Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/453

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0419/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Ө.А /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Ө.А  холбогдох эрүүгийн 1818000000504 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Ө.А 1996 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******” угаалгын газарт угаагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өүшин” нэртэй баарны гадна иргэн П.М эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д Ө.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өүшин” нэртэй баарны гадна иргэн П.М эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Ө.А  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...****** гэх эмэгтэй ******* ахыг “чи яагаад наад хүнийхээ нуруун дээр дараад байгаа юм бэ?” гээд маргалдсан. Тэгтэл тэр ****** гэх эмэгтэй бид нар луу хандаж “та нар бол шавар долоогч нар” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “чи юу гээд байгаа юм бэ?” гээд дөхөөд очтол намайг шууд цохиод авсан. Намайг 1 биш хэд хэдэн удаа цохисон. Тэгээд болохгүй, салахгүй байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь газар уначихсан. Тэгтэл ****** ах эхнэртэйгээ хүрээд ирсэн. Тэгээд ирэнгүүтээ “та нар дүүг маань дээрэлхлээ” гээд ******* ахын нүүр лүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би “та болиоч ээ” гэсэн чинь над руу бас дайраад байхаар нь би хавирч унагаагаад гуя гэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд ******* ах бид хоёрыг эрүүлжүүлсэн.

...би хохирол төлбөрт 200000 төгрөг төлсөн. Дахиж согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хохирогч П.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 сарын 6-нд би эхнэр *******, ****** нарын хамт “Нэгүл” нэртэй караокед орж 1 шил архи хувааж уугаад 23 цагийн үед гараад “Queen” нэртэй баарны гадна *******, ******, ******* нартай тааралдсан. Тухайн үед баар хаах гэж байсан болохоор зургуулаа 2 өөр машинд хуваагдаж *******гийн “Ocean” буудлын доор байдаг угаалгын газарт очсон. Тэгээд тэндээ ууцгааж байгаад би эхнэртэйгээ маргалдаад байсан болохоор эхнэр явъя гээд бид хоёр гэртээ харьсан. Тэгтэл эхнэр “түрүүн байсан газар луу явъя” гээд явсан. Яваад очтол “Ocean” баарны чанх урд автомашины зам дээр эхнэрийн дүү Уянгыг *******, ******, ******* нар барьчихсан зууралдсан байдалтай зогсож байхаар нь би очоод салгасан. Тэгээд тэнд ******тай маргалдаж байснаа санаж байна. ****** намайг унагаагаад цохиод байсан, миний зүүн мөр эвгүй болчихсон. Нэг мэдэхэд эрүүлжүүлэх дээр авчирчихсан байсан ба хувцсаа тайл гэхээр нь тайлах гэтэл тайлж чадахгүй мөр эвгүй болчихсон. Тэгээд намайг шууд эмнэлэг яв гээд явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 6-7/,

-Гэрч Л.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 сарын 6-нд 22 цагийн үед төрсөн эгч *******, түүний нөхөр ****** нарын хамт “Нэгүл” гээд караокед 1 шил 0.5 граммтай архи уучихаад гарч үйлчилгээний төв дээр 23 цаг 40 минут орчмын үед хэсэг хүмүүстэй уулзсан. Би тэдгээр хүмүүсийг нь танихгүй. Тэгээд тэндээсээ нэг машин угаалгын газар очиж архи, пиво ууцгаасан. Би нэлээн уусан байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэгэхдээ миний санаж байгаагаас намайг тэр ахын найзууд нь тал талаас бариад авчихсан зогсож байсан. Тэгтэл ах, эгч хоёр таксинаас бууж ирээд би ахад болсон асуудлын талаар ярихад ах ******, ******* гэх хүмүүстэй маргалдаж ****** гэгчтэй нь барьцалдаж авсан. Би өмөөрч хажуугаас нь ороход намайг хавсарч унагаад үснээс татсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 8/,

-Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 сарын 6-ны орой ажлынхаа байран дээр *******, ******, бид 3 байж байхад ******, эхнэр болох *******, эхнэрийнх нь дүү ****** нар 2 хүүхний хамт ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө архи, пиво уусан. Тэгээд ****** нэлээн муудаад эхнэртэйгээ харихаар болоод гэр лүүгээ явсан. Тэднийг явсны дараа *******ын дүү ****** нэлээн согтчихоод бид нар руу агсрах гээд янз бүрийн үг хэлээд л байсан. Тэгсэн ****** “гэр лүү нь явуулъя “гээд аваад гарсан. Би дотор хэсэг сууж байгаад гараад ирсэн чинь ****** ******ийг хананд шахчихсан, ****** 2 гарыг нь барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь “таксинд суулгаж өгье” гээд бид 2 ******аг авч явах гэсэн “та нар чирдэг хэн юм бэ?” гээд ****** бид 2 руу агсарч байгаад газар уначихсан. Тэр үед нь ах, эгч нь ирж таарсан. Тэгээд ****** машинаас бууж ирээд “манай дүүг зодлоо” гээд ******* рүү дайрсан. Тэгсэн чинь ****** өмөөрөөд ******ыг хавсарч унагаагаад бие рүү нь ганц нэг удаа өшиглөсөн. Тэгээд л цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 9/,

-Гэрч Л.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү ****** Улаанбаатараас ирээд нөхрийнхөө хамт бид “Нэгүл” гээд караокед орж, тэр хоёр 1 шил 0.5 граммтай “Соёрхол” уусан. Би огт архи уугаагүй бөгөөд 23:40 минутад ******* гэх залуутай уулзахаар “Queen” баар луу очиход гадаа нь *******, ******, *******,******гэх хүмүүс зогсож байсан. Тэндээсээ *******гийн түрээсэлдэг “Ocean” баарны доор байдаг машин угаалгын газар очиж ууцгааж байгаад 3 цагийн үед би нөхрийгөө аваад гэр лүүгээ явсан. Гэртээ дөнгөж орж ирээд би дүү ****** яасан талаар асуух гээд *******гийн дугаар луу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд эргэж ******* залгаад ярьсан чинь “танай дүү ****** чинь энд агсан тавиад байна, ирж дүүгээ ав” гэхээр нь нөхрийгөө дагуулаад очсон чинь бүгдээрээ хоорондоо барьцалдчихсан байсан. Тэгээд *******, ****** 2 манай нөхөртэй маргалдаад, хажуугаас нь ****** ахыгаа өмөөрч дайрсан. Тэгтэл ****** манай нөхөр ******ыг барьж байгаад газар савж унагаагаад босоод суухад нь цээж рүү нь өшиглөчихсөн. Тэгээд би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,

-Гэрч Ж.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..******тай хамт ирсэн зүс үл таних эмэгтэй гадаа бөөлжөөд байхаар нь би нуруун дээр нь дараад зогсож байсан чинь ****** гэх нэртэй ******ын эхнэрийн дүү нь над дээр ирээд “пизда минь чи яагаад наад хүнийхээ нуруун дээр дараад байгаа юм бэ?” гэсэн. Тэгээд *******, ****** бид 3 тэр ****** гэх эмэгтэйтэй маргалдсан. Маргаан дунд ****** гэх эмэгтэй ******ийн шанаан тус газар нь цохиод агсраад байсан. Тэгээд би болохгүй байхаар нь ******ын дугаар луу залгаад “дүүгээ ирж аваарай, дүү чинь агсан тавиад байна” гэж хэлээд удалгүй тэд хүрээд ирсэн. Тэр хоёрыг ирэхээс өмнө ****** ******ад цохиулаад бүр болохгүй болохоор нь өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь тэр эмэгтэй нүүрээрээ газар уначихсан юм. Тэгээд ******, ******ыг ирэхэд болсон асуудлыг хэлсэн чинь ****** шууд хүрч ирээд миний зүүн нүдэн тус газар 1 удаа цохисон. Тэгээд миний нүд эвгүй болоод сайн харж чадахгүй байсан чинь ****** намайг өмөөрч ******тай маргалдаж зодолдсон. Би нүдэндээ цохиулаад нулимс гоожоод яаж зодолдсоныг нь сайн харж чадаагүй ээ. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 17/,

-П.М биед зүүн мөрний үений эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18/,

-“Ө.А нь надад эм тарианы мөнгө болох 100000 төгрөгийг өгсөн. Миний бие одоо сайжирсан. Цаашид ******аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогч П.М хүсэлт /хэргийн 47, 61/,

-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 62/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Ө.А  үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.М биед “зүүн мөрний үений эдийн няцрал, зулгаралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Ө.А  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1120 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 18/ нотлогдож байх бөгөөд хохирогч ****** нь “Цаашид ******аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 61/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч ******аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ө.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өүшин” нэртэй баарны гадна иргэн П.М эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ө.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.А  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Ө.А  үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ө.А  анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ө.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Ө.А  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ө.А  үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ө.А  анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ