Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2022 оны ******* дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, ******* ******* гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

- оны дүгээр сарын -ны өдөр  Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил ******* сар хоногийн хугацаагаар хорих ялаар

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2 оны ******* дүгээр сарын -ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жил 0 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ4**************11/

 

           Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, - тоотод байрлах хамтран амьдрагч С. гэрт хохирогч Р. маргалдан түүний шанаан тус газарт хөлөөрөө өшиглөснөөс эрүүний яс нь хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ы өгсөн …. ... 2022 оны дүгээр сарын 31-ний өдөр ахыг мод хөрөөдөөд өгчих гэж хэлээд мод хөрөөдүүлэх гэж гэрт нь очиж авах үед ахын хадам дүү Р. согтуу сууж байгаад хамт явна гээд машинд суусан. Тэгээд миний хамтран амьдрагч гэрт ирж ах мод хөрөөдсөн. ахыг мод хөрөөдөж байх үеэс эхэлж нь намайг зодолдох уу гээд хувцсаа тайлж шидээд байсан. Мөн би Амгалангийн шоронд атаман байсан гээд байсан. Модоо хөрөөдөж дуусаад гэрт орж цай ууцгаасан. ахад би нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд сууж байгаад би хамтран амьдрагчийнхаа оёдлын машиныг янзалж байтал наад оёдлын машинаа надад зарчих би мөнгөөр нь авъя гэхээр нь зарахгүй гэсэн. Тэгээд би Амгалангийн шоронд атаман байсан гэхээр нь би гийн хуучин хэрэг хам руу утасдаад атаман биш тогооч байсан биз дээ гэж асуусан. Тэгээд хэрүүл маргаан болоход хүргэн ах нь г зүгээр бай гээд алгадахад газар унасан. Би г газарт унасан тэр үед нь зүүн талынх нь шанаанд нэг удаа өшиглөсөн. Тэгээд би салаад яваад өгсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Р.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд гар утсаараа нэг хүнтэй видео кол хийгээд намайг нөгөө хүнээс асуугаад байж байгаад утсаа таслаад гал тогооны шүүгээ рүү явахад нь гийн эхнэр г зөндөө хориглоод дийлэхгүй байсан. гал тогооны шүүгээнээс нэг хутга гаргаж ирээд миний өмсөж явсан хувцаснаас заамдаж аваад чамайг алаад мөчилсөн байхад чамайг олохгүй шүү би ул мөргүй хийнэ гэхэд ах бид хоёрыг салгаад хутгыг аваад д энийг далд хий гэж хэлээд өгсөн. Би ингэж архи уухгүй явлаа гэхэд ах хоёулаа ццуг явъя гэж хэлээд намайг газар суулгасан. Тэгсэн би чамайг ална гэж хэлээд дайрахад ах боль гээд миний урдуур ороход баруун хөлөөрөө миний шанаа руу өшиглөхөд ах таг гээд дуугарлаа хугарчихлаа гэхэд нэг мөсөн гүйцээнэ гэж хэлээд зүүн хөлөөрөө миний баруун шанаа руу өшиглөсөн. Тэгэхэд миний амнаас цус гарсан. ах эмнэлэг дуудсан байх. Баянгол сумын эмнэлгээс Нэргүй эмч ирж үзээд эмнэлэг явах шаардлагатай гэж хэлээд эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн. ... Гомдолтой байна гэх мэдүүлэг /Хх-н - дүгээр хуудас/

Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд Т.энхчулуун, Р. бид гурав нэг шил архиа хувааж ууж байтал Т.*******, Р. нар нь хоорондоо маргалдаад бие биетэйгээ барилцаж авахаар нь би дундуур нь ороод хоёр тийш салгаад түлхэхэд Р. газар унасан. Тэгсэн ******* миний хажуугаар орж ирээд Р.гийн нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн Р.гийн амнаас нь цус гараад байхаар нь би Т.*******д Р.гийн эрүүний ясыг нь хуга цохичихлоо шүү дээ гэж хэлээд Т.*******ыг сандал дээр суулгасан. Тэгтэл цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхийн өмнө ******* гараад явсан гэх мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн № 40 ...... Дүгнэлт:

1.Р.гийн биед эрүү ясны их бие оочны баруун талаар дээш түүшин хэсэг дайрсан хөндлөн, баруун салаа үений сэртэн дайрсан зөрүүгүй ташуу, мөн зүүн салаа эрүүний өнцөг улмаар дээш агт арааны түүшин хэсэг дайрсан зөрүүтэй ташуу хугарал гэмтэл тогтоогдсон.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 38-3 дүгээр хуудас/

Хохирогч Р.гаас 1245700 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн баримтууд /Хх-н 10-24 дүгээр хуудас/

Т.*******ы иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 2 дугаар хуудас/

Т.*******ы байнга оршин суух хаягийн лавлагаа /Хх-н 3 дугаар хуудас/

Хохирогч Р.гийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан эмчилгээний зардал болох 1247000 төгрөгийг бэлнээр авсан болно. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна гэсэн тодорхойлолт /Хх-н 4 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, - тоотод байрлах хамтран амьдрагч С. гэрт хохирогч Р. маргалдан түүний шанаан тус газарт хөлөөрөө өшиглөснөөс эрүүний яс нь хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Т.*******ы хохирогч Р.Батзаягийн нүүрэн тус газар нь өшиглөсөн үйлдэл нь хэн аль нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс буюу Амгалангийн шоронд би зөвлөх байсан гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн биед эрүү ясны их бие оочны баруун талаар дээш түүшин хэсэг дайрсан хөндлөн, баруун салаа үений сэртэн дайрсан зөрүүгүй ташуу, мөн зүүн салаа эрүүний өнцөг улмаар дээш агт арааны түүшин хэсэг дайрсан зөрүүтэй ташуу хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.*******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, шүүгдэгч Т.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ялаар шийтгэх боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.*******д оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, Т.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 Хохирогч Р. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1245700 төгрөгийг эмчилгээний зардалд нотлох баримтаар нэхэмжилсэн боловч шүүгдэгч Т.******* нь 1247000 төгрөгийг эмчилгээний зардалд бэлнээр хохирогч Р.д хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 4 дүгээр талд авагджээ. 

Харин хохирогч Р. нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 минут 4 секундын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хавтаст хэрэгт үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.*******ыг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******д оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 минут 4 секундын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

. Хохирогч Р. нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.ХЭРЛЭН.