Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

2022           05           09                                     2022/ШЦТ/117

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Отгонбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2215000210055 дугаартай, 163/2022/0116/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, Монгол овогт *******ийн *******, Булган аймаг, ******* суманд 1989 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 4 дүгээр баг, ******* тосгон, *******, 1-01 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 33 настай, эрэгтэй, РД: *******.

Монгол Улсын иргэн, Гөрөөчин овогт *******ын , Булган аймаг, суманд 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, аймаг, сум, баг, ын 22-35 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 35 настай, эрэгтэй, РД: .

 

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ******* залуус хариуцлагатай хувьцаат компанийн захирал ажилтай Г.ийн үүрэг болгосны дагуу Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Хандгайт гэх газраас 99 ширхэг буюу 32.35 м3 шинэс төрлийн нойтон модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, байгаль экологид 15.588.578 төгрөгийн шууд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Эрүүгийн 2215000210055 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ******* залуус хариуцлагатай хувьцаат компанийн захирал ажилтай Г.ийн үүрэг болгосны дагуу Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Хандгайт гэх газраас 99 ширхэг буюу 32.35 м3 шинэс төрлийн нойтон модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, байгаль экологид 15.588.578 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газрын үзлэг хийсэн: Үзлэг явуулж байгаа газар нь Булган аймаг, ******* сумын нутаг дэвсгэрт орших бөгөөд ******* сумын ******* тосгоноос 60 км зайд орших Хандгайтын Даваа гэх газар байв. Уг газар нь эргэн тойрондоо шинэсэн ойгоор бүрхэгдсэн ойн сан бүхий уулын орой газар байх бөгөөд тухайн орчинд мод бэлтгэлийн үйл ажиллагааны улмаас тайрагдсан. Шинэ модны тайрдас, модны үзүүр, мөчрийн хугархайг газарт хөглөрүүлэн хаясан байв. Тайрдсан хожуулуудыг улаан өнгийн будгаар дугаарлаж тэмдэглэн байршлыг тодорхойлов. ...гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

4. ******* сумын ******* тосгонд байрлах ******* залуус хариуцлагатай хувьцаат компанийн хөрөө рамд байрлах хашаанд хураасан мод болон ******* тосгон дахь сум дундын цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжилсэн 51-62 ХӨА, 75-70 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшинд ачсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 16-19 дэх тал/,

5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь 1980 онд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдэж 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсад орж ирсэн 75-70 БУА улсын дугаартай Бор ногоон өнгөтэй, ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэл байв. ...Уг тээврийн хэрэгсэл нь 1982 онд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдэж, 1998 онд Монгол Улсад орж ирсэн. 51-62 ХӨА улсын дугаартай бор ногоон өнгөтэй ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслүүд хэвийн ажиллагаатай байв гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 20-21, 25-26 дахь тал/,

6. Мод бэлтгэхэд ашигласан хөрөөнд үзлэг хийсэн: Уг хөрөө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн ногоон өнгөтэй, зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа ногоон өнгийн тагтай, Урал гэсэн бичиглэлтэй моторт хөрөө байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч П.*******ын өгсөн: Байгаль экологид 15.588.578 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлттэй танилцлаа. Үнэлгээтэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Хуулийн дагуу шийдэж холбогдох журмын дагуу экологи, эдийн засагт учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

8. Булган аймаг, ******* сум, ******* тосгоны захирагчийн орлогч Д.гаас хуулбарлан авсан Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, 21-076178, 21-076176, 21-076177 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 124 дугаартай мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл, хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 38-50 дахь тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.гийн өгсөн: ...Миний төрсөн эцэг Г. нь Сэлэнгэ аймаг, туул суманд өвчтэй хүн асраад явж байгаад явахаасаа өмнө надад мод бэлтгэх эрхийн гоожингийн бичиг, тусгаарлалтын материал, технологийн карт зэрэг бичиг баримтыг өгөөд , ******* хоёр мод бэлтгэх ажилд явах тул гоожингийн бичгийг хуулбарлан өгөөрэй гэсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө ирээд надаас гоожингийн бичгийг аваад явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

10. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Золжаргалын өгсөн: ...Би өнөөдөр экологийн цагдаагийн албаны алба хаагч нартай хэргийн газрын үзлэгт ойн ангийг төлөөлөн мэргэжилтнээр оролцож, хамгийн түрүүнд Таван нуур хариуцлагатай хувьцаат компанийн хөрөө рам дээр очиж үзэхэд тухайн хашаанд байсан 1-81 гэж дугаарласан моднууд нь хэрэглээний зориулалтаар огтолсон 4 метрийн урттай шинэс төрлийн мод байсан. Мөн ******* Залуус хариуцлагатай хувьцаат компанийн хөрөө рам дээр байсан 1-40 хүртэл дугаарласан моднууд нь хэрэглээний зориулалтаар огтолсон 4 метрийн урттай шинэс төрлийн нойтон моднууд байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

11. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ийн өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 21-ний үед ******* сумын Засаг даргын тамгын газрын төсвийн мэргэжилтнээр ажилладаг Ч.Даваажаргалаас өдрийн 12 цагийн үед очиж 25 м3 шинэс мод бэлтгэх эрхийн бичиг аваад, эхнэр Оюунцэцэгт мод бэлтгэх машин олоод уулнаас мод бэлтгүүлээрэй гээд өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

12. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Даваажаргалын өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* Залуус хариуцлагатай хувьцаат компанийн захирал нь ажил дээр ирээд 21-0761178, 21-0761177 дугаартай нийт 22 м3 цэвэрлэгээний зориулалттай мод бэлтгэх эрхийн бичгийг надаас бичүүлж авсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал/,

13. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бадрахын өгсөн: ...Хандгайт гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 22-23-ны өдөр 4 машин мод бэлтгэсэн ойролцоогоор 4 метрийн урттай хөрөөдөж, 80-120 орчим ширхэг мод бэлтгэсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

14. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Нацагдоржийн өгсөн: ...Би Булган аймаг, ******* сум, Хандгайт гэх газраас 22-ны өдөр 2 машин 60 орчим ширхэг 4 метрийн урттай, 23-ны өдөр 2 машин 60 орчим ширхэг, 4 метрийн урттай мод бэлтгэсэн. Миний бэлтгэсэн мод нойтон хар /шинэс/ мод байсан. Бэлтгэсэн модоо захирлын хөрөө рам дээр буулгасан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/,

15. Ойн судалгаа хөгжлийн төв, улсын төсөвт үйлдвэрийн газрын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/13 дугаартай: ...******* залуус хариуцлагатай хувьцаат компани нь ******* сумын Хандгайт гэх газар ойн сангийн 97 дугаар хэсэглэлийн 32 дугаар ялгаралд цэвэрлэгээний огтлолт хийхээр 6 га талбай тусгаарлуулсан бөгөөд мод бэлтгэсэн талбай нь ойн сангийн 87 дугаар хэсэглэлийн 26 дугаар ялгаралд байх тул тусгаарлуулж авсан талбай биш болно. ...Битүүмжилсэн 99 ширхэг модыг нарийвчлан хэмжиж нөөцийг тодорхойлон, байгаль орчинд учирсан хохирлын экологи эдийн засгийн нийт үнэлгээ нь 15.588.578 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 111-114 дэх тал/,

16. Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан Нарсны овогт хамаарах шилмүүст төрлийн Сибирь шинэс байна. Шинэхэн огтолсон нойтон мод болно. Модны чийгшлийг лаборатори нөхцөлд зохих арга зүйн дагуу тодорхойлоход үнэмлэхүй хуурай чийгийн эзлэх хувь холтос 27.1%, модлог 72.9% ба уг мод нь 50% хувийн чийгтэй болно" гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 126 дахь тал/

17. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний зөвлөх үйлчилгээний Хос Итгэл Төгс хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/07 дугаартай: 51-62 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 3.200.000 төгрөг, 75-70 БУА улсын дугаартай Зил 130 загварын тээврийн хэрэгсэл 6.400.000 төгрөг, цахилгаан хөрөө 90.000 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-147 дахь тал/,

18. Тээврийн хэрэгслийн 75-70 БУА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэл ийн гийн эзэмшлийн, 51-62 ХӨА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгсэл Энхтайваны Цогбадрахын эзэмшлийн гэх лавлагаанууд /1 дүгээр хавтаст хэргийн 199-204 дэх тал/,

19. Иргэний нэхэмжлэгч Б.гийн өгсөн: 75-70 БУА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн үед ******* нь машинаа зарах уу? гэхээр нь зарна гэж хэлсэн ба үнэ мөнгөө тохирч байгаад худалдахаар болсон юм. Би өөрийн автомашинаа авмаар байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 215-220 дахь тал/,

20. Гэрч Д.гийн өгсөн: 51-62 ХӨА улсын дугаартай ЗИЛ-131 загварын автомашин миний өөрийн автомашин байгаа юм. Гэхдээ нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байгаа юм. Д.Баярсайхан гэх хүн 7-8 жилийн өмнө Э.Цогбадрах гэх хүнээс худалдаж авсан юм билээ. Тэгээд 2-3 жилийн өмнө төмөр авдаг хүнд зарна гээд явж байхаар нь би авъя гээд 1 адуугаар сольж аваад бага багаар янзалсаар байгаад машин болгож авсан юм гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

21. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: ...Прокурорын тогтоолд дурдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Модыг бэлтгэх газрыг мэддэг боловч уг газарт машин очих боломжгүй байсан. Тиймээс уг мод бэлтгэх газрын доод талд нь машин орсон мөр байхаар нь тэр мөрөөр дагаж ороод тухайн компани биш ямар нэг зөвшөөрөлгүй газарт очсон. ******* бид 2 дур мэдээд газраа сонгоод 20 ширхэг ургаа мод хөрөөдүүлсэн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

Дахин өгсөн: ...******* Залуус хариуцлагатай хувьцаат компанийн хашаанд тоолуулж 2 машинд ачсан моднууд бүгд бид нарын бэлтгэсэн моднууд байгаа юм. ******* Залуус хариуцлагатай хувьцаат компанийн хашаанд угаасаа ямар ч бөөрөнхий мод байгаагүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал/

22. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: ...би зохих зөвшөөрөлгүйгээр зөвшөөрөгдсөн талбайгаас өөр газраас ургаа нойтон модыг бэлтгэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247 дахь тал/, болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн моторт хөрөө, эд мөрийн баримтаар хураасан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 4/88 дугаартай тогтоол зэргийг судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, хохирлын үнэлгээ тооцсон шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, дур мэдэн 2021 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ******* залуус хариуцлагатай хувьцаат компанийн захирал ажилтай Г.ийн үүрэг болгосны дагуу Булган аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Хандгайт гэх газраас 99 ширхэг буюу 32.35 м3 шинэс төрлийн нойтон модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, байгаль экологид 15.588.578 төгрөгийн шууд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр суурьтай оролцсон болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 15.588.578 төгрөгийн шууд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 46.765.734 төгрөгийн хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч *******, ******* нараас 46.765.734 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлтийг, шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1 дүгээр хавтаст хэргийн 162-163, 166-167, 179, 188, 200, 209-210 дүгээр талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, багийн Засаг тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Булган аймаг, ******* суманд 1989 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 4 дүгээр баг, ******* тосгон, *******, 1-01 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Шүүгдэгч ******* нь Булган аймаг, суманд 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, аймаг, сум, баг, ын 22-35 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг тэдний ар гэр, хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт сануулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4/04, 4/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 51-62 ХӨА улсын дугаартай, бор ногоон өнгийн ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч Сартуул овогт ийн /РД: /-д, 75-70 БУА улсын дугаартай, бор ногоон өнгийн ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч ийн /РД: /-д тус тус буцаан олгож, шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнэ 3.200.000 төгрөг, 6.400.000 төгрөгийг, 32.35 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 99 ширхэг шинэс төрлийн хэрэглээний нойтон модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа ногоон өнгийн тагтай, Урал гэсэн бичиглэлтэй моторт хөрөөг хурааж, улсын орлого болгов.

 

Энэ хэрэгт шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт *******ийн *******, Гөрөөчин овогт *******ын нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт сануулсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нараас байгаль экологид учруулсан хохирол 46.765.734 /дөчин зургаан сая долоон зуун жаран таван мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлсэн хэмжээгээр гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4/04, 4/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 51-62 ХӨА улсын дугаартай, бор ногоон өнгийн ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч Сартуул овогт ийн /РД: /-д, 75-70 БУА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч ийн /РД: /-д тус тус буцаан олгож, шүүгдэгч нараас уг тээврийн хэрэгслийн үнэ 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг, 6.400.000 /зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, 32.35 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 99 ширхэг шинэс төрлийн хэрэглээний нойтон модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90.000 /ерэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа ногоон өнгийн тагтай, Урал гэсэн бичиглэлтэй моторт хөрөөг хурааж улсын орлого болгож, хэрэгт хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалсугай.

 

9. Энэ хэрэгт шүүгдэгч *******, ******* нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОТГОНБААТАР