Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/398

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бор,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000408 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт**************,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Ганзориг нь 2020 оны 09 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-9-29 тоотод байрлах өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хадам эх нь болох*******ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч Р.Ганзориг нь 2020 оны 09 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3-9-29 тоотод байрлах өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хадам эх*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

 Хохирогч*******ийн ... 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай хүргэн Р.Ганзориг нь өдөр 11 цагийн орчим согтуу ирээд намайг хөөж чулуугаар цохиж өшиглөсөн. Би цагдаа дуудаад хэрэггүй байх гайгүй болох байх гэж бодоод өнгөрөөсөн. Тэгтэл орой 22 цагийн үед ирчихээд миний хоолойг шахаж боож уруул орчим цохисон. Манай хүргэн Р.Ганзориг согтууруулах ундааны зүйл хэрэглэж мотоцикль жолоодсон гэж 14 хоног баривчлагдаж байгаад 1 дэх өдөр гарсан юм. Тэгээд өнөөдөр хамт баривчлагдаж байсан гэх хүнтэйгээ нийлж архи уусан гэсэн. Урьд өмнө нь намайг зодож байсан. Тэр болгонд цагдаад хандаж байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч С.Даваасүрэнгийн ... 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн орчим Баянхонгор сумын 3-р баг 9-29 тоотод байх гэртээ ээж Сэржмядагтай маргалдаж байхад манай нөхэр Р.Ганзориг ээж Сэржмядаг бид хоёрын дундуур орж ээжийг гараараа уруул орчимруу нь цохиж аваад чулуу аваад мөр орчимд нь цохиж авсан. Тэгээд намайг боль гэж хэлэх үед цаазуур авч чамайг ална гэж хэлээд уурласан. Тэгж байгаад больж тайвширсан удалгүй гэрээс гарч явсан. Орой 22 цагийн орчим нилээд согтуу орж ирээд ээжийн хоолойг шахаж уруул орчимд гараараа цохисон. Манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг мангар гэж******* хэлсэн. Ээж******* тэр хүүхдийг өмөөрч*******т хэдэн үг хэлсэн. Тэрнээс болоод ээжийг зодсон. Р.Ганзориг урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Цагдаад шалгагдаж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч Ч.Чулуунцэцэгийн ... 2020 оны 09 дүгээр сарын 30-ны 11 цагийн орчим гэрийн гадаа хүмүүс хэрүүл маргаан хийгээд байхаар нь гарч ирхэд******* Сэржмядагийг цохиод, түлхэж унагаагаад өшиглөж авч чулуугаар цохисон. Боль гэж хэлээд миний үгэнд ороогүй тэгж байгаад больсон. Миний ойлгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мөнгө зээлж нэг мотоцикль авсан. Тэрнээс болж маргалдсан байх гэж бодсон. Орой гэртээ байхад Сэржмядаг эгч орж ирээч гэж хэлсэн. Би*******ийн гэрт яваад ороход******* согтуу байсан би одоо амраач гэж хэлээд гарчихаад эргэж орж ирхэд******* Сэржмядаг эгчийн хоолойг боож нүүрэнд гараараа цохиж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 06-ны өдрийн №549 тоот шинжээчийн ...*******ын биед тархи доргилт, амны хөндий, доод эрүү, уруул, гуя, нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ... гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 3-4/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгч Р.Ганзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Хохирогч******* шүүгдэгч Р.Ганзориг нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 69 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ. Шүүх шүүгдэгч Р.Ганзоригийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов. Шүүгдэгч Р.Ганзориг нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн Р.Ганзоригийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн чулууг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогт Рэнцэндоржийн*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Р.Ганзоригт 450 /дөрвөн зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Р.Ганзоригт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.Ганзориг нь 450 /дөрвөн зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Р.Ганзоригт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Ганзоригийн эзэмшлийн мустанг 5 маркийн мотоциклийг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн чулууг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА