоол гарган дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Б. рыг сонгох тухай гээд хурлын даргаар Б. сонгож, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1/45 тоот тогтоол гарган дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай гээд бүрэлдэхүүнийг нарын бүрэлдэхүүнтэйгээр сонгосугай. Энэ тогтоол гарсантай холбогдуулан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 1/04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэж тус тус тогтоол гаргажээ. Дээрх хууль бус хурлын талаар сонсож байсан ба албан ёсоор өнөөдөр тогтоолуудын хуулбарыг гарган авч мэдлээ.
Энэхүү тогтоолууд нь хууль зөрчсөн ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан "...төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй шаардсанаар, эсхүл хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно..." гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн ба дүүргийн иргэдийн төлөөлөгчид нь нийт 25 төлөөлөгчтэй ба үүний гуравны хоёр нь 17 төлөөлөгч болдог болно. Хуулиараа 17 төлөөлөгч ээлжит бус хурал хуралдахыг шаардах эрхтэй болно.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан "...тухайн хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг тэргүүлэгчдийн хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг тэргүүлэгчдийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэх..." 22.1.2-д заасан "...тухайн хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах эрхтэй гэсэн заалтуудыг зөрчиж хуралдаан хууль бус тогтоол гаргасан. Иймд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/43, 1/44, 1/45 тоот тогтоолуудыг хууль зөрчсөн, хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 -т Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйлажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус Хурлын ээлжит бус хуралдааныг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдуулахаар олонхийн саналаар шийдвэрлэж, товлон зарласан юм.
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр болоход 25 төлөөлөгчдийн 16 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 64 хувь ирсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д "Аймаг, нийслэл,сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно" гэсний дагуу тус хуралдааныг хуралдуулж, Монгол Улсын Засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д "б/Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх"гэсэн эрхийн дагуу Хурлын дарга А.Гыг өөрчлөх, Хурлын даргаар Б.ыг сонгох асуудлыгтус тус хэлэлцэн хуралд оролцогчдийн 100 хувь буюу Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхи 64 хувийн саналаар баталж, шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийудирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална" гэсний дагуу Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1/43,1/44 дүгээр тогтоолыг тус тус гаргаж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т "Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна" гэсний дагуу тус тогтоолуудад хуралдааны даргалагч Ш.Х гарын үсэг зурсан.
Хуралдаанд Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгч Ч.О Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах" эрхийнхээдагуу Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх санал оруулж ирснийг хэлэлцсэн ба хуралдаанд оролцогчийн 100 хувь буюу Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхи саналаар баталж, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 1/45 дугаар тогтоолыг гаргасан.
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны товыг зарлах хуралдаан, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит бусхуралдаан нь хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу явагдсан бөгөөд тус хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/43, 1/44, 1/45 дугаар тогтоолуудыг тус тус хууль зүйн дагуу гаргасан болно.
А.Гын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 428 дугааршийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаарзүйлийн 18.1.1.6, 18.1.2.6, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Гын "Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/43, 1/44, 1/45 тоот тогтоолуудыг хууль зөрчсөн, хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах" тухайнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч Д.Жа миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Олийн 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 428 дугаартай шийдвэрийг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авчЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дах заалт, 27 дугаар зүйлийн 27.2,6 дах заалтын дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүгч О.Оюунгэрэл нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4285 дугаар захирамжаар анхан шатны шүүх хурлын товийг 2015 оны 07 дугаар сарын02-ны өдрийн 15 цаг 30 миниутанд хуралдуулахаар товлосон. Дээрх шүүгчийн захирамжаар товлогдсон шүүх хурлын товыг нэхэмжлэгч А.Гын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Ж миний бие 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мэдэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл шүүгч О.О нь албан ёсны хурлын товыг дур мэдэн өөрчилж, өмгөөлөгч надад мэдэгдэлгүй, 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 15 цаг 30 минутанд хариуцагч талтай болон бусад этгээдүүдтэй хуйвалдан шүүх хурал хийж хууль бус шийдвэрийг гаргасан.
Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь заалтын тайлбарын тэгш байдлын зарчим, мэтгэлцэх зарчмыг зөрчсөнөөс гадна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дах заалтыг зөрчиж шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах заалт, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дах заалтуудыг тус тус зөрчсөн байна. Шүүгч нь 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдөр гаргасан шийдвэрээ хуульд заасан тодорхой хугацаанд бус 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөргаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан.
Энэ нь шүүгч шүүхийн шийдвэрийг уншиж сонсогомогц хүчин төгөлдөр бөгөөд шүүгч 7 хоногийн дотор шийдвэрийг бичмэл хэлбэрээр гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулж нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлнэ гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчжээ.Хариуцагч Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 1/33 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай Б. гарын үсэг бүхий итгэмжлэл нь хуулийн этгээдийн тамга байхгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх заалтыг зөрчсөн байна.
Шүүгч нь хариуцагчийн өмгөөлөгч Б.Чутын шүүх хурлыг урагшлуулан
хийлгэх хүсэлтийг хүлээн авахдаа хүсэлтийг үнэлж, дүгнэхгүйгээр шүүгчийн захирамжаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан шүүх
хурлын товийг дур мэдэн өөрчилж, хариуцагч талд давуу эрх олгож, хууль
бус итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй болон бусадтай хуйвалдан илт хууль бус
шийдвэр гаргасан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хуралдааны ирц болон хурлын дэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч маргаагүй байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хурал нь 17-оос дээш тэргүүлэгч хуралдаагүй ирц хүрэлгүй 16 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хийсэн нь хууль бус байгааг тогтоолгохоор шүүхэд хандсан байтал үүнд үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүй нь тухайн шүүгч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 01 -ны өдрийн хууль бус шийдвэрийгЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дах заалт, 88 дугаар зүйлийн 88.3.1 дэх заалтуудын дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч А.Г давж заалдах гомдолдоо: А.Г миний бие шүүхэд өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүх хуралд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон байтал шүүгч н.О нь шүүгчийн захирамжаар товлогдсон шүүх хурлын товыг миний бие болон өмгөөлөгч Д.Ж-д огт мэдэгдэлгүйгээр дур мэдэн хариуцагч талд давуу эрх олгож, хэт нэг талыг баримтлан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүх хурал хийж миний эрх ашгийг болон хуулийг ноцтойгоор зөрчиж шийдвэр гаргасанд би гомдолтой байна. Хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн байх байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгч нь өөрийн давж заалдах гомдолдоо тодорхой үндэслэл заагаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жас татгалзах тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн боловч Д.Жа-ын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг дэмжиж шүүх хуралдаанд тайлбарласан тул уг гомдлоор хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд ... шүүх 7 дугаар сарын 02-нд товлосон хурлаа гэнэт 7 дугаар сарын 01-нд хийснээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцоогүй, мэтгэлцэх зарчим зөрчигдсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1.2, 49.1, 49.2, 74.2 дахь заалтуудыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан гэжээ.
Анхан шатны шүүх 06 дугаар сарын 18-ны өдрийн 4285 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдахаар товлосон боловч хариуцагчийн БНХАУ-д 07 дугаар сарын 02-ны өдөр албан ажлаар явах болсонтой холбогдуулж шүүх хуралдааныг 7 дугаар сарын 01-ний өдөр хийх хүсэлт гаргажээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунжирч шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсантай холбоотой хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ТБт шүүх хуралдааны товыг 96669985 дугаарын утсаар мэдэгдэхэд татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн, улмаар 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцсон, уг шүүх хуралдаан дээр өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтойгоо мэдэгдсэний дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, тэмдэглэл, хариуцагчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна. Шүүх хуралдааныг товлосон хугацаанаас өмнө хийх шаардлагатай болсон бол энэ талаар захирамж гаргаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг зөрчсөн боловч хэргийн оролцогчдод товыг мэдэгдэн шүүх хуралдаанд оролцох боломжийг хангасан байх тул мэтгэлцэх зарчим зөрчигдсөн, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ... нийт 25 төлөөлөгчийн гуравны хоёр буюу 17 төлөөлөгч ээлжит бус хуралдааныг хуралдахыг шаардах эрхтэй гэсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг зөрчиж ээлжит бус хурлыг хуралдуулсан ... гэжээ.
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь нэхэмжлэгч А.Гыг оролцуулан 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, Налайх дүүргийн төсөв батлах хуралдааныг хийлгэх талаар хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаагаас төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй, дүүргийн хэмжээнд хүндрэлтэй байдал бий болоход хүрсэн тул ээлжит бус хуралдааныг 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдуулж, Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан тус хурлын тэмдэглэл /хэргийн 160-164/-ээр тогтоогдож байна.
Тус Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Төлөөлөгчдийн гуравны хоёр нь шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно гэж заасныг зөрчөөгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... мөн хуулийн 22.1.1, 22.1.2-т заасныг зөрчиж хуралдан хууль бус тогтоол гаргасан гэж маргажээ.
Дээрх хуулийн 22.1.1, 22.1.2-д Хурлын дарга нь тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, тухайн Хурлын хуралдааныг даргалах, гаргасан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхийг Хурлын дарга хэрэгжүүлэхээр тус тус заасан бөгөөд тухайн Хурлын даргад өөрт нь итгэл үзүүлэх эсэх, Хурлын даргаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг товлон зарлахад хуулийн уг зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй юм. Мөн хуулиар Хурлын даргад өөрт нь холбоотой асуудлыг хэлэлцэх хуралдааныг хэрхэн товлож, хуралдуулахтай холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй байх тул тус Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, уг хуралдааныг олонхийн саналаар нэг Тэргүүлэгчээр даргалуулан хуралдуулж, Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааныг зарлахаар шийдвэрлэн, уг хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг Төлөөлөгч нарт урьдчилан тараасны дагуу, ээлжит бус хуралдааныг 2 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж Төлөөлөгчдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэн, гарсан тогтоолд хуралдаан даргалагч гарын үсэг зурсныг дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Тэргүүлэгчдийн дээрх шийдвэрээр ээлжит бус хуралдааныг зарласан 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн олонхийн саналаар итгэл үзүүлэх шаардлагагүй гэж үзэж Хурлын даргыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн 1/43 дугаар тогтоол дээрх хуулийг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/623 дугаар албан бичгээр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааныг хуулийн заалтыг зөрчсөн тул дахин хуралдуулж, холбогдох асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, Нийслэлийн Засаг даргын 02 дугаар сарын 05-ны өдрийн А/103 дугаар захирамжаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдрийг хүртэл дүүргийн 2015 оны төсвөө батлаагүй тул санхүүжилтийн түр горим тогтоосон байхад нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа ... төсвөө баталчихсан .. гэж тайлбарласаар байх бөгөөд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Налайх дүүрэгт төсөв батлахтай холбоотой тулгамдсан асуудлыг хэлэлцэх, уг асуудлыг хэлэлцэх хурлыг товлож хуралдах боломжоор хангаагүй Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар Хурлын даргыг чөлөөлж, Хурлын даргаар өөр этгээдийг сонгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/45 дугаар тогтоолоор Тэргүүлэгчдийг сонгосон асуудал нь нэхэмжлэгч А.Гын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг шууд хөндөхгүй.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 428 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ