| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2021/0958/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1194 |
| Огноо | 2021-11-04 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1194
2021 11 04 2021/ШЦТ/1194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл, Иргэдийн төлөөлөгч Б.Болорчимэг,
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ, Шинжээч эмч Т.Амартүвшин,
Гэрч Д.С, Б.С, Б.М,
Хохирогч Г.Г, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,
Хохирогч Б.С,
Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,
Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У, М. М нарт холбогдох эрүүгийн 2106 00321 1151 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
.....
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.М, Б.У нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын
12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвтэй байрны 11 давхарт таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.С, Г.Г нарыг зодож Б.С-т хөнгөн хохирол, Г.Г-т хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр байсан учраас багын найз У, Г.Г нарыг урьсан. Миний хувьд Б.С-ыг танихгүй, төрсөн өдөртөө уриагүй. У, Г.Г нар нь манай гэрт ирэхдээ бага зэргийн согтолттой байсан бөгөөд бид хамт 2-3 шил архи уусан. Тэгсэн Г.Г согтоод агсам тавиад байхаар нь У босож ирээд нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Содоо ширээн дээр байсан архины шил авч хагалаад ширээ хөмөрсөн. Тэр хооронд Г.Г гүйж гараад 11 давхраас шатны уруу буусан. Би Б.С-ыг нүүрэн тус газар нь 1 удаа цохиж өшиглөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Ст гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 650.000 төгрөгийг төлсөн” гэв.
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би ажлаа тараад Мядагмаагийн хамт М.Мийн төрсөн өдөрт очиж хүмүүстэй танилцаж байхад гаднаас Г.Г Б.С нар орж ирсэн. Г.Г тэнд байсан нэрийг нь сайн мэдэхгүй нэг эмэгтэйтэй үнсэлцээд тэврэлдээд байсан. Г.Г эхлээд намайг араас өшиглөж жийгээд байхаар нь би өөр газарт суусан. Тэгэхэд миний толгой руу цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа цохисон. Тэгсэн Б.С нь намайг ална гээд архины шил хагалаад дайрахад М.Мийн ажлын газрын эмэгтэй болиулсан. М.М гаднаас орж ирээд Б.Сыг 2-3 удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г.Гийн баримтаар нэхэмжилсэн
10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө” гэв.
Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр 3 дугаар сургуулийн ойр байдаг оффистоо Б.Стай хамт нэг шил архи уучихаад М.Мийн төрсөн өдөрт очсон. Б.С бид хоёрыг очиход хүмүүс нэлээн согтолттой байсан бөгөөд бид мөн адил тодорхой хэмжээний согтолттой байсан. Тэнд очих үеэс эхлээд У надад дургүй байх шиг байсан. Биеэ барихгүйгээр ууж идээд согтолтын зэрэг их болоход У намайг эхлээд цохиж, өшиглөхөөр нь би зөрүүлээд ганц цохисон. Тэгсэн намайг газар унахад хавирга руу өшиглөөд байсан. Тухайн үед маш их өвдөж байсан учраас гутал куртика ч өмсөлгүй уйлаад тэндээс мөлхөж гарсан. Миний гар өвдөөд байхаар нь гараа хартал гар үеэрээ мултраад яс нь цухуйсан байдалтай болчихсон байсан. Миний 2
хавирга, үүдэн шүдний паалан цуурсан. Надад Уыг өдөж зодоон үүсгэсэн асуудал байхгүй. Би эмчилгээний зардалд 10.000.000 төгрөгийг авсан. Цаашид эмчилгээ хийх шаардлагатай байгаа. Тиймээс цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.
Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдрийн оройн 19 цагийн үед Г.Г манай ажил дээр ирээд 1 шил архи хувааж уусны дараа М.Мийн төрсөн өдөрт очсон. Биднийг очиход М.Мийн найзууд гэх хүмүүс байсан бөгөөд тэр хүмүүстэй танилцаад хамт архи ууж байгаад тасраад унтаад сэрэхэд маргаан үүссэн байсан. Би юу болсон талаар асуухад М.М шууд намайг цохиод гар гээд хөөсөн. Тэгэхээр нь би угаалгын өрөө орж нүүрээ угааж байхад М.М орж ирээд цохисон. Намайг сэрэхэд Г.Г гараад явсан байсан. Би Г.Гийн ардаас нь гараад түүнийг хайгаад олоогүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шинжээч эмч Т.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед хохирогч Г.Гийн биед үзлэг хийхдээ амбулаторийн дэвтрийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байсан бөгөөд тухайн гэмтлийг нэг хүн эсвэл хоёр хүн учруулсан гэж нарийн тодорхойлох боломжгүй” гэв.
Гэрч Б.Мя шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Утай 20 цагийн үед М.Мийн гэрт очсон. Тэднийд найзууд нь гээд танихгүй хүмүүс ирсэн. Намайг ороход 1 эгч согтуу байсан бөгөөд Г.Г нь тэр эмэгтэйтэй юм ярьж байсан. Содоо гэх хүүхнийг гэрт нь хүргэж өгөх гээд У гараад эргээд орж ирэхэд энэ 2 залуу гудсан дээр хэвтэж байсан. Г.Г жижиг биетэй хүүхний гэдсийг нь барих гээд байсан. Тэгэхэд У боль гээд Г.Гийг 2-3 удаа хөлөөрөө жийсэн. Би угаалгын өрөө рүү орж утсаар ярьж байх хооронд чарлалдаад байхаар нь гараад ирэхэд бандгар залуу нь У руу архины шил далайсан байдалтай байсан. Би зодоон харж чаддаггүй учраас тагт руу гарсан. Пид пад гээд дуугарахаар нь гараад харахад энэ залуу шатнаас унаад гүйгээд гараад явсан. Тэгээд би гэр рүүгээ явсан хэн нь хэнийгээ цохисон талаар хараагүй” гэв.
Гэрч Б.Су шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр М.М Г.Гтой маргалдсан зүйл байхгүй. Харин Г.Г Уыг сууж байхад нь толгой руу нь цохиход У зөрүүлээд цохисон. Тэгсэн хажуу талаас нь Б.С архины шил хагалж агсам тавьсан” гэв.
Гэрч Д.Са шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Г.Г Уын нүүр рүү цохиход М.М ширээний ардаас босож ирсэн. Би тухайн үед М.Мийг найзыгаа өмөөрсөн байх гэж бодож байна” гэв.
Эрүүгийн 2106 00321 1151 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Г У-ын нүүрэн тус газарт нь 1 удаа цохиход У уурлаад Г.Гийг 2-3 удаа зөрүүлж цохисон. Би Б.Сыг нүүрэн тус газар нь 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 43, 93-95 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Г миний толгойн тус газарт нэг удаа цохихоор нь уурлаад Г.Гийг зөрүүлээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/,
Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед манай найз Г.Г нь М.М гэх хүний төрсөн өдөр гээд дуудаад байхаар нь М.Мийн гэрт явж очсон. Би уг айлд нэг цаг орчим сууж байгаад согтоод унтсан. Намайг унтаж байхад М.М нь өөрийн найз гэх залуутайгаа нийлж зодсон. Тухайн үед ямар ч хэрүүл маргаан болоогүй. Би баруун нүдний дээд хэсэгтээ 5 оёдол тавиулсан, зүүн нүд хэсэг хавдаж хөхөрсөн, толгойн арын арьс хэсэг зулгарсан зэрэг гэмтлүүд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнийн 00 цаг өнгөрөөд 01 дүгээр сарын 13-ны өдөр болсон байсан. Нэг мэдэхэд М.М болон түүний найз У нар миний нүүр лүү өшиглөж, хөл гар дээр гишгээд байхаар нь би алуулах юм байна гэж бодоод зугтаад гарсан. Миний зүүн талын 2 хавирга хугарч, үүдэн шүдний паалан хагарсан бөгөөд уг гэмтлүүдийг М.М, У нар нь учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Мя-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр сүүлд ирсэн 2 залуу агсам тавиад байхаар нь би доод өрөөний балкон дээр гарч нуугдсан. Би хэрүүл зодооноос айдаг тул юу болсон талаар сайн мэдэхгүй байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 700 дугаартай, “1. М.Б.Сын биед хамрын ясны зүүн хажуу ханын зөрүүтэй талд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх- ийн 23-24 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2837 дугаартай, “1.Г.Гийн биед зүүн шуу ясны доод хэсгийн ил хугарал, мултрал, шарх гэмтлийн улмаас үүссэн бугуй, шуу, ясны идээт үрэвсэл, мэдрэл, булчин, зөөлөн эд ийн үхэжсэн, эдийг тайрч өөлж авсан дараах байдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.73.-2-т ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 60 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Учирсан гэмтэл нь хуучин гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Амартүвшингийн “...Г.Гийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд болсон гэмтэл юм. Үзлэгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хийсэн учраас хуучин
гэмтэл гэж бичсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмчлэгч эмчийн тодорхойлолт /хх- ийн 145 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Мийн ял шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Уын ял шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Э.Намжилцэрэнгээс гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн 1 хуудас баримт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн 1 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.М, Б.У нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.М, Б.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг Б.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Мэд мөн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэвэл:
Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр байсан учраас багын найз У, Г.Г нарыг урьсан. Миний хувьд Б.Сыг танихгүй, төрсөн өдөртөө уриагүй. У, Г.Г нар нь манай гэрт ирэхдээ бага зэргийн согтолттой байсан бөгөөд бид хамт 2-3 шил архи уусан. Тэгсэн Г.Г согтоод агсам тавиад байхаар нь У босож ирээд нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Содоо ширээн дээр байсан архины шил авч хагалаад ширээ хөмөрсөн. Тэр хооронд Г.Г гүйж гараад 11 давхраас шатны уруу буусан. Би Б.Сыг нүүрэн тус газар нь 1 удаа цохиж өшиглөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Ст гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 650.000 төгрөгийг төлсөн” гэв.
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би ажлаа тараад Мядагмаагийн хамт М.Мийн төрсөн өдөрт очиж хүмүүстэй танилцаж байхад гаднаас Г.Г Б.С нар орж ирсэн. Г.Г тэнд байсан нэрийг нь сайн мэдэхгүй нэг эмэгтэйтэй үнсэлцээд тэврэлдээд байсан. Г.Г эхлээд намайг араас өшиглөж жийгээд байхаар нь би өөр газарт суусан. Тэгэхэд миний толгой руу цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа цохисон. Тэгсэн Б.С нь
намайг ална гээд архины шил хагалаад дайрахад М.Мийн ажлын газрын эмэгтэй болиулсан. М.М гаднаас орж ирээд Б.Сыг 2-3 удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г.Гийн баримтаар нэхэмжилсэн
Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр 3 дугаар сургуулийн ойр байдаг оффистоо Б.Стай хамт нэг шил архи уучихаад М.М-ийн төрсөн өдөрт очсон. Б.С бид хоёрыг очиход хүмүүс нэлээн согтолттой байсан бөгөөд бид мөн адил тодорхой хэмжээний согтолттой байсан. Тэнд очих үеэс эхлээд У надад дургүй байх шиг байсан. Биеэ барихгүйгээр ууж идээд согтолтын зэрэг их болоход У намайг эхлээд цохиж, өшиглөхөөр нь би зөрүүлээд ганц цохиход газар унагаж хавирга руу өшиглөөд байсан. Тухайн үед маш их өвдөж байсан учраас гутал куртика ч өмсөлгүй уйлаад тэндээс мөлхөж гарсан. Миний гар өвдөөд байхаар нь гараа хартал гар үеэрээ мултраад яс нь цухуйсан байдалтай болчихсон байсан. Миний 2 хавирга, үүдэн шүдний паалан цуурсан. Би эмчилгээний зардалд 10.000.000 төгрөгийг авсан. Цаашид эмчилгээ хийх шаардлагатай байгаа. Тиймээс цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.
Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдрийн оройн 19 цагийн үед Г.Г манай ажил дээр ирээд 1 шил архи хувааж уусны дараа М.Мийн төрсөн өдөрт очсон. Биднийг очиход М.Мийн найзууд гэх хүмүүс байсан бөгөөд тэр хүмүүстэй танилцаад хамт архи ууж байгаад тасраад унтаад сэрэхэд маргаан үүссэн байсан. Би юу болсон талаар асуухад М.М шууд намайг цохиод гар гээд хөөсөн. Тэгэхээр нь би угаалгын өрөө орж нүүрээ угааж байхад М.М орж ирээд цохисон. Намайг сэрэхэд Г.Г гараад явсан байсан. Би Г.Гийн ардаас нь гараад түүнийг хайгаад олоогүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Гэрч Б.Су шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр М.М Г.Гтой маргалдсан зүйл байхгүй. Харин Г.Г Уыг сууж байхад нь толгой руу нь цохиход У зөрүүлээд цохисон. Тэгсэн хажуу талаас нь Б.С архины шил хагалж агсам тавьсан” гэв.
Шүүгдэгч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Г Уын нүүрэн тус газарт нь 1 удаа цохиход У уурлаад Г.Гийг 2-3 удаа зөрүүлж цохисон. Би Б.Сыг нүүрэн тус газар нь 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 43, 93-95 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Г миний толгойн тус газарт нэг удаа цохихоор нь уурлаад Г.Гийг зөрүүлээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/,
Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг унтаж байхад М.М нь өөрийн найз гэх залуутай нийлж зодсон. Тухайн үед ямар ч хэрүүл маргаан болоогүй. Би баруун нүдний дээд хэсэгтээ 5 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.М
болон түүний найз У нар миний нүүр лүү өшиглөж, хөл гар дээр гишгээд байхаар нь би алуулах юм байна гэж бодоод зугтаад гарсан. Миний зүүн талын 2 хавирга хугарч, үүдэн шүдний паалан хагарсан бөгөөд уг гэмтлүүдийг М.М, У нар нь учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,
Шинжээч эмч Т.Амартүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед хохирогч Г.Гийн биед үзлэг хийхдээ амбулаторийн дэвтрийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байсан бөгөөд тухайн гэмтлийг нэг хүн эсвэл хоёр хүн учруулсан гэж нарийн тодорхойлох боломжгүй” гэх мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад 2021 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвтэй байрны 11 давхарт Б.У нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Гийн биед хүнд хохирол санаатай учруулсан, М.М нь хохирогч Б.Сын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.У, М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх,
Хохирогч Г.Гийн өмгөөлөгч У.Хүрэлсүх гэм буруугийн саналдаа: “Миний үйлчлүүлэгчид учирсан гэмтэл нь унахаас шалтгаалж үүсэхгүй гэдгийг шинжээч тогтоосон учир шүүгдэгч нар хохирогч Г.Гт хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож өгнө үү” гэх
Шүүгдэгч М.Мийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг гэм буруугийн саналдаа: “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг үзэхэд миний үйлчлүүлэгч нь Утай бүлэглэн хохирогч Г.Гийн биед хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Прокурорын зүгээс хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байсан. Энэ мэдүүлгийг эх сурвалжийг шалгаж бүрэн тогтоогоогүй хүнд гэмт хэрэгт ялласан байна. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тийм учраас М.Мийн бусдын биед хүнд гэмтэл бүлэглэж учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч Б.Ст хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан учраас ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх,
Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Э.Намжилцэрэн гэм буруугийн саналдаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанаар У нь Б.Сын биед хөнгөн, Г.Гийн биед хүнд гэмтэл учруулсан нь нотлогдохгүй байна. Харин миний үйлчлүүлэгч Г.Гийн биед халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх заасан гэмт хэргийн шинжгүй учраас Б.Стай маргалдсан үйлдэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Уыг, М.Мтэй бүлэглэн хохирогч Г.Гийн биед хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлж өгнө үү” гэх,
Иргэдийн төлөөлөгч Б.Болорчимэг гэм буруугийн саналдаа: “Шүүгдэгч Б.Уыг хүнд гэмтэл учруулсан, шүүгдэгч М.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт, саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч М.М, Б.У нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Г.Г, Б.С нарын биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч М.М, Б.У нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хүнд хохирол тус тус санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Дээрх байдлаас дүгнэлт хийхэд шүүгдэгч М.М, Б.У нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвтэй байрны 11 давхарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.С, Г.Г нарыг зодож Б.Сын биед хөнгөн хохирол, Г.Гийн биед хүнд хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсонгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу прокуророос шүүгдэгч М.М, Б.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч М.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.У нь хохирогч Г.Гт 10.000.000 төгрөг, шүүгдэгч М.М нь хохирогч Б.Ст 650.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгч Б.У, М.М нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Г.Г, Б.С нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг удирдлага болгож шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч М.М, Б.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч М.Мэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Уад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэв. ,
Шүүгдэгч М.М, Б.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ