Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2014/0385

 

2014 оны 09 сарын 25 өдөр                    Дугаар 385                                      Улаанбаатар хот

 

“М” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

                  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 227 дугаар шийдвэртэй, “М” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Гаалийн ерөнхий газрын даргын баталсан 15/13 тоот удирдамжийн дагуу “М” ТӨХК-ийн 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг санхүүгийн баримтад тулгуурлан шалгасан. Уг шалгалтын дүнд гаалийн улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 38/13, 39/13, 40/13 тоот актуудаар нийт 1.744.005.000 төгрөгийн төлбөрийн акт ногдуулсан.

“М” ТӨХК гаалийн улсын байцаагчийн 40/13 тоот актыг хүлээн зөвшөөрсөн ба 38/13, 39/13 актуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргаснаар гомдлыг Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд уг хоёр актыг шинэчлэн гаалийн улсын байцаагчийн 79/13 тоот актаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн 1.577.291.679 төгрөгийн, 80/13 тоот актаар гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн бараа,

 

тээврийн зардлын дүнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар болох 118.519.586 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

79/13 тоот актын хавсралтад тусгагдсан:

  1. 2010-2012 оны гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэх барааны жагсаалтад тусгагдсан онгоцны сэлбэгийн үнэ болох 1.344.442.905.12 төгрөг нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасны дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас Иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэгийг чөлөөлөхөөр заасанд хамаарна.
  2. К-ээс худалдан авсан 446.890.389.55 төгрөгийн өртөгтэй нисэх бүрэлдэхүүний хувцас, малгай, цагаан цамц, китель, өмд, нөөц материал, саарал материал, нэр тэмдэг, нэрийн зүүлт зэрэг барааг 475.391.665.09 төгрөгөөр мэдүүлсэн бөгөөд барааг тус бүрээр нь тулгахад 25.196.122.93 төгрөгөөр зөрсөн. Энэ нь зарим барааг нэр төрөл тус бүрээр бус нийт үнийн дүнгээр нэг барааны нэр дээр мэдүүлснээс алдаа гарсан байна.

80/13 тоот актын хавсралтад тусгагдсан:

  1. 2010-2012 оны дутуу мэдүүлсэн барааны жагсаалтад тусгагдсан онгоцны сэлбэгийн үнэ болох 329.319.253.35 төгрөг нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7 дахь хэсэгт заасны дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас Иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэгийг чөлөөлөхөөр заасанд хамаарна.
  2. К-ээс худалдан авсан 446.890.389.55 төгрөгийг нисэх бүрэлдэхүүний хувцас, малгай, цагаан цамц, китель, өмд, нөөц материал, саарал материал, нэр тэмдэг, нэрийн зүүлт зэрэг барааг нийтэд нь мэдүүлсэн бөгөөд зарим барааг нэр төрөл тус бүрээр бус нийт үнийн дүнгээр нэг барааны нэр дээр мэдүүлсэн алдаа гарсан байна.

Гадаад улсуудад явж байхдаа авч тавьсан сэлбэг нь “пүүл”-ийн гэрээгээр манай худалдан авч байгаа агаарын хөлгийн сэлбэг тул хуулийн дагуу гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэж бид ойлгож байна. Мөн төрөөс иргэний нисэхийн салбарт анхаарч Иргэний агаарын тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг 2007 оноос нэмэгдсэн өртгийн албан татвараас, 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс гаалийн татвараас чөлөөлсөн. Гаалийн ерөнхий газрын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/3643 тоот албан бичигт дурдсанаар агаарын хөлгийн сэлбэг, хэрэгслийг татвараас чөлөөлөгдөх ёстой гэдэгтэй санал нэг байна гэж хүлээн зөвшөөрсөн боловч гаалийн байгууллагад мэдүүлэхгүйгээр оруулсан нь Гаалийн тухай хууль, тогтоомж зөрчиж барааг хууль бусаар гаалийн хилээр оруулсан зөрчил байна гэж дүгнэжээ.

Цаашид гаалийн татварын асуудлыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор агаарын хөлгийн тоног төхөөрөмж, сэлбэгийг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийг тогтоох талаар Гаалийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам, тээврийн яамны төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг зохион байгуулж, ажиллуулах саналыг Зам, тээврийн яамнаас гарган ажиллаж байна.

Иймд, холбогдох хууль болон төрийн бодлогоор чөлөөлөгдөх ёстой иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэгт албан татвар ногдуулсан 79/13, 80/13 тоот актуудыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний үндэслэлдээ:

“Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр баталсан 15/13 тоот удирдамжийн дагуу бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.А, Д.О, Ц.О нар “М” ТӨХК-ийн 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг тус компанийн санхүүгийн баримтад тулгуурлан шалгаад, зарим барааг мэдүүлээгүй зөрчилд 1.600.601.959 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсөвт төлүүлэхээр 38/13 тоот, барааны үнэ, тээврийн зардлыг дутуу мэдүүлсэн зөрчилд 128.643.911 төгрөгийн татвар, торгууль төлүүлэхээр 39/13 тоот актыг тогтоосон.

“М” ТӨХК-ийн гомдлоор Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд 38/13, 39/13 тоот актыг тус тус хүчингүй болгож, гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүнгээс онгоцны дугуй засварын халаагчийн үнэ 23.310.280 төгрөг, дутуу мэдүүлсэн барааны үнийн дүнгээс 50.244.790 төгрөгийг хасаж актыг шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсний дагуу гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн 1.577.291.679 төгрөгийг нөхөн гаргуулахаар 79/13 тоот, гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүн, тээврийн зардал 588.186.531 төгрөгт ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварт 91.168.912 төгрөг, торгуульд 27.350.674 төгрөг, нийт 118.519.586 төгрөгийг нөхөн төлүүлэхээр 80/13 тоот актыг тус тус гаргасан"

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 221 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1, 293 дугаар зүйлийн 293.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гаалийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 79/13 тоот актын тогтоох хэсгийн 1 дэх заалт /тооцоог актын хавсралтаар гаргасан/-аас 2010-2012 онд мэдүүлээгүй сэлбэгийн үнийн дүн 1.344.442.904.12 төгрөгийг гаргуулах хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 80/13 тоот актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас фильтро элемент, дуран хөдөлгүүр зэрэг 24.867.277.65 төгрөгийн барааг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчилд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 3.741.512.08 төгрөг, торгууль 1.122.453.62 төгрөг, нийт 4.863.965.70 төгрөг төлүүлэхээр ногдуулсан хэсэгт хамаарах актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 227 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 79/13 тоот актаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны /агаарын хөлгийн сэлбэг/үнийн дүн 1.344.442.905 төгрөгийн зөрчилд гаргасан актын тухайд:

Анхан шатны шүүх гаалийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 79/13 тоот актаас 2010-2012 онд мэдүүлээгүй агаарын хөлгийн сэлбэгийн дүн болох 1.344.442.905.12 төгрөгийг “М” ТӨХК-иас гаргуулах хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэхдээ ... нэхэмжлэгч зорчигч тээврийн хөлгийн сэлбэгт төлсөн үнэ нь агаарын тээврийн хөлөгт түрээсээр суурилуулсан түр хугацаагаар ашигласан, эсхүл ашиглах сэлбэгийн түрээсэнд төлж байгаа бол Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, “Техникийн сэлбэгийн сан" буюу “пүүл”-ийн гэрээний дагуу тээврийн хэрэгсэл гэсэн хуулийн ойлголтод хамаарагдана. Харин Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9-д онгоцны сэлбэгийг бараанд хамааруулснаас үзэхэд нэхэмжлэгчийн санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөд онгоцны сэлбэг худалдан авснаар орлогод тусгагдсан бол агаарын хөлөгт

 

хилийн гадна суурилагдаж ирсэн эсэхээс үл хамааран гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн нутаг дэвсгэрт оруулах бараанд тооцно. Тийм учраас сэлбэгийг нарийвчлан ялгаж үзэлгүй нийтэд нь бараа гэж үзэн Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-г журамласан нь үндэслэл муутай болжээ... хэмээн хууль хэрэглээний гаргалгаа хийсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь нэгд, “М” ТӨХК нь өнөөгийн байдлаар 4 ширхэг түрээсийн онгоцоор үйл ажиллагаа явуулдаг, энэ тухай зохигчид маргаагүй, хоёрт, олон улсын агаарын тээврийн хөлөг, түүний засвар үйлчилгээтэй холбоотой бүхий л асуудал дэлхийн хэмжээнд онгоцны сэлбэг үйлдвэрлэгч 2 компанитай байгуулсан “Техникийн сэлбэгийн сан” буюу “пүүл”-ийн гэрээгээр зохицуулагддаг. Үүнээс үзвэл, агаарын хөлгийн сэлбэг нь зарим тохиолдолд бараа, зарим тохиолдолд сэлбэг гэсэн хуулийн ойлголтод хамаарах мэт салаалсан ойлголтыг бий болгож шийдсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

2. Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 79/13 тоот актаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны /улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа бүтээгдэхүүн/ үнийн дүн 155.795.344 төгрөгийн зөрчилд гаргасан актын тухайд:

Анхан шатны шүүх дээрх зөрчлийг дүгнэхдээ ... Гаалийн тухай хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д зааснаар улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн болон бусад татвар үл ногдуулах бөгөөд тус актад тусгагдсан 155.795.344 төгрөгийн бараа нь улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд хамаарч, татвар үл ногдуулах бараа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба гаалийн хилээр нэвтэрч буй тохиолдолд зайлшгүй горимоо сонгон мэдүүлж байж татвар ногдуулахгүй байх үндэслэл бий болно. Учир нь тухайн барааг зохих горимоо сонгож мэдүүлээгүй тохиолдолд гаалийн болон бусад татвар үл ногдуулах бараа мөн эсэхийг гаалийн байгууллага тодорхойлох боломжгүй. “М” ТӨХК нь горимоо сонгож мэдүүлээгүй тул Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д зааснаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэсэн үндэслэлээр үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх эрх зүйн хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй ... хэмээсэн нь аливаа зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцохдоо зөрчил гаргасан этгээдийн үйлдэл, эс үйлдлийн гэм буруугийн хэлбэр, нийгэмд учруулсан хор хохирол, үр дагаварт тохирсон байх зарчмыг бодолцоогүй гэж үзэж байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хариуцлага алдсан, хайхрамжгүй хандсан гэм буруу байгаа ч тухайн үйлдэлд хариуцлага тооцохдоо гаалийн байгууллага

 

хууль хэрэглээний үндсэн зарчмыг баримтлаагүй. Үүнийг анхан шатны шүүх ч анхаарсангүй.

Түүнчлэн анхан шатны шүүх нөхцөл байдлыг дүгнэхдээ зөвхөн мэдүүлэгч л горимоо зөв сонгохгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгч горимоо зөв, буруу сонгосон эсэхийг мэдэх боломжгүй, мэргэжлийн туслалцаа үзүүлэх шаардлагагүй, үүрэг хүлээгээгүй гэх мэтээр дүгнэлт хийсэн нь ... Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 “гаалийн хяналт” гэж Монгол улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг гэсэн заалттай харшилдаж байна.

  1. Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 80/13 тоот актаар тогтоосон гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн агаарын хөлгийн сэлбэг, тээврийн зардал, улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа бүтээгдэхүүн нийт 563.319.254 дүнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар болох 113,655,621 төгрөгийн актын тухайд: /нэхэмжлэгч тус актаас гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нийт 4.863.965.70 төгрөг төлөхийг зөвшөөрсөн болно/

Анхан шатны шүүх дүгнэхдээ ... гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч өөрөө сонгож мэдүүлэх бөгөөд гаалийн тухай хуулийн 57,1.1, 57.1.2-т зааснаар барааг бодитой үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч 2010-2012 онуудад гааль болон татварын хөнгөлөлтөд хамрагдах горимоо буруу сонгож 400 горимоор мэдүүлэхдээ тоо хэмжээ, нэр төрөл, үнийн дүнгийн хувьд дутуу мэдүүлсэн, тээврийн зардлыг мөн дутуу мэдүүлж хууль бус аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс болгоомжгүйгээр зайлсхийсэн нь тогтоогдож байх тул гаалийн улсын байцаагч акт гаргахдаа Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2- дах заалтыг баримталсан нь үндэслэлтэй ... гэж хууль хэрэглээний хувьд логик алдаатай, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь дээрх дутуу мэдүүлсэн гэх агаарын хөлгийн сэлбэг болоод улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа бүтээгдэхүүн нь Гаалийн тухай хуулийн 217.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.9-д зааснаар гаалийн болон бусад татвараас бүрэн чөлөөлөгдсөн байхад гаалийн хилээр “М” ТӨХК нь агаарын хөлгийн сэлбэг болон улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа бүтээгдэхүүнийг дутуу мэдүүлж гаалийн татвараас зайлсхийсэн болгоомжгүй үйлдэл хийсэн хэмээн гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь заалтаар хариуцлага тооцох боломжгүй.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 227 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд,

Маргаан бүхий гаалийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 79/13 тоот актаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны үнийн дүн 1.577.291.679 төгрөгийг Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д зааснаар гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэхээр, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 80/13 тоот актаар гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн бараа, тээврийн зардлын дүн 588.186.531 төгрөгт ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 91.168.912 төгрөг, торгууль 27.350.674 төгрөг, нийт 118.519.586 төгрөгийг мөн хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т заасны дагуу төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс гаалийн улсын байцаагчийн 80/13 тоот актын хавсралтад дурдагдсан фильтро-элемент, дуран хөдөлгүүрийн зэрэг нийт 24.138.787.60 төгрөгийн 8 нэр төрлийн барааг дутуу мэдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч уг зөрчилд 3.741.512.08 төгрөгийн нөхөн татвар, 1.122.453.62 төгрөгийн торгууль, нийт 4.863.965.70 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсныг хүчингүй болгуулах хэсгээсээ татгалзсан байна.

Анхан шатны шүүх, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1, 293 дугаар зүйлийн 293.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гаалийн улсын байцаагчийн 79/13 тоот актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 2010-2012 онд мэдүүлээгүй сэлбэгийн үнийн дүн 1.344.442.905.12 төгрөгийг гаргуулах хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж, 80/13 тоот актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас фильтро элемент, дуран хөдөлгүүрийн зэрэг 24.867.277.65 төгрөгийн барааг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчилд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 3.741.512.08 төгрөг, торгууль 1.122.453.62 төгрөг нийт 4.863.965.70 төгрөг төлүүлэхээр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

1. 79/13 тоот актын тухайд:

Нэхэмжлэгч “М” ТӨХК-иас гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааны жагсаалтад тусгагдсан онгоцны сэлбэгийн үнэ болох 1.344.442.905.12 төгрөг нь

 

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7 дахь хэсэгт заасны дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тул дээрх төлбөрийг төлүүлэхээр акт тавигдсаныг эс зөвшөөрч маргажээ.

Гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэх 1.344.442.905.12 төгрөгийн үнийн дүнтэй онгоцны сэлбэгүүдийг хариуцагчаас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх заалтад хамаарахгүй гэж маргахгүй байгаа ч нэхэмжлэгчээс онгоцны сэлбэгийг нэгэнт хуульд зааснаар татвараас чөлөөлсөн тул гаальд мэдүүлэхгүй байж болно гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай 35 дугаар зүйлийн 35.1-д Гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн болон бусад татвар ногдуулах бөгөөд энэ заалт нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарна" гэж заасан. Гаалийн улсын байцаагч маргаж буй уг актыг тавихдаа нэхэмжлэгч компанийн санхүүгийн баримтад шалгалт хийж, орлогод бүртгэж авсан онгоцны сэлбэгийн нэр төрөл, үнийг үндэслэн уг сэлбэгүүдийг гаальд мэдүүлэх ёстой хэмээн үзсэн бөгөөд хэрэв нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар онгоц өөрөө гаалийн нутаг дэвсгэрт ордоггүй, учраас түүнд суурилуулсан сэлбэгийг гаальд мэдүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол компани үндсэн хөрөнгөдөө бүртгэж, орлогод авахгүй юм. Компани өөрийн орлогод бүртгэж авсан сэлбэгийг гаалийн нутаг дэвсгэрт оруулсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Нөгөөтээгүүр онгоцны сэлбэг нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг хэдий ч тухайн сэлбэгийг гаальд мэдүүлж, мэдүүлэгч өөрөө бүрдүүлэлтийн горим сонгож бүрдүүлэлт хийснээр татвараас чөлөөлөгдөх нөхцөл бүрдэх юм. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин гаалийн улсын байцаагчийн 79/13 тоот актад дурдагдсан мэдүүлээгүй гэх сэлбэгийн үнийн дүн болон агаарын хөлгийн сэлбэг мөн эсэх талаар талууд маргаагүй, уг сэлбэгүүдийн үнэ, нэр төрөл санхүүгийн анхан шатны баримтад орлогоор бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан эд хөрөнгийн бүртгэлийн жагсаалтаар нотлогдож байгаа тул “худалдан авсан барааны үнэ төлсөн эсэх, эсхүл сэлбэгийг түрээсээр ашигласан ашиглалтын төлбөр төлсөн эсэх”-ийг шалгаж, дахин акт гаргуулахаар уг үнийн дүнтэй холбоотой хэсгийг түдгэлзүүлэх шаардлагагүй тул доорх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гаалийн улсын байцаагчид Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйл 290.2.1- д “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх” гэж заасны дагуу гаальд мэдүүлээгүй, хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж, барааны үнийн дүнг гаргуулахаар акт тавьсан нь хэдийгээр нэхэмжлэгч мэдүүлэх үүргээ биелүүлээгүй ч хуулийн энэ зүйл, хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болоогүй байна.

Өөрөөр хэлбэл “М” ТӨХК нь гаальд мэдүүлээгүй 1.344.442.905.12 төгрөгийн үнийн дүнтэй гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр заасан онгоцны сэлбэгийг өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж, орлогод авсан, татвараас санаатай зайлсхийх ямарваа үйлдэл гаргах санаагүй, тийм шаардлагагүй байхад хууль бус аргаар нэвтрүүлсэн гэж үзэж Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасан хариуцлага хүлээлгэсэн нь энэ зүйлд заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй гэж үзэхээргүй байх тул онгоцны сэлбэгийн үнэ болох 1.344.442.905.12 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин 79/13 тоот актын 77.053.430.41 төгрөгийн үнэ бүхий гадаадад байх төлөөлөгчийн газрын ажилтнуудын хэрэглэж байсан гэх бараануудыг мэдүүлээгүй болох нь тогтоогдсон байх ба үүнийг нэхэмжлэгчээс үгүйсгээгүй, үлдэх 155.795.344 төгрөгийн бараа нь улс хоорондын тээврийн үйлчилгээний горимд байрших бараанд хамаарч байгаа бөгөөд нэхэмжлэгч компани уг барааг Гаалийн тухай хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д “Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн тухайн аяллын үед зорчигч болон багийн гишүүдийн хэрэгцээнд, түүнчлэн тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан барааг гаалийн хилээр нэвтрүүлнэ” гэж заасны дагуу нэвтрүүлэх ёстой бөгөөд горимоо сонгож мэдүүлснээр мөн хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар үл ногдуулна” гэж зааснаар татвар

 

ногдохгүй юм. Гэвч нэхэмжлэгч тухайн барааг хилээр нэвтрүүлэхдээ дээрх хуульд тусгайлан заасны дагуу мэдүүлээгүй тул энэ зөрчилд хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

80/13 тоот актын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...дутуу мэдүүлсэн гэх агаарын хөлгийн сэлбэг болоод улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа бүтээгдэхүүн нь Гаалийн тухай хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9-д зааснаар гаалийн болон бусад татвараас бүрэн чөлөөлөгдсөн байхад гаалийн хилээр “М” ТӨХК нь агаарын хөлгийн сэлбэг болон улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа бүтээгдэхүүнийг дутуу мэдүүлж гаалийн татвараас зайлсхийсэн болгоомжгүй үйлдэл хийсэн хэмээн Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь заалтаар хариуцлага тооцох боломжгүй” хэмээн гомдол гаргасан байна.

“М” ХК нь 2010, 2011, 2012 онуудад зарим сэлбэгийг 400 горимоор мэдүүлсэн байх бөгөөд ингэж мэдүүлэхдээ тоо хэмжээ, үнийн дүнгийн хувьд дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.

Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, 57.2.3-т зааснаар гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцах, гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичих, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд “... манайхаас өөр нэрээр захиалга хийсэн байхад цаад компани нь өөрт бэлэн байгаа өөр нэртэй сэлбэг явуулсан байдаг. Зориулалт нь яг ижил. Үүнээс болоод захиалсан бараа, ирсэн бараа 2 нь өөр, өөр нэртэй харагддаг” гэх нэхэмжлэгчийн тайлбар гаальд мэдүүлэгчийн үүрэг хүлээхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн горимоо сонгох, бараагаа мэдүүлэхээс өмнө үзэж шалгах эрхтэй байна.

Улс хоорондын аяллын хугацаанд тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагаа, техникийн үйлчилгээг хангах мөн зорчигч, багийн гишүүдийн аяллын хугацаанд хэрэглэх барааг улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа нэвтрүүлэх горимоор мэдүүлж, нэвтрүүлснээр уг бараанд дээр дурдсанаар Гаалийн тухай хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д зааснаар татвар үл ногдох нөхцөл бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд дээрх хуулийн зохицуулалт үйлчлэх бөгөөд гаалийн хяналтын бүсэд байгаа бараанд уг хуулийн заалтаар татвар үл ногдох ёстой гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

“М” ТӨХК-ийн барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлсон талаар маргаан байхгүй бөгөөд энэ зохицуулалтын дагуу тухайн бараа нь Монгол Улсын хил хүртэл гарсан бүх зардал барааны үнэ дээр нэмэгдсэнээр гаалийн байгууллагад мэдүүлэгдэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тээврийн зардлыг гаалийн үнэд оруулж тооцолгүй дутуу мэдүүлсэн нь тогтоогдож байна.

Дээрх актаар дутуу мэдүүлсэн 329.319.253.35 төгрөгийн бараа нь хуулиар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой онгоцны сэлбэг гэж маргаж байгаа бөгөөд тухайн бараа нь 8802, 8803 гэсэн ангиллын кодод хамаарахгүй, онгоцны сэлбэг биш өөрөөр хэлбэл татвараас чөлөөлөгдөх байраа биш гэж үзэж, Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх заалтыг зөрчсөн зөрчилд нь хариуцлага хүлээлгэж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нь нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэг, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 227 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гаалийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 79/13 тоот актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 2010-2012 онд мэдүүлээгүй онгоцны сэлбэгийн үнэ болох 1.344.442.905.12 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ТӨХК-иас гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд